Worksheetsхүчил суурь нэгж
Total questions: 8
Worksheet time: 3mins
Нэгэн сурагч өдөр тутмын ахуй амьдралд өргөн хэрэглэгддэг бодис материалын шинж чанарыг лакмусын цаас ашиглан туршсан туршилтын үр дүн өгөгджээ.
Туршилтын үр дүнд үндэслэн хүчиллэг шинжтэй бодис, материалын нэр бүхий хувилбарыг сонгоно уу.
алим, оо, кола
алим, нимбэг, кола
оо, саван, хүнсний сода
алим, нимбэг, сода
Хэдгэний хатгуураас ялгардаг хор нь бага зэрэг суурилаг байдаг. Түүнд хатгуулсан үед ямар бодисоор саармагжуулах вэ?
Содын уусмалаар
Шүдний ооны уусмалаар
Лимоны хүчлийн сулруулсан уусмалаар
Савантай усаар
Хүчил агуулсан савны гадна талд яагаад ийм дүрс бүхий тэмдэг байрлуулсан бэ?
Хүчил нь дэгдэмхий
Хүчил асгарч болзошгүй
Хүчил исгэлэн амттай, лакмусд улаан өнгө үзүүлдэг
Хүчил нь арьс салстыг түлдэг учраас
Ходоод давсны хүчлийг ялгаруулж байдаг. Энэ хүчлийн оролцоотойгоор
ходоодонд хоол боловсордог. Их хэмжээний давсны хүчил ялгаруулбал цээж хорсож, ходоод өвддөг. Энэ тохиолдолд эмч алмагель эмийг уухыг зөвлөдөг.
Ходоодны хүчил болон алмагель эмийн шинж чанарыг тодорхойлно уу.
Ходоодны хүчил - хүчиллэг
Алмагель эм - суурилаг
Ходоодны хүчил - суурилаг
Алмагель эм - хүчиллэг
Ходоодны хүчил,
Алмагель эм хоёулаа суурилаг
Ходоодны хүчил,
Алмагель эм хоёулаа хүчиллэг
Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү.
Алмагель эмийг хэрэглэсэнээр цээж хорсох, ходоод өвдөх зовиур арилдаг. Үүний шалтгаан нь ....................................... үзэгдэл явагдсантай холбоотой.
хүчиллэг
суурилаг
саармагжих
бүгд зөв
Үйлдвэр, машин, гэрийн яндангаас ялгарч буй хорт хий болон галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн хий нь агаарт дэгдэн, агаарт агуулагдах устай харилцан үйлчилж хүчиллэг шинжтэй бодисыг үүсгэнэ. Энэ нь үүлтэй хамт салхиар туугдан нэг газраас нөгөөд шилжин, тунадас байдлаар газрын гадаргад бууна. Үүнийг хүчиллэг бороо гэнэ.
Хүчиллэг бороо орсноор хөрсний хүчиллэг шинж ихэснэ. Ингэснээр ургамлын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг учраас ой модны навч хагдран унаж өсөлт зогсдог.
Хүчиллэг борооны ус нь метилоранж индикаторын өнгийг хэрхэн өөрчлөх вэ?
өөрчлөхгүй
шар өнгөтэй болгоно
улаан өнгөтэй болгоно
бүгд буруу
Хүчиллэг болсон ус болон хөрсийг хэвийн болгохын тулд ............................................ нэмдэг.
хүчиллэг бодисыг
суурилаг бодисыг
саармаг бодисыг
усыг
Хүчиллэг бороог явагдах үзэгдэлтэй нь холбон тайлбарлана уу.
суурилаг шинж ихсэх
хүчиллэг шинж ихсэх
саармаг бодис ихсэх
