Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлалын тест

Total questions: 42

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.

Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан уу? гэдгийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Эргэх холбоо

b)

Хүлээн авагч

c)

Орчин нөхцөл

d)

Саад

2.

Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх үйл явцыг юу гэх вэ?

a)

Өрсөлдөөн

b)

Зөрчилдөөн

c)

Албадлага

d)

Солилцоо

3.

Үгэн бус харилцааны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж тэмдэглэнэ үү?

a)

Зөрчилдөх

b)

Мэдээлэх

c)

Орлох

d)

Давтах

4.

Гарын хөдөлгөөн тархинаас ирэх дохиог хамгийн тод илэрхийлдэг гэж үздэг бол гарын алгаа дэлгэн ярьж буй хүний хөдөлгөөн чамд юуг илтгэн харуулж байна вэ?

a)

Илүү нээлттэй шударга байдал

b)

Бие биенээ халамжлах байдал

c)

Сэтгэл санаа зовнисон байдал

d)

Сэтгэл санаа тогтворгүй байдал

5.

Үгэн бус харилцааны үүрэгт хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

Давтах

b)

Хамтрах

c)

Орлох

d)

Зөрчилдөх

6.

Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл шаардлагаас үүдэх сөргөлдөөнийг юу гэж нэрлэх вэ?

a)

Зөрчилдөөн

b)

Өрсөлдөөн

c)

Стресс

d)

Саад

7.

Дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэрэг ордог үгэн бус харилцааны хэлбэр аль нь вэ?

a)

Дохионы хэл

b)

Харилцааны хэл

c)

Биеийн хэл

d)

Зохиомол хэл

8.

Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм.

a)

Стресс

b)

Өрсөлдөөн

c)

Зөрчилдөөн

d)

Саад

9.

Стресс үүсгэгч хүчин зүйлсийн төрөлд аль нь хамаарагдахгүй вэ?

a)

Өдөр тутмын асуудлууд

b)

Урт хугацааны дарамт, сорилт

c)

Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт

d)

Сэтгэл зүйн онцлог

10.

Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу “ Ялна – ялна” гэдэг зарчмыг баримтлах байдлаар илэрдэг, хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэхийг юу гэж нэрлэх вэ?

a)

Хамтран ажиллах

b)

Буулт хийх

c)

Харилцан буулт хийх буюу дундын шийдэл

d)

Сөргөлдөх

11.

Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь үзсэн бэ?

a)

Гераклит

b)

Сократ

c)

Демократ

d)

Аристотель

12.

Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?

a)

Ойлголцол

b)

Эргэх холбоо

c)

Орчин нөхцөл

d)

Саад

13.

Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?

a)

Ойлголцол

b)

Эргэх холбоо

c)

Орчин нөхцөл

d)

Саад

14.

Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

П. Мейер

b)

А. Мехрабиан

c)

К. Томас

d)

Р. Киллман

15.

Илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүдийг ....................гэнэ.

a)

Мэдээлэл дамжуулах суваг

b)

Хүлээн авагч тал

c)

Эргэх холбоо

d)

Мэдээлэл илэрхийлэгч орчин

16.

Мэдээллийг дамжуулах үед сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг юу гэж нэрлэх вэ?

a)

Орчин

b)

Эргэх холбоо

c)

Саад

d)

Хүлээлт

17.

Харилцааны онолд хүний сэтгэлийн толь гэж юуг нэрлэдэг вэ?

a)

Нүд

b)

Нүүр

c)

Гар

d)

Үйлдэл

18.

Хэн нэгэн хүний тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойртох, эсвэл холдох нь таагүй сэтгэгдэл төрүүлэх байдлыг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Проксемикс

b)

Стресс

c)

Интеграци

d)

Диффузи

19.

Цэгийн оронд нөхөж бичнэ үү? ..............................гэдэг нь зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, эсвэл төвийг сахисан байр суурь барих хандлага юм.

a)

Сөргөлдөх

b)

Зайлсхийх

c)

Буулт хийх

d)

Хамтран ажиллах

20.

Стрессийг даван туулах аргад аль нь орохгүй вэ?

a)

Цагийг хөгжилтөй өнгөрөөх

b)

Сайтар унтаж амрах

c)

Дуртай зүйлээ хийх

d)

Дасан зохицох

21.

Талууд харилцан буулт хийх үйл явц дээр суурилан, харилцан үр ашигтай шийдлийг хэлэлцэн тохиролцох эрмэлзэлийг юу гэж нэрлэх вэ?

a)

Дундын шийдэл

b)

Зайлсхийх

c)

Буулт хийх

d)

Хамтран ажиллах

22.

“Нийгэм” хэмээх ойлголтыг аль нь зөв илэрхийлж байна вэ?

a)

Хүмүүсийн харилцан үйлдлийн үндэс юм.

b)

Амьтад харилцаж байж нийгэм оршин тогтнодог.

c)

Байгаль бол нийгэм оршин тогтнох гол нөлөөтэй байдаг.

d)

Нийгэм оршин тогтноход хүмүүсийн харилцаа хамааралгүй байдаг.

23.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Зайлсхийх

b)

Буулт хийх

c)

Хамтран ажиллах

d)

Эсэргүүцэх

24.

Зөрчилдөөний эерэг талыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Бүтээмж гаргахад саад болно.

b)

Хэлэлцүүлгийг идэвхжүүлнэ.

c)

Нийтлэг сонирхлыг орхигдуулна.

d)

Зорилтыг анхаарахгүй байхад хүргэнэ.

25.

Өөдрөг хандлага төсөөллийг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Өнөөдөр яасан бүтэлгүй өдөр вэ?

b)

Би ямар азгүй юм бэ?

c)

Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах б

26.

Өөдрөг хандлага төсөөллийг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Өнөөдөр яасан бүтэлгүй өдөр вэ?

b)

Би ямар азгүй юм бэ?

c)

Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах болно.

d)

Би яагаад үүнийг чаддаггүй юм бэ?

27.

Гутранги хандлага, төсөөлөлийг аль илэрхийлж байна вэ?

a)

Өнөөдөр чадаагүй ч дараагийн удаа чадах болно.

b)

Би ч зарим үед гялалзаж өгдөг дөө.

c)

Би ямар азгүй юм бэ?

d)

За яахав түр зуурын азгүйтэл гарлаа.

28.

Аман бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?

a)

Дохио зангаагаар ярих

b)

Нүүрний хувирал

c)

Биеийн хэл

d)

Үгэн харилцаа

29.

Аман харилцааны давуу талыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Цаг хугацаа их зарцуулдаг.

b)

Илүү ойр дотно харилцаа үүсдэг.

c)

Дохио зангааг янз бүрээр ойлгож болно.

d)

Амаар илэрхийлсэн мэдээллийг дэмжиж өгдөг.

30.

Биеийн хэлний сул талыг аль илэрхийлж байна вэ?

a)

Дуу хоолойн өнгөөр нь утга илэрхийлнэ.

b)

Амаар илэрхийлсэн мэдээлэлтэй зөрчилдөх тохиолдол гардаг.

c)

Хариу үйлдэл нь уян хатан байдаг.

d)

Ойр дотно харилцаа үүсгэдэг.

31.

Аман харилцааны сул тал аль нь вэ?

a)

Цаг хугацаа их зарцуулдаг.

b)

Ойр дотно харилцаа үүсгэдэг.

c)

Дохио зангааг янз бүрээр ойлгож болно.

d)

Аман бус харилцаанаас илүү баталгаатай.

32.

Бичгийн харилцааны давуу тал аль нь вэ?

a)

Мэдээлэл хадгалагдан үлддэг.

b)

Бэлтгэхэд цаг хугацаа шаарддаг.

c)

Эргэх холбоо нь удаан.

d)

Цаг их зарцуулна.

33.

Аман харилцааны жишээг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Толгой дохих

b)

Гар барих

c)

Толгой сэгсрэх

d)

“За” гэж хэлэх

34.

Аман бус харилцааны жишээ аль нь вэ?

a)

Мэхийн ёслох

b)

“Үгүй” гэж хэлэх

c)

“Тийм” гэж хэлэх

d)

“Мэдэхгүй” гэж хариулах

35.

Стрессийг даван туулах аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Сайтар унтаж амрах

b)

Биеийн тамираар хичээллэх

c)

Цагийг хөгжилтэй өнгөрөөх

d)

Дургүй зүйлээ хийх

36.

Стресс үүсгэдэг хүчин зүйлсийг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

Ажилгүйдэл

b)

Шинэ сургуульд шилжин орох

c)

Ядуурал

d)

Гэр бүлийн баяр баясгалан

37.

Стресс үүсэх 3 үндсэн төрөл байдаг ба амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөд аль нь хамаарах вэ?

a)

“Б” гэнэт ажлаасаа халагдаж сэтгэл санаагаар унав.

b)

“Х” Аав ээжтэйгээ байнга маргалдаж санал зөрөлдөх болсон.

c)

“Г” ажилдаа ирэхдээ замын түгжрэлээс болж 2 цаг явдаг ба энэ нь маш төвөгтэй байдаг.

d)

Д-ийнх амжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой тул түүнд маш хэцүү байдаг.

38.

Зөрчилдөөн үүсэхэд түүнээс зайлсхийх аргыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Зөрчилдөөнөөс өөрийгөө тусгаарлах

b)

Зөрчилдөөнийг зөнд нь орхих

c)

Зөрчилдөөнийг даамжруулах

d)

Зөрчилдөөнийг дэвэргэх

39.

Аман бус харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Толгой дохих

b)

Намаржаа тавлаг уу?

c)

Амар байна уу?

d)

Хожил хоёр тийшээ байг.

40.

Аман харилцаа буюу мэндчилгээг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Сайхан зусаж байна уу?

b)

Гар даллах

c)

Толгой сэгсрэх

d)

Нүдээ ирмэх

41.

Доорх өгөгдлийг ажиглаад ? оронд тохирох өгөгдлийг нөхнө үү? 1. аман харилцаа 2. ?

a)

Үгэн харилцаа

b)

Богино харилцаа

c)

Аман бус харилцаа

d)

Хэл

42.

Хүмүүсийн “сэтгэлийн толь” хэмээн ярилцдаг эрхтэн аль нь вэ?

a)

Ам

b)

Гар

c)

Нүд

d)

Чих