wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Хими 6-р анги

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Зурагт үзүүлсэн бодис нь ямар төлөвтэй вэ?

a)

хий

b)

хатуу

c)

шингэн

d)

плазма

2.

Тасалгаанд байгаа дараах бодисуудаас жижиг хэсгийг нь дээрх зургийн 2 дугаартай саван дахь загвараар илэрхийлэх боломжтой бодисыг нэрлэнэ үү?

a)

сүү

b)

мод

c)

усны уур

d)

төмөр

3.

Нэгэн бодис төлөвийн шилжилтэд орсон нь дээрх зургийн 1 дугаартайгаас 2 дугаартай руу шилжсэн гэж илэрхийлэгдэх бол энэ бодис ямар төлөвийн шилжилтэд орсон бэ?

a)

уурших

b)

царцах

c)

хайлах

d)

конденсацлах

4.

Гурван бодисын алинд нь жижиг хэсгийн таталцлын хүч хамгийн сул вэ?

a)

1, 2

b)

2

c)

3

d)

1, 3

5.

Гурван бодисын алиных нь урсамтгай шинж чанар хамгийн их вэ?

a)

1, 2

b)

2

c)

3

d)

1, 3

6.

Гурван бодисыг урсамтгай чанар ихсэх дараалалд оруулсан эгнээг сонгоорой.

a)

1→2→3

b)

3→2→1

c)

2→1→3

d)

3→1→2

7.

Өөрийн гэсэн хэлбэр дүрс, эзлэхүүнтэй, жижиг хэсэг нь эмх цэгцтэй бөгөөд байран дээрээ хэлбэлзэх хөдөлгөөн л хийдэг гэсэн тодорхойлолт аль бодисыг нь тодорхойлж байна вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

1, 3

8.

Зурагт ямар шинж чанартай материалыг үзүүлсэн байна вэ?

a)

зөөлөн

b)

хэврэг

c)

гэрэл нэвтрүүлдэг

d)

тунгалаг

9.

Лабораторт ширээн дээр давсны уусмал асгарчээ. Ямар шинж чанартай материалаар хийсэн алчуур хэрэглэх хэрэгтэй вэ?

a)

усны хамгаалалттай

b)

усыг уусгагч

c)

ус шингээгч

d)

усанд норогч

10.

Резин материалыг ашиглан усны гутал хийдэг энэ ямар шинж чанарт нь үндэслэсэн байна вэ?

a)

зөөлөн

b)

гялтганана

c)

ус шингээхгүй

d)

хэврэг

11.

Доорх хүснэгтэд өгсөн мэдээллийг ашиглаад материалуудын дулаан дамжуулах чанарын өсөх дарааллаар нь байрлуулсан эгнээг сонгоно уу.

a)

мод < алмаз < зэс

b)

зэс < мод < алмаз

c)

алмаз < мод < зэс

d)

мод < зэс < алмаз

12.

Металл биш нь ямар нийтлэг шинж чанартай байх вэ?

a)

давтагдана

b)

гялтганана

c)

цахилгаан дамжуулна

d)

зарим нь хэврэг

13.

Металлыг ямар шинж чанарт нь үндэслэн нугалдаг вэ?

a)

нягт их

b)

уяан хатан

c)

давтагдах

d)

гялтганах

14.

Халуун кофены аяганы гадуур зузаан цаасан хамгаалалттай байдаг. Энэ нь материалын ямар шинжид үндэслэдэг вэ?

a)

цахилгаан дамжуулдаггүй

b)

бат бэх

c)

дулаан муу дамжуулдаг

d)

гялтганах

15.

Дараах материалуудаас цахилгаан дамжуулах шинж чанартайг нь сонгоно уу.

a)

1,6,2

b)

1,4,5

c)

1,4,6

d)

1,6,3

16.

Химийн элементүүдийг шинж чанараар нь металл ба металл биш гэж хоёр ангилдаг. Элементийн ангилалд тохирох шинжүүдийг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.

a)

А. А2, Б1, В2, Г1, Д1

b)

B. А2, Б2, В1, Г1, Д2

c)

C. А2, Б1, В2, Г1, Д2

d)

D. А2, Б2, В2, Г1, Д1

17.

Аль уусмалд лакмусын хөх цаасыг дүрэхэд улаан өнгөтэй болох вэ?

a)

суурилаг уусмал

b)

хүчиллэг уусмал

c)

саармаг уусмал

d)

сул суурилаг

18.

Үл мэдэгдэх өнгөгүй уусмалд фенолфталейны уусмалаас 2-3 дуслыг дусаахад ягаан өнгөтэй болжээ. Уусмал ямар орчинтой байсан бэ?

a)

суурилаг

b)

хүчиллэг

c)

сул хүчиллэг

d)

саармаг

19.

Сүүний хүчлийн уусмал дээр метилоранж индикатор дусаахад уусмал ямар өнгөтэй болох вэ?

a)

ягаан

b)

шар

c)

цагаан

d)

улаан

20.

Ходоодны хүчил ихсэх үед Ренни эмийг ууж хэрэглэн ходоодны хүчлийг саармагжуулдаг. Ренни эм нь ямар орчныг үүсгэдэг вэ?

a)

хүчиллэг

b)

суурилаг

c)

саармаг

d)

сул хүчил

21.

Хулан туршилтын үед гар дээрээ санамсаргүйгээр хүчил дусаажээ. Түүний гарын арьс нь улайсан байна. Та Хуланд ямар зөвлөмж өгвөл оновчтой гэж бодож байна бэ?

a)

гараа усаар угааж, содын уусмалаар шавших

b)

гараа усаар угааж, хүйтэн зүйлээр жин тавих

c)

гараа усаар угааж, сул хүчлийн уусмалаар шавших

d)

гараа усаар угааж, шархны тос түрхэх

22.

Хүчиллэг борооны эх үүсвэрийг олоорой.

a)

ус буцлахад гарах уур

b)

мод шатаахад гарах утаа

c)

машины яндангаас гарах утаа

23.

Эдгээрийн аль нь хүчиллэг борооны шууд үр дагавар вэ?

a)

ойн түймэр

b)

цаг уурын өөрчлөлт

c)

газар хагарах

d)

ургамлын ургалт зогсох

24.

Усны бохирдолд нөлөөлж буй хүний үзүүлэх нөлөөг сонгоорой.

a)

газар тариалан эрхлэх

b)

голын усанд хувцас угаах

c)

голын эргээр мод тарих

d)

нийт талбайг зүлэгжүүлэх

25.

Усны бохирдлоос сэргийлэх үр дүнтэй аргуудыг сонгоорой.

a)

бохир усыг муу усны нүхэнд хийж хэвших

b)

зориулалтын газар машинаа угаах

c)

голын усанд хог хаях