WorksheetsБагшийн ёс зүйн талаарх асуулт хариулт
Total questions: 10
Worksheet time: 8mins
1. Багш, ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш ……….. дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.
2 жил
3 жил
1 жил
6 сар
2.Багш сурагчийн хоорондын харилцаанд ямар зарчим чухал вэ?
А. Сурагчийн хувийн нууцыг хадгалах
B. Сурагчдыг бусдын өмнө шүүмжлэх
C. Дуртай сурагчдаа илүү их анхаарал хандуулах
D. Сурагчдыг өөрийнхөө хувийн ажилд ашиглах
3. Багш сурагчийн хоорондын ёс зүйн зөрчил гарвал яах ёстой вэ?
А. Хуулийн байгууллагад хандах
B. Нууцалж, хөндлөнгөөс оролцохгүй байх
C. Сургуулийн удирдлагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх
D. Сурагчийг шийтгэж, асуудлыг намжаах
4.Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэд ангилдаг вэ?
A. 5
B. 4
C. 2
D. 3
5. Багш ямар тохиолдолд мэргэжлийн ёс зүйгээ зөрчих вэ?
А. Сурагчдаа анхаарч, тусламж үзүүлэх
B. Хичээлээ сайтар бэлтгэж орох
C. Сурагчдад боловсрол олгох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах
D. Сурагчдаас хахууль авах, үнэн зөв бус дүн тавих
6.Багш, ажилтны эрхэмлэх үнэт зүйлсийг сонгоно уу?
A. Суралцагчийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд
B. Төрийн албан хаагчийн болон багш мэргэжлийн нэр хүнд
C. Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид эрх тэгш, хүндэтгэлтэй, эерэг харилцаа
D. Багшийг хүндлэн дээдлэх олон нийтийн итгэл үнэмшил
7. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш ... сар, зөрчил гаргаснаас хойш ... сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.
A. 4, 8
B. 6, 12
C. 8, 16
D. 5, 10
8.Багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасны улмаас сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ................................ тооцогдоно.
A. Ёс зүйн сахилга бат гэж
B. Ёс зүйн хариуцлага хүлээгээгүйд
C. Хуулийн хариуцлага
D. Ёс зүйн хариуцлага хүлээсэнд
10.Энэхүү дүрмийн зорилго нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ................, ...................... албан үүргээ гүйцэтгэхдээ мөрдөх мэргэжлийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
A. Багш, удирдлагын
B. Багш, эцэг эхийн
C. Багш, ажилтны
D. Багш, сурагчийн
10.Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр батлагдсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг .............................................гэж үзнэ.
A. Ёс зүйн зөрчил
B. Төрийн албаны алдаа
C. Гэмт хэрэг
D. Ёс зүйн алдаа
