NEW
Font size
S
M
L
XL
WorksheetsНийгэм даалгавар 10.3.6
Total questions: 16
Worksheet time: 20mins
Name
Class
Date
1.
1. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа хэнд чиглэгдэх вэ?
a)
a. Өндөр настанд
b)
b. Нийгмийн бүх гишүүдэд
c)
c. Ажилгүй иргэдэд
d)
d. Эх, хүүхэд
e)
e. Ядуу амьдралтай иргэд
2.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжтой жишээг олно уу.
a)
a. Иргэн Шинэтулга саяхан ажлаасаа халагдсан бөгөөд 12 сар ндш төлсөн. Ажилгүй болсон тухайгаа дүүргийн хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлсэн.
b)
b. Барилгын компанид ажилладаг иргэн Цолмон ажил үүргээ гүйцэтгэх үедээ хөлөө гэмтээж, хөдөлмөрийн чадвараа 50% алджээ.
c)
c. Иргэн Бурмаа жирэмсэн тул ажлаасаа түр чөлөөлөгдсөн. Тэрээр 10 сар ндш төлсөн.
d)
d. Иргэн Болд энэ сард өндөр насны тэтгэвэрт гарсан боловч удалгүй нас барсан.
3.
Иргэн Б нь сайн дураараа даатгал төлдөг бөгөөд жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг орлогын хэдэн хувиар тооцон нийгмийн даатгалын сангаас авах ёстой вэ?
a)
А. 10 сарын орлогын дунджийг 100 хувиар тооцож 4 сар авна.
b)
В. 12 сарын орлогын дунджийг 70 хувиар тооцож 4 сар авна.
c)
С. 12 сарын орлогын дунджийг 100 хувиар тооцож 4 сар авна.
d)
D. 10 сарын орлогын дунджийг 70 хувиар тооцож 4 сар авна.
e)
Е. 3 сарын орлогын дунджийг 70 хувиар тооцож 4 сар авна.
4.
Бүх иргэдэд хамаарах бөгөөд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
b)
b. Нийгмийн халамжийн эрх зүйн харилцаа
c)
c. Нийгмийн даатгалын эрх зүйн харилцаа
d)
d. Захиргааны эрх зүйн харилцаа
5.
Иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцааг юу гэж нэрлэдэг вэ?
a)
А. Нийгмийн даатгал
b)
B. Нийгмийн халамж
c)
C. Нийгмийн хамгаалал
d)
D. Тэтгэвэр, тэтгэмж
6.
Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгогдох тэтгэврийг зөв ангилсан хэсгийг олно уу?
a)
a. Өндөр насны, тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн
b)
b. Өндөр насны, тэжээгчээ алдсаны, тахир дутуугийн
c)
c. Өндөр насны, тахир дутуугийн, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны
d)
d. Өндөр насны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, хувь тэнцүүлсэн тэтгэвэр
7.
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тогтоох вэ?
a)
a. Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлвөл зохих нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж гаргана.
b)
b. Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлвөл зохих нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж гаргана.
c)
c. Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлвөл зохих нийт сарын тоонд үржүүлж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж гаргана.
d)
d. Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлвөл зохих нийт сарын тоонд үржүүлж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж гаргана.
8.
Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох үндэслэл, тэтгэврийн хэмжээ, нэмэгдлээс алдаатай бодомжийг олно уу.
a)
a. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээ нь засгийн газрын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байна
b)
b. НДШ-ийг 20-с доошгүй жил төлсөн, 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй
c)
c. Тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн ндш төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45% тогтооно
d)
d. 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд 1.5%-иар нэмэгдэл олгоно
9.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ?
a)
A. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
b)
B. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
c)
C. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
d)
D. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 5 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
e)
E. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 7 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
10.
Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?
a)
A. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b)
B. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c)
C. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d)
D. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e)
E. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
11.
Захиргааны шийтгэлд хамаарах жишээг олно уу
a)
a. А ажлаа дараалан тасалж цалингийнхаа 20 хувийг хасуулав.
b)
b. Н ажил дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн тул ажлаасаа халагдав.
c)
c. О ёс бус үйлдэл гаргасан тул сануулах арга хэмжээ авхуулав.
d)
d. А олон нийтийн газар танхайрсан тул баривчлагдав.
12.
Захиргааны гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалтан хэлэлцэх үе шатыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
a. Гомдол шийдвэрлэх ажиллагаа
b)
b. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа
c)
c. Хянан шийдвэрлэх ажиллагаа
d)
d. Захиргааны шүүхээс өмнөх үе шат
13.
Тодорхой ажиллагааг эхлүүлэх эсвэл дуусгавар болгох тухай хүсэлт нь захиргааны байгууллагатай харилцах ямар хэлбэр вэ?
a)
А.Гомдол
b)
B. Хэлцэл
c)
C.Хүсэлт
d)
D. Өргөдөл
14.
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
А.захирамж
b)
B. тушаал
c)
C. захиргааны акт
d)
D. захиргааны шийдвэр
15.
Захиргааны шийтгэлд үл хамаарахыг олоорой.
a)
А.Сануулах
b)
B. Тусгайлан олгосон эрхийг нь хасах
c)
C. Торгох
d)
D. Баривчлах
16.
Иргэн захиргааны байгууллага, албан тушаалтанд хэд хоногийн дотор гомдол гаргах боломжтой вэ?
a)
А.15
b)
B. 20
c)
C.25
d)
D. 30
Reset
