wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

А хувилбар 2020

Total questions: 54

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.

Хүмүүс хэрэгцээгээ хангах,зөрчил маргаан эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан,зохион байгуулалтад орж,хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол ..........юм.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү

a)

Нийгмийн байр суурь

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгэм

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн институт

2.

Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож ,зохион байгуулалтад орж ,бие даасан шийдвэр гаргах,гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг.Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Сургууль

b)

Үе тэнгийнхэн

c)

Гэр бүл

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Ажлын байр

3.

Доорх ойлголтуудыг тодорхойлолттой нь зөв харгалзуулна уу.

a)

a1,b2,c3

b)

a1, b3, c2

c)

a3, b2,c1

d)

a3, b1, c2

e)

a2, b3, c1

4.

Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв ,нотолгоо гаргахыг зорино

b)

Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл,үг яриа байна

c)

Мэдээллийн утгыг ойлгох,дүрслэн харуулахаар зорино

d)

стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй

e)

Математик статискийн аргуудаар шинжилгээ хийнэ

5.

XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн гажуудал

d)

Нийгмийн судалгаа

e)

Нийгмийн бүтэц

6.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?

a)

Нийгмийн нийтлэг

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн ялгарал

d)

Тэгш бус байдал

e)

Нийгмийн давхраа

7.

"Тун бага хувийг эзэлдэг ч баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг.Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг "энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

Дээдийн доод

b)

Дээдийн дээд

c)

Дундын дээд

d)

Дундын дунд

e)

Ажилчин анги

8.

Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

a)

Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг .

b)

Нэр хүнд,ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн

c)

Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

d)

Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна

e)

Нийгмийн давхраажилт бол уламжлал,тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн.

9.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерын жишээ загвар аль нь вэ?

a)

Дэлгүүрийн эзэн,эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална

b)

Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн ,санваартан, бөө,шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ

c)

Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах ,эрх чөлөөтэй байх,нэр хүндтэй байх ,чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна

d)

Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус ,харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг

e)

Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол ,орлогын хэмжээгээр тодорхойлдог

10.

Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нэрлэнэ үү.

a)

Ухаан

b)

Мэдрэмж

c)

Мэдлэг

d)

Домог

e)

Шашин

11.

Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг .Жишээ нь :цайндаа дээж ,цацлыг уул усандаа өргөх ,юм оёх,тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах,бөх барилдах,нум сум харвах,морины явдал зэргээр биелдэг.Биелгээний хөдөлгөөн ,дохио зангаа нь мэдлэг .............юм.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Хэм хэмжээ

b)

Мэдрэмж

c)

Үнэлэмж

d)

Хэл

e)

Бэлгэдэл

12.

"Суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно"гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

Эртний, дундад, орчин үеийн

b)

Олон улсын, улс үндэстний

c)

Нэг хэв загварын,олон хэв загварын

d)

Ёс суртахууны, шашны

e)

Олонхийн,зонхилох,дэд соёл

13.

Доорх соёлын хэв маягийг түүхэн дарааллаар нь байршуулна уу.

1.Эртний. 2.Хүй нэгдлийн

3.Дундад зууны. 4.Сэргэн мандалтын

5.шинэ үеийн 6.Орчин үеийн

a)

1,3,2,4,6,5

b)

1,3,2,4,5,6

c)

2,1,3,4,5,6

d)

2,1,3,4,6,5

e)

1,3,2,5,4,6

14.

"Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү.

a)

Дизайн дүрслэх урлаг.

b)

Мэдээллийн технологи.

c)

Соёлын өв

d)

Тайзны уран бүтээл

e)

Кино урлаг

15.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг..............гэнэ.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Соёлын аялал жуулчлал

b)

Соёлын эрх чөлөө

c)

Соёлын үйлдвэрлэл

d)

Соёлын даяаршил

e)

Соёлын орон зай

16.

Соёлын даяаршил нь нийгэмд олон талын боломжийг олгодог. Өгүүлбэрийн эхлэлийг тохирох төгсгөлтэй нь харгалзуулна уу.

a)

a2, b1, c3, d4

b)

a2, b4, c1, d3

c)

a3, b4, c1, d2

d)

a4, b1, c2, d3

e)

a3, b2, c4, d1

17.

Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ?

a)

Хэн нэгний эрх чөлөөнд халдах

b)

Эрхээ эдлэхгүй байх

c)

Амьдрах хэв маягийг тулгахгүй байх

d)

Өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж

e)

Бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх

18.

Соёлын эрх чөлөөнд тухайн хүний харьяалж буй улсаас их шалтгаална .Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү.

1.үг хэлэх чөлөөтэй ярих,бичих хэвлэн нийтлэх эрх чөлөө

2.үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө

3.бусад соёлыг хуулбарлан дууриах эрх чөлөө

4.авъяас билгээ дайчлах,бүтээн туурвих эрх чөлөө

5.үндэсний үзэл санаа,соёл,уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

a)

2,3,4

b)

1,2,3,4

c)

1,2,3,5

d)

2,3,4,5

e)

1,2,4,5

19.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Түрээс

b)

Зээлийн хүү

c)

Ашиг

d)

Цэвэр экспорт

e)

Цалин

20.

Орон нутагт улсын төсвөөс 150км зам тавьж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Аж ахуйн нэгжийн зардал

c)

Өрх гэрийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

e)

Цэвэр экспорт

21.

Хувьцаа гэж юу вэ?

a)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас.

b)

Засгийн газраас худалдах,худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

c)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх,буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

22.

Татварыг бүх нийтээр төлдөг байх,хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?

a)

Заавал төлдөг байх

b)

Ил тод байх

c)

Тэгш байх

d)

Шударга байх

e)

Энгийн байх

23.

Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

b)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

24.

Эдийн засаг судлаач Ф.Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй

c)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

d)

Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

e)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой

25.

Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч,хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

b)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ буурч,хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ

c)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч,хүмүүс мөнгөтэй болсноор хэрэглээ нэмэгдэж,нийт эрэлт нэмэгдэнэ

d)

Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт буурна

e)

Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч,хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт тогтворжино

26.

Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ...........гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Олон улсын худалдаа

b)

Гадаад худалдааны тэнцэл

c)

Барааны нийт эргэлт

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Олон улсын харилцаа

27.

Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг үндсэн үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.

a)

Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн

b)

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

c)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ

d)

Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ

e)

Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ

28.

Иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

a)

Зөвшилцөлд хүрэх зарчим

b)

Шударга байх зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

Нээлттэй байх зарчим

29.

Монгол улсын ерөнхийлөгч чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?

a)

Захирамж

b)

Тогтоол

c)

Зарлиг

d)

Хууль

e)

Тушаал

30.

Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

a)

Хүний эрх,эрх чөлөөг эрх үүрэг ,хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

b)

Үндэсний соёлыг чухалчлан үзэж бусад соёлоос суралцах үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих

c)

Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж ,нийгмийн харилцааг зохицуулах ,эрх зүйт төрийг төлөвшүүлэх

d)

Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

e)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх ,үзэл бодлоо илэрхийлэх ,иргэдийн оролцооны эрх ,эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

31.

Иргэний нийгмийн төлөвшил улс төрийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?

a)

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

b)

Иргэн хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгж хөгжих

c)

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгж эдлүүлэх

d)

Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

e)

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ шударга өрсөлдөх боломж бий болох

32.

Бүх нийтээр оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

a)

Нас хүйс, яс үндэс,мэргэжил,үзэл бодлоос үл шалтгаалан оролцох

b)

Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

c)

Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

d)

Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

e)

Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

33.

Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Хувь тэнцүүлэх

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Энгийн олонх

e)

Саналыг харгалзах

34.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Үзэл суртал номлох

b)

Шүүмжлэл өрнүүлэх

c)

Хяналт тавих

d)

Мэдээлэл олгох

e)

Боловсрол олгох

35.

2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90 хувь, хувийн телевизэд 78 хувь,FM-радиод 60 хувь гэсэн үнэлгээ өгчээ.

Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?

a)

Хэвлэл мэдээллийн байгууллагад шашны судалгаа хийсэн дүгнэлт

b)

Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн төсөөлөл

c)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал

d)

Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал

e)

Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа

36.

Г.Алмондын судалснаар эвсэл холбооны шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

a)

Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

b)

Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн

c)

Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

d)

Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

e)

Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

37.

Хүний эрхэм чанар нь ................... шууд холбоотой байдаг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Зохион байгуулалттай

b)

Эрх ашигтай

c)

Хүний эрхтэй

d)

Итгэх итгэлтэй

e)

Хандах байдалтай

38.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үнэ цэн,нэр төртэй байх зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.

a)

Арьс өнгө, хүйс, хэл яриа , шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө,зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлаж болохгүй

b)

Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ.

c)

Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх шинж чанартай байх

d)

Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.

e)

Хүний эрх орон гэр,сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.

39.

Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ?

a)

Хувь хүн, төр, байгууллага

b)

Агуулга, хэлбэр

c)

Хууль, дүрэм, журам

d)

Субъект, объект, агуулга

e)

Үйлчилгээ, үйл ажиллагаа

40.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан

b)

Насанд хүрээгүй

c)

Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн

d)

Өөрийн хүсэлтээр

e)

Ар гэрт гэнэтийн ажил гарахад

41.

Ямар байгууллага Үндсэн хууль...зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг вэ?

a)

Улсын дээд шүүх

b)

Харьяалах байнгын хороо

c)

Захиргааны шүүх

d)

Харъяа яам, тамгын газар

e)

Үндсэн хуулийн цэц

42.

Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ?

1.Мал хулгайлах

2.Эд хөрөнгийг хувьчлан авах

3.Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах

4.Нотариатч, улсын бүртгэгч өмгөөлөгчийн эрхийг зөрчих

a)

2,3,4

b)

1,2,3,4

c)

1,2,3

d)

1,3,4

e)

1,2,4

43.

Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Урлаг соёлын ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

Ес зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)

Эрх зүйн ойлголтоор тухай улсыг бүрэн зөвшөөрсөн хэлбэр

44.

Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны "улс" оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)

Хөрш орон

b)

Их гүрэн

c)

Бага улс

d)

Дунд улс

e)

Хаант улс

45.

НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай интернетэд блог хөтөлж үе тэнгийхэндээ төдийгүй дэлхий нийтэд мэдээлэл түгээжээ. Малала охин олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?

a)

Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил,туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

b)

Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил ,туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

c)

Боловсрол,хүмүүнлэгийн чиглэлээр үнэн зөв мэдээлэл дамжуулж шудрага бус үйл ажиллагааг илчилсэн

d)

Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил,туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

e)

Хувийн эрх ашгийн үүднээс үнэн зөв мэдээлэл дамжуулж шударга бус үйл ажиллагааг илчилсэн

46.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх ,оролцооны прогматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү

a)

Олон оронтой,олон хэлбэрийн харилцаа явуулах

b)

Нөөц болоцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

c)

Олон оронтой ,цөөн хэлбэрийн харилцаа явуулах

d)

Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

e)

Үндэстний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

47.

"Хэл хязгааргүй эмч нар","Эмнэсти Интернэйшнл" зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Нөлөө бүхий хувь хүн

b)

Олон улсын байгууллага

c)

Үндэстэн дамнасан корпораци

d)

Олон улсын төрийн бус байгууллага

e)

Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

48.

Олон улсын байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.

a)

НҮБ

b)

Тоёота корпораци

c)

Эмнэсти Интэрнэйшнл

d)

Далай лам

e)

Жихад бүлэглэл

49.

AСЕАН-ны бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү

a)

Иран

b)

ОХУ

c)

Турк

d)

Казахстан

e)

Монгол

50.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хараат байдалд орохоос сэрэмжлэнэ" гэж үзэн үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс яагаад "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?

a)

Монгол Улс зөвхөн БНХАУ-ын хамаарал бус дээрх Улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

b)

Монгол Улс Азийн бүсийн хамааралд бус Америк Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

c)

Монгол Улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

d)

Монгол Улс зөвхөн 2 хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

e)

Монгол Улс зөвхөн Буриад Өвөр Монголын хамааралт бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

51.

Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.

a)

Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа.

b)

Эдийн засгийн дипломат ажиллагаа.

c)

Соёлын дипломат ажиллагаа.

d)

Цахим дипломат ажиллагаа.

e)

Улс төрийн дипломат ажиллагаа.

52.

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч "хэргийн оролцогч" гэсэн субъект аль нь хамаарах вэ?

a)

Хуулийн этгээд

b)

Гомдол гаргаж буй иргэн

c)

Гуравдагч этгээд

d)

Гэрч

e)

Хариуцагч

53.

Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг иргэн Б эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах болжээ

Иргэн Б нэхэмжлэлдээ юуг хавсаргах вэ? Зөвийг олно уу?

a)

1,3

b)

2,3

c)

1,2

d)

1

e)

3

54.

Доорх ойлголтуудад үндэслэн зөв бодомжийг тэмдэглэнэ үү.

a)

Гуравдагч хөршийн бодлого бол зөөлөн ба ухаалаг хүчийг үл харгалзах зарим арга зүйд суурилна.

b)

Гуравдагч хөршийн бодлого бол ухаалаг ба зөөлөн хүчийг хослуулах зарчим арга зүйд суурилна.

c)

Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг ба гуравдагч хүчийг хослуулах зарчим арга зүйд суурилна.

d)

Ухаалаг хүчний бодлого бол зөвхөн хүчээ гуравдагч хүчний бодлогод захируулах зарчим арга зүйд суурилна.

e)

Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг хүчийг хатуу хүчний бодлогод тохируулах зарчим арга зүйд суурилна.