wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрүүл мэнд гүйцэтгэл

Total questions: 25

Worksheet time: 42mins

Name
Class
Date
1.

Дараах зурагт хүний эрүүл мэндэд гутал, хувцасны үзүүлэх сөрөг нөлөөллийг харуулсан байна. Эдгээр шинж нь ямар хувцас өмсөхөд илрэх вэ?Цусны эргэлт удаашрах, хөлний мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах,хөл бадайрах,  хөлний үрэвсэл үүсэх

a)

өмд

b)

цамц

c)

зангиа

d)

гутал

2.

Хүүхдүүд та бүхэн хувцас, гутлаа сольж хэрэглэснээс үүсэх эрсдэлүүдээс зөвийг нь дугуйлаарай.

a)

A. Хамгийн сайн найздаа гутал, хувцсаа 1 удаа өмсүүлж болно.

b)

B. Суганы болон хөлний эвгүй үнэртэй болно.

c)

C. Хувцсаа өгсөн бол сайн угааж цэвэрлэж өмсөнө.

d)

D. Өмд, цамцаа өгч болохгүй, гутлаа өмсүүлэх нь эрсдэлгүй.

3.

Дараах тодорхойлолтыг уншаад “Сүрьеэ өвчнийг зөв тайлбарласан хэсгийг сонгоно уу.

a)

A. Сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, ахуйн замаар дамждаг халдвар юм.

b)

B. Вирусээр үүсгэгддэг, ахуйн замаар дамждаг халдвар юм.

c)

C. Сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар дамждаг халдвар юм.

d)

D. Сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, бэлгийн замаар дамждаг халдвар юм.

4.

Ханасан тос нь мах, сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Ханаагүй өөх тос нь ургамлын гаралтай тосонд их агуулагддаг. Тэгвэл транс тос гэж юу вэ? Зөв тодорхойлолтыг олно уу.

a)

A. Ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсныг хэлнэ.

b)

B. Ургамлын гаралтай шингэн тосыг хэлнэ.

c)

C. Амьтны гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсныг хэлнэ.

d)

D. Амьтны гаралтай шингэн тосыг хэлнэ.

5.

Аль нь амьдралын хэв маягаас хамаарсан таргалалтын хэлбэр вэ?

a)

A. Бөөр, зүрх, бамбай булчирхайн өвчин зэргээс шалтгаалан хоёрдогчоор үүсдэг таргалалтын хэлбэр

b)

B. Жирэмсэн байх үед бие махбодод дааврын өөрчлөлт бий болох, хоолны дэглэм алдагдаж ихээр идэх, хөдөлгөөний хомсдолд орох зэргээс үүсэх таргалалтын хэлбэр

c)

C. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалтын хэлбэр

d)

D. Дааврын нөлөөгөөр бие махбодод огцом өөрчлөлт гарч жин нэмэх

6.

Сайн дурын дархлаажуулалтын хэлбэрийг сонгоорой.

a)

A. Халдварт өвчний голомтот халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийх дархлаажуулалтын хэлбэр.

b)

B. Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ.

c)

C. Тухайн бүс нутгийн онцлог, халдварт өвчний дэгдэлтээс хамааран иргэн хүсэлт гарган сайн дураараа вакцин буюу дархлаажуулах бэлдмэл хэрэглэх хэлбэрийг хэлнэ.

d)

D. Хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, өмнө нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ.

7.

Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу. 1. Уур бухимдлаа зохицуулах 2. Хэн нэгний алдааг бусдын дэргэд шүүмжлэх 3. Асуудал бэрхшээлийг хамтран ярилцаж арга зам хайх 4. Гадаад өнгө үзэмжээр дооглох

a)

А. 1, 3 ,4

b)

B. 2, 3, 4

c)

C. 1, 3

d)

D. 2, 4

8.

Дараах үгнүүдээс Чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлийг ялгасан хувилбарыг олно уу. Таргалалт, ам хатах, нойр булчирхайн үрэвсэл хорт хавдар, турах, хөдөлгөөний хомсдол, нүд бүрэлзэж хараа муудах, хоолны зохисгүй дэглэм, арьс хуурайшиж загатнах, шөнөөр шингэн их уух

a)

A. Ам хатах, турах, арьс хуурайшиж загатнах

b)

B. Таргалалт, хоолны зохисгүй дэглэм, хорт хавдар

c)

C. Ам хатах, таргалалт, хоолны зохисгүй дэглэм

d)

D. Хөдөлгөөний хомсдол, шөнөөр шингэн их уух, арьс хуурайшиж загатнах

9.

Сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд хүнд үндсэн 3 хэрэгцээ байна. Дараах хувилбаруудаас аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Бие махбодын хэрэгцээ

b)

B. Сэтгэл зүйн хэрэгцээ

c)

C. Санхүүгийн хэрэгцээ

d)

D. Нийгмийн хэрэгцээ

10.

Зөв хариултыг сонго

a)

A. 1, 2, 4

b)

B. 2, 4, 6

c)

C. 2, 4, 5

d)

D. 1, 2, 6

11.

Аль нь тамхины найрлагад байдаг донтуулах үйлчилгээтэй бодис вэ?

a)

А. Синилийн хүчил

b)

B. Бензол

c)

C. Никотин

d)

D. Нүүрстөрөгчийн исэл

12.

зөв хариуг ол

a)

A. 1, 4, 7

b)

B. 2, 4, 7

c)

C. 3, 4, 7

d)

D. 4, 7, 8

13.

Тамхины дам нөлөөний хэлбэрүүдийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.

a)

A. Ханиалгах, Нүд хорсон, Уушгины хорт хавдар, Мэдрэлийн үйл ажиллагаа хямрах

b)

B. Ханиалгах, Нүд хорсон, Хоол боловсруулах үйл ажиллагаа муудах, Мэдрэлийн үйл ажиллагаа хямрах

c)

C. Ханиалгах, Нүд хорсон, Уушгины хорт хавдар, Ходоодны шарх үүсэх

d)

D. Ханиалгах, Нүд хорсон, Үе мөч өвдөх, Мэдрэлийн үйл ажиллагаа хямрах

14.

Тамхи татаж байгаа хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалан хордохыг ...................гэнэ.

a)

A. Тамхины нөлөө

b)

C. Тамхины дам нөлөө

c)

B. Тамхины сөрөг нөлөө

d)

D. Тамхины бохь

15.

Эрт бэлгийн харилцаанд орсноор гарах сөрөг үр дагаврыг тоочсон зөв хариултыг сонгоно уу.

a)

A. Хүсээгүй жирэмслэлт, БЗДХ авах, Гэр бүлийн зөрчилдөөн,

b)

B. Хүсээгүй жирэмслэлт, Нийгмийн гадуурхалт, Амин дэмийн дутагдал

c)

C. БЗДХ авах, Бусдад үл хүндлэгдэх, Гэр бүл салалт

d)

D. Бусдаас ичих, Гэр бүлийн маргаан, Умайн хорт хавдар

16.

Гетеросексуал гэдэг нь ямар бэлгийн чиг хандлагатай хүнийг хэлэх вэ?

a)

А. Эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь сонирхох

b)

B. Ижил хүйсийн хүн сонирхох

c)

C. Эсрэг хүйсийн хүн сонирхох

d)

D. Эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь сонирхохгүй байх

17.

Өсвөр насандаа бэлгийн хавьталд орох нь ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?

a)

A. Харамсах, үе тэнгийн найзаасаа ичих, хүсээгүй үедээ жирэмслэх

b)

B. Харамсах, эелдгээр татгалзах, харилцан бие биеэ хүндлэх

c)

C. Багшаасаа айх айдастай болох, харилцан бие биеэ хүндэтгэх

d)

D. Харамсах, “үгүй” гэж өөртөө итгэлтэй хэлж чаддаг байх, бие биеэ таних олон арга зам байдгийг мэдэх

18.

Цэгийн оронд тохирох утгыг олж байрлуулна уу. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь .......хэлнэ.

a)

A. Хүйсийн баримжааны гадаад илэрхийллийг

b)

B. Охин эсвэл хүү, эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээ мэдрэх хүний дотоод мэдрэхүйг

c)

C. Хувь хүний хэн нэгэнд бие махбод, хайр дурлал, сэтгэл санаагаар татагдах үзэгдлийг

d)

D. Биеийн гадаад хэлбэр, төрхийг тодотгох хэлбэрийг

19.

Дараах нэр томьёоны тайлбарыг уншаад зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу.

1. Өөрийн хүйсийг эхээс төрөх үеийн хүйсээс а. Трансжендэр өөрөөр мэдрэх

2. Эрэгтэй хүн эрэгтэй хүнийг сонирхох б. Лесбиян

3. Эмэгтэй хүн эмэгтэй хүн сонирхох в. Сизжендэр

4. Өөрийн хүйсийг эхээс төрөх үеийн хүйстэй ижил мэдрэх г. Гей

a)

А. 1а 2г 3б 4в

b)

B. 1а 2в 3г 4б

c)

C. 1а 2г 3в 4б

d)

D. 1б 2а 3в 4г

20.

Зөв хариулт сонго

a)

A. 1а, 2г, 3б, 4в

b)

B. 1г, 2в, 3б, 4а

c)

C. 1в 2г 3а, 4б

d)

D. 1г, 2в, 3а, 4б

21.

Бэлгийн хавьталд оролгүй хүлээхээр шийдсэн өсвөр үеийнхэн ямар эерэг үр дагаварт хүрэх вэ?

a)

A. Харилцан бие биеэ хүндэлдэг болно.

b)

B. Багшаасаа айх айдастай болно.

c)

C. Хүсээгүй үед жирэмслэхээс гадна бэлгийн замаар дамжих халдварт өвчтэй болно.

d)

D. Үе тэнгийн найзуудаасаа ичнэ.

22.

Хөлдөлтийн улмаас арьс гэмтсэн байдлаас нь шалтгаалж хэрхэн ангилдаг вэ?

a)

A. 1-р зэрэг, 2-р зэрэг 3-р зэрэг

b)

B. 1-р зэрэг 2р зэрэг 3-р зэрэг 4-р зэрэг

c)

C. Хөнгөн хэлбэр, Хүнд хэлбэр, Маш хүнд

d)

D. Хөнгөн хэлбэр, Хүнд хэлбэр, Хүндэвтэр хэлбэр, Маш хүнд

23.

Зөв дараалал сонго.

a)

А. Б А В Г

b)

B. В А Б Г

c)

C. Б Г В А

d)

D. А Б В Г

24.

Цус алдалт гэдэг нь арьс, салст, эд эрхтний бүрэн бүтэн байдал алдагдсанаас судасны хана гэмтэж, судаснаас цус гарахыг хэлнэ. Дараах хүснэгтийг ажиглан зөв харгалзуулсан мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

25.

Зөв хариулт сонго

a)

А. 1, 3, 4

b)

B. 2, 4, 6

c)

C. 2, 5, 6

d)

D. 3, 4, 6