Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2023 он "С" Нийгэм судлал

Total questions: 48

Worksheet time: 24mins

Name
Class
Date
1.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. .......... гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл.
a)
Нийгмийн давхраажилт
b)
Нийгмийн ялгарал
c)
Нийгмийн нийтлэг
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн давхраа
2.
Дараах ойлголтоос аль нь бурангуй үзлийг тодорхойлсон байна вэ?
a)
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл
b)
Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага.
c)
Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.
d)
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрэй зааглагдан хуваагдах ойлголт.
e)
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа.
3.
Дараах ойлголтуудын аль нь бүтэц- чиг үүргийн онолд хамаарах вэ?
a)
Ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч байгаагаас хамаардаг
b)
Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаагаараа ялгаатай бүлэг.
c)
Баялгийг шинээр олж авсан баяныг бус, ядуурч хоосорсон язгууртныг хүндэтгэдэг
d)
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг.
4.
5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон " утсаараа яриулаач" гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомж орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?
a)
Ажиглалт
b)
Туршилт
c)
Фокум ярилцлага
d)
Асуулга
e)
Контент анализ
5.
Дараах бодомжуудаас бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.
a)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
b)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээрт хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
c)
Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлана гэж үздэг.
d)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвний онол бүтээх боломжтой гэж үздэг.
e)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.
6.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй.Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
a)
Хүвь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.
b)
Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.
c)
Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.
d)
Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.
e)
Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна.
7.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг зэвсэгт бослого, төрийн эргэлт зэрэг харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг ...... гэнэ.
a)
Нийгмийн хувьсал
b)
Нийгмийн гажуудал
c)
Нийгмийн хувьсгал
d)
Нийгмийн шинэтгэл
e)
Нийгмийн шинэчлэл
8.
" Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг" гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?
a)
Г. Ленский, Ж. Ленский
b)
К. Маркс
c)
Т. Парсонс
d)
М. Вебер
e)
Тённис
9.
Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг". Энэ нь хэний үзэл баримтлал вэ?
a)
Э. Кассирер
b)
А. Гидденс
c)
Р. Бенедикт
d)
Э. Тайлор
e)
Ж. Локк
10.
"Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй" гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
Түгээмэл шинж
b)
Соёлын статик
c)
нэгдмэл шинж
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын хэлбэр
11.
Мэдээллийг уншаад соёлын өвийн ангиллыг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.
a)
Хүмүүсийн амьдралын хэв маягт онцгой ялгаа ирдэггүй нь нэг хэв загварын соёлд хамаарна.
b)
Морин хуур, балет, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.
c)
Үндэсний соёлыг ангилах гол шалгуур нь зонхилогч ба дэд соёл болно.
d)
Соёл нь хүй нэгдлийн, эртний, шинэ үеийн гэх мэт түүхэн цаг хугацааны хувьд ялгаатай оршдог
e)
Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.
12.
Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.
a)
Дизайн, дүрслэх урлаг
b)
Дэвшилтэд технологи
c)
Шинжлэх ухаан
d)
Соёлын аялал жуулчлал
e)
Соёлын шок
13.
Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын аялал жуулчлалын хөгжүүлэхэд баримтлах зарчмуудыг гүйцээгээрэй.
a)
Орон нутгийн хүн амын амжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд ашгаа өгөх.
b)
Иргэдийн авьяасыг нээн хөгжүүлэх, таниулах болмжийг бий болгоно
c)
Улс орнуудыг соёл, ёс заншлаар нь ялган таниулах гол арга зам болгох.
d)
Тухайн соёлын бусдаас ялгарах, дахин давтагдашгүй шинжийг нээх.
14.
" Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал, түүний эргэн тойрныхны мэдлэг, туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий" гэсэн мэдээлэлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ?
a)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
b)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
c)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
d)
Соёлоо хадгалж үлдэх шалтаан
e)
Соёлын суурь зарчмын шалтгаан
15.
Дараах бүдүүвчийг ажиглаад соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдийг гүйцээгээрэй.
a)
Соёлын солилцоо
b)
Соёлын тулгалт
c)
Соёлын адилсал
d)
Соёлын хуулбарлан дуурайх
e)
Соёлын орон зай
16.
Хэрэглэгчдээс эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
ДНБ-ийг орлогоор тооцох
b)
ДНБ-ийг зардлаар тооцох
c)
ДНБ-ийг тогтмол үнээр тооцох
d)
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
e)
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
17.
Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас бага утгатай бол ямар утгыг харуулах вэ?
a)
Өсөлт, бууралт байхгүй
b)
2 дахин хурдтай өссөн
c)
Буурсан утгыг илэрхийлнэ.
d)
2 дахин хурдтай буурсан
e)
Өссөн утгыг илэрхийлнэ.
18.
Дараах өгөгдлүүдийн аль нь мөнгө зээлийн бодлогын нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгод хамаарах вэ?
a)
Хувь хүн болон ААН-ээс авах татварын хэмжээг бууруулах
b)
Төрийн өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохиох
c)
Засгийн газрын хөтөлбөр, төсөл боловсруулж зардлаа ихэсгэх
d)
Зээлийн хүүг бууруулж, гүйлгээнд байгаа мөнгийг өсгөх
e)
Эдийн засгийн уналтыг сааруулах, инфляцид нөлөөлдөггүй
19.
2023 онд Монгол улсын экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу.
a)
410
b)
-160
c)
160
d)
-820
e)
820
20.
Дараах эд засгийн ойлголтоос аль нь Ф. Хайекийн үзэл баримтлал вэ?
a)
Эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
b)
Эдийн засаг дахь зах зээлийн тогтолцоо нь уналтаас өөрийгөө аврахгүй
c)
Эдийн засаг дахь уналт нь түүний онолыг батлаж, хямралаас гаргасан
d)
Эдийн засаг дахь мөнгө, банкны онол нь банкны шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэсэн.
21.
Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу.
a)
Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна
b)
Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна
c)
Хүн амын орлого буурна.
d)
Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ
e)
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна.
22.
Хөдөлмөрийн зах зээл дээр цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
a)
Ажиллах хүчний хомсдол бий болно.(400 нэгжээр буурсан)
b)
Ажиллах хүчний илүүдэл бий болно.(200 нэгжээр өссөн)
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно.(200 нэгжээр буурсан)
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно.(400 нэгжээр өссөн)
e)
Ажиллах хүч илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
23.
Дараах мэдээллийг уншаад, өгөгдсөн томьёоны дагуу тооцоолоорой. Монгол улсын эдийн засаг 2021 онд 25 тэрбум байсан бол, 2022 онд 25.5 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ?
a)
0.5%
b)
-2%
c)
2%
d)
-0.5%
e)
25.3%
24.
Цэгийн оронд тохирох хариултыг олоорой. ..........нь ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм.
a)
Хууль дээдлэх зарчим
b)
Шударга байх зарчим
c)
Нээлттэй байх зарчим
d)
Зөвшилцлийн зарчим
e)
Цөөнхийг хүндэтгэх зарчим
25.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг харуулсан бүдүүвчийг ажиглаад алдаатай хэсгийг олоорой
a)
Орон нутгийн агентлаг - аймаг нийслэлийн намын төв хороо
b)
Иргэдийн төлөөлөгчдийн хурал- Сум дүүргийн дарга
c)
Иргэдийн нийтийн хурал- Баг хорооны засаг дарга
26.
Дараах өгөгдлөөс иргэний улс төр дэх хууль ёсны оролцоог ялгана уу. 1. Сонгуульд санал өгөх 2. Улс төрийн шийдвэрийг дагахаас татгалзах 3. Эсэргүүцлийн жагсаалд оролцох 4. Нийгэм, улс төрийн амьдралд оролцох
a)
1,3
b)
1,2
c)
2,4
d)
1,4
e)
2,3
27.
Улс төр судлаач Г. Алмондын тодорхойлсон улс төрийн системийн гаралтын чиг үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу.
a)
Хууль зүйн хэм хэмжээ, шийдвэр боловсруулах
b)
Улс төрийн нийгэмшилтийг хангах
c)
Нийгэм дэх бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах
d)
Нам нь сонгууүиар дамжин төрийн эрх барих
28.
Дараах өгөгдлийг намын нийгэмд гүйцэтгэх үүргийг ялгаарай. 1. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх 2. Засгийн эрхийн эрхийг авахын төлөө өрсөлдөх 3. Төрийн санхүүжилтыг багасгах, хасах 4. Бодлогын хэрэгжилтийг тайлагнах, хариулага хүлээх
a)
1,3
b)
1,2
c)
2,4
d)
1,4
e)
2,3
29.
Чиний бодлоор дараах ойлголт ардчиллын ямар үнэт зүйлийг зөрчсөн байна вэ? " Ардчилсан нийгэмд хаан, Ерөнхийлөгч сайд нар л хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, харин ард иргэд нь хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ"
a)
Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
b)
Хуулийн засаглал
c)
Тогтмол чөлөөт шударга сонгууль
d)
Олон намын тогтолцоо
30.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. ............ гэдэг нь улс орны хөгжлийн бодлого хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээлгэх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага.
a)
Улс төрийн амьдралын хүрээ
b)
Улс төрийн нам
c)
Төр
d)
Сонирхолын бүлэг
e)
Иргэний нийгэм
31.
Сонирхолын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх олон бүлгийн сонирхолыг илрүүлэн гаргах нь аль чиг үүрэгт хамаарах вэ?
a)
Агрегаци
b)
Интеграци
c)
Артикуляци
d)
Интервенц
e)
девальваци
32.
Дараах ойлголтуудаас аль нь Монгол улсын гадаад бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмыг илэрхийлж байна вэ?
a)
Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
b)
Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах
c)
Олон улс гүрэнтэй хамтран ажиллах, харилцааг олон хэлбэрээр явуулах
d)
Үндэсний язгуур ашиг сонирхолыг сахин хамгаалсан, хөгжлийг хэрэгжүүлэх
e)
Хөгжиж байгаа улс орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах
33.
Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм бэ? гэсэн асуултыг тавьж түүнд тодорхой хариултыг гаргаж үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгч хэн бэ?
a)
Ж. Руссо
b)
Т. Гоббс
c)
Д. Актон
d)
Р. Нокиз
e)
Ж.Локк
34.
Шударга, энэрэнгүй, хүнлэг, бусдын эрх ашгийг зөрчихгүй байх нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?
a)
Эрх зүйд захирагдах ёс
b)
Үндсэн хуульт ёс
c)
Иргэний эрх зүйд захирагдах ёс
d)
Захиргааны эрх зүйд захирагдах ёс
e)
Төрийн албан ёсны эрх зүйд захирагдах ёс
35.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах жишээг олоорой.
a)
Иргэн Т-ийн ажилладаг аж ахуйн нэгж татан буугдсан
b)
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
c)
Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн
d)
Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан
e)
Иргэн Б нь томилолтоор өөр орон тооны ажилд ажиллах болсон.
36.
Сахилгын зөрчлийн үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?
a)
Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
b)
Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
c)
Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
d)
Зөрчил гаргаснаас хойш 2 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 3 сарын дотор
37.
Дорж 15 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?
a)
Дорж өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно
b)
Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй
c)
Дорж нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно
d)
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
38.
Бүрэн тэтгэврийн хэрхэн тооцдог вэ?
a)
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджаар 100 хувиар тооцно
b)
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно
c)
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийг хөлсний 45 хувиар тооцно
d)
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээгээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй гэж тооцно.
39.
Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзалт 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 2-р үе шатад иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой. 1-р шат дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах 2-р шат ...............................
a)
Захиргааны албан тушаалтанд хүсэлт гаргах
b)
Захиргааны хэргийн шүүхэд хандах
c)
Захиргааны албан тушаалтанд гомдол гаргах
d)
Захиргааны байгууллагад гомдол гаргах
e)
Захиргааны байгууллагад хүсэлт гаргах
40.
Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
a)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл эс үйлдлийг хэлнэ.
b)
Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
c)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ
d)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
e)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй нийцэх төлвийг хэлнэ.
41.
Үндсэн хуулийн цэц эрх зүйн ямар акт гаргадаг вэ?
a)
тогтоол
b)
захирамж
c)
тушаал
d)
шийдвэр
e)
зарлиг
42.
Цэгийн оронд тохиоох оныг сонгоорой. Монгол улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-факто улс байх статусыг...... он хүртэл эдэлж байсан.
a)
1961 он
b)
1945 он
c)
1948 он
d)
1989 он
43.
Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс, хэмээн ангилдаг. Дунд улсыг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.
a)
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.
b)
Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш, холбоотон улсуудын аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг.
c)
Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдагч олон улсын харилцааны хамгийн чухал оролцогчид
d)
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхийн улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг. Эдгээр улсгүйгээр олон улсын харилцаа өрнөх боломжгүй.
44.
Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?
a)
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
b)
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа, түншлэл, диполмат үйл ажиллагаа
c)
Зүүн хойт Ази, Төв Азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
d)
Гадаад бодлогын тэргүүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа
e)
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал
45.
Гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоосон оныг өсгөх эрэмбэд оруулна уу. 1. БНСУ 2. Япон 3. Турк 4. АНУ
a)
4,3,1,2
b)
2,3,4,1
c)
3,2,1,4
d)
3,2,4,1
e)
2,3,1,4
46.
Олон улсын харилцааны тоглогчид нь бүрэн эрхт улс, тэдгээрийн холбоо эвсэл байна гэж үздэг онолыг нэрлэнэ үү.
a)
Неореалист онол
b)
Реалист онол
c)
Либерал онол
d)
Неолиберал онол
e)
Марксист онол
47.
Зөөлөн хүчний бодлогын үйлдлийн төрлийг сонгоно уу.
a)
Үнэт зүйлс, төрийн бодлого
b)
Эдийн засгийн хүч
c)
Захирах чадвар
d)
Сэтгэл татам байдал
e)
Удирдамж
48.
АНУ-ын эрдэмтэн Жозеф Самуэль Най, Эрдэмтэн Роберт Коэхэнтэй хамтран 1977 онд олон улсын харилцааны неолиберал онолын чиглэлээр " Хүч чадавх ба харилцан хамаарал" гэсэн бүтээлээ туурвисан. Энэхүү бүтээлд хамаарах үзэл санааг ялгаарай. 1. Хатуу, зөөлөн хүчний ялгааг тайлбарласан 2. Соёлын дипломат харилцааг тайлбарласан 3. Зөөлөн хүчний онолыг анх удаа дэвшүүлсэн. 4. Гуравдагч хөршийн бодлогыг дэвшүүлсэн.
a)
1,2
b)
2,4
c)
1,3
d)
3,4
e)
2,3