Font size
WorksheetsСоронзон орон
Total questions: 26
Worksheet time: 21mins
Соронзон орон хаана үүсдэг вэ?
1. Үл хөдлөх цэнэгийн эргэн тойронд
2. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд
3. Тогтмол соронзонгийн эргэн тойронд
а. 2; 3
б. 1
в. 1; 2
г. 1; 3
Шулуун гүйдлийн эргэн тойронд үүсэх соронзон орны чигийг ..........дүрмээр олно.
Ленцийн
Шургийн
Зүүн гарын
Тодорхойлох боломжгүй
Соронзон орны хүчний шугам нь ....... байна.
Эхлэлтэй төгсгөлтэй
Шугам байхгүй
Битүү
Тодорхойлох боломжгүй
Соронзон оронтой холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
Соронзон хүчний үйлчлэл илрэх орон зайг соронзон орон гэнэ.
Соронзон орныг тухайн оронд оруулсан луужинд үйлчлэх хүчээр илрүүлж болно.
Соронзон орныг соронзон зүүнд үйлчлэх хүчний вектороор дүрслэн үзүүлж болдог.
Соронзон орны шугам соронзон өмнөд туйлаас гарсан эллипс шугам байна.
Шулуун гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд үүссэн соронзон орны шугамын чиглэл дэлгэцийн хавтгайд перпендикуляраар зурагт үзүүлснээр дүрслэгдсэн бол дамжуулагчаар гүйх гүйдэл хаашаа чиглэх вэ?
Баруун тийшээ
Зүүн тийшээ
Дээшээ
Доошоо
Аль бөөмсийн эргэн тойронд соронзон орон үүсэх вэ?
хөдөлж буй электрон
хөдлөөгүй электрон
шингэнд хөдөлж буй эерэг сөрөг ионууд
бүх хөдөлж буй биеүд
Соронзон орон болон гүйдлийн чиглэлийн хамаарлыг зөв дүрсэлсэн нь аль вэ?
Соронзон орон болон гүйдлийн чиглэлийн хамаарлыг буруу дүрсэлсэн нь аль вэ?
Ороодосын тоо ихэсвэл соронзон шинж чанар ........ ороодсын тоог багасгавал ......
Буурна, Нэмэгдэнэ
Нэмэгдэнэ, Нэмэгдэнэ
Буурна, Буурна
Нэмэгдэж, Буурна
Гүйдлийн соронзон оронг илрүүлэх туршилтын хэрэгслүүдийг сонгоорой.
Соронзон зүү
Дамжуулагч утас
Тогтмол соронз
Чийдэн
Зурагт үзүүлсэн хязгааргүй урт дамжуулагчид өөр хоорондоо параллель байрлана. Хэрэв В дамжуулагчаас А дамжуулагчид үйлчлэх хүч 𝐹 бол В дамжуулагчид үйлчлэх нийлбэр хүч ямар байх вэ?
2𝐹
5𝐹
6𝐹
7𝐹
Гадны соронзон орон дотор түүний эсрэг чиглэлтэй соронзждог бодисуудыг ............. бодис гэнэ.
Парасоронзон
Ферросоронзон
Диасоронзон
Эгэл
Агаарт байрласан шулуун дамжуулагчаар 10 А гүйдэл гүйнэ. Гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орны индукци дамжуулагчаас 20 см зайд ямар байх вэ?
4⋅10 -5 Тл
4⋅10 5 Тл
1⋅10 -5 Тл
2⋅10 -5 Тл
Бодисын соронзон бүтэцтэй холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу?
Атом нь бодисын соронзон бүтцийг илэрхийлэх эгэл соронз юм.
Тогтмол соронзын дотор эгэл соронзууд эмх цэгцгүй байрласан байдаг.
Ферросоронзон бие гадны орны нөлөөгөөр хүчтэй соронзлогддог. Орны чиг нь гадны орны чигтэй давхцдаг.
Соронзон шинж чанар нь удаан хадгалагддаг бодисыг тогтмол соронз гэнэ.
Ороомгоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны туйлыг А–д ойртуулахад түлхэлцэж байсан бол А юу вэ?
соронзоны S туйл
төмөр
соронзоны N туйл
никель
луужин
Зургийн хавтгайд перпендикуляр байрласан хязгааргүй урт параллель хоёр шулуун дамжуулагчийг үзүүлэв. Хэрэв 𝐼1=𝐼2 бол А цэгт соронзон индукцийн векторын чиглэл ямар байх вэ?
1
2
3
4
Соронзон оронд 1, 2, 3, 4 гүйдэлтэй дамжуулагч зурагт үзүүлснээр байрлана. Соронзон орноос үйлчлэх хүчний чиглэл аль дамжуулагчийн хувьд цаасны хавтгайд перпендикуляр цааш чиглэх вэ?
1
2
3
4
Тролейбусны агаарын шугамны паралель хоёр дамжуулагч утас хэрхэн харилцан үйлчлэх вэ?
Таталцана.
Түлхэлцэнэ
Харилцан үйлчлэлцэхгүй
Таталцаж, түлхэлцэнэ.
Электрон нэг төрлийн сорон орон руу нисч оров. Аль тохиолдолд шулуун замаар хөдлөх вэ?
1 см радиустай дугуй гүйдлийн хэмжээ 1 А бол төвд нь соронзон индукц ямар байх вэ?
6.28 Тл
32 мкТл
62.8 мкТл
3.2 Тл
2 А гүйдэл гүйж байгаа 0.1 м урт дамжуулагчийг 4 Tл индукцтэй соронзон оронд 30° өнцгөөр оруулахад үйлчлэх хүч хэдэн мН бэ? Зөвхөн тоон утсыг бичнэ үү?
(a)
1.2∙10-4 Tл индукцтэй нэг төрлийн соронзон оронд перпендикуляраар нисэн орсон 400 м/с хурдтай электронд ямар хүч үйлчлэх вэ?
0.77∙10-20 H
0.5∙10-19 H
2∙10-16 H
3∙10-19 H
Гүйдэлтэй урт шулуун дамжуулагчаас 20 см зайд агаарт соронзон индукц 20 мкТл байсан бол гүйдлийн хүч хэдэн А вэ? Зөвхөн тоон утгыг бичээрэй.
(a)
Соронзон оронд перпендикуляраар электрон 3.2∙1010 м/с хурдтайгаар нисэн орно. Хэрэв соронзон индукц 0.9 Тл бол электрон ямар радиустай тойргоор хөдлөх вэ?
20 см
2 см
0.2 см
200 см
8 А ба 6 А гүйдэл ижил чиглэлд гүйж байгаа параллель хоёр дамжуулагч хоорондоо 5 см зайд оршино. 𝐼 дамжуулагчаас 4см, 𝐼𝐼 дамжуулагчаас 3 см зайд орших цэгт соронзон орны индукцийг олно уу?
5.65∙10-5 Tл
2∙10-5 Tл
2∙10-4 Tл
10-5 Tл
0
Ороомог 200-н ороодостой 15.7 см урттай бөгөөд түүгээр 10 А гүйдэл гүйж байгаа бол түүний тэнхлэг дээрх соронзон орны индукцийг тодорхойл.
4∙ 10-3 Тл
4∙ 103 Тл
16∙ 10-3 Тл
8∙ 10-3 Тл
