Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

монгол хэл

Total questions: 4

Worksheet time: 2mins

Name
Class
Date
1.

Маргааш өвгөн

Эрт урьд цагт “Маргааш” гэдэг нэртэй өвгөн байжээ. Тэр багаасаа аваад юу л хий гэнэ “Маргаашаас эхэлж хийнэ” гэсээр байгаад тоо тоймгүй олон маргаашийг зүв зүгээр өнгөрүүлдэг байжээ. Далан насыг хүртлээ юу ч хийж чадаагүй болохоор хүмүүс түүнд “Маргааш өвгөн” гэдэг хоч өгчээ. Нэгэн өдөр өнөөх өвгөн мөнгөн цагаан сахлаа имрээд, цал буурал толгойгоо илж, уртаар санаа алдаад: “Толин дотор үзэхүйеэ толгойн үс минь цайж орхижээ. Тун ч цалгар явсаар далан насыг хэтэрч, тоогүй олон маргаашийг усны урсгал мэт өнгөрөөв” гэжээ. Өвгөн бага залуу насандаа чармайж сурахгүйгээр маргаашийг хүлээсээр далан насыг хоосон өнгөрүүлсэн нь юутай харамсалтай аж.

 

1.     “Ажил хий” гэхээр юу гэж хэлдэг байв? 

a)

 За за, одоохон гэдэг байв

b)

Дараа л болъё гэдэг байв

c)

Чадахгүй гэж хэлдэг байв

d)

Маргаашаас эхэлж хийнэ гэдэг байв

2.

Маргааш өвгөн яагаад хожимдож амьдралаа өнгөрүүлсэн бэ?

a)

Тэрээр амьдралынхаа зорилгыг тодорхойлоогүй

b)

Тэрээр үргэлж маргаашийг хүлээдэг байсан

c)

Тэрээр залуу насандаа ажиллахыг хүсээгүй

d)

Тэрээр бусдад итгэж байсан

3.

Маргааш өвгөн ямар насанд хүрсэн бэ?

a)

Далан нас

b)

Арван нас

c)

Таван нас

d)

Долоон нас

4.

Маргааш өвгөн ямар зүйлийг хүлээж байсан бэ?

a)

Бусдын дэмжлэгийг

b)

Маргаашийн боломжийг

c)

Ирээдүйд амжилттай болох

d)

Залуу насандаа эргэн ирэх