wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 анги ИЁЗБ

Total questions: 20

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

Тохиолдол шинжлээрэй

Цэцгээ хэл ярианы бэрхшээлтэй боловч сэтгэн бодох чадвар сайтай, математикийн хичээлээ илүү сонирхон судалдаг. Харин Өлзий өөрийгөө илэрхийлэх чадвар сайн ба хэл бичгийн хичээлдээ илүү дуртай. Тиймээс Өлзий математикийн хичээлээ Цэцгээгээр заалган ойлгохгүй зүйлээ асууж харилцан бие биедээ чадах зүйлсээрээ тусалдаг болсон юм.

  • Өлзий болон Цэцгээ найзалж нөхөрлөхөд юу хамгийн сайнаар нөлөөлж байна вэ? 

a)

ялгаатай байдал

b)

ойлголцол

c)

хүндлэл

d)

итгэлцэл

2.

"Бусдад хийсэн тус буцаад ирэхдээ бороо шиг асгардаг" гэсэн хэлц үгийн утга санааг үзсэн хичээлтэйгээ холбон тайлбарлаарай.

4 lines
3.

Зөв харгалзуулна уу

  1. Аливаа хүн бусадтайгаа ямагт хамааралтай байдгийг ойлгож a. өөртөө итгэлтэй болдог.

  2. Ойлголцлыг эрхэм болгодог хүмүүс b. хүндлэх магадлал өндөртэй.

  3. Мэдэрч, ойлгох чадвартай хүнийг үе тэнгийнхэн нь болон бусад хүмүүс

    c. үе тэнгийнхнийхээ итгэлийг олох, тэдэнтэй нөхөрлөх харилцаа холбоо тогтоох зэрэг давуу талтай



(a)  

4.

Бусдыг ойлгож баярлуулахын тулд хамгийн чухал нь юу вэ?

a)

Бусдыг ойлгох гэсэн хичээл зүтгэл

b)

Материаллаг баялаг

c)

Бусдын ялгаатай байдлыг үнэлэх

d)

Бусдад хүлээн зөвшөөрөгдөх

5.

"Сайн санааны үзүүрт шар тос" гэсэн хэлц үгийн утга санааг үзсэн хичээлтэйгээ холбон тайлбарлаарай.

4 lines
6.

Таны бодит байдлыг хүмүүс мэдэхгүй та өөрөө ч бусдын бодит байдлыг бас мэдэхгүйгээс болж аливаа  ..................................  гардаг.

a)

ойлголцол

b)

зөрчил 

c)

үл ойлголцол

d)

зөвшилцөл

7.

Бусдад өөрийгөө зөв ойлгуулахын ач тус, бусдад өөрийгөө ойлгуулаагүйн  гэм хорыг харгалзуулаарай.

1.Ач тус

2.Гэм хор

a.Бусадтай ойлголцож чадахгүй. Бусдын тусламжийг авч чадахгүйд хүрнэ.

b.Өөрийгөө зөв ойлгуулан бусадтай ойлголцож бусдын тусламжийг авах боломжтой болно.

(a)  

8.

"Ойлголцох нь сонсохоос эхтэй " гэсэн  өгүүлбэрийн  утга санааг үзсэн хичээлтэйгээ холбон тайлбарлаарай.

4 lines
9.

Нуурыг "амар амгалан тайван хүн" гэж үзвэл тэр өөрийн санаа бодол, хүсэл зорилгоо эс үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэж болох уу?

a)

тийм 

b)

үгүй

c)

зарим талаараа

d)

нуур бол хүн биш

10.

Бусдын эс үйлдэлд эерэг хандах хандлагуудыг дурдахад аль нь илүүц вэ?

a)

Тайван байх

b)

Хүлээцтэй ажиглах

c)

Аль болох хурдан хариу үйлдэл үзүүлэх

d)

Нөхцөл байдлыг зөв таамаглан мэдэх, мэдрэхийг хичээх

11.

Ямар хүмүүс хоёр гараараа дохио өгөх магадлал өндөр байдгийг судалгаагаар тогтоосон байдаг вэ?

a)

шударга

b)

ховч

c)

худалч 

d)

үнэнч

12.

Худалч хүмүүс бусдад үргэлж заахыг хичээдэг ба өөрөөсөө ямар байлгахыг хичээдэг вэ?

a)

ухаалаг

b)

намхан

c)

хүчтэй

d)

сул дорой

13.

Түлхүүр үгсийг тохирох хариулттай нь зөв тохируулаарай.

1.Цаг үед тохируулах

2.Нөхцөл байдалд тохируулах

3.Аргыг нь олох

a.Тухайн цаг хугацааны үйл явдлыг ажиглаж үг, үйлдлээ оновчтой илэрхийлэх.

b.Эв дүй, ая эвийг олох.

c.Тухайн харилцааны төлөв байдалд тохируулж хийх үйлдэл, хэлэх үгээ оновчтой илэрхийлэх.

(a)  

14.

Бусдад өөрийгөө  ойлгуулж чадахгүй байгаа зүйлийн шалтгааныг  зурагтай зөв холбон уу  

1.Бүрэг ичимхий байдал

2.Сэтгэл санааны хямрал

3.Ууртай үед

4.Харилцааны ур чадвар муу

(a)  

15.

Хосууд гэр бүл болсноор................................. гэсэн нэгдмэл харилцаа үүсдэг.

a)

бие биенээ

b)

эхнэр, нөхөр

c)

бид

16.

Эхнэр нөхөр ойлголцоход хамгийн үр дүнтэй арга нь юу вэ?

a)

итгэлцэл

b)

хүндлэл

c)

хоорондоо ярилцах

d)

дэмжиж, туслах

17.

Аль нь тохирохыг олж тэмдэглэ.

Хэлний өгүүлэх хэмээвээс ...............................

 

a)

ёслол хүндлэл

b)

хэгжүүрхэж омог бүү үүсгэ

c)

шинжлэлгүй бүү сэтгэ

18.

Цэгийн оронд тохирох үгийг олж тэмдэглээрэй.

Сэтгэлийн чиг хэмээвээс ................................ 

a)

Хэрэггүй явдлыг бүү арвитга.

b)

Чөлөөгүй гэж бүү алгас.

c)

Буянтай санаанаас бүү холд.

d)

Эдгээрийн аль нь ч биш.

19.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг хүмүүжүүлэхдээ “...энэ насанд Би-гээ мэдрэхэд хайр энэрлээр дэмжлэг үзүүлэх, танин мэдэхэд туслах замаар хүний мөн чанарыг нээх суурийг тавьдаг.” нь хэдэн настай хүүхдэд ханддаг байсан  вэ?

a)

0-3 нас

b)

3-6 нас

c)

13-18 нас

20.

 Дараах өгөгдлийг зөв харгалзуулаарай.

1.Хаан мэт өргөмжил

2.Хатан мэт тойгло

3.Зарц мэт дагуул

4.Хань мэт зөвлө

a.3-6 насанд

b.0-3 насанд

c.6-12 насанд

d.13-18 насанд

(a)