wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Түүх-7

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Дундад зууны үе хэддүгээр зуунаар дуусдаг вэ?

a)

V зуун

b)

XV зуун

c)

X зуун

d)

XX зуун

2.

1229 онд Хэрлэн мөрний Хөдөө аралд болсон Их хуралдайгаар Чингис хааны гуравдугаар хөвгүүн Өгэдэйг Их Монгол улсын хаанаар өргөмжилжээ. Энэ үйл явдал хэддүгээр зуунд хамаарах вэ?

a)

XI зуун

b)

XIII зуун

c)

XIV зуун

d)

X зуун

3.

Он тооллын шугамд тэмдэглэсэн онуудад түүхэн ямар үйл явдлууд болсон бэ?

a)

Солонгосыг довтлон эзлэв, Гүрж, Армен улсуудыг эзлэв.

b)

Алтан улсыг гүйцээн эзлэв, Өгэдэй хаан нас барав.

c)

Гүюг хаан ширээнд суув, Өмнөд Сүн улсыг довтлов.

d)

Мөнх хаан ширээнд суув, Багдадыг эзлэв.

4.

Чингис хаан баруун гарын Алтайн дэрлэхүүний түмнийг хэнд захируулсан бэ?

a)

Наяа

b)

Мухали

c)

Боорчу

d)

Хорчи

5.

Дараах сурвалжуудаас аль нь түрүүлж Монгол бичгээр бичигдсэн нь бэ?

a)

Судрын чуулган

b)

Дэлхийг байлдан дагуулагчийн түүх

c)

Чингисийн чулууны бичиг

d)

Юань улсын судар

6.

Эдгээр аймаг улсуудаас загалмайн шашинтай нь аль вэ?

a)

Татар

b)

Хэрэйд

c)

Монгол

d)

Тайчууд

7.

Он тооллын шугамд тэмдэглэсэн онуудад түүхэн ямар үйл явдлууд болсон бэ?

Он тооллын шугам: НТ 1256 он, 1260 он

a)

Ил хаант улс байгуулагдав, Дамаск хотыг эзлэв.

b)

Алтан Орд улс байгуулагдав, Өзбег хаан суув.

c)

Тогтох хаан зоос гаргав, Алтан Орд улс задрав.

d)

Бат хаан Оросын вангуудад харьяат хот улсаа захирах эрх олгов, Абдулла хаан өөрийн нэрээр гэрэгэ хийлгүүлэв.

8.

Ил хаант улстай холбоотой үйл явдал аль вэ?

a)

1260 онд Пагва лам улсын багшаар өргөмжлөгдөв.

b)

Ноёд, язгууртнууд Өзбег хааны үеэс Лалын шашинд оров.

c)

Кебек хаан улсдаа шинэчлэл хийв.

d)

Хүлэгү хаан Исмалайтыг довтлон Багдадын

9.

Лалын шашны сургаалыг эмхэтгэн бичсэн судар аль вэ?

a)

Библи

b)

Коран судар

c)

Их, бага хөлгөний судар

d)

Күнзийн сургаал

10.

Дундад зууны Энэтхэгчүүдийн шүтдэг Брахма, Вишну, Шива бурхад аль шашны бурхад вэ?

a)

Загалмайн шашин

b)

Лалын шашин

c)

Даогийн шашин

d)

Индус шашин

11.

Дундад зууны Японд Яматогийн хаад Хятадын Сүй улсаас ямар цолыг авч хэрэглэх болсон бэ?

a)

Ниппон

b)

Тэнно

c)

Харакири

d)

Шинто

12.

Сүн улсыг ............. онд ............. жанжин байгуулжээ.

a)

960, Жао Куанжин

b)

626, Ли Ши Мин

c)

755, Ан Лушан

d)

618, Ли Юань

13.

Хижрийн тооллын 1100 он нь аргын тооллын хэдэн он болох вэ?

a)

478 он

b)

655 он

c)

1689 он

d)

1722 он

14.

Одоогийн Мексик улсад орших Чичен-Ице хотыг дундад зууны үед ямар хүмүүс барьж байгуулсан бэ?

a)

Япон

b)

Майя

c)

Энэтхэг

d)

Викинг

15.

Хааны тушаалаар герцог, гүнгүүд цэрэгтэйгээ, тэдний тушаалаар ямар хүмүүс дайнд ордог байсан бэ?

a)

Самурайнууд

b)

Баронууд

c)

Ацтекууд

d)

Санваартнууд

16.

Оросууд Константинополь хотыг Царьград буюу Хаан хот гэдэг учир юу вэ?

a)

Финийн булангаас Царьград хүрдэг байсан болохоор

b)

Оросоос Австрали тив хүрдэг байсан болохоор

c)

Европоос Антрактик тив хүрдэг байсан болохоор

d)

Берингийн хоолойгоор Царьград хүрдэг байсан болохоор

17.

Бүдүүвчийг нөхөж бичнэ үү. Их Карл хааны үед Европын сургуулиуд Долоон Чөлөөт урлагаар хичээллэх болов.

Бүдүүвчийг гүйцээнэ үү.

a)

Биеийн тамир, Газарзүй

b)

Дүрэм, Геометр

c)

Улс төр, Математик

d)

Гүн ухаан, Сансар судлал

18.

1066 онд Нормандын Вильгельм Английг эзлэн, шинэ угсааг үндэслэв. Энэ үйл явдал одоогоос хэдэн жилийн өмнө болон хэддүгээр зуунд хамаарах вэ?

a)

957 жилийн өмнө буюу X зуунд

b)

3089 жилийн өмнө буюу X зуунд

c)

957 жилийн өмнө буюу XI зуунд

d)

3089 жилийн өмнө буюу XI зуунд

19.

Тэмүжинийг 1189 онд хаана Монгол улсын хаанд өргөмжилсөн бэ?

a)

Хар зүрхний Хөх нуур орчимд

b)

Буйр нуурын орчимд

c)

Хэрлэн мөрний хөдөө аралд

d)

Онон мөрний Дэлүүн болдогт

20.

Солонгос улс Их Монгол улсын “Зүүн хараат улс чинь больё” гэсэн захидал хэдэн онд явуулсан бэ?

a)

1211 он

b)

1218 он

c)

1219 он

d)

1225 он

21.

Өгэдэй хааныг Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх ёслол хэзээ, хаана болсон бэ?

a)

1189 онд, Хар зүрхний Хөх нуурт

b)

1229 онд, Онон мөрний эхэнд

c)

1229 онд, Хэрлэн мөрний хөдөө аралд

d)

1246 онд, Тамир голын шар ордонд

22.

Түүх соёлын дурсгалт газар ямар үйл ажиллагаа явуулахыг хориглодог вэ?

a)

Судалгаа хийх

b)

Сурталчлан таниулах

c)

Сургалт шинжилгээ явуулах

d)

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах

23.

1251 онд Мөнх Их Монгол улсын хаан болов. Уг үйл явдал Чингисийн тооллын хэдэн онд болсон бэ?

a)

90 онд

b)

45 онд

c)

2457 онд

d)

2413 онд

24.

1257 онд Мөнх хаан Сүн улсад дайтаж байх зуур Барс түгэ, гүнж Исүгий нар хөшөө босгуулжээ. Уг үйл явдал хэддүгээр мянганы хэддүгээр зуунд хамаарах вэ?

a)

НТ II мянганы XII зуунд

b)

НТ I мянганы XIII зуунд

c)

НТ II мянганы XIII зуунд

d)

НТ I мянганы XII зуунд

25.

Монголын Цагадайн улс дотоодын зөрчлөөс болж 1330 онд Могулистан, Мавереннахр гэж хуваагдав. Уг үйл явдал хэддүгээр жаран болон хэддүгээр зуунд хамаарах вэ?

a)

5-р жаран, XII зуун

b)

5-р жаран, XIII зуун

c)

6-р жаран, XII зуун

d)

6-р жаран, XIII зуун