Worksheetssanhuu burtgel
Total questions: 20
Worksheet time: 35mins
1. Доорх мэдэгдлүүдээс аль нь худлаа вэ?
а. Мөнгө илүүдсэн тохиолдолд мөнгөний илүүдэл, дутагдал дансыг ОЗНД-ны кредитэд хаана
б. Мөнгө дутагдсан тохиолдолд мөнгөний илүүдэл, дутагдал дансыг ОЗНД-ны кредитэд хаана
в. Мөнгөн хөрөнгийн дансанд тохиргоо бичилт хийдэггүй
г. Жижиг мөнгөн сан дансны кредит талд бичилт хийдэггүй
2. Хэрэв худалдан авагчийн чек хүрэлцээгүй сантай хэмээн банкнаас буцаагдсан бол доорхи дансны бичилт хийгдэнэ.
а. Найдваргүй чек дансны дт, Мөнгөн хөрөнгө дансны кт
б. Авлагын дансны дт, Мөнгөн хөрөнгө дансны кт
в. Бусад зардал дансны дт, Мөнгөн хөрөнгийн дансны кт
г. Хүрэлцээгүй сантай чек дансны дт, Мөнгөн хөрөнгө дансны кт
3. Дараах банкны зохицуулалттай холбоотой мэдэгдлүүдээс аль нь худлаа вэ?
а. Төлбөр хийгээгүй чекийг банкны үлдэгдлээс хасна
б. Замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмнэ
в. Хүрэлцээгүй сантай чекийг банкны үлдэгдлээс хасна
г. Банкны үйлчилгээний хөлсийг компанийн үлдэгдлээс хасна
4. Дараах банкны зохицуулалттай холбоотой алдааны зохицуулалтын аль нь үнэн бэ?
а. Төлбөр хийсэн чекний дүнг багасгаж алдсан бол зөрүүг нь нэмнэ
б. Орлогын чекний мөнгөн дүнг багасгаж алдсан бол зөрүүг нь хасна
в. Төлбөр хийсэн чекний дүнг багасгаж алдсан бол зөрүүг нь хасна
г. Төлбөр хийсэн болон орлогын чекийн хувьд мөнгөн дүнг ихэсгэж алдсан бол зөрүүг хасна
5. Дараах банкны зохицуулалттай холбоотой алдааны зохицуулалтын аль нь худлаа вэ?
а. Төлбөр хийсэн чекний дүнг багасгаж алдсан бол зөрүүг нь хасна
Б. Орлогын чекний мөнгөн дүнг багасгаж алдсан бол зөрүүг нь нэмнэ
в. Төлбөр хийсэн чекний дүнг ихэсгэж алдсан бол зөрүүг нь нэмнэ
г. Төлбөр хийсэн болон орлогын чекийн хувьд мөнгөн дүнг багасгаж алдсан бол зөрүүг хасна
6. Доорх мэдэгдлүүдээс аль нь худлаа вэ?
а. Мөнгөний илүүдэл, дутагдал данс нь дебет, кредит утгатай
Б. Жижиг мөнгөн сан дансыг дүүргэх үед дебет бичилт хийнэ, зарцуулах үед кредит бичилт хийхгүй
в. Мөнгөн хөрөнгийн данс тохиргоо бичилтээс өмнө кредит утгатай байж болохгүй
г.Жижиг мөнгөн сан дансны хувьд зөвхөн анх байгуулах үед нь дебет бичилт хийдэг
7. Хэрэв компанийн данс хөтлөгч хангамжийн материал авсан чекийн дүнг бууруулж бүртгэн алдаа гаргасан бол зөрүү дүнгээр нь зохицуулалт хийж дараах байдлаар бүртгэнэ
а. Хангамжийн материал дансны Дт, Мөнгөн хөрөнгө дансны Кт
6. Мөнгөн хөрөнгө дансны Дт, Хангамжийн материал дансны Кт
в. Бүртгэлийн алдаа дансны Дт, Мөнгөн хөрөнгийн дансны Кт
г. Мөнгөн хөрөнгө дансны Дт, Бүртгэлийн алдаа дансны Кт
8. Хэрэв компанийн данс хөтлөгч хүүгийн орлого хүлээх байдлаар урунг бууруулж бүртгэн алдаа гаргасан бол зөрүү дүнгээр нь зохицулалт хийж дараах бүртгэнэ
а. Хүүгийн орлого дансны Дт, Мөнгөн хөрөнгө дансны Кт
б. Мөнгөн хөрөнгө дансны Дт, Хүүгийн орлого дансны Кт
в. Бүртгэлийн алдаа дансны Дт, Мөнгөн хөрөнгийн дансны Кт
г. Мөнгөн хөрөнгө дансны Дт, Бүртгэлийн алдаа дансны Кт
9. Дараах банкны зохицуулалттай холбоотой мэдэгдлүүдээс аль нь худлаа вэ?
а. Компанийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг замд яваа хадгаламж, төлбөр хийгдээгүй чек, хүрэлцээгүй сантай чек зэргээр зохицуулахгүй
б. Замд яваа хадгаламж гэдэг нь банкны тайлангийн үлдэгдэлд хараахан тусгагдаж амжаагүй байгаа орлогын чекийн дүн
в. Төлбөр хийгдээгүй чек гэдэг нь харилцагч компанийн дансны үлдэгдэл хүрэлцээгүйн улмаас банкинд төлбөр нь хийгдээгүй чек юм
г. Банкны зохицуулалтын тайланг бэлтгэсний дараа банкны тайлангын үлдэгдэлд хийгдсэн зохицуулалтыг журналд тусгах шаардлагагүй
10. Хэрэв бэлэн мөнгөний тооллого хийхэд мөнгөний дутагдал үүсч няравтай хариуцлага тооцон төлүүлэх тохиолдолд дараах бичилт хийгдэнэ
а. Дт Ажилчдаас авах авлага, Кт Мөнгөний илүүдэл, дутагдал
6. Дт Мөнгөний илүүдэл, дутагдал, Кт Мөнгөн хөрөнгө
в. Дт Мөнгөн хөрөнгө, Кт Мөнгөний илүүдэл, дутагдал
г. Дт Ажилчдаас авах авлага, Кт Мөнгөн хөрөнгө
БОДОЛТТОЙ ТЕСТ
1. 6 дугаар сарын 30-ны банкны тайлан дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,297.72 төгрөг байв. Төлбөр хийх ёстой чек нэг бүрийг тулгахад 136 төгрөг, 73.40 төгрөгийн дүнтэй хоёр чек төлбөр хийгдээгүй байв. Мөн нийт дүнгээрээ 832.64 төгрөгийн замд яваа чекийг 6 дугаар сарын 30-нд хүлээн авсан. 6 дугаар сарын 30-ны мөнгөн хөрөнгийн зохицуулагдсан банкны үлдэгдэл:
а.674.48
б.2,339.76
в. 1,920.96
г. 1,665.28
2. 1 дүгээр сарын 01-ний компанийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,120 төгрөг байсан 1 дүгээр сарын эцэст компанийн мөнгөн хөрөнгийн нийт тусгай журналын дүнгүүд дараах байдалтай байв. Үүнд мөнгөн хөрөнгийн орлогын журнал 2,980 төгрөг зарлагын журнал 3,260 төгрөг. Зарлагын журналд тусгагдсан чекүүд цөм алдаагүй зөв бичигдсэн, харин сарын эцэст төлбөр хийгдээгүй чек нийт 400 төгрөг байв. Компанийн мөнгөн хөрөнгийн дүн 1 дүгээр сарын 31-ний өдөр:
А.1,120
6. 1,400
в. 840
г.4,100
3. Банкны тайлангийн мөнгөн хөрөнгийн дүн=535,196 Төлбөр хийгдээгүй чек=8,998 Мөнгөн хөрөнгийн ерөнхий дэвтрийн дүн=528,598 Банкны үйлчилгээний хөлс=2,400 Дээрх мэдээллийг ашиглан мөнгөн хөрөнгийн зохицуулагдсан дүн хэд байхыг тооцоолно уу?
а. 530,998
б. 544,194
в. 528,598
г. 526,198
4. "С" компани сар бүр тайлан гаргадаг. 3 дугаар сарын 1-нд 30,000 төгрөгийн төлбөр хийгдээгүй чек байв. Компани сарын турш 114,000 төгрөгийн чекээр гүйлгээ хийсэн. 3 дугаар сарын 31-ний банкны тайлан дахь төлбөр хийгдсэн чекийн дүн 102,000 төгрөг байв. 3 дугаар сарын эцэс дэхь нийт төлбөр хийгдээгүй чекийн дүн:
а. 18,000
б. 12,000
в. 42,000
г. Аль нь ч биш
5. Компанийн мөнгөн хөрөнгийн дансны дебет талын нийт дүн 13,140,000 төгрөг, харин банкны тайлангийн кредит талын нийт дүн 14,250,000 төгрөг байв. Банкны тайлангийн дүнд банкны цуглуулсан 2,100,000 төгрөгийн авлага багтсан ба бүртгэлийн алдаа огт гараагүй бол замд яваа хадгаламжийн дүнг тодорхойл.
a. 1,110,000
Б.990,000
в. 2,100,000
г. 3,210,000
6. Компанийн мөнгөн хөрөнгийн ерөнхий дэвтрийн үлдэгдэл 78,750 төгрөг, харин банкны тайлангийн үлдэгдэл 78,150 төгрөг байв. Тухайн сарын банкны цуглуулсан авлага 3,000 төгрөг, замд яваа хадгаламж 6,300 төгрөг, хүрэлцээгүй сантай чек 1,500 төгрөг, төлбөр хийгдээгүй чек 4,950 төгрөг, банкны үйлчилгээний хөлс 750 төгрөг бол зохицуулагдсан зөв үлдэгдлийг тодорхойл.
a. 79,500
6. 65,100
в. 63,900
г. 61,050
7. Компанийн мөнгөн хөрөнгийн дансны кредит талын нийт дүн 3,740,000 төгрөг, харин банкны тайлангийн дебет талын нийт дүн 4,250,000 төгрөг байв. Банкны тайлангийн дүнд өмнөх сарын 700,000 төгрөгийн төлбөр хийгдээгүй чек болон банкны үйлчилгээний хөлс 11,000 төгрөг багтсан ба бүртгэлийн алдаа огт гараагүй бол энэ тайлант сарын төлбөр хийгдээгүй чекийн дүнг тодорхойл.
А.190,000
Б. 201,000
в. 179,000
г. 510,000
8. Компанийн мөнгөн хөрөнгийн дансны кредит талын нийт дун 405,000 төгрөг, харин банкны тайлангийн дебет талд өмнөх сарын 19,500 төгрөгийн төлбөр хийгдээгүй чек, банкны үйлчилгээний хөлс 11,000 төгрөг болон тайлант сарын төлбөр хийгдсэн 265,900 төгрөгийн чекийн дүнгүүд тус тус тусгагдсан байв. Харин компанийн данс хөтлөгч түрээсийн төлбөр төлсөн 13.500 төгрөгийн чекийн дүнг 16,200 төгрөг хэмээн бүртгэж алдаа гаргасан бол энэ тайлант сарын төлбөр хийгдээгүй чекийн дүнг тодорхойл.
a. 125,400
6. 111,300
в. 130,800
г. 105,900
9. Компанийн данс хөтлөгч түрээсийн төлбөр төлсөн 13,500 төгрөгийн чекийн дүнг 16,200 төгрөг хэмээн бүртгэж алдаа гаргасан бол дараах байдлаар зохицуулалтын журналын бичилт хийнэ.
а. Дт Түрээсийн зардал 2,700, Кт Мөнгөн хөрөнгө 2,700
6. Дт Мөнгөн хөрөнгө 2,700, Кт Түрээсийн зардал 2,700
в. Дт Түрээсийн зардал 16,200, Кт Мөнгөн хөрөнгө 16,200
г. Дт Мөнгөн хөрөнгө 2,700, Кт Бүртгэлийн алдаа 2,700
10. Компани 9 дүгээр сарын 1-нд жижиг мөнгөн санг 700,000 төгрөгөөр байгуулсан. 9 дүгээр сарын эцсийн байдлаар тооллого хийхэд 92,860 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байв. Жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайланг шалгахад хангамжийн материал авахад 485,880 төгрөг, унааны төлбөр төлөхөд 113,600 төгрөгийг тус тус зарцуулсан байв. Жижиг мөнгөн санг хэдэн төгрөгөөр дүүргэх вэ?
а.599,480
б.100,520
в. 607,1407
г. 7,660
