wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм 10

Total questions: 19

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

.... нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл.

a)

Нийгмийн бүлэг

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгэм

d)

Нийгмийн хүмүүс

2.

“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

В.Занден

b)

К.Маркс

c)

Э.Дюркгейм

d)

М.Вебер

3.

…. гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.

a)

Нийгэм

b)

Эрх

c)

Үүрэг

d)

Байр суурь

4.

Тухайн байр сууриас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол …. юм.

a)

Эрх

b)

Үүрэг

c)

Байр суурь

d)

Хууль

5.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг … илэрхийлнэ.

a)

Хүний эрх

b)

Эрх чөлөө

c)

Эрх

d)

Үүрэг

6.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг. Үүнийг …. гэнэ.

a)

Үүргийн зөрчил

b)

Зөрчилдөөн

c)

Маргалдаан

d)

Үүргүүдийн зөрчил

7.

“Амгалан тайван байдлыг хангах” аль институтын үүрэг вэ?

a)

Төр засаг, Хууль шүүх, Цагдаа, Шашин

b)

Төр засаг, цэрэг арми

c)

Төр засаг, Цэрэг арми, Цагдаа, Хууль шүүх

d)

Гэр бүл, Шашин, Боловсрол

8.

Бүтэц-чиг үүргийн онолоор нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзсэн социологич хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Р.Мертон

c)

Т.Парсонс

d)

К.Маркс

9.

Нийгмийн институтын чиг үүргийг (функц) судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж хэн үзсэн бэ?

a)

К.Маркс

b)

Э.Дюркгейм

c)

Р.Мертон

d)

Т.Парсонс

10.

“Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас миний хэрэглээнээс үл хамааран оршдог” гэж хэн тайлбарласан бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Т.Парсонс

c)

Р.Мертон

d)

К.Маркс

11.

"Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг" гэж хэн тайлбарласан бэ?

a)

Э.Дюркгейм

b)

К.Маркс

c)

М.Вебер

d)

Ж.Г.Мид

12.

“Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэж хэн хэлсэн бэ?

a)

Ж.Г.Мид

b)

К.Маркс

c)

М.Вебер

d)

Р.Мертон

13.

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамж бүхий болон төлөвших үйл явдал?

a)

Төлөвших

b)

Нийгэмшилт

c)

Адилсал

d)

Төлөвшил

14.

2 ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явц?

a)

Харилцан үйлчлэл

b)

Харилцан яриа

c)

Харилцан үйлдэл

d)

Чиг үүрэг

15.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн байгууллага нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг … гэнэ.

a)

Нийгэмшилтийн байгууллага

b)

Нийгэмшилтийн компани

c)

Нийгэмшилтийн цогц

d)

Нийгэмшилтийн агент

16.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж бусдад гэм хор хохирол учруулсан үйлдэл эс үйлдлийг …. гэнэ.

a)

Гэм хор

b)

Эс үйлдэл

c)

Гэмт хэрэг

d)

Ёс бус үйлдэл

17.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог. Үүнийг .... гэнэ.

a)

Адислал

b)

Ижилсэл

c)

Тээгч

d)

а б хариулт зөв

18.

Нийгэмшилтийн үндсэн агент нь юу вэ?

a)

Сургууль

b)

Гэр бүл

c)

Үе тэнгийхэн

d)

Хэвлэл мэдээлэл

19.

..... гэдэг нь нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.

a)

Нийгмийн гажуудал

b)

Аялдах үйлдэл

c)

Девиаци

d)

а с хариулт