wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Үер тууж 9 уз

Total questions: 6

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Алхам 2.

Сэлэнгэ мөрний сүр хүчийг илтгэсэн хэсгүүдийг олж дараарай.

a)

...хөгшин буурал улиас хэд хоногийн турш догшрон шуугьсан үерийн усанд орвонгоороо булгаран...

b)

...хөгшин моддын үндсийг үерийн ус ууртайяа эрчлэн мөргөж, саргиатуулан улаан хөөсөөр цахран шуугина.

c)

Магадгүй тэр үед Сэлэнгэ мөрний замыг өөрчилж өөр зүгт урсгах ч юм билүү.

d)

...нарны хурц туяанд булингартан гүвэлзэх их мөрний ус түүний дээгүүр суунагласан будан манан цөм улайран тунарч, мөрний тэртээх зах нь үл үзэгдэнэ.

e)

Залуу байхад ус үерлэхэд хүч зоригоо үзнэ гэж хөөрдөг байж билээ. Тэгэхэд яахав тэнхэлтэй байж

2.

Алхам 2.

Сэлэнгэ мөрний сүр хүчийг илтгэсэн хэсгүүдийг олж дараарай. Олон хариулттай

a)

“Үгүй ээ мөн, ид иссэн намрын айраг л хөхүүр саваа даган хөөрч, ингэж шаагьж байдаг сан.”

b)

элэнц хуланцын маань үед Сэлэнгэ мөрөн үүнээс ч илүү уурлан догширч байсан юм билүү, хэн мэдэх билээ.

c)

Сэлэнгэ мөрний хөлтэй хөлгүй таван татуурга, түүний хоорондох арал нуга, булан тохой усаар нилийтэл дүүрч

d)

“Сэлэнгэ ээж маань ингээд үерлэчхээд байхдаа нээрээ сүртэй шүү. Эр чадлаа багтааж ядсан амьтан шиг"

e)

Сэлэнгэ мөрөн үертэй байхад Дэнзэн рүү яарч давхисан хүн заавал нэг учиртай ирдгийг юунаа андах билээ.

3.

Эхнэр Долгорынхоо амь насыг аврах үеийн нөхцөл байдал нь ямар байсан бэ? Зөв хариултыг сонгоорой.

a)

Гамингууд Монгол орныг түйвээж, айл хунарыг дээрэмдэж байсан тул Дэнзэнд амь насаа алдаж болзошгүй эрсдэлтэй байсан үе.

b)

Ардын цэргүүд Монгол орноос гамингуудыг хөөн гаргасан байсан тул Дэнзэнд боломжтой байсан үе.

c)

Цагаантны цэргүүд Монгол орноос гамингуудыг хөөн гаргасан байсан тул Дэнзэнд боломж гарсан үе.

d)

Ард түмэн дайн дажингүй, амгалан тайван сайхан амьдарч байсан тул Дэнзэнд санаа зовох зүйлгүй үе.

4.

Жирэмсэн бүсгүйг нөхөртэй нь мөрнөөр авч явах  үеийн Дэнзэн өвгөний өөрийнх нь нөхцөл байдал ямар байсныг тодруулах хэсгүүдийн дээр дараарай. Олон хариулттай

a)

Завиа усанд оруулах гэж хатгуурдахдаа “чүү” гэж дуу алдаж байна. Ээ элий халаг, хэзээ ийм байлаа даа.

b)

..дал мөр рүүгээ унжсан шодон буурал гэзэгнээсээ хуруундаа ороож гэнэт угзран татсанд өвдсөн ч үгүй зөвхөн л ширхийх чимээ гаран туг үс өвгөний гарт сулран ирэв.

c)

Хөөрхий өвгөн минь одоо зориг зүрх хоёроос цаашгүй болоо шив.

d)

Залуу байхад ус үерлэхэд хүч зоригоо үзнэ гэж хөөрдөг байж билээ. Тэгэхэд яахав тэнхэлтэй байж. Одоо даанч миний насны хирд тэнцэмгүй ажил болжээ.

e)

Манай өвгөн барагтай л бол хүнд үгүй гэдэггүй л хүн дээ. Одоо даанч нас нь ахиж тамир тэнхээ нь мууджээ.

5.

Бүсгүйг амаржих үеийн нөхцөл байдал ямар байсныг тодруулах хэсгүүдийн дээр дараарай.

a)

...завины хөндөл дээр тавьсан цамцаа сэм унагаад арчих гэж оролдтол, өвгөний толгой эргэн, газар дэлхий дайвалзан хөмрөх шиг болоход нүдээ анилаа.

b)

Залуу эр хүүгийнхээ хүйг боолоо. Боох боохдоо яг номын ёcoop боов.

c)

Сэлэнгэ ээжийг үертэй байхад нь больё, ядахдаа үергүй үед нь сэлээд гарчихдаг болгож дөнгөхсөн дөө.

d)

Сандарч тэвдсэн нөхөр нь: - Өвгөн гуай! Одоо ч горьгүй нь дээ гэтэл жирэмсэн бүсгүй бүх тэнхээгээрээ чангаахад завь тэр дороо хүрд шиг эргэлдэн далбилзан хөвөв.

6.

Бүсгүйг амаржих үеийн нөхцөл байдал ямар байсныг тодруулах хэсгүүдийн дээр дараарай.

a)

Дэнзэн өрөөсөн гараараа сэлүүрдэж яваагаа хажуугийнхаа залууд мэдэгдэж сэтгэлийг нь зовоохоос болгоомжлов.

b)

Долгорыгоо олж шүүрэн сэлсээр уснаас гарахад, хөөрхий минь ухаан алдсан байж билээ.

c)

Гэтэл өвгөний зүүн гарын шөрмөс татчих нь тэр. Одоо завиныхаа хоёр сэлүүрийг ганц гараараа ээлжлэн татаж, шөрмөс татсан гартаа уурсан шүдээ хавиран нулимтал...

d)

Нэг харахнаа өрөөсөн халбага нь зэлтрэн цуурсан байв. “Сэлүүргүй боллоо ч гэсэн заавал ус гатална.