wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Түүх-11-3р бүлэг

Total questions: 12

Worksheet time: 19mins

Name
Class
Date
1.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу.

.......... нь тухайн мөчид бодит байдал дээр тусгаар оршин байгаа байдлыг төр засаг, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх утгыг агуулгыг илэрхийлдэг.

a)

Автономит

b)

Де-факто   

c)

Де-юре

d)

Статус-кво

2.

1948-1950 онд БНМАУ ...... орнуудтай дипломат харилцаа тогтоож, улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэв.

a)

Ардчилсан 

b)

Капиталист системийн

c)

Социалист системийн

d)

Гуравдагч ертөнцийн

3.

Анхдугаар Үндсэн хуулинд зааснаар Монгол улсыг төрийн дээд эрхийг барих байгууллага аль нь вэ?

a)

МАХН-ын Төв Хороо

b)

Улсын Бага хурал

c)

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид

d)

Улсын Их Хурал

4.

Цэгийн оронд тохирох үгийг олно уу.

Нэг үзэл суртал, нэг хүний дарангуйлалд тулгуурладаг, хууль ёсыг гажуудуулдаг улс төрийн дэглэмийг ............. гэнэ.

a)

Авторитар дэглэм

b)

Ардчилсан дэглэм

c)

Тоталитар дэглэм

d)

Цэргийн дэглэм

5.

Цэгийн оронд тохирох үгийг олно уу?

1937 оны 9-р сарын 10-ны шөнө эхэлсэн хэрэгт яамны сайд дарга нараас жирийн ардыг хүртэл олон мянган хүнийг баривчилж, тэдэнд “Японы тагнуулын байгууллагын даалгавраар БНМАУ-ын нутагт тагнуул үйлдэх, бослого гаргах, хорлон сүйтгэх үйл ажиллагаа яуулах гэж байсан” хэмээн ял тулгаж шийтгэжээ. Энэ үйл явц 1937-1940 онд оргилдоо хүрснийг ........................ гэж нэрийддэг.

a)

их хэлмэгдүүлэлт

b)

их төөрөгдөл

c)

улс төрийн төөрөгдөл

d)

хэлмэгдүүлэлт

6.

Монголын түүх бичлэгт хэлмэгдүүлэлтийг хэрхэн тодорхойлдог вэ?

a)

Ард иргэдийнхээ хөрөнгийг хураан ядууст тараан хүчээр тэгш болгох гэсэн явдлыг хэлнэ.

b)

Ард иргэдээ угсаа гарал, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан хилсээр залхаан цээрлүүлсэн явдлыг хэлнэ.

c)

Лам нарыг татвараар дарамтлан хар болохоос өөр гарцгүй болгосон харгис үйл ажиллагааг хэлнэ.

d)

Чингисийн угсааны тайж нарыг нийгмээс гадуурхан шахсан явдлыг хэлнэ.

7.

“Хуйвалдаан” гэх 115 хүний нэрийн жагсаалтыг ЗХУ-аас Монголын удирдлагад танилцуулж, уг нэрсийн жагсаалтын дагуу хүмүүсийг дайчлан баривчлах ажиллагаа 1937 оны 9-р сарын 10-ны шөнө эхэлжээ. Их хэлмэгдүүлэлтийн эхлэл болсон энэхүү ажиллагаа нь цаг хугацааны хувьд хэддүгээр мянган,  хэддүгээр зууны, хэддүгээр хагаст хамаарах вэ?

a)

I мянган XIX зууны I хагас

b)

II мянган XIX зууны I хагас

c)

I мянган XX зууны I хагас

d)

II мянган XX зууны I хагас

8.

Дараах сансарт ниссэн хүмүүсийн нэрийг олно уу?

a)

Ж.Гүррагчаа, В.И.Сталин

b)

Ж.Гүррагчаа, Ю.Гагарин

c)

Ж.Гүррагчаа, Жанибеков

d)

Ж.Гүррагчаа, В.И.Сталин

9.

Дараах шагнал нь юуны нэрэмжит шагнал вэ?

(a)  

10.

Дараах зурагт хуудас ямар үйл явдалтай холбогдох вэ?

(a)  

11.

Дараах төрийн удирдагчдын нэр хэн бэ?

a)

Сталин

Ленин

Кеннеди

b)

Сталин

Жорж буш

Рузвельт

c)

Сталин

Рузвельт

Черчиль

d)

Черчиль

Сталин

Жорж Буш

12.

НҮБ-ын дүрмийг зөвшөөрч, түүний гишүүн болох хүсэлтээ БНМАУ хэзээ анх гаргасан бэ?

a)

1946 оны 6-р сар

b)

1961 оны 6-р сар

c)

1961 оны 10-р сар

d)

1945 оны 8-р сар