NEW
Font size
WorksheetsЭЕШ сорил 2
Total questions: 60
Worksheet time: 30mins
СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДЭГ НЬ ................ЮМ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Компьютер, технологи, цахим сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмж
В. Түүх, соёл, урлаг, амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аялал.
С. Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбар.
D. Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явц.
АРД ТҮМЭН ӨӨРИЙН СОЁЛЫН ХЭМ ХЭМЖЭЭ, ЗАН ҮЙЛ, ХЭЛ, ҮНЭЛЭМЖИЙН БАРИМЖААЛЛЫГ УХААРЧ ОЙЛГОХ, ТЭРХҮҮ СОЁЛЫН БАЙР СУУРИНААС ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ, ТЭРХҮҮ СОЁЛЫГ ТЭЭГЧ ГЭДГЭЭ УХААРАХ БАЙДЛЫГ..... ....... ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ӨГӨГДЛИЙГ НӨХНӨ ҮҮ.
А. Соёлын даяаршил
В. Соёлын орон зай
С.Соёлын адилсал
D.Соёлын үйлдвэрлэл
Е.Соёлын өөрчлөлт
"ХҮН БҮРТ ОЛГОГДСОН АДИЛ ТЭГШ БОЛОМЖИЙГ ХЭЛНЭ. ЭНЭХҮҮ БОЛОМЖИЙГ ТӨРӨӨС, ЭСВЭЛ ХЭН НЭГЭН ХҮНЭЭС АВЧ БОЛДОГГҮЙ УЧРААС ЖАМ ЁСНЫ ШИНЖТЭЙ ЮМ, ДЭЭРХ ӨГӨГДӨЛД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ ОЛНО УУ.
А. Эрх чөлөө В. Хүний эрх С.Хүний эрхийн түгээмэл тунхаглал D.Үндсэн хууль Е. Хууль
А. Эрх чөлөө
В. Хүний эрх
С.Хүний эрхийн түгээмэл тунхаглал
D.Үндсэн хууль
Е. Хууль
ЯМАР ТОХИОЛДОЛД СОЁЛЫН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?
А. Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн соёлыг бүтээх туурвих бололцоог эдлэх эрх.
В. Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувь чанараа хөгжүүлэх, хэн байх, хэрхэн аж төрөх вэ? гэдгээ сонгох чадвар.
С.Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх эрх.
D. дээрх бүгд тоиолдол хамаарна.
D. дээрх бүгд тоиолдол хамаарна.
ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУВААРИЛАХ, ХҮНИЙ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ, УЛС ОРНЫ СУУРЬ ГОЛ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ХАМГИЙН ДЭЭД ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАСАГ, ТӨРИЙН ГОЛ ХУУЛЬ НЬ .............ЮМ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Эрүүгийн хууль
В. Олон улсын гэрээ
С.Үндсэн хууль
D.Иргэний эрх зүй
Е. Захиргааны хууль
......................ЭДИЙН БОЛОН ЭДИЙН БУС БАЯЛГИЙГ АШИГЛАХ, ЭЗЭМШИХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ
А. Ашиглах эрх
В. Эзэмших эрх
С. Захиран зарцуулах эрх
D.Өмчлөх эрх
Е. Худалдах эрх
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭД ХАНДАЖ ЭД ХӨРӨНГИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БУС БАЯЛАГТАЙ ХОЛБООТОЙ МАРГАЖ БАЙГАА БУЮУ ЗӨРЧИГДСӨН ЭРХ, АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛАХЫН ТУЛД АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ДАМЖУУЛАН ЭРХ ЗӨРЧИГЧИД ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГЫГ.................. ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Өргөдөл В. Гомдол С. Нэхэмжлэл D.Хүсэлт Е. Шаардлага
А. Өргөдөл
В. Гомдол
С. Нэхэмжлэл
D.Хүсэлт
Е. Шаардлага
..................... ГЭЖ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗӨРЧСӨН НИЙГЭМД ХОР АЮУЛТАЙ, ХУУЛЬ ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ШААРДЛАГАТАЙ, ГЭМ БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЛИЙГ ХЭЛНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ҮГИЙГ НӨХНӨ ҮҮ.
А. Эрх зүйн зөрчил
В. Гэм хор
С.Хохирол
D.Гэмт хэрэг
Е. Сэжигтэн
ТУХАЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГОХ, ТОМИЛОХ, ТЭДНИЙ ГАРГАСАН ЗАХИРГААНЫ АКТЫГ ӨӨРЧЛӨХ БУЮУ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЭРХ БҮХИЙ ШУУД УДИРДАХ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТНЫГ................. ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ҮГИЙГ НӨХНӨ ҮҮ.
А. Шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан
В. Улс төрийн албан тушаалтан
С.Хэргийн оролцогч
D. Бусад оролцогч
Е. Төрийн албан хаагч хянан
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ГАРГАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ӨГӨГДЛИЙГ ОЛНО УУ.
В. Иргэн , хуулийн этгээдээс захиргааны хууль бус актад холбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шаардлага
С. Тухайн захиргааны байгууллагыг байгуулах, албан тушаалтныг сонгох, томилох, тэдний гаргасан захиргааны актыг өөрчлөх буюу хүчингүй болгох эрх бүхий шууд удирдах захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтан юм.
D. Гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар.
Е. Хөдлөх эд хөрөнгийн өөрийн эзэмшилд шилжүүлж авсан үеэс өмчлөх эрх үүснэ. Өөрөөр хэлбэл ном худалдаж авбал номыг өөрийн мэдэлд оруулсан үеэс өмчлөгч болно.
А. Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсвэл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээд.
ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ, ТЭДГЭЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРИЙН ШААРДЛАГА БА ТАТГАЛЗЛААР ҮНДЭСЛЭЖ БАЙГАА, ШҮҮХ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ, ХУУЛЬД ЗААСАН АРГА ХЭРЭГСЛЭЭР ОЛЖ АВСАН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООХОД ШААРДЛАГАТАЙ АЛИВАА БАРИМТАТ МЭДЭЭЛЛИЙГ.............. ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах
В. Нотлох баримтыг гаргах, цуглуулах
С.Нотлох баримт
D.Захиргааны акт
Е. Маргаан
ТӨР НЬ ЭН ТЭРГҮҮНД ӨӨРИЙН УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭРХ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ ГЭДЭГ НЬ................. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ӨГӨГДЛИЙГ ОЛНО УУ.
А.Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлахыг ойлгодог
В. Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга хэмжээг авна.
С.Тухайн эрхийг эдлэхэд ямарваа нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байхыг ойлгодог. Төрийн зүгээс хүмүүсийн эрхээ эдлэх гэсэн үйлдлийг хязгаарлах, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж болохгүй
D.МУ-ын Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой байгууллага, тогтолцоог бүрдүүлэн ажиллах
Е. Үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох, эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэх.
АРДЧИЛАЛ ДАРААХ ТУЛГУУР ЗАРЧМУУДТАЙ. ҮҮНД ХАМААРАЛГҮЙ ӨГӨГДЛИЙГ ОЛНО УУ.
А. Нээлттэй зарчим. Төр нь хүний эрхийг хамгаалах үүрэгтэй тул иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа нээлттэй байхыг шаарддаг.
В. Шударга байх зарчим. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог онцлогтой.
С.Хууль дээдлэх зарчим. Ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах үүрэгтэй.
D.Цөөнхийн удирдлагыг дэмжих зарчим. Цөөнхийн эрх олонхын хүсэл зоригоос хамаарах бөгөөд олонхийн "хүч түрснээр” үгүйсгэгдэнэ.
Е. Зөвшилцлийн зарчим. Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл байдал, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь зөвшилцөх юм
ҮНДЭСНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ОЛОН УЛСЫН БОЛОН БҮС НУТГИЙН ГЭРЭЭ, КОНВЕНЦООР БАТАЛГААЖУУЛСАН ХУНИЙ ЭРХИЙГ ТӨР ӨӨРИЙНХӨӨ ЯМАР НЭГЭН ҮЙЛДЛЭЭР ЗӨРЧСӨН, ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, ХУУЛЬ ЗҮЙН ҮҮРЭГ БИЕЛЭГДЭЭГҮЙ БАЙХЫГ.................... ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ
А. Хүний эрхийг хамгаалах төрийн хүлээх үүрэг
В. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
С.Хүний эрхийн билл
D.Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо
Е. Хүний эрхийн зөрчил
“ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ, ӨМГӨӨЛӨГЧ СОНГОХ, ЭРҮҮ ШҮҮЛТЭД ӨРТӨХГҮЙ БАЙХ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ШУДАРГААР ЯВУУЛАХ, ГЭМ БУРУУТАЙ НЬ НОТЛОГДООГҮЙ ТОХИОЛДОЛД ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОГДОХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ МЭДЭХ ГЭХ МЭТ БУСАД ОЛОН ЭРХИЙГ БАГТААСАН ОЙЛГОЛТ". ДЭЭРХ ӨГӨГДӨЛД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ ОЛНО УУ.
А. Шударгаар шүүлгэх эрх
В. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
С.Сурч боловсрох эрх
D.Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх
Е. Өмгөөлүүлэх эрх
НИЙТ ЭРЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР УЛСЫН ЗАРЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ТӨРИЙН БОДЛОГЫГ....... ......... ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Сангийн буюу төсвийн бодлого
В. Мөнгөний бодлого
С.Татварын бодлого
D.Ажилгүйдлийг багасгах бодлого
Е. Гадаад худалдааны бодлого
ТӨРИЙН МӨНГӨ, ЗЭЭЛИЙН БОДЛОГО ГЭДЭГ НЬ.......... ..ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын зарлагыг өөрчлөх төрийн бодлого
В. Татварын хувь хэмжээг бууруулах бодлого
С. Засгийн газрын зардлыг багасгах бодлого
D.Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого
Е. Дээрх бүх хариулт зөв
ЭКСПОРТ, ИМПОРТЫН ЗӨРҮҮГ................. ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Гадаад худалдааны тэнцэл
В. Гадаад худалдааны барааны нийт эргэлт
С.Төсвийн илүүдэл
D.Төсвийн алдагдал
Е. Олон улсын худалдаа
БУСАД УЛС ОРНУУДТАЙ ТОГТООСОН ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЗОРИЛГООР ТӨРӨӨС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНИЙ НИЙЛБЭР ЦОГЦЫГ................ ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Сангийн буюу төсвийн бодлого
В. Мөнгөний бодлого
С.Татварын бодлого
D.Ажилгүйдлийг багасгах бодлого
Е. Гадаад худалдааны бодлого
Р. ПУТНАМ : ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ГЭР БҮЛЭЭС АНГИ ОРШИХ НИЙГМИЙН ХҮРЭЭГ.................. ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Улс төрийн системийн оролт
В. Улс төрийн системийн гаралт
С.Иргэдийн улс төрийн оролцоо
D.Иргэний нийгэм
E. Сонирхлын бүлэг
ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТООНЫ НЭР ДЭВШИГЧ, УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛЭЭС ИРГЭН ХҮН ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР СОНГОЛТОО ӨӨРИЙН БИЕЭР, ЧӨЛӨӨТЭЙ ХИЙЖ, ҮР ДУН НЬ ШУУД ГАРДАГ УЛС ТӨРИЙН СОНГОЛТЫГ............................... ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Улс төрийн системийн оролт
В. Улс төрийн системийн гаралт
А. Улс төрийн системийн оролт В. Улс төрийн системийн гаралт С.Иргэдийн улс төрийн оролцоо
D.Иргэний нийгэм
E. Сонгууль
СОНГУУЛЬД САНАЛЫГ ШУУД ӨГӨХ ЗАРЧИМ АЛЬ НЬ ВЭ?
А.Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л бололцоогоор хангагдах
В.Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийнхөө үзэмжээр саналаа өгөх
С.Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнд шийдэгддэг
D.Сонгогч бүр ижил тооны санал гаргах бөгөөд санал бүр ижил жинтэй.
Е.Нас,хүйс яс үндэс угсаа гарал,гарал угсаа, мэргэжил, хэл, санхүүгийн чадвар,үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх.
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР УЛС, ҮНДЭСТЭН ДАМНАСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГЛОБАЛ ТҮВШНИЙ ОРОЛЦОГЧИД, ТОГЛОГЧИД, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫГ................... ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Улс бус оролцогч
В. Олон улсын төрийн бус байгууллага
С.Үндэстэн дамнасан корпораци
D. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Е. Гэмт хэргийн сүлжээ, байгууллагууд
ОУХ-НД ОРОЛЦОГЧДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛДАГ ХУУЛЬ ЗҮЙН ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТОГТОЛЦООГ. .... ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Олон улсын байгууллага
В. Олон улсын гэрээ
С.Олон улсын конвенц
D.Олон улсын факт
Е. Олон улсын эрх зүй
ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ГЭДЭГ НЬ .................... ГЭНЭ.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Засгийн газрын оролцоо, дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллага.
В. Улс төрийн системийн бүрдэл хооронд холбоо тогтоох, төр болон улс төрийн институтэд мэдээлэл дамжуулах «сувгийн>> үүрэг гүйцэтгэдэг дэд систем.
С. Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамаарал дор байх ёсгүй, хоёр хөршийн нөлөөллийн зохих тэнцвэрийг хадгалахад чиглэсэн бодлого.
D. Улс ѳѳрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар.
Е. Албадлага, урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар.
МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛДАА СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН БОДЛОГЫГ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗААСАН БАЙНА. ҮҮНД ХАМААРАЛГҮЙ ӨГӨГДӨЛИЙГ ОЛНО УУ.
А.Туух, соёлын дурсгалт болон үнэт зүйл, байгалийн өвийг хамгаалах, сэргээх талаар гадаад улс, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн соёлын болон байгалийн өв сангийн бүртгэлд өөрийн биет, биет бус өвийг хамруулахыг зорих.
В. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад ойртуулан сайжруулах, энэ талаар ахиц дэвшилд хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх.
С.Үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсуудад бэлтгэх, гадаадын өндөр мэргэшлийн багш, эрдэмтдийг ирүүлж ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, сургууль, судалгааны байгууллага байгуулах зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
D. Боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллагатай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа, солилцоо хөгжүүлэх, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
Е. Дээрх бүгд хамаарна.
Байр суурь гэдэг....................гэнэ.Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ.
В. Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.
С.Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол үүрэг.
D.Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр ч зөрчилдөхийг хэлнэ.
Е. Хүний эрх
"Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог" гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?
А. В.Занден
В. К.Маркс
С.Э.Дюркгейм
D.T.Парсонс
Е.Ж.Мид
"Бүтэц-чиг үүргийн онолоор нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?
А. В.Занден
В. К.Маркс
С. Дюркгейм
D.T.Парсонс
Е.Ж.Мид
.................................... гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судалдаг. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А.Бүтэц чиг үүргийн онол
В.Нийгмийн институтийн чиг үүргийг(Функц) судлах
С.Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
D.Марксизм
Е.Харилцан үйлдлийн онол
Нийгмийн гажуудал гэдэг нь...................гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ. хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
В. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөв байдал.
С.Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл.
D.Хүрээлэн буй орчны үйл явдлыг хүлээн авахгүй байх, бусад хүмүүсийн үйлдлийн утгыг үл ойлгох, тэдний зүгээс шаардаж буй хүлээлтийг үл биелүүлэх.
Е. Аялдах үйлдэл буюу девиаци
Нийгмийн гажуудлын төрөлд хамаарах өгөгдөл нь аль вэ?
А. Гэмт хэрэг
В. Ёс суртахууны зөрчил
С.Ёс зүй
D.Сэтгэцийн өвчин
Е. А ба D хариулт хамаарна.
Албан бус хяналт нь................... юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Жижиг бүлгийн түвшинд албан бус хэм хэмжээ, хүлээлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх.
В. Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх.
С.Шоолох, нүд үзүүрлэх, үглэх, зэмлэх, шүүмжлэх.
D. Ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах.
E. A болон С хариулт хамаарна.
Нийгмийн хяналт нь ...................юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Жижиг бүлгийн түвшинд албан бус хэм хэмжээ, хүлээлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх, шоолох, нуд үзүүрлэх, үглэх, зэмлэх, шүүмжлэх зэрэг хэлбэрээр илэрдэг хяналт.
В. Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг, зохих албадлагад тулгуурласан хяналтын тогтолцоо.
С.Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогц.
С.Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогц.
Е. Тохирох хариулт байхгүй
Урьдчилан бэлтгэсэн асуулт, хариулт бүхий хуудсаар, судалгааны олон нэгжээс нэг ижил горимоор
мэдээлэл цуглуулах аргыг.................... гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Анкетын арга
В. Түүврийн арга
С.Индукцийн арга
D.Асуулгын арга
Е. Дедукцийн арга
"Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай
бэлгэдлийн онолыг үндэслэжээ. Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан." гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
А. Э.Тайлор
В. З.Фрейд
С. Э. Кассирер
D. К.Оберг
Е. Ж.Мердок
...............нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Төрөлх хэл
В. Бэлгэ тэмдэг
С. Соёл
D. Уламжлал
Е.Ёс заншил
"Эртний нийгэмд хамаарах бөгөөд өнөөгийн соёлд ч ач холбогдолтой, ямар нэг онолын байгууламж биш, харин мэдрэмж, ид шид, дүр, төсөөлөлд тулгуурласан сэтгэлгээ юм." Энэ нь мэдлэгийн аль төрлийг тодорхойлж байна вэ?
А.Шашин
В. Шинжлэх ухаан
С.Домог
D. Филисофи
Е. Ид шид
Соёлын ач тусаар хүмүүс юуг зохистой, бас юуг зохисгүй гэдгийг ухаарч, өөрсдийн болон бусдын зан төлөв, үйлдэл, сэдэл, хариуцлагыг шүүн тунгааж байдаг ойлголтыг... ................. гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Үнэт зүйлс
В. Үнэлэмж
С.Хэм хэмжээ
D. Үнэлгээ
Е. Үнэлэмжийн баримжаа
"Түүний судалснаар аль ч ард түмний түүх, соёл, угсаатны зүйд хөдөлмөрийн зэвсэг бүтээх, биеэ гоёх, цус холилдохыг хориглох, бүжиг, спорт, шашны зан үйл, бэлэг өгөх, зочлох, оршуулах ёс заншил, хэл, боловсрол зэрэг 72 төрлийн түгээмэл шинж илэрдэг байна”. Дээрх онолын төлөөлөгч хэн бэ?
А. Э.Тайлор
В. З.Фрейд
С.Эрнст Кассирер
D.К.Оберг
Е.Ж.Мердок
. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхэм чанарын шинжид хамаарахгүй өгөгдлийг олно уу.
А. Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг
В. Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй.
С.Хүний эрхэм чанарт халдаж болохгүй.
D.Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл.
Е. Дээрх бүгд хамаарна.
"Magna charta" буюу "Эрх чөлөөний харти" хэмээх баримт бичигт тусгагдсан ойлголт аль нь вэ?
А. Шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхаглаж өгсөн.
В. Арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, нас хүйс, улс төрийн үзэл бодлын ялгаатай байдлыг үл харгалзан хүн төрөлхтний гишүүний хувиар хүн бүрд эрх тэгш заяагдсан өгөгдөл юм
С.НҮБ-аас хүний эрхийг хамгаалсан олон гэрээ, конвенцыг батлан гаргасаны нэг.
D. Дээрх бүгд зөв
Е. Тохирох хариулт байхгүй
Улс орны төр засгийн газрыг хэн нэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль, дүрэм, журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдлыг ойлголтыг……. гэнэ.Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Эрх зүйд захирагдах ёс
В. Ёс зүйд захирагдах ёс
С.Хууль ёсонд зүйд захирагдах ёс
D..Хүн чанарт зүйд захирагдах ёс
Е. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг……….. гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Хэлэлцээ хийх
В. Гэрээ
С.Эрх зүйн баримт бичиг
D.Хууль
Е. Хуульчилсан акт
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ АМЬТАД АЛЬ НЬ ВЭ? ДООРХ ӨГӨГДЛҮҮДЭЭС ЗӨВ ХАРИУЛТЫГ ОЛНО УУ.
А. Гахай,шар шувуу
В. Тоорой, үхэр
С. Бух, баавгай
D.Туулай,морь
АНГЛИЙН ЭРДЭМТЭН .......................АЖИЛГҮЙДЛИЙГ 1.0 ХУВЬ ӨСӨХӨД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ 2.5 ХУВИАР БУУРДАГ БОЛОХЫГ БАТАЛЖЭЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А.Д.Истон
В.Оукен
С.К.Маркс
D.M.Мебер
ХӨДӨЛМӨРИЙН ЭРЭЛТ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ? ТОХИРОХ ХАРИУЛТЫГ СОНГОНО УУ.
А. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоо
В. Бие махбодын үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
С.Оюун ухааны үйл ажиллагаа давамгайлсан хөдөлмөр
D.Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ,шаардлага
АРДЧИЛАЛ НЬ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ, АРД ТҮМНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ЗАСАГЛАЛ ЮМ "ГЭЖ ҮЗСЭН ЭРДЭМТНИЙГ ОЛНО УУ.
А.Черчель
В. Куули
С.Истон
D.Линкольн
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ ТӨРИЙН ............... ГОЛ БАЙГУУЛЛАГА МӨН.ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ӨГӨГДЛИЙГ НӨХНӨ ҮҮ.
А. Гүйцэтгэх
В. Шүүх
С.Хууль тогтоох
D. Дээрх бүгд зөв
..........................ДЭГЛЭМИЙН ҮЕД ЭРХ МЭДЛИЙН БОДИТ ХУВААРИЛАЛТ БАЙДАГГҮЙ БӨГӨӨД НЭГ БУЮУ ЦӨӨН ТООНЫ ХҮН ЗАСГИЙН БҮХ ЭРХ МЭДЛИЙГ БАРЬДАГ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ ОЛНО УУ.
А. Ардчилсан
В. Охлократ
С.Ардчилсан бус
D. Тоталитар
ЖИЛЛАХ ХҮЧНИЙ АРИЛЖАА СОЛИЛЦОО ХИЙЖ БУЙ ХҮРЭЭГ ........................ ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. Хөдөлмөр
В. Хөдөлмөрийн зах зээл
С. Оюуны хөдөлмөр
D. Биеийн хүчний хөдөлмөр
Е. С,D зөв
АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИНГ ТООЦОХ АРГАЧЛАЛЫГ ОЛНО УУ.
А. Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо *100
В. Бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо / Эдийн засгийн идэвхитэй хүн ам
С. Эдийн засгийн идэвхитэй хүн ам*100
D. Эдийн засгийн идэвхтэй хүн ам / бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо*100
Е. Бүртгэлтэй, идэвхитэй ажил хайгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо/ эдийн засгийн идэвхтэй хүн ам*100
ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭЭНДЭЭ ЗОРИУЛАН ХУДАЛДАН АВАХАД ЗАРЦУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТОДОРХОЙЛОХ АРГЫГ ............... ГЭНЭ. ЦЭГИЙН ОРОНД ТОХИРОХ ХАРИУЛТЫГ НӨХНӨ ҮҮ.
А. ДНБ-ийг орлогоор тооцох
В. ҮНБ-ийг зардлаар тооцох
С. ДНБ-ийг зардлаар
D. ҮНБ-ийг орлогоор тооцох
Е. Нэрлэсэн ДНБ-ийг орлогоор тооцох
ИНФЛЯЦИАС ХЭН ХОХИРЧ БОЛОХ ВЭ?
А. Төрийн албан хаагчид
В. Банканд хадгаламжтай хүмүүс
С. Тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүс
D. Банкнаас зээл авсан хувь хүн
Е. Өр зээлээ төлж байгаа хүмүүс
БОНД ЭЗЭМШИГЧ ГЭЖ ХЭН БЭ?
А. Мөнгө зээлдүүлэгч
В. Хөрөнгө эзэмшигч
С. Мөнгө зээлдэгч
D. Хадгаламжийн эзэн
Е. Аль нь ч биш
7-14 НАСНЫ ХҮҮХЭД ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖИЙН АЛЬ АНГИЛАЛД ХАМААРАХ ВЭ?
А. Эрх зүйн чадамжгүй
В. Эрх зүйн бүрэн чадамж
С. Эрх зүйн бүрэн бус чадамж
D. Эрх зүйн заримдаг чадамж
АРДЧИЛСАН НИЙГЭМД БҮХ ИРГЭДЭД АДИЛ ТЭНЦҮҮ БОЛОМЖ ОЛГОДОГ ЗАРЧИМ АЛЬ НЬ ВЭ?
А. Нээлттэй зарчим
В. Шударга байх зарчим
С. Хууль дээдлэх зарчим
аль нь ч биш
БАРАА ҮЙЛЧИЛГЭЭГ УЛС ҮНДЭСТНИЙ ХИЛЭЭР ДАМЖУУЛАН ХИЛЭЭР ДАМЖУУЛАН СОЛИЛЦОХ ЗАМААР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ОРОЛЦОХ БОЛОЛЦООГ ОЛГОГЧ, ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ГОЛ ХЭЛБЭР АЛЬ НЬ ВЭ?
А. Экспорт, импорт
В, Олон улсын худалдаа
С. Шинжлэх ухаан технологийн харилцаа
D. Санхүү, банкны үйлчилгээ
Е. Гадаад худалдааны тэнцэл
МУ ХЭДЭН ОНД НУТАГ ДЭВСГЭРЭЭ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛГОН ЗАРЛАСАН БЭ?
А. 1992 онд
В. 1993 онд
С. 1994 онд
D. 1996 онд
Е. 1998 онд
МУ-ЫН ГАДААД БОДЛОГЫН ХЭД ХЭДЭН ЗАРЧМУУД БИЙ. “ ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНДАА НӨӨЦ БОЛОЛЦООГ АЛЬ БОЛОХ БҮРЭН ДАЙЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГА НЬ” АЛЬ ЗАРЧИМД ХАМААРАХ ВЭ?
А. Тэнцвэртэй байх
В. Идэвхтэй байх
С. Үндэсний эрх ашигт нийцсэн байх.
D. Олон тулгуурт байх
Е. Шат дараалсан байх
