Worksheets"Долгион ба Дуу" сэдвийн шалгалт
Total questions: 20
Worksheet time: 10mins
Агаарт тодорхой давтамжтай дууны долгион тархах үеийн нэгэн агшныг зурагт харуулав. Орчин нягтаршсан хэсгийг Н, орчин сийрэгжсэн хэсгийг С гэж тэмдэглэв. Эхний нягтаршсан хэсгээс сүүлийн нягтаршсан хэсэг хүртэлх зай нь 1 м бол дууны долгионы давтамжийг олно уу? Агаарт дуу тарах хурд 330 м/с.
55 Гц
330 Гц
66 Гц
1650 Гц
1980 Гц
Хүснэгтэд зарим амьтдын сонсголын мужийг харуулжээ. Ямар хоёр амьтан 4000-40000 Гц давтамжтай дууг сонсож чадахгүй вэ?
Могой ба загас
Далайн гахай ба могой
Нохой ба далайн гахай
Эрвээхэй ба загас
Нохой ба сарьсан багваахай
А зурагт усны гадарга дээр тарж буй хавтгай долгионыг үзүүлжээ. Долгион завсраар нэвтрэн гараад хэрхэн өөрчлөгдөн тархсан бэ?
Дууны долгионы давтамж их, далайц нь бага үед дуу хэрхэн сонсогдох вэ?
Бүдүүн, чанга
Бүдүүн, сул
Нарийн, чанга
Нарийн, сул
Дуу хэвийн сонсогдоно.
Зургийн А, В заагаас хоёр тийш өөр өөр гүнтэй усны давхарга оршино. 1-р давхаргаас 2-р давхарга руу туссан хавтгай долгионы гадаргууг харуулав. Гадаргуу ба заагийн хоорондох өнцөг 600 ба 450 болно. Долгион 1-р давхаргаас 2-р давхаргад шилжихэд долгионы урт ба долгион тарах хурдыг жишнэ үү.
Дараах өгүүлбэрүүдээс аль нь долгионы уртыг БУРУУ тодорхойлсон байна вэ?
Усны долгионы хувьд давалгааны зэргэлдээ гүдгэрүүдийн хоорондох зайг долгионы урт гэнэ.
Хамгийн ойр орших ижил фазтай цэгүүдийн хоорондох зайг долгионы урт гэнэ.
Долгионы үетэй тэнцүү хугацаанд долгион туулсан зам нь долгионы уртыг тодорхойлно.
Эсрэг фазтай зэргэлдээ орших цэгүүдийн хоорондох зайг долгионы урт гэнэ.
Тууш долгионыг туршилтаар ажиглахын тулд дараах туршилтын багцуудын аль нь тохирох вэ?
1. Долгионы тэвш, шугам
2. Нэг үзүүрийг хананд бэхэлсэн урт олс
3. Урт пүрш болон нэг үзүүрийг бэхлэх дэгээ
1, 2, 3
1, 2
1, 3
2, 3
Графикаас хөндлөн долгионы далайц ба долгионы уртыг олно уу?
4м ба 2м
4м ба 1м
2м ба 4м
1м ба 4 м
Зурагт далайн гүнийг хэмжих аргыг дүрслэн харуулжээ. Энд дууны долгионы ямар шинж чанарыг ашигласан бэ?
Дууны ойлт
Дууны хугарал
Дууны дифракц
Дууны интерференц
Агаарт 332 м/с хурдтай тарж байсан дуу усанд 1411 м/с хурдтай тарав. Энэ үед дууны долгионы урт хэд дахин өөрчлөгдсөн бэ?
4.25
3.25
1
0.24
Хаврын улиралд агаарын дундаж температурыг 17°С байна гэж үзвэл энэ температурт дууны тархах хурд хэдэн м/с болох вэ? Зөвхөн тоон утгыг бичээрэй. Бутархайн тэмдэгийг цэгээр бичих
(a)
Хөгжмийн эгшиг нэг октав дээшлэхэд давтамж хэрхэн яаж өөрчлөгдөх вэ?
Дууны эрчмийн түвшинг тодорхойлох хэмжигдэхүүний нэгж аль нь вэ?
Эмнэлэгт хүний биеийн бүтцийг зураглахад ямар дууны долгионыг ашигладаг вэ?
Цахилгаан цахих, галт уул дэлбэрэх гэх мэт байгалийн үзэгдлийг ямар дууны тусламжтайгаар бүртгэж авдаг вэ?
Усны гадаргын долгион гүехэн усанд орсны дараа илүү удаан хөдөлдөг. Долгион цааш хэрхэн тархахыг аль зурагт харуулж байна вэ?
30 кГц давтамжтай ультра дууг далайн 300 м гүн рүү илгээхэд 0.4 с дараа буцаж ирэв. Дууны долгионы урт хэд вэ?
1 атм даралт, 0 ℃ температуртай агаарт тархах дууны хурд 332 м/с. Хэрэв агаарын температурыг 1 ℃-аар нэмэгдүүлбэл хурд нь 0.6 м/с-ээр нэмэгдэнэ. Дуу тархах хурд 344 м/с байсан бол агаарын температур хэд байсан бэ?
20 ℃
12 ℃
10 ℃
7.2 ℃
Сурагч урт пүрш ашиглан долгион үүсгэхээр түүний 1 үзүүрээс барьж зурагт үзүүлсэн сумын дагуу хөдөлгөнө. Аль чиглэлд хөдөлгөхөд тууш долгионыг хамгийн тод харуулах вэ?
Орой болоход галт тэрэгний дуу чанга сонсогддог нь ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
Дууны ойлт
Дууны хугарал
Дууны дифракц
Дууны интерференц
