wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал 7-р анги

Total questions: 25

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсал, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг ...... гэнэ.

a)

нийгэм

b)

нийгмийн бүлэг

c)

нийгмийн харилцаа

d)

нийгмийн харилцан үйлдэл

2.

Анхдагч бүлэг аль нь вэ?

a)

сургууль

b)

дугуйлан

c)

спортын клуб

d)

гэр бүл

3.

Дараах жишээнүүдээс аль нь хувийн харилцааны бүсэд хамаарах вэ?

a)

хүмүүсийн яриаг сонсох

b)

хүмүүстэй гар барих

c)

албархаг байдлаар харилцах

d)

хичээлд суух

4.

Дараах өгөгдөлд байгаа зөрчил маргааны үе шатуудыг өгсөх эрэмбээр байршуулсныг олно уу. Өгөгдөл: /1-Зөрчил үүсэх, 2-Зөрчлийг талууд мэдэх, 3-Зөрчил гүнзгийрэх, 4-Зөрчил шийдвэрлэх, 5-Зөрчилтэй хандлагууд гарч ирэх/

a)

1, 2, 5, 3, 4

b)

1, 5, 2, 3, 4

c)

1, 2, 3, 5, 4

d)

1, 5, 3, 2, 4

5.

Хувь хүний соёлын бүрдэл хэсгийг гүйцээж сонгоно уу.

a)

түвшин

b)

үнэлэмжийн баримжаа

c)

үнэлгээ

d)

үнэлэмж

6.

Дараах тодорхойлолтуудын аль нь “Хэм хэмжээ” гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

Хувь хүн бодит байдлыг танин мэдэх, бидний харилцааны хэрэгсэл

b)

Хувь хүн биеэ авч явах шаардлага

c)

Хувь хүний танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйл

d)

Юмс, үзэгдлийн тодорхой шинж чанарыг илэрхийлсэн дүр, дүрслэл

7.

Хувь хүн болон нийгэм хэвийн оршин тогтнож хөгжихөд зайлшгүй чухал байдаг зүйлс нь дараах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?

a)

соёлын олон янз байдал

b)

соёлын зөрчилдөөн

c)

соёлын үнэт зүйлс

d)

биеэ авч явах соёл

8.

Хувь хүний соёлын бүрдэл хэсэг болох мэдлэгт дараах өгөгдлүүдийн аль нь хамаарах вэ?

a)

2, 6

b)

5, 6

c)

2, 5

d)

1, 2

9.

Соёлын олон янз байдлыг илэрхийлж байгаа ойлголт аль нь вэ?

a)

Зөвхөн нийгмийн бүлгийн соёлын нийтлэг байдлыг тодорхойлдог

b)

Хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн соёлын ялгаатай байдлыг илэрхийлдэг

c)

Хувь хүний соёлын олон янз байдлыг нэгтгэдэг

d)

Хувь хүн болон бүлэг, байгууллагын соёлын олон янз байдлыг нэгтгэх үйл явц

10.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Хүмүүсийн хэрэгцээний хангамжийг эдийн засагт.................................гэж нэрлэдэг.

a)

хэрэгцээ

b)

хэрэглээ

c)

баялаг

d)

нийт хэрэглээ

11.

Өрхийн төсөв гэдэг ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Өрхийн тодорхой хугацааны орлого, зарлагын төлөвлөгөө

b)

Өрх гэр олсон орлогоо хэрэглээ болгон хувиргах үйл явц

c)

Цалин, хадгаламжийн орлого, шилжих төлбөр, бизнесийн орлогын нийлбэр

d)

Тодорхой хугацаанд олж буй мөнгөн хөрөнгийн нийлбэр

12.

Зээл, бусад өр төлбөрийг бүрэн илэрхийлж байгаа ойлголт аль нь вэ?

a)

Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авсан, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө

b)

Өрхийн гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж буй мөнгө

c)

Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө

d)

Хуулиар хүлээсэн санхүүгийн үүрэг

13.

Үйлдвэрлэн бий болгох эдийн засгийн баялаг аль нь вэ?

a)

талх, агаар мандал, борооны ус

b)

урсгал ус, ой мод, ургамал

c)

ном, барилга, будаа

d)

салхи, машин, гурил

14.

Дараах өгөгдлүүдийн аль нь анхдагч хэрэгцээнд хамаарах вэ?

Өгөгдөл: /1-Хувцас, 2-Хоол хүнс, 3-Орон байр, 4-Сүрчиг, 5-Ээмэг/

a)

1, 2

b)

1, 2, 3

c)

3, 4, 5

d)

4, 5

15.

Таны эрхийг хамгаалдаг гол арга хэрэгсэл аль нь вэ?

a)

хууль

b)

ёс суртахуун

c)

ёс зүй

d)

хүүхдийн эрхийн үндсэн зарчим

16.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Хүнд хадгалагдаж байдаг язгуур, салшгүй эрхийг илэрхийлсэн ойлголтыг ....................... гэнэ.

a)

эрх

b)

хүний эрх

c)

төрөлх эрх

d)

эрх чөлөө

17.

Тоглож наадах, тайван замаар хуран цуглах, аялах, эвлэлдэн нэгдэх зэрэг нь таны аль эрхэд хамаарах вэ?

a)

хөгжих эрх

b)

амьдрах эрх

c)

оролцооны эрх

d)

хамгаалуулах эрх

18.

Аливаа үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа хүүхдийн эрхийг ямагт хамгаалж зөрчихгүй байх нь дараах зармуудын алинд нь хамаарах вэ?

a)

Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим

b)

Оролцооны эрхийг хамгаалах зарчим

c)

Эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчим

d)

Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим

19.

Дараах жишээнүүдээс аль нь эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчимд хамаарах вэ?

a)

Хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих шийдвэр гаргахгүй байх

b)

Хурдан морь унадаг хүүхдийг хамгаалах зорилгоор тусгай хувцас өмсгөх

c)

Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг заавал сонсож байх

d)

Шашин, шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлахгүй байх

20.

Аливаа асуудлыг хамтаараа шийдвэрлэхийн ач холбогдлыг илэрхийлсэн зүйр үгт аль нь орохгүй вэ?

a)

Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр

b)

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй

c)

Олны хүч оломгүй далай

d)

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ

21.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Тухайн сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалах, өөрсдийн төлөө үйл ажиллагаа явуулах, өөрөө өөрсдийгөө удирдан захирах ёсон дээр тулгуурлан байгуулагдсан байгууллага нь ............... юм.

a)

сурагчдын өөрийн удирдлагын байгууллага

b)

багш нарын зөвлөл

c)

сурагчдын зөвлөл

d)

үйлдвэрчний эвлэл

22.

Тухайн асуудал болон арга хэмжээнд оролцохыг сонирхогч хүүхэд бүрд хориг саадгүй байх гэсэн байдаг. Энэ нь хүүхдийн оролцоонд баримтлах зарчмын алинд нь хамаарах вэ?

a)

нээлттэй байх

b)

тэгш байх

c)

ялгаварлахгүй байх

d)

хүүхдийн оролцоо

23.

Судлаач Рожер Хартын үзэл баримтлал аль нь вэ?

a)

Хүүхдүүдийн оролцоо нь насанд хүрэгчдэд хүчтэй нөлөөлдөг болохыг онцолсон

b)

Насанд хүрэгчдийн оролцоо нь хүүхдүүдийн оролцоог хязгаарлагдмал байдалд оруулдаг болохыг онцолсон

c)

Хүүхдүүдийн оролцоо нь тухайн улсын үндэс суурь болдгийг баталсан

d)

Насанд хүрэгчид хүүхдийн оролцооны үйл ажиллагааг дэмжихээсээ илүү нөлөөлөх, хянаж зохицуулах гэж оролддог гэдгийг онцолсон

24.

Сургуулийн бүх сурагч сургуулийн өөрөө удирдах зөвлөлд сонгох, сонгогдох эрхтэй. Сонгуульд бэлтгэхдээ хэд хэдэн үндсэн зарчмыг анхаарах ёстой. Илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Бүх нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулах

b)

Сонгуулийг сонгуулийн комисс эрхлэн явуулна

c)

Сонгуулийн дүнг санал тооллогын дараа шууд зарлахгүй

d)

Сурагч нэг л удаа санал өгөх эрхтэй, санал бүр ижил тэгш байх

25.

Сурагчийн өөрийн удирдлагын тухай ойлголтуудаас аль нь илүүц вэ?

a)

Сурагчийн өөрийн удирдлагын байгууллага нь ардчилсан байгууллага

b)

Сурагчийн өөрийн удирдлагад орох төлөөлөгчдийг бие даан чөлөөтэй сонгох

c)

Сурагчийн өөрийн удирдлага бол суралцагчдын байгууллага

d)

Сурагчийн өөрийн удирдлага нь ямар нэгэн засаг захиргаад хамаарна