ЖАҢА
Қаріп өлшемі
Жұмыс парақтарыЭрх зүй
Total сұрақ: 25
Worksheet time: 13mins
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч этгээдийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээд
Гомдол гаргаж буй иргэн ба хуулийн этгээд
Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Дүүргийн засаг дарга
Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй, хохирол багатай бол ямар зөрчилд тооцогдох вэ?
Зохиогчийн эрхийг зөрчих
Захиргааны зөрчил
Хүүхдийн эрхийг зөрчих
Сахилгын зөрчил
Эд хөрөнгийн зөрчил
Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?
Хохирол, хор уршиг
Гэм хор, хор уршиг
Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус
Хор уршиг, гэмт үйлдэл
Ёс суртахууны доройтол
Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн хэлбэрийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Гомдол мэдүүлэх
Өргөдөл гаргах
Нотлох баримт гаргах, шалгуулах
Хүсэлт гаргах
Санал гаргах
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын чөлөөлөлтөд хамрагдах иргэн аль нь вэ?
Иргэн М 2017 онд 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж, үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн.
Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.
Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.
Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд гэр бүлийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан.
Иргэн О суралцаж байх хугацаандаа ажил эрхэлж олсон орлогоосоо сургалтын төлбөрөө төлдөг байсан. Ажил хийж олсон орлогоосоо албан татвар төлсөн.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгох вэ?
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохи
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар "тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь: ............., ......................., .......................тэтгэвэр" гэсэн төрөлтэй байдаг.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, өндөр насны
Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
Ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн
Тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, жирэмсэний
Оршуулгын, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
Баялгийн үр шимийг хүртэх, баялгийг бүрэн хараа хяналтандаа байлгах, баялагийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэрэг эрх нь эдийн засгийн ямар эрхэд хамаарах вэ?
Ёс суртахууны эрх
Хүний эрх
Хөдөлмөрлөх эрх
Өмчлөх эрх
Иргэний эрх
Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь .................. болно.
Хөрөнгийн зарцуулалт
Өмчийн эрх
Хөрөнгө
Хөрөнгийн субъект
Өмчийн хэв маяг
Аль нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй вэ?
Улсын төсөв батлах
Улсын хил тогтоох
Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох
Монгол улсын харъяат болох эсэхийг шийдвэрлэх
...................................нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
УИХ
Үндсэн хуулийн цэц
Засгийн газар
Намууд
Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд
Дуучин Д өөрийн анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж 10 сая төгрөгийн орлого олжээ. Урлагийн тоглолтоос олсон орлогынхоо хэдэн хувийг татварт төлөх вэ?
5%
2%
10%
12%
40%
Иргэн М хорих ангид ял эдэлж байгаад төрийн өршөөлд хамрагдаж хугацаанаасаа өмнө суллагджээ. Төрийн өршөөл үзүүлэх эрхийг аль нь эдлэх вэ?
Улсын дээд шүүх
Ерөнхийлөгч
Үндсэн хуулийн цэц
УИХ
Хууль зүйн сайд
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүх ямар чиг үүрэг хүлээх вэ?
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлах
Хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах
Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх
Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх
Хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлтийг хангах
Хяналтын шатны шүүх аль нь вэ?
Улсын дээд шүүх
Нийслэлийн шүүх
Аймгийн шүүх
Сум буюу сум дундын шүүх
Дүүргийн шүүх
Иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээн аваад ямар хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй вэ?
60 хоног
14 хоног
30 хоног
7 хоног
90 хоног
Иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд нь иргэний эрх зүйн харилцааны аль бүрдэл хэсэгт багтах вэ?
Чадвар
Чадамж
Агуулга
Субъект
Объект
Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?
Хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан
Насанд хүрээгүй
Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн
Өөрийн хүсэлтээр
Ар гэрт гэнэтийн ажил гарахад
Иргэний эрх зүйн харилцаа нь ямар бүрдэл хэсгүүдтэй вэ?
хувь хүн, төр, байгууллага
агуулга, хэлбэр
хууль, дүрэм, журам
субъект, объект, агуулга
үйлчилгээ, үйл ажиллагаа
Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь аль байгууллагын чиг үүрэг вэ?
Засгийн газар
УИХ
Дээд шүүх
Үндсэн хуулийн цэц
Хүний эрхийн комисс
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үнэ цэн, нэр төртэй байх зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.
Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө, зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлаж болохгүй
Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ
Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай байх
Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.
Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг.
Дорж 15 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?
Дорж өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Дорж нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
Үндсэн хуулийн цэц эрх зүйн ямар акт гаргадаг вэ?
Шийдвэр
Захирамж
Тушаал
Тогтоол
Зарлиг
Шударга, энэрэнгүй, хүнлэг, тэгш, бусдын эрх ашгийг зөрчихгүй байх нь аль ёсны үзэл баримтлалд хамаарах вэ?
Үндсэн хуульт ёс
Иргэний эрх зүйд захирагдах ёс
Эрх зүйд захирагдах ёс
Захиргааны эрх зүйд захиргдах ёс
Төрийн албаны эрх зүйд захирагдах ёс
Гэмт хэргийн бус зөрчилд хамаарах ойлголт аль нь вэ?
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэл хамаарна.
Захиргааны, эд хөрөнгийн, сахилгын зөрчил гаргасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэл хамаарна.
