wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

МОНГОЛ ХЭЛНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МАТЕРИАЛ /10-р анги/

Total questions: 18

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Хүн ер нь яахлаараа нутгаа санадаг билээ? Найман сар. Ай даа, төрсөн нутаг минь ээ!, таны найман сар уу. Ёстой амьтны буян заяа дэлгэрсэн цаг гэлтэй. Жаргалантын төгөлд ямар амттай улаалзгана ургадаг байлаа? Чи бид хоёр улаалзгана түүхээр явдаг байж билээ. Бидний багынх шиг тийм хязгааргүй амгалан цэнхэр тэнгэр, агь ганга анхилуулсан тийм энхрий намуухан салхи, тийм налгар  зөөлөн өвс ногоо одоо байдаг болов уу? Замдаа бид бас шууд явахгүй, дуртай газраа сууж, энэ тэрийг ярилцана. Бид ер нь юундаа ч яарах билээ. Чи бол бүр тайван. Яг л намрын хонгор өдөр шиг, үүлгүй цэнхэр тэнгэр шиг тайван хүүхэд байсан шүү дээ. Тэгсээр бид Жаргалантын төгөлд хүрнэ. Нарсны үнэр ямар сайхан байдаг сан билээ. Наранд халсан урьд жилийн хатсан шилмүүс, цэцэг навч, ойн зөгийн цуглуулсан балны үнэр биед шингэх шиг болно. Цөм нэг жил зэрэг ургасан юм шиг өндөр намаараа яг ижил цагдуул, нарс захална. Гүн рүү нь ороход цэл ногоон титмээрээ бие биесээ түшсэн, үндсээрээ барьцалдсан өвгөн нарснууд байна. Өглөөний нарны туяа битүү мөчрийн завсраар туг тугаараа нэвтрэн бууна. Газрын хөрс маш дулаан, зөөлөн. Нар туссан газраас үл мэдэгхэн уур савсана. Дээрээс ганц хоёр дуслаар бууж ирэх намираа шүүдэр сэрүүхэн. Амтлахад нарсны шилмүүс юм уу, тэнгэрийн амт аль аль нь байж болмоор... /С.Эрдэнэ/

a)

а. төрсөн нутаг   чи бид хоёр   гэсэн хоёр цогцолбор     

b)

b. чи бид хоёр  нутгийн намар  гэсэн хоёр цогцолбор 

c)

c. жаргалантын төгөл   нутгийн намар  чи бид хоёр  тэнгэрийн амт  гэсэн дөрвөн цогцолбор

d)

d. “Буян заяа дэлгэрсэн цаг” “Чи бид хоёр” “Жаргалантын төгөл” гэсэн гурван цогцолбор 

2.

2. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойлоорой.

a)

a. учир зүйг өгүүлсэн эргэцүүлэмж 

b)

b. үйл явцыг тайлбарласан тайлбарламж 

c)

c. шинж чанарыг тоочсон тоочимж

d)

d. хэрэг явдлыг өгүүлсэн хүүрнэмж

3.

3. Эхийн  гол санааг зөв тодорхойлсныг олоорой.

a)

a. нарсны үнэр юутай сайхан

b)

b. өглөөний нарны туяа сайхан 

c)

c. чи минь үүлгүй тэнгэр  шиг тайван шүү  

d)

d. ай даа, төрсөн нутгийн минь намар     

4.

4. Эхэд дүрслэгдэж буй үйл явдлыг цагийг тодорхойлоорой.

a)

а.одоо ба ирээдүй

b)

b.ирээдүй

c)

c. өнгөрсөн

d)

d. өнгөрсөн ба ирээдүй

5.

5. Эхийн баймж үнэлэмж хэрхэн илэрч байна вэ?

a)

а. өгүүлэгчийн баяртайгаар хүсэн санагалзах баймж

b)

b. өгүүлэгчийн гунигтайгаар хүсэн мөрөөдөх баймж

c)

c. өгүүлэгчийн тааварлан барагцаалах баймж

d)

d. өгүүлэгчийн нотлон батлах баймжd. өгүүлэгчийн нотлон батлах баймж

6.

6. Тэгсээр бид Жаргалантын төгөлд хүрнэ  гэсэн өгүүлбэрийн “тэгсээр” гэсэн холбоосыг солин найруулахад аль нь тохирох вэ?

a)

a. тэгээд        

b)

b. тиймээс

c)

c. тэгтэл

d)

d. тэгэвч

7.

7. наранд халсан урьд жилийн хатсан шилмүүс, цэцэг навч, ойн зөгийн  цуглуулсан балны үнэр биед шингэх шиг болно  гэсэн өгүүлбэрийн тодруулсан өгүүлбэр ямар өгүүлбэр вэ?   

a)

a. харьяалахын тодотгол гишүүн өгүүлбэр

b)

b. цагийн байц гишүүн өгүүлбэр

c)

c. шалтгааны байц гишүүн өгүүлбэр

d)

d. хамжсан тодотгол гишүүн өгүүлбэр

8.

8. яг л намрын хонгор өдөр шиг, үүлгүй цэнхэр тэнгэр шиг тайван хүүхэд байсан шүү дээ  гэдэгт уран дүрслэлийн ямар арга байна вэ?

a)

a. амьдчилал

b)

b. хүншүүлэл

c)

c. зүйрлэл

d)

d. багасгал

9.

9. нар туссан газраас үл мэдэгхэн уур савсана .гэсэн өгүүлбэрийн уур савсана  гэдгийн учир:

a)

a. борооны дараа учир

b)

b. хэт халуун учир

c)

c. шүүдэр буусан учир

d)

d. уур савсаж байгаа юм шиг байсан

10.

10. “Нарсны үнэр ямар сайхан байдаг сан билээ” гэсэн өгүүлбэрт өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аяс хэрхэн илэрсэн байна вэ?

a)

 

a. Өгүүлэгчийн баясан дурсах сэтгэлийн өнгө аяс

b)

b. Өгүүлэгчийн сануулан хориглох сэтгэлийн өнгө аяс

c)

c. Өгүүлэгчийн гайхаж бишрэх сэтгэлийн өнгө аяс

d)

d. Өгүүлэгчийн хөгжин хөхих сэтгэлийн өнгө аяс

11.

11. “Өглөөний нарны туяа битүү мөчрийн завсраар туг тугаараа нэвтрэн бууна” гэсэн өгүүлбэрийн тодруулсан хэсгийн утгыг тайлбарлаарай.

a)

  a. нарийн зурвас татах    

b)

b. хурц тусах     

c)

c. дөнгөн данган үзэгдэх

d)

d. бүдэг туяа үзэгдэх

12.

12. Үндэсний бичгээр уншаад кириллээр зөв бичсэнийг олоорой

a)

a. Олны доор үгээ бэхэл, ганцаар суухад сэтгэлээ шинжил

b)

b. Улан доор үгээ бэхэл, ганцаар суухад сэтгэлээ шинжил

c)

c. Олны дотор үгээ бэхэл, ганцаар суухад сэтгэлээ шинжил

d)

d. Олны дотор үгээ бэхэл, ганцаар суухад сэтгэлээ шинэчил

13.
  1. 13.Холбох эгшгийн дүрмээр бичсэн үгийг олоорой.

a)

a.ᠲᠠᠰᠤᠳᠠᠭᠠᠳ

b)

b.  ᠭᠠᠵᠠᠷᠴᠢᠯᠠᠭᠠᠳ

c)

c.  ᠤᠤᠭᠤᠭᠠᠳ

d)

d.  ᠡᠭᠥᠷᠥᠭᠡᠳ  

14.

14. Уншаад хэлцийн утгыг олоорой.

a)

A. малч

b)

B. тусч

c)

C. хүчтэн

d)

D. ажилч      

15.

15. Галигийг зөв бичсэн хэсгийг сонгоно уу.

      Тэүхэ-йин жим-ийэр бэдэрихү.

a)

A

b)

B

c)

C

d)

D

16.

16. Уншихдаа онцолсон үгсийн бичлэгийг ажиглаад, бүгдийг зөв бичсэн хэсгийг

      сонгоорой.

a)

A

b)

B

c)

C

d)

D

17.

17. Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгийн онцолсон хэсгийн хам сэдвийг

      олоорой.

a)

A. соёлын

b)

B. нийгмийн

c)

C. шашны

d)

D. түүхийн 

18.

19. “Монголын нууц товчоо” зохиолд “Ван ханы дүү ноёдын хэлэлцсэн нь “Энэ хан ах минь ... өмхий элэг өвөртөлж явна” гэж хэлэлцэв” гэсний учир юу вэ?

a)

a. муу хүнтэй нөхөрлөж явна

b)

b. бие нь муу явна

c)

c. зүдэрч зовж явна

d)

d. муу санаа санаж явна