WorksheetsЭдийн засаг бүлэг сэдэв
Total questions: 50
Worksheet time: 25mins
Name
Class
Date
1.
Зах зээлийн эдийн засагт төрийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт аль нь орохгүй вэ?
a)
Бага дунд боловсролыг дэмжих
b)
Дэд бүтцийг хөгжүүлэх
c)
Хувийн хэвшилд хатуу хяналт тогтоох
d)
Шинжлэх ухааны суурь судалгааны ажлын дэмжих
2.
Зах зээлийн тогтолцоо эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
a)
Ф.Хайек
b)
Фридман
c)
Ж.Кейнс
d)
А. Дебро
e)
А.Смит
3.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөхийг ...................... бодлого
a)
Татварын
b)
Сангийн
c)
Төсвийн
d)
Мөнгө зээлийн
e)
аль нь ч биш
4.
Нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд улсын орлого, зарлагыг өөрчлөхөд чиглэгддэг бодлогыг............................................ гэнэ.
a)
Төрийн макро эдийн засгийн бодлого
b)
Сангийн бодлого
c)
Дээрх бүгд зөв
d)
Төсвийн бодлого
5.
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг юу гэдэг вэ?
a)
Татвар
b)
Хувьцаа
c)
бонд
d)
Үнэт цаас
6.
Татвар хураалтын үндсэн зарчмыг хэн тодорхойлсон бэ?
a)
Ф.Хайек
b)
Фридман
c)
Ж.Кейнс
d)
А.Дебро
e)
А.Смит
7.
Гадаад худалдааны барааны нийт эргэлтийн тэмдэглэгээ аль нь вэ?
a)
Э-И
b)
Э+И
c)
Э<И
d)
Э>И
8.
Гадаад худалдааны тэнцэлийн тэмдэглэгээ аль нь вэ?
a)
Э-И
b)
Э+И
c)
Э<И
d)
Э>И
9.
Олон улсын худалдааны бодлогод хамаарахыг олно уу.
a)
Гаалийн татвар
b)
Гаалийн хөнгөлөлт
c)
Гаалийн хязгаарлалт
d)
Аль нь ч биш
e)
Дээрх бүгд хамаарна
10.
Амьдарлын чанарын индексд үл хамаарахыг олно уу.
a)
Нялхсын эндэгдэл
b)
Бичиг үсэг тайлагдсан байдал
c)
Амьдарлын түвшин буюу насжилт
d)
Аль нь ч биш
e)
Дээрх бүгд хамаарна
11.
Тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуунд үл хамаарах нь аль вэ?
a)
ДНБ-ын өсөлт
b)
Байгаль орчин
c)
Эдийн засаг
d)
Нийгмийн байдал
e)
Дээрх бүгд хамаарна
12.
Портфелийн хөрөнгө оруулалтын онцлогийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол ол
a)
гадаадын компанийн үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны ханшны өсөлтөөс орлого олохын
b)
урт хугацаанд илүү найдвартай байж чаддаг
c)
гадаадын компанийг хянах зорилготой
d)
Дээрх бүгд зөв
13.
Голдуу нэг хүнд ногдох орлогын түвшнээр доогуур эсвэл ажилгүйдлийн түвшин өндөр орнуудыг ямар орнууд гэдэг вэ?
a)
хөдөлмөр экспортолдог орнууд
b)
Капитал импортолдог орнууд
c)
хөдөлмөр импортолдог орнууд
d)
Капитал экспортолдог орнууд
14.
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн түвшнээр дорой, байгалийн баялаг ихтэй, голдуу буурай хөгжилтэй орнуудыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
хөдөлмөр экспортолдог орнууд
b)
Капитал импортолдог орнууд
c)
хөдөлмөр импортолдог орнууд
d)
Капитал экспортолдог орнууд
15.
Сүүлийн үед манай улсын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа зарж эхэлсэн явдлыг хөрөнгө оруулалтын ямар хэлбэрээр тайлбарлаж болох вэ?
a)
Капиталын хөрөнгө оруулалт
b)
Шууд хөрөнгө оруулалт
c)
Шууд бус хөрөнгө оруулалт
d)
Портфелийн хөрөнгө оруулалт
16.
Аль нь үндэстэн дамнасан корпораци вэ?
a)
НИК компани
b)
“Форд Моторс” компани
c)
“ Од” компани
d)
“ Хурд” компани
17.
Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг үзүүлэлт аль нь вэ?
a)
бодит ДНБ
b)
Нэрлэсэн ДНБ
c)
нэг хүнд ногдох ДНБ
d)
ҮНБ
18.
Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илтгэлэг үзүүлэлт аль нь вэ?
a)
бодит ДНБ
b)
Нэрлэсэн ДНБ
c)
нэг хүнд ногдох ДНБ
d)
ҮНБ
19.
Ирээдүй хойч үеийнхний өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад нйицсэн хөгжлийг юу гэж нэрлэж байгаа вэ?
a)
Эдийн засгийн өсөлт
b)
Эдийн засгийн хөгжил
c)
тогтвортой хөгжил
d)
Улсын хөгжил
20.
бүсчлэх”, “нэгдэх” гэсэн”утгатай латин гаралтай үг аль нь вэ?
a)
Портфель
b)
Экспорт
c)
импорт
d)
Интеграци
21.
Тогтвортой хөгжил гэдэг ойлголт хэдий үед дэлгэрсэн бэ?
a)
1992 онд
b)
1994 онд
c)
1996 онд
d)
1998 онд
22.
Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хэрхэн хамаарч байдгийг илэрхийлсэн графикийг .... гэнэ.
a)
татварын хувь, хэмжээ
b)
татварын график
c)
Лафферийнй муруй
d)
татварын муруй
23.
Дефицит гэж юу вэ?
a)
татварын хэмжээ
b)
төсвийн хомсдол
c)
төсвийн илүүдэл
d)
төсвийн тэнцэл
24.
Профоцит гэж юу вэ?
a)
татварын хэмжээ
b)
төсвийн хомсдол
c)
төсвийн илүүдэл
d)
төсвийн тэнцэл
25.
Төр өөрийн хөрөнгөөр зам гүүр болон нийгэмд хэрэгцээтэй обьектууд зэрэг нийтийн шинжтэй ажил зохион байгуулдаг. Энэ нь нийт эрэлтийг нэмэгдүүлдэг. Илүүц тайлбарыг олно уу.
a)
ажилгүй хүмүүс ажилтай болно
b)
өрхийн хэрэглээний зардал нэмэгднэ
c)
хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ.
d)
зээлийн хэмжээ нэмэгдэнэ.
26.
Банкны зээлийн хүү буурахад нийт эрэлтийн тоо яаж нэмэгдэх вэ? зөв хариулыг олно уу?
a)
ажлын байр шинээр бий болж, орлого нэмэгдэн нийт эрэлт өснө
b)
татварын хүү буурч ,орлого өсөн, нийт эрэлт нэмэгднэ
c)
зээлийн хэмжээ нэмэгдэж гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ өсөж нийт эрэлт нэмэгднэ
d)
хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэл өснө.
27.
Эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг ч инфляцийн эсрэг хүчин мөхөсддөг төрийн бодлого аль нь вэ?
a)
эдийн засгийн бодлого
b)
хатуу бодлого
c)
мөнгө, зээлийн бодлого
d)
сангийн бодлого
28.
Мөнгөний бодлогын үндсэн арга хэмжээнүүдийг аль байгууллага хэрэгжүүлдэг вэ?
a)
УИХ
b)
Засгийн газар
c)
Төв банк
d)
Арилжааны банк
29.
Эдийн засгийн амьдрал, логик, ёс зүй болон социализмын шинжлэх ухааны үндэслэлийг бүх талаас нь судалж үзээд социализмыг аль ч талаас нь авч үзсэн ч маш алдаатай гэж хэн үзсэн бэ?
a)
Ф.Хайек
b)
Фридман
c)
Ж.Кейнс
d)
А.Дебро
e)
А.Смит
30.
Экспортын \ гадагшлах урсгал\ эерэг тал юу вэ?
a)
барааг экспортолсноор дотоодод тухайн барааны хомсдол үүсэж улмаар хэрэглэгчид хохирно
b)
импорт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчдийг гадаадын үйлдвэрлэгчид шахаж эхэлнэ.
c)
бараагаа экспортолж байгаа орон болон тэнд ажилллагсад экспортын өсөлтөөс хожно
d)
эх орны барааг бодвол арай хямд бөгөөд чанарын хувьд илүү байж болох юм.
31.
Импортын \ дотошлох урсгал\ эерэг тал юу вэ?
a)
барааг экспортолсноор дотоодод тухайн барааны хомсдол үүсэж улмаар хэрэглэгчид хохирно
b)
импорт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчдийг гадаадын үйлдвэрлэгчид шахаж эхэлнэ.
c)
бараагаа экспортолж байгаа орон болон тэнд ажилллагсад экспортын өсөлтөөс хожно
d)
эх орны барааг бодвол арай хямд бөгөөд чанарын хувьд илүү байж болох юм.
32.
Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнээ өсгөх зорилготой түр зуурын арга хэмжээг ... гэдэг.
a)
протекционист бодлого
b)
гадаад бодлого
c)
квот
d)
демпинг
33.
Эдгээрээс аль нь Ж.Кейнсийн үзэл санаанд хамаарахгүй вэ?
a)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч үл чадна
b)
Төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь үр ашигтай.
c)
Зах зээлийн харилцаа нь “үл үзэгдэгч гар”-ын онолын дагуу явагдвал илүү үр дүнд хүрнэ.
d)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэхдээ төрийн худалдан авалтын зардлыг аль болох чухалд үзэх хэрэгтэй.
34.
Тухайн улс орнууд жилд оруулж ирэх барааны тоо хэмжээнд хязгаар тогтоохыг.. гэнэ.
a)
протекционист бодлого
b)
гадаад бодлого
c)
квот
d)
демпинг
35.
Гадаад худалдааны бодлого гэдэг ойлголтыг аль өгөгдөл нь зөв илэрхийлж байна вэ?
a)
Улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц үйл ажиллагаа
b)
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрлэлээ байгуулах эсвэл худалдан авах үйл ажиллагаа
c)
Гадаад орнуудад хоёр болон түүнээс олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай томоохон компаниудын үйл ажиллагаа
d)
Аль болох олон улс оронтой харилцан ашигтай байдлаар гадаад худалдаа, харилцаагаа өргөжүүлэн явуулах үйл ажиллагаа
36.
Гадаадын өрсөлдөөнийг дааж чадахааргүй, дөнгөж хөл дээрээ босож байгаа эдийн засгийн салбаруудыг хамгаалахын тулд төрөөс хэрэгжүүлж байгаа хамгаалах бодлогыг.... гэнэ.
a)
протекционист бодлого
b)
гадаад бодлого
c)
квот
d)
демпинг
37.
Эдгээрээс аль нь А.Смитийн үзэл санаанд хамаарах вэ?
a)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч үл чадна.
b)
Төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь үр ашигтай.
c)
Зах зээлийн харилцаа нь “үл үзэгдэгч гар”-ын онолын дагуу явагдвал илүү үр дүнд хүрнэ.
d)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэхдээ төрийн худалдан авалтын зардлыг аль болох чухалд үзэх хэрэгтэй
38.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлд техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлт ба ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой, гаалийн болон татварын хөнгөлөлт зэрэг урамшууллын онцгой системийг багтаасан, тэр улс орны бусад хэсэгт үл хэрэглэгдэх үндэсний эдийн засгийн орон зайг .....................гэнэ. Цэгийн оронд зөвийг нь сонгоно уу.
a)
Демпингийн арилжааны онцгой бүс
b)
Эдийн засгийн чөлөөт бүс
c)
Эдийн засгийн аюулгүй бүс
d)
Эдийн засгийн харилцааны хэлбэр
39.
” Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа, өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ” гэж хэн хэлсэн бэ?
a)
Ф.Хайек
b)
Фридман
c)
Ж.Кейнс
d)
Х.Бокл
40.
Манай судлаачид ДНБ-ний өсөлтийн ... орчим хувь нь ГШХО- тай холбоотой гэж үзсэн бэ?
a)
5%
b)
10%
c)
15%
d)
20%
41.
ГШХО-ын эзэндээ ашигтай талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх
b)
үйлдвэр байгуулж байгаа орны зах зээлд өөрийн байр суурийг бататгах, зах зээлээ өргөжүүлэх
c)
зарим орнуудад барааны импортод тавьдаг протекционист хязгаарлалтуудыг тойрч гарах
d)
дотоодын үйлдвэрлэлийг дэмжих
42.
Уул уурхайн салбар дахь ГШХО ын эерэг талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байна
b)
Уул уурхайн салбар Монгол улсын ДНБ-ний 20%, экспортын 80%-ийг эзэлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болж байна
c)
гадаадын уул уурхайн компанид манай улсын олон мянган хүн ажил эрхэлж байна
d)
улсын төсвийн ихээхэн хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг.
43.
Гадаадын компанийг хянах зорилгоор бус харин үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны ханшны өсөлтөөс орлого олохыг тулд ямар хөрөнгө оруулалт хийдэг вэ?
a)
гадаадын хөрөнгө оруулалт
b)
портфелийн хөрөнгө оруулалт
c)
ГШХО\гадаадын шууд хөрөнгө оруулалт
d)
импортын хөрөнгө оруулалт
44.
Ашигт ажиллагааны түвшин нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх их чухал үзүүлэлт болдог. Түүнийг яаж тодорхойлдог вэ?
a)
олох ашгийн хэмжээг ,үйлдвэрлэлийн нийт зардлаар үржүүлж хувиар илэрхийлнэ
b)
үйлдвэрлэлийн нийт зардлыг ,ашгийн хэмжээнд харьцуулж хувиар илэрхийлнэ.
c)
олох ашгийн хэмжээн дээр нийт зардлаа нэмээд хувиар илэрхийлнэ
d)
олох ашгийн хэмжээг үйлдвэрлэлийн нийт зардалд харьцуулж хувиар илэрхийлнэ.
45.
Портфелийн хөрөнгө оруулалт нь аль талдаа ашигтай вэ?
a)
капитал импортолж байгаа оронд
b)
капитал экспортолж байгаа оронд
c)
хөдөлмөр импортолж байгаа оронд
d)
хөдөлмөр экспортолж буй оронд
46.
Эдийн засгийн өсөлтийн хурдыг ... илэрхийлдэг.
a)
чадавхиар
b)
түвшнээр
c)
харьцуулалтаар
d)
хувиар
47.
Эдийн засгийн хөгжил, эдийн өсөлт хоёрын аль нь илүү өргөн хүрээтэй ойлголт вэ?
a)
эдийн засгийн хөгжил нь илүү
b)
эдийн засгийн өсөлт нь илүү
c)
энэ хоёр ойлголт адилхан
d)
харьцуулах шаардлаггүй ойлголтууд байна.
48.
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг ямар ямар шалгуураар тодорхойлдог вэ? илүүц зүйлийг олоорой.
a)
эдийн засгийн хөгжлийн түвшин,бүтэц
b)
гадаад эдийн засгийн хэлбэр
c)
эдийн засгийн өсөлтийн төрөл
d)
эдийн засгийн хөгжлийн зогсонги байдал
49.
Даяаршил дэлхийн хэмжээнд ямар сөрөг үр дагаварыг бий болгож байна вэ? илүүц зүйлийг олоорой.
a)
олон улсын хамтын ажиллагаа нь эдийн засгийн хөгжил, дэвшлийн гол хүчин зүйл
b)
хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн доройтолд хүргэж байна
c)
олон улсын хэмжээнд “мөнгө угаах” үйл ажиллагаа эричмжиж байна
d)
байгаль орчин, ажлын байрыг үгүй хийж соёлын олон төрөл зүйлд заналхийлж байна
50.
“ Хүн энэ хорвоо ертөнц дээр баяжихын тулд биш жаргахын тулд амьд явдаг” гэж хэн хэлсэн бэ?
a)
Л. Толстой
b)
Стендаль
c)
XIY далай лам
d)
Д.Данзанравжаа
100 %
