NEW
Font size
Worksheets12 р анги гүйцэтгэлийн үнэлгээ 2023- 2024
Total questions: 35
Worksheet time: 18mins
цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу
..........гэдэг нь нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв юм.
А. нийгмийн гажуудал
В. нийгмийн санкц
С. нийгмийн хяналт
D. албан бус хяналт
Өндөр боловсролтой нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн анги. Их хэмжээний баялаг эзэмшихгүй ч өндөр орлоготой, хянах, шийдвэртэй оролцох эрх мэдэлтэй хүмүүс орчин үеийн нийгмийн давхраажилтын аль ангид хамаарах вэ?
А. дээдийн дээд анги
В. дундын дээд анги
С. дээдийн доод анги
D. дундын дунд
............гэдэг нь нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлийг хийх чадварыг эзэмших, нийгмийн хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм
А. нийгэм
В. нийгэмшилт
С. харилцан үйлдэл
D. нийгмийн харилцан үйлдэл
орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн хэв маягийн онцлогийн илүүцийг олоорой
А. аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна
шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
С. нийгэм хамт олны зарчимд нийцүүлдэг
D. хүний амьдралын үйл ажиллагаа нь олон нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж , олон талт харилцаа бий болсон
юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг юу гэж нэрлэдэг вэ?
А. мэдлэг
В. хэм хэмжээ
С. үнэлгээ
D. үнэлэмж
...........гэдэг нь тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг , хэвшмэл болон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогц юм.
А. ёс заншил
в. ёс суртахуун
С. зан төлөв
D. зан үйл
соёлын хожимдол гэсэн ойлголт аль нь вэ?
тодорхой цаг үед нийгмийн гишүүдийн дийлэнхийн амьдрах зан үйл үйлдлийг тодорхойлогч соёл
нийгэмд зонхилогч соёл оршин байхын зэрэгцээ нийгмийн бүлгүүд харилцан адилгүй өөрийн соёлыг бий болгодог
материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байж болно
булаан эзлэх, шашин дэлгэрүүлэх, мэдээллийн хэрэгслийн нөлөө зэрэг олон сувгуудаар соёлын үнэт зүйл нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц
Макро эдийн засгийн судлах зүйлээс илүүцийг олно уу baysaa
Мөнгө, зээлийн асуудал
Ажил эрхлэлтийн түвшин
Үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлт
Эдийн засгийн өсөлт
Ажилчны бүтээсэн хөлсний хөдөлмөрийг капиталист мөлжих замаар ашгийг бүтээдэг гэсэн дүгнэлт хийж ингэж олсон ашгийг Маркс..................................................гэж нэрлэсэн
Нэмүү өртөг
Туйлын давуу тал
Харьцангуй давуу тал
Хувьсал ба өөрчлөлт
Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг...............................................гэнэ
Эрэлт
Хоёрдогч хэрэгцээ
Нийлүүлэлт
Эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйл
Дараах ойлголтуудаас аль нь хүний хөгжлийн индекс вэ
Насжилт, нялхсын эндэглэл, бичиг үсэг тайлагдсан байдал
Дундаж наслалт, боловсролын түвшин, нялхсын эндэглэл
Дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ноогдох ДНБ
Насжилт, нялхсын эндэглэл, нэг хүнд ноогдох ДНБ
......................................гэдэг нь хоёр ба түүнээс тооны этгээтүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ
Гэрээ
Хэлцэл
Нэхэмжлэл
Гэрээ байгуулах санал
Хүний эрхэм чанарын үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ
Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг
Хүний эрхэм чанар нь үл хэмжиглэх үнэт зүйлс
Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй
Хүний эрхэм чанар нь хэмжигдэр үнэт зүйлс
Хүний эрийг зөрчсөн тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага аль нь вэ
Улсын их хурал
Шүүх
Засгийн газар
Үндсэн хуулийн цэц
Давж заалдах гомдол гаргасан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх вэ
7хоног
14хоног
21хоног
30хоног
..........................гэдэг бол нийгмийн олон түвшинд шийдвэр гаргах, түүнд нөлөөлөх, эрх мэдлийг олж авах, түүний төлөө тэмцэлдэх эрх мэдэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг үйл явц юм
Улс төр
Улс төрийн дэглэм
Улс төрийн засаглал
Улс төрийн шийдвэр
Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрдөг гэсэн зарчмыг мөрддөг дэглэм аль нь вэ
Консватив дэглэм
Тоталитор дэглэм
Либерал дэглэм
Охлократ дэглэм
Олон намын системтэй улс орнууд аль нь вэ
Англи, АНУ, Япон
Франц, Герман, Монгол
Куба, Хойд солонгос, хятад
Куба, АНУ,Хятад
Европын холбоо нь 1957 онд Ромын гэрээгээр байгуулагдсан бөгөөд эхний үед Европын Эдийн засгийн Хамтын Нийгэмлэг-ЕЭЗХН нэрээр нэрлэгдэж байгаад .................оноос Европын холлбоо гэж нэрлэгдхээр болжээ
1957он
1967он
1989он
1994он
Олон улсын эрх зүйн хэм хэмжээг .........................................................................................................гэж ангилдаг
Хувийн болон нийтийн
Бичигдмэл ба бичигдмэл бус
Албан ба албан бус
Диспозитив ба императив
Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын тулд хэм хэмжээтэй, дахиин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр суурийн нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ
Нийгэм
Нийгмийн институт
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн бүтэц
Эрэгтэй эмэгтэй хүний нийгмийн бүтэц соёлоос хамааран тодорхойлогдох ялгаа гэсэн тодорхойлолт ялгаа гэсэн тодорхойлолт дараах ойлголтуудын алинг нь илэрхийлж байна вэ
Жендер
Биологийн шинж тэмдэг
Хүйс
Хүйсийн харьцаа
Тун бага хувийг эзэлдэгч баялгийн дийлэнхийг эзэмшдэг бөгөөд байр суурь нь үе залгамжилдаг орчин үеийн нийгмийн давхраажилт аль нь вэ
Дээдийн дээд анги
Дундын дээд анги
Дээдийн дунд анги
Дээдийн доод анги
Төрийн удирдлага нь брюкрат байгууллагын тогтолцоо зэвсэгт хүчинд суурилсан байдаг бөгөөд гэр бүл шашны инстутийн үүрэг суларсан нийгмийн байгууллага аль нь вэ
Ан агнуурын нийгэм
Газар тариалангийн нийгэм
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Соёлын шокийг даван туулах үйл явц нь тодорхой үе шатыг дамждаг ба тэдгээр шатыг юу гэж нэрлэдэг вэ
Соёлд дасан зохицох яам
Соёлын тулгалт
Соёлыг даван туулах зам
Соёлын солилцоо
Соёл бүрийн зан үйлийн хэм хэмжээ дүрмийг адилхан хүндэтгэвэл зохицоно гэж үздэг үзэл аль нь вэ
Соёлын статик
Соёлын этноюенцентризм
Соёлын динамик
Соёлын релятивик
Дараах эрдэмтдийн алиных нь онол макро эдийн засгийн онолын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод чухал нөлөө үзүүлсэн вэ
Смит
Ф.Хайек
М.Кейнс
Д.Рикорда
Чөлөөт эдийн засгийн тогтолцооны хоёрдогч чухал шинж нь аль нь вэ
Нийтийн өмч
Хувийн өмч
Ашгийн хойноос хөөцөлдөх
Төрийн оролцоо хязгаарлагдмал
Хүн болгоны ашиг хонжоо хайсан үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нийгмийн баялгийг бүтээж арвижуулдаг гэж үздэг нь аль урсгал чиглэлийн гол онцлого вэ
Меркантализм
Шинэ сонгодог онол
Сонгодог эдийн засгийн онол
Монетаризм
Насанд хүрээгүй буюу 14-18 нас хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн ямар чадамжтай байх вэ
Бүрэн чадамжтэй
Зарим чадамжтай
Бүрэн бус чадамжай
Чадамжгүй
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ
1сар
3сар
5сар
6сар
Гэмт хэргийн хохирогчийн эрхээс илүүцийг олно уу
Давж заалдах гомдол гаргах тайлбар гаргах
Мөрдөн байцаагч, Прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх
Мөрдөн байцаалт Прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргах
Нотлох баримт гаргах, шалгуулах
Төрийн нэр хүнд уламцлалт чиг үүрэгт хүндэтгэлтэй ханддаг нийтийн сайн сайхан үндэсний уламжлалт үнэт зүйлийг хамгаалах үүднээс төрийн хууль ёсны оролцоо зохилцуулалтыг харьцангуй өндөр түвшинд хадгална гэж үздэг дэглэм аль нь вэ
Авторитор
Консерватив
Либерал
Охлократ
(Нэгдсэн үндэсний байгууллага )хэмээн нэрлэх болсон шалтгаан аль нь вэ
Олон улсын засгийн газруудын төлөөлөл хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд түүний үндсэн дээр НҮБ хэмээн нэрлэсэн
Д.Рузвельтийн дурсгалын хүндэтгэж, энэ гарамгай зүтгэлийн санал болгосноор НҮБ гэж нэрлэсэн
Эдийн засгийн нийгэм, соёл, шинжлэх ухаан технологийн болон хөгжлийн бусад салбар хүмүүнлэгийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр НҮБ хэмээн нэрлэсэн
Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл хуралдаж шийдвэрлэсэн бөгөөд түүний үндсэн дээр НҮБ гэж нэрлэсэн
Зүүн өмнөд Азийн орнуудын холбоог .......................Индонез, Тайланд, Сингапур, Малайз Гадаад хэргийн сайд нарын хурлаар үндэслэн байгуулсан
1957онд
1967онд
2009онд
1989онд
