wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Физикийн хичээлийн шалгалт

Total questions: 13

Worksheet time: 39mins

Name
Class
Date
1.

Тракторын жин 5200 Н ба 2 гинжний газарт тулах нийт талбай 2.5 м2 бол трактор хөрсөнд ямар даралт учруулах вэ? томьёог бич, бодолт хий (2 оноо)

4 lines
2.

Битүү саван дахь шингэнийг 20 кПа даралтаар шахав. Савны хананд ямар даралт учрах вэ? Хариултаа үндэслэлтэйгээр тайлбарлана уу. (2 оноо)

4 lines
3.

0.01 м2 талбайд 6500 Н хүчээр үйлчилбэл хэдэн Па даралт учрах вэ? (2 оноо)

4 lines
4.

10 Н хүчээр ямар (? см x 50 см) талбайд үйлчилбэл 10 Па даралт учрах вэ. Талбайг ол (2 оноо)

4 lines
5.

Шингэнт төхөөрөмжийн насосны шахуургын бүлүүрийн талбай 𝑆1=0.1м2, үйлчлэх хүч 𝐹1=25H ба ажлын бүлүүрийн талбай 𝑆2=? , түүнд үйлчлэх хүч 𝐹2=150H бол дараах хүснэгтийн дутуу нүдийг бөглөнө үү? Хүснэгтийг нөхнө үү. (1 оноо)

4 lines
6.

Шингэнт төхөөрөмжийн насосны шахуургын бүлүүрийн талбай 𝑆1=?, үйлчлэх хүч 𝐹1=600H ба ажлын бүлүүрийн талбай 𝑆2=55 м2, түүнд үйлчлэх хүч 𝐹2=5500H бол дараах хүснэгтийн дутуу нүдийг бөглөнө үү? Хүснэгтийг нөхнө үү. (1 оноо)

4 lines
7.

Шингэнт төхөөрөмжийн насосны шахуургын бүлүүрийн талбай 𝑆1=10 м2, үйлчлэх хүч 𝐹1=? ба ажлын бүлүүрийн талбай 𝑆2=30 м2 , түүнд үйлчлэх хүч 𝐹2=6000Hбол дараах хүснэгтийн дутуу нүдийг бөглөнө үү? Хүснэгтийг нөхнө үү. (1 оноо)

4 lines
8.

Шингэнт төхөөрөмжийн насосны шахуургын бүлүүрийн талбай 𝑆1=13 м2, үйлчлэх хүч 𝐹1=52Н ба ажлын бүлүүрийн талбай 𝑆2=15 м2 , түүнд үйлчлэх хүч 𝐹2=?H бол дараах хүснэгтийн дутуу нүдийг бөглөнө үү? Хүснэгтийг нөхнө үү. (1 оноо)

4 lines
9.

10 м өндөртэй саванд дүүртэл нь үл мэдэгдэх шингэн хийхэд савны ёроолд 103 кПа даралт учирч байсан бол үл мэдэгдэх шингэний нягтыг тодорхойлоорой.(2 оноо)

4 lines
10.

Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан Хүснэгт нөхнө үү? .(1 оноо)

F1=3 H

L1=10 см

F2=?

L2=20 см

4 lines
11.

Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан Хүснэгт нөхнө үү? .(1 оноо)

F1=5 H

L1=2 см

F2=4 H

L2=?

4 lines
12.

Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан Хүснэгт нөхнө үү? .(1 оноо)

F1=100 H

L1=?

F2=200 H

L2=1,2 м

4 lines
13.

Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан Хүснэгт нөхнө үү? .(1 оноо)

F1=? H

L1=40

F2=8H

L2=50

4 lines