WorksheetsТүүх 11-р анги
Total questions: 26
Worksheet time: 13mins
Зүүн гарын хаант улсыг 1671-1697 онд захирч байсан анхны хаан хэн бэ?
Галданцэрэн хаан
Цэвээнравдан хаан
Даваач хаан
Галдан бошигт хаан
1912 онд байгуулагдсан Монголын анхны иргэний бага сургууль анх хэдэн сурагчтай үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?
47
32
100
17
Манжууд аль Монголчуудтай худ ургийн холбоог эхлэн тогтоож, өөртөө татах бодлого баримталж байсан бэ?
Халх Монгол
Өвөр Монгол
Зүүнгар улс
Хошууд улс
Монголчууд харийн эрхшээлд ороход нөлөөлсөн дотоод шалтгааныг олно уу.
Монголын их хааны сүр хүч суларч, монголчууд олон хэсэгт хуваагдсан
Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн
Манж улс хагалан бутаргах, эзлэн түрэмгийлэх бодлогоо идэвхжүүлсэн
Хаант Орос улс газар нутгаа тэлэх бодлого явуулж байсан
Цэгийн оронд тохирох утгыг нөхөж бичнэ үү. 1905 оны намар Өвөр монголын Жирмийн чуулганы өмнөд Горлос хошуунд ...................... удирдлагаар зэвсэгт бослого гарчээ.
Онолтын
Цогдалайн
Чингүнжавын
Тогтох тайжийн
Тогтох тайж ямар шалтгаанаас болж хятад худалдаачид, мөнгө хүүлэгчдийн пүүсийг эвдэн сүйтгэж, өрийн дансыг устгасан бэ?
1756 онд Чин ван Эринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан цаазаар авснаас
Бүрни, Лувсан нар 1675 онд Манжийн ноёрхлыг эсэргүүцэн босож тэмцээд амь үрэгдсэнээс
Өвөр Монголд Хятадын мөнгө хүүлэгч, худалдаачдын мөлжлөг хэрээс хэтэрснээс
1758 оны эцэс хүртэл Зүүнгарын босогчид хэсэг бүлгээр тулалдсанаас
1689 онд Ар элстэйн чуулганд Халхын ноёдыг Манж Чин улсад дагаар орохыг уриалсан хүн хэн бэ?
Цэвээнравдан хаан
Өндөр гэгээн Занабазар
Манжийн Энх-Амгалан хаан
Галдан бошигт хаан
1689 оны Нэрчүгийн гэрээгээр Эрхүү, Түнхэний шивээ орчмын нутгийг, хүн амын хамт аль улсын эрхшээлд оруулахаар болсон бэ?
Манж Чин улсын
Оросын хаант улсын
Зүүн гарын хаант улсын
Төвөд улсын
Манжийн эрхшээлийн үед Монголын нийгмийн дээд давхаргад ямар хүмүүс ордог байсан бэ?
хамжлага
шавь
албат ард
тайж
Манжийн эрхшээлийн үед Монголын ноёд тайж нарын харьяат ардыг юу гэдэг байсан бэ?
хамжлага
шавь
тайж
хутагт лам
Богдын тэргүүлсэн засгийн газрын үйл ажиллагаанд аль нь хамаарах вэ?
Цагаантны цэрэгт хүчин зүтгэж байсан монголчуудыг талдаа татах
МАН, Түр засгийн төлөөний түшмэлийг хошуу, шавьд томилон суулгахаар шийдсэн нь
Ардын журамт цэргийг өргөтгөх, хүч нөлөөгөө нэмэгдүүлэх
АТЗГ-тай сөргөлдөж байсан тул яваандаа зэвсэгт мөргөлдөөнд зайлшгүй хүрнэ хэмээн бэлтгэлээ хангаж байсан нь
Цэгийн оронд тохирох үйл явдлыг нөхнө үү.
Хятадын ерөнхийлөгч Монголын автономийг цуцлах зарлиг гаргав. Монголд үндэсний телевизийн нэвтрүүлэг эхлэв.
Засгийн газраас төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль баталжээ. Атрын анхдугаар аян өрнөв.
Монгол Улсад Бүгд Найрамдах засаглал тогтов. НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов.
Хамжлагын харилцааг халах шийдвэр гаргав. БНМАУ гурав дахь Үндсэн хуулиа батлав.
Монголын ард түмний хөрөнгөөр ЗХУ-д захиалан хийлгэж, Улаан армид бэлэглэсэн “танкны бригад”-ын нэр юу вэ?
Хөх Монгол
Хувьсгалт Монгол
Бүхнийг фронтод
Монгол Ард
Атрын анхдугаар аян хэдэн оноос эхэлсэн бэ?
1961 оноос
1976 оноос
1959 оноос
1981 оноос
Шинжлэх ухаан, техникийн хөгжилд аль нь хамаарах вэ?
1970 он гэхэд хүн амын 89,3% нь бичиг үсэг тайлагдсан.
Сургуулийн бүтцийг 3+5+2 болгон өөрчилсөн.
Монголын эрдэмтэд сансар судлалын “Интеркосмос” программыг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцсон.
1988 онд “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарсан.
БНМАУ 1965 онд Франц улстай дипломат харилцаа тогтоосон ба энэ жил дипломат харилцаа тогтоосны хэдэн жилийн ой болох вэ?
59 жилийн ой
57 жилийн ой
58 жилийн ой
61 жилийн ой
1913 оны 11 сарын 8-нд Бээжинд Хаант Орос улс, Дундад Иргэн улсууд “Монголын тухай тунхаг бичиг” гаргажээ. Энэ үйл явдал “Олноо өргөгдсөн”-ий хэддүгээр онд болсныг тооцоолно уу.
5 дугаар онд
4 дүгээр онд
3 дугаар онд
1 дүгээр онд
Монгол улсын хөгжлийн талаарх Д.Бодоогийн үзэл баримтлал аль вэ?
Уламжлал, шинэчлэлийг хослуулах, ардчилсан чиг шугамыг баримтлах
Монголд бүгд найрамдах засаг тогтоох, хүн төрөлхтний туулж ирсэн жам ёсны дагуу, шат дараалан хөгжих
Ардын эрхт, хэмжээт цаазат засаг тухайн цаг үед тохиромжтой гэх
Монгол улс социалист чиг баримжаагаар хөгжих
Шинэ эргэлтийн бодлогын үр дүн аль вэ?
Төрөөс худалдааны салбарт тавих хяналтыг хүчтэй болгон хувийн худалдааг хавчих болсон.
Ард иргэд хэвийн аж төрөх боломжгүй болсноос нутгаа орхин хил даван нүүж эхэлсэн
Нөхөрлөл, коммуна, артель нэгдэл хэмээх дундын өмчтэй хоршоолол хэдэн зуугаар нь байгуулсан.
Мал сүргийг өсгөх уян хатан бодлогын үр дүнд ганцхан жилийн дотор малын тоо 3.3 саяар өссөн.
Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг залуус, багш, оюутнууд улс төрийн жагсаал цуглааныг хэзээ зохион байгуулсан бэ?
1990.02.18
1989.12.10
1990.01.21
1989.12.07
1992 оны шинэ Үндсэн хуулиар хууль тогтоох эрх мэдлийг төрийн ямар байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан бэ?
Улсын Дээд шүүх
Улсын Бага хурал
Улсын Их хурал
Ардын Их хурал
Монголын төр 1996 онд ард түмнээсээ уучлал гуйж, 9 сарын 10-ыг ямар тэмдэглэлт өдөр болгосон бэ?
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Монгол бахархлын өдөр
Эх орончдын өдөр
Олон улсын хүний эрхийн өдөр
1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарахад нөлөөлсөн гадаад шалтгааныг тодорхойлно уу.
ЗХУ-аас эдийн засгийн тусламж, дэмжлэгийг авахын тулд
ЗХУ-ын улс төр, цэргийн хүч нөлөө буурсныг ашигласан
Социалист системийн хямрал, задрал
Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орон болохын тулд
Ардчилсан хувьсгалын үр дүнд үндэсний үзэл, ухамсар сэргэснийг илэрхийлэх баримт аль вэ?
1990 онд “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жилийн ойг тэмдэглэсэн.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” баталсан.
1993 онд Бурхан багшийн чандрыг Монголд залсан.
Спортын салбарт тив, дэлхийн аваргууд олноор төрсөн.
Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү.
Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь ...........................................-ыг хангах үндэс билээ.
мэдээллийн аюулгүй байдал
дотоод аюулгүй байдал
хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал
хүний аюулгүй байдал
Цэгийн оронд тохирох үйл явдлыг нөхнө үү.
НТӨ НТ 1989 он .......................... 1992 он ............................
Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль явагдав. Өмч хувьчлал эхлэв.
МоАХ байгуулагдав. Шинэ Үндсэн хуулийг батлав.
Газрын тухай хууль батлав. Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлав.
Бурхан багшийн чандрыг Монголд залав. “Монгол Улсын Түүх“ 5 боть бүтээл гаргав.
