wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн ухааны тест

Total questions: 50

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.

Үндэстний соёлыг дамжуулах гол арга хэрэгсэл аль нь вэ?

a)

Зан үйл

b)

Урлаг

c)

Ёс суртахуун

d)

Хэл

2.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ.

a)

Үндэстний соёл

b)

Ёс заншил

c)

Соёлын үнэт зүйл

d)

Соёлын өв

3.

Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Гар урлал

b)

Хөгжим театр

c)

Хадны бичээс

d)

Бүжиг наадам

4.

Соёлын биет өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Булш хиргисүүр

b)

Хадны бичээс

c)

Хөшөө дурсгал

d)

Хөгжим театр

5.

“Монгол түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуулинд заасан байдаг вэ?

a)

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

b)

Үндсэн хууль

c)

Соёлын тухай хууль

d)

Соёлын өвийг хамгаалах тухай хууль

6.

Үндэстний соёл, урлагийг хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулан ангилсан ангилалд аль нь хамаарахгүй вэ?

a)

Сонгодог соёл

b)

Зонхилогч соёл

c)

Нийтийн соёл

d)

Ардын соёл

7.

Урлагийн нийгмийн үүрэгт хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Үнэлэмжийн үүрэг

b)

Гоо сайхны үүрэг

c)

Бие хүн төлөвшүүлэх үүрэг

d)

Танин мэдэхүйн үүрэг

8.

Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг, түүнийг хүлээн авах, ойлгоход зохих бэлтгэл хэрэгтэй соёлын төрөл аль нь вэ?

a)

Нийтийн соёл

b)

Ардын соёл

c)

Сонгодог соёл

d)

Үндэстний соёл

9.

Жинхэнэ сайхныг төрхгүй, зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

a)

Гоо сайхны үүрэг

b)

Бие хүн төлөвшүүлэх үүрэг

c)

Үнэт зүйлс, үнэлэмжийн үүрэг

d)

Танин мэдэхүйн үүрэг

10.

Орчин цагт хүмүүс цахим харилцаанд оролцохдоо тодорхой хэм хэмжээг сахих хэрэгтэй болсон байна. Цахим хэрэглээний соёлтой хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

a)

Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх

b)

Интернет тоглоомд хэт автахгүй байх

c)

Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих

d)

Нүүр номд хичнээн цаг зарцуулж байгаагаа хянадаг, мэддэг байх

11.

Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх соёлыг ямар судалгаагаар илрүүлэн судалдаг вэ?

a)

Бичгийн эх сурвалж

b)

Археологийн судалгаа

c)

Аман зо

12.

Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх соёлыг ямар судалгаагаар илрүүлэн судалдаг вэ?

a)

Бичгийн эх сурвалж

b)

Археологийн судалгаа

c)

Аман зохиолын сурвалж

d)

Шашны зан үйл

13.

Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгсэл дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн үе буюу XX зууны дунд үед үүссэн соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Ардын соёл

b)

Сонгодог соёл

c)

Нийтийн соёл

d)

Үндэстний соёл

14.

Сонгодог соёлын хэлбэрт аль нь хамаарахгүй вэ?

a)

Дуурь

b)

Уран зураг

c)

Уран барилга

d)

Зохиолын дуу

15.

Гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Ардын соёл

b)

Нийтийн соёл

c)

Сонгодог соёл

d)

Зонхилогч соёл

16.

Ёс заншлын оюун санааны амьдралд илрэх талуудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Нүүдлийн аж ахуй эрхлэх арга ухаан

b)

Ураг төрлөө мэдэх

c)

Өвөг дээдсээ хүндэтгэх

d)

Газар ус, уул овоогоо хайрлах

17.

Урлагийн “Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц загвар” хэмээх агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?

a)

Байшин барилгын загвар

b)

Уран зураг, дүрслэх урлаг

c)

Монгол гэрийн ур хийц

d)

Хувцасны загвар, өнгөний зохицол

18.

Урлагийн “Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал” – ыг илэрхийлсэн агуулгад үл тохирох өгөгдлийг олно уу?

a)

Хувцасны загвар, өнгөний зохицол

b)

Алтан гартай эмч

c)

Мэтгэлцэх урлаг

d)

Дипломат урлаг

19.

Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Биет ба биет бус

b)

Материаллаг ба материаллаг бус

c)

Оюуны ба оюуны бус

d)

Биеийн ба оюуны

20.

Биет бус өвд аль нь хамаарахгүй вэ?

a)

Бүжиг

b)

Наадам

c)

Ёс заншил

d)

Хадны зураг

21.

Биет өвд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хиргисүүр

b)

Булш

c)

Хадны зураг

d)

Бий биелгээ

22.

Цахим харилцаанд соёлтой оролцох хэм хэмжээг дурьдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

Хэн нэгнийг санаатайгаар доромжлохгүй байх

b)

Интернет тоглоомд хэт автахгүй байх

c)

Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглах

d)

Цахим хэрэглээгээр дамжиж буруу зүйлд уруу татагдахаас зайлсхийх

23.

Нийтийн соёлын онцлогыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг.

b)

Бүх насныханд хүртээмжтэй байдаг.

c)

Уран зураг, уран барилга зэрэг түүний төрөл юм.

d)

Ардын билиг авьяастнууд бүтээдэг.

24.

Сонгодог соёлын онцлогт аль нь хамаарахгүй вэ?

a)

Түүнийг ойлгож хүлээн авахад зохих бэлтгэл хэрэгтэй.

b)

Найрал хөгжим, дуурь зэрэг түүний нэг төрөл юм.

c)

Соёлын бусад хэлбэрээс түрүүн үүссэн.

d)

Хүн амын боловсролын түвшин дээшлэхийн хэрээр хэрэглэгчийн хүрээ тэлдэг.

25.

Соёлыг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ? гэдгээс хамааруулан хэрхэн ангилдаг вэ?

a)

Ардын, нийгмийн, олон улсын

b)

Нийтийн, улсын, олон улсын

c)

Ардын, нийтийн, сонгодог

d)

орон нутгийн, улсын, олон улсын

26.

Дараах соёлын өвүүдээс аль нь биет соёлд хамаарах вэ?

a)

Ингэ хөөслөх зан үйл

b)

Эрийн гурван наадам

c)

Бий биелгээ

d)

Хэрлэн барс хотын суварга

27.

Ардын соёлын жишээнд хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль вэ?

a)

Шинэ жилийн баяр

b)

Наадам

c)

Цагаан сар

d)

Домог

28.

Нийтийн соёлын онцлогт аль хамаарахгүй вэ?

a)

Шинэлэг байдлаа хурдан алддаг.

b)

Хамгийн олон үзэгчтэй.

c)

Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг.

d)

ХХ зууны дунд үед үүссэн.

29.

Соёлын хэлбэрийн хувьд хэрхэн ангилдаг вэ?

a)

Биет ба материаллаг

b)

Материаллаг ба оюуны

c)

Бодитой ба хйисвэр

d)

Энгийн ба хосгүй

30.

Хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

a)

Албан ба хууль дүрэм

b)

Зан заншил ба шударга ёс

c)

Сайн ба муу

d)

Албан ба албан бус

31.

Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль аль хэм хэмжээнд хамаарах вэ?

a)

Албан хэм хэмжээ

b)

Албан бус хэм хэмжээ

c)

Зан заншил

d)

Ёс суртахуун

32.

Оюуны соёлын жишээнд аль хамаарахгүй вэ?

a)

Уртын дуу

b)

Үлгэр домог

c)

Уран зураг

d)

Гар утас

33.

Дараах бодомжийн аль нь зөв бэ?

a)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй.

b)

Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэг.

c)

Зан заншил нь албан хэм хэмжээ юм.

d)

Зан заншил нь хууль дүрэм юм.

34.

Цахим хэрэглээний буруу үр дагаварыг дурдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

Өөрт ямар ч ач холбогдолгүй мэдээллийг унших

b)

Хэн нэгнийг санаатайгаар доромжлох

c)

Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх

d)

Хэн нэгний нэр төрд халдахгүй байх

35.

”Соёл” хэмээх ойлголтод аль нь хамаарахгүй вэ?

a)

Соёлын өв

b)

Бэлгэ тэмдэг

c)

Урлаг

d)

Анги

36.

Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

a)

Тогтоол

b)

Ёс заншил

c)

Ёс суртахуун

d)

Уламжлал

37.

Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

a)

Тогтоол

b)

Ёс заншил

c)

Ёс суртахуун

d)

Уламжлал

38.

Албан бус хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

a)

Хууль

b)

Тушаал

c)

Захирамж

d)

Ёс заншил

39.

Дараах бодомжийн аль нь худал вэ?

a)

Соёл хойч үед өвлөгддөг зүйл

b)

Соёл бол хөгждөггүй тогтвортой зүйл.

c)

Соёл нь хүний үйл ажиллагааны үр дүн.

d)

Соёлыг оюуны ба материаллаг гэж ангилдаг.

40.

Аль нь албан бус хэм хэмжээ вэ?

a)

Сургуулийн дүрэм журмыг биелүүлэх

b)

Зөв боловсон ярих

c)

Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах

d)

Засаг даргын захирамжийг биелүүлэх

41.

Аль нь албан хэм хэмжээ биш вэ?

a)

Засгийн газрын тогтоол гарвав.

b)

Сургуулийн захирлын тушаалыг хэрэгжүүлэх

c)

УИХ хууль батлав.

d)

Аав ахмад настай хүнийг хүндлэхийг сургав.

42.

Соёлын хожимдлын жишээ аль нь вэ?

a)

Уул овоогоо тахих

b)

Байгал орчныг бохирдуулах

c)

Нутаг усаа хайрлан хамгаалах

d)

Ёс заншлаа сахих

43.

Соёлын хожимдлын жишээг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

Байгаль орчинтой зүй бусар харьцах

b)

Шударга бус байдал гаргах

c)

Хүмүүстэй зүй зохистой харилцах

d)

Авилга хээл хахууль авах

44.

Соёлын нэвчилтийн жишээнд аль хамаарахгүй вэ?

a)

Төрсөн өдрийн баяр

b)

Шинэ жилийн баяр

c)

Эрийн гурван наадам

d)

Буддын шашин

45.

Аман зохиолын төрөлд аль нь хамаарах вэ?

a)

Домог

b)

ШУ-ны нээлт

c)

Археологийн дурсгал

d)

Музейн үзмэр

46.

Германы эрдэмтэн Амель “Монголд нэг .............. хүн нас барах нэг номын сан устаж байгаатай адил” гэж хэлсэн байдаг. Орхигдсон үгийг нөхнө үү.

a)

Залуу хүнй

b)

Эрэгтэй хүн

c)

Эмэгтэй хүн

d)

Настай хүн

47.

Соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн заншил, зөв үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг зэргийг ерөнхийд нь хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Соёлын биет өв

b)

Соёлын биет бус өв

c)

Материаллаг өв

d)

Сонгодог өв

48.

Дараах өгөгдлөөс буруу бодомжийг сонгоно уу.

a)

Ёс заншил нь тухайн ард түмэнтэй үүссэн.

b)

Ёс заншил нь залуу үеийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.

c)

Ёс заншил өмнөх үеийн ололт амжилтад тулгуурладаг.

d)

Ёс заншлыг залуу үе бүтээдэг.

49.

Соёлын өөрчлөлтийн талаарх ойлголтыг хамаарах өгөгдөлтэй нь тохируулна уу.

a)

1. Шинэ бүтээл A. Буддын шашны дэлгэрэлт

b)

2. Соёлуудын харилцан нөлөөлөл нэвчилт Б. Цаг уурын өөрчлөлт

c)

3. Байгаль орчны нөлөөлөл B. Телефон утсыг нээв.

50.

Соёлын нэвчилтийн жишээг аль нь илэрхийлж байна вэ?

a)

A. Цагаан сар

b)

B. Шинэ жилийн баяр

c)

C. Сэвлэг үргээх ёс

d)

D. Уул овоо тахих ёс