Font size
WorksheetsМатематик-Өгүүлбэртэй бодлого
Total questions: 11
Worksheet time: 40mins
Тариаланчид 480 га тариалангийн талбайн 85 -д төмс, үлдсэн талбайд лууван тарьжээ. Хэрэв га тус бүрээс 26ц төмс, 20ц лууван хураан авсан бол төмс, луувангаас хэдэн центрээр их вэ?
Биеийн тамирын заалны шалны талбайн хэмжээ ангийн шалны талбайн хэмжээнээс 6 дахин их буюу 250 м.кв-аар илүү. Биеийн тамирын заалны шалны талбайн хэмжээг олоорой.
Тариаланчид 3000 м.кв газрыг 3 өдөр хагалж дуусгах байв. Эхний өдөр бүх талбайн - 51 -ийг, хоёр дахь өдөр бүх талбайн 103 -ыг , гурав дахь өдөр эхний хоёр өдөр хагалсан талбайн 32 -ыг хагалав. Гурван өдөр бүх талбайг хагалж дууссан уу?
Хоёр тооны нийлбэр 60, нэг тоо нь нөгөөгөөсөө 5 дахин их бол энэ хоёр тооны ялгаврын утгыг олоорой
Ач хүү ба эмээгийн насны нийлбэр 98, ач хүү эмээгээс 76 насаар дүү бол тэдний насыг олоорой.
Жолооч 720 км газарт ачаа хүргэж өгөхөөр гарав. Тэрээр явах ёстой замынхаа 32 хэсгийг яваад амарсан бол цааш хэдэн километр явах үлдсэн бэ?/
15м урт, 20м өргөнтэй талбайг шавардах болов. 10м.кв талбайг шавардахад 2 кг зуурмаг ордог бол энэ талбайг шавардахад хэдэн килограмм зуурмаг хэрэгтэй вэ?
Усан санд 15000л ус байв. Хэрэв минут тутамд цоргоор 65л ус нэмэгдэн ордог бол хагас цагийн дараа усан сан хэдэн литр устай болох вэ?
Нэг ангид 30 сурагч байв. Тэдний 5 нь шатар, даамны аль алиныг нь тоглодоггүй, 20 нь шатар, 18 нь даам тоглодог. Хэдэн сурагч шатар, даам хоёуланг нь тоглодог вэ?
Нэгэн барилгын загвар ба бодит хэмжээ нь 1:200 харьцаатай бөгөөд загварын өндөр нь 15 см бол бодит барилга хэдэн метр өндөртэй вэ?
Нэг бассейныг 1-р хоолой 12 цагт, 2-р хоолой 18 цагт дүүргэнэ. Хоёр хоолой зэрэг ажиллавал бассейныг хэдэн цагт дүүргэх вэ?
