WorksheetsДШНББ-1 хичээлийн онолын шалгалтын тест
Total questions: 20
Worksheet time: 10mins
Өмнөх сарын төлбөр хийгдээгүй чек нь банкны зохицуулалтын тайлангийн ямар үзүүлэлтэнд нөлөөлөх вэ?
Эхний үлдэгдэл дээр нэмэгдэж, зарлагаас хасагдана.
Эхний үлдэгдэл болон зарлагаас зэрэг хасагдана.
Эцсийн үлдэгдлээс хасагдаж, зарлага дээр нэмэгдэнэ.
Эцсийн үлдэгдэл болон зарлага дээр зэрэг нэмэгдэнэ.
Найдваргүй авлагыг бүртгэх нөөцийн аргыг ашиглаж байгаа үед авлагыг данснаас хасах бичилт нь:
Дансны авлага ба найдваргүй авлагын нөөцийг нэгэн зэрэг бууруулна.
Дансны авлагыг бууруулах ба найдваргүй авлагын нөөцийг өсгөнө.
Найдваргүй авлагын нөөцийг өсгөх ба цэвэр ашгийг бууруулна.
Дансны авлага ба цэвэр ашгийг бууруулна.
Дараахаас аль нь худалдан авсан бараа материалын өртгийг нэмэгдүүлэх вэ?
Худалдан авалтын буцаалт ба үнийн бууралт
Худалдан авалтын хөнгөлөлт
Борлуулагчийн төлсөн тээврийн зардал
Худалдан авагчийн төлсөн тээврийн зардал
Бараа материалыг бүртгэх байнгын системийн үед
ББӨ-ийг бараа бүтээгдэхүүнийг борлуулсан тухай бүрт нь тодорхойлдог учир бараа материалын үлдэгдэл нь тодорхой байдаг.
Бараа материалын хөдөлгөөнийг цаг тухай бүрд нь тодорхойлох шаардлагагүй
Борлуулалтыг заавал бэлнээр хийх шаардлагатай
Хариулт өгөгдөөгүй
Жижиг мөнгөн санд нөхөн дүүргэлт хийх үед:
Холбогдох зардлын дансдын Дт-д, харилцах дансны Кт-ээс бичилт хийнэ.
Хэрвээ бэлэн мөнгөний дутагдалтай байгаа бол татан авах мөнгөний хэмжээ тэр хэмжээгээр нэмэгдэнэ
Бэлэн мөнгөний нийлүүлэлт бага болсон байна
Дээрх бүгд зөв
ЭАЭЗ аргын үед бараа материалын эцсийн үлдэгдлийг олохдоо:
Хамгийн эхний худалдан авалтын өртгөөр тодорхойлогдоно
Хамгийн сүүлийн худалдан авалтын өртгөөр тодорхойлогдоно
Борлуулбал зохих бүтээгдэхүүнээс борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасна
Нийт ашгаас борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасна
Борлуулалтын гэрээгээ биелүүлэхээр эзэмшиж байгаа бараа материалын ЦБҮ-ийг тодорхойлохдоо ......................... баримтална.
Бодит үнэ цэнийг
Борлуулахаар тооцсон үнийг
Гэрээний үнийг
Зах зээлийн үнийг
Бараа материалын өртөг нь цэвэр боломжит үнээс бага бол
Үнийн бууралтын гарз үүснэ
Үнийн бууралтын олз бүртгэнэ.
Өртгөөр нь тайлагнана.
Цэвэр боломжит үнэ хүртэл бууруулна.
Харилцан орлуулах боломжгүй бараа материалын хувьд өртөг тооцох .............. аргыг хэрэглэнэ.
ЭАЭЗ
Тусгай тэмдэглэгээний арга
Дундаж өртгийн арга
Аль нь ч биш
Урт хугацаат авлагын бичгийг бүртгэлд тусгахдаа ......................... тусгах ёстой.
Үндсэн дүн буюу нэрлэсэн үнээр нь
Өнөөгийн үнэ цэнээр нь
Үндсэн дүн буюу хүүгийн дүнгээр нь
Аль нь ч биш
Урт хугацаат авлагын бичгийн хөнгөлөлт, урамшууллыг хорогдуулах үр ашигт хүүгийн аргын үед:
Тайлант үе бүрд хорогдуулах хөнгөлөлт, урамшууллын хэмжээ ижил байна.
Хүүгийн орлого дансанд тусгагдах дүн нь авлагын бичгийн дансны үнийг үр ашигт хүүгээр үржүүлсэн дүн байна.
Авлагын бичгийн хөнгөлөлт, урамшууллын хорогдуулсан дүн нь тайлант үе бүрд буурсан байна.
Хариулт өгөгдөөгүй
Хоёр валютын хоорондын солилцох харьцааг
Ханшийн зөрүү
Валютын ханш
Арилжааны ханш
Аль нь ч биш
Бэлэн мөнгө тавьж олгох үед ямар баримт үйлдэх вэ?
Бэлэн мөнгөний орлогын баримт
Бэлэн мөнгөний зарлагын баримт
Бэлэн мөнгө хүссэн өргөдөл
Бэлэн мөнгөний тооллогын баталгаа
Бараа материалыг зарлагдах ЭАЭЗ арга нь
Хамгийн түрүүний худалдан авалтыг борлуулдаг
Бараа материалын эхний үлдэгдэл болон хамгийн түрүүний худалдан авалтыг эхэлж борлуулдаг
Бараа материалын эцсийн үлдэгдэл нь хамгийн сүүлийн худалдан авалтын өртгөөр бүртгэгдэнэ.
Дээрх бүгд зөв
Буруу өгүүлбэрийг олно уу
Уламжлалт жижиглэнгийн аргын үед өртөг жижиглэнгийн харьцаанд үнийн өсөлт, үнийн өсөлтийн бууралт, хэвийн бус хорогдлыг оруулж тооцдог.
Уламжлалт жижиглэн болон дундаж өртгийн жижиглэнгийн аргын гол ялгаа нь зөвхөн өртөг жижиглэнгийн харьцаанд байдаг.
Уламжлалт жижиглэнгийн болон дундаж өртгийн жижиглэнгийн аргын үед БМс2 жижлэнгээрх дүн ижил тооцогдоно.
Аль нь ч биш
Жижиг мөнгөн сангийн хэмжээг 100,000₮-өөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэвэл аль журналын бичилт бэлтгэх вэ?
Дт: Мөнгөн хөрөнгө Кт: Жижиг мөнгөн сан
Дт: Жижиг мөнгөн сан Кт: Мөнгөн хөрөнгө
Дт: Холбогдох зардлын данс Кт: Мөнгөн хөрөнгө
Жижиг мөнгөн сан дансанд бичилт хийхгүй
Дараах банкны зохицуулалттай холбоотой мэдэгдлүүдээс аль нь худлаа вэ?
Төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасна
Замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмнэ
Хүрэлцээгүй сантай чекийг банкны үлдэгдлээс хасна
Банкны үйлчилгээний хөлсийг байгууллагын үлдэгдлээс хасна
Шууд аргыг ашиглаж байгаа үед найдваргүй авлагыг данснаас хасах бичилт нь
Авлага болон найдваргүй авлагын нөөцийг зэрэг бууруулна
Найдваргүй авлагын нөөц болон цэвэр ашгийг бууруулна
Авлага болон цэвэр ашгийг бууруулна
Авлагыг бууруулах ба найдваргүй авлагын нөөцийг өсгөнө
120 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй авлагын бичгийг 30 хоногийн дараа 12%-ийн хөнгөлөлттэй худалдсан бол банкнаас авах мөнгөний дүнг дараах байдлаар тооцно.
Нэрлэсэн үнэ -Хөнгөлөлтийн дүн (90 хоног, 12%)
Төлөгдөх үеийн өртөг -Хөнгөлөлтийн дүн (90 хоног, 10%)
Төлөгдөх үеийн өртөг -Хөнгөлөлтийн дүн (30 хоног, 10%)
Төлөгдөх үеийн өртөг -Хөнгөлөлтийн дүн (90 хоног, 12%)
2/15, n/30 нөхцөлөөр 2008/09/01-нд бараа материал 500,000₮-өөр худалдан авсан гэвэл аль журналын бичилт хийх вэ? Бараа материалын цаг үеийн систем ашигладаг.
Дт. Бараа материал 500,000 Кт. Мөнгөн хөрөнгө 500,000
Дт. Худалдан авалт 500,000 Кт. Мөнгөн хөрөнгө 500,000
Дт. Бараа материал 500,000 Кт. Дансны өглөг 500,000
Дт. Худалдан авалт 500,000 Кт. Дансны өглөг 500,000
