NEW
Font size
Worksheetsнийгэм-10 /гү/
Total questions: 21
Worksheet time: 11mins
Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
Нийгмийн үүрэг
Нийгмийн байр суурь
Нийгмийн бүтэц
Нийгмийн институт
Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?
Хэвлэл мэдээлэл
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийнхэн
Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан тэрхүү бүлэг нийтлэгийг илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болохоо ухаарахыг юу гэж нэрлэдэг вэ?
Нийгэмших
Нийгэмшилт
Нийгэмшлийн агент
Нийгэмшлийн адилсал
Л.Толстойн Анна Каренина зохиолд 19-р зууны үеийн гэрлэсэн эмэгтэйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Залуу офицер гүн Вронский, Анна Каренина нар гэрлэлтээс гадуур хайр сэтгэлийн холбоотой болсноо хүмүүсээс нуугаагүй юм. Гэвч олон нийтийн зүгээс ёс заншил, шашин уламжлалаа сахиагүй ёс суртахуунгүй эмэгтэй хэмээн Аннаг ад шоо үздэг. Тохиолдолд ямар асуудлыг хөндсөн байна вэ?
Нийгмийн судалгаа
Нийгмийн гажуудал
Нийгмийн аялдах үйлдэл
Нийгмийн бүтэц
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн гэж хэн хэлсэн бэ?
А.Гидденс
Р.Бенедикт
Э.Тайлор
Э.Кассирер
Соёлын онцлог шинжүүдэд аль нь хамаарахгүй вэ?
Соёл бүтээх болон эзэмших явдал нь ямар нэг ид шидийн хүчний илрэл юм.
Соёлыг хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу бүтээдэг.
Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.
Соёл хэмээх ойлголт хөгжсөөр оюуны болон материаллаг үнэт зүйлсийг тэмдэглэх утгатай болсон.
Цэгийн оронд тохирох зөв хариултыг нөхөж бичнэ үү. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх юуг зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ........ гэнэ.
Бэлгэ тэмдэг
Хэм хэмжээ
Мэдлэг
Үнэлэмж
Бидний газар ус, өвөг дээдэс ёс заншлаа дээдэлж ирсэн арга ухаан нь соёлын ямар чиг үүрэгт хамаарах вэ?
Бэлгэдлийн чиг үүрэг
Үнэлэмж хэм хэмжээний чиг үүрэг
Нэгтгэн зохицуулах чиг үүрэг
Үйл ажиллагааны чиг үүрэг
Угсаатны хамгийн бага нэгж аль нь вэ?
Овог
Аймаг
Ястан
Үндэстэн
Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг болохыг заасан хууль аль нь вэ?
Иргэний хууль
Үндсэн хууль
Эрүүгийн хууль
Зөрчлийн тухай хууль
Надад мөрөөдөл бий илтгэлдээ "Миний 4 хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөрөө бус өөрийн чадвар чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг" гэж хэлсэн түүхэн зүтгэлтэн аль нь вэ?
Малала Юсуфзай
Мартин Лютер Кинг
Элеанор Рузвельт
Э.Тайлор
Эрх зүйд захирагдах ёс нь улс орны төр засгийн газрыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож тэрхүү хууль дүрэм журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдал юм. Эрх зүйд захирагдах ёсны түгээмэл зарчимд илүүцийг олно уу.
Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна.
Бүгд адилхан хуулийн дор хариуцлага хүлээнэ
Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой байна.
Шүүх байгууллага ёс зүйтэй хараат бус байна.
Өөрийн улсад амьдарч аж төрж байгаа үндэстэн ястан овог аймгийн эв эеийг хангах нь үндсэн хуулийн суурь зарчмын алинд хамаарах вэ?
Үндэсний эв нэгдлийг хангах
Ардчилсан ёс
Шударга ёс, тэгш байдал
Хууль дээдлэх
...Байгууллагын дотоод журмын 5.3 дахь заалтыг үндэслэн Б-г Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байна. Энэхүү тохиолдол нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хамаарна.
Захиргааны эрх зүйн харилцаанд хамаарна
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарна
Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд хамаарна
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар аль нь дээрх сангаас тэтгэмж авахгүй вэ?
Ажилгүй болсон иргэн
Жирэмсэн болон амаржсан иргэн
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
ДНБ-ийг зардлаар тооцох үзүүлэлт аль нь вэ?
Үндсэн хөрөнгийн элэгдэл
Аж ахуй нэгжийн зардал
Зээлийн хүүгийн орлого
Түрээсийн орлого
Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялагийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг ..... гэнэ.
Орлогоор тооцох
Зардлаар тооцох
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага 1.5 сая төг байв. Хамаарах жишээг олно уу.
Мон сүү ХК 100 үнээний ферм байгуулсан.
ЕБСийн багш нарыг зөөврийн компьютерээр хангасан.
Цэцгээ гэртээ талх сүү худалдан авсан.
Женко тур компани Чингисийн хөшөө босгосон.
Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих нь ажилгүйдлийг бууруулах арга замын алинд хамаарах вэ?
Захиргааны арга
Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга
Эдийн засгийн арга
Улс төрийн арга
Корона вирусний дэгдэлттэй холбоотойгоор Монгол улсын нэгэн талхны үйлдвэрийн үндсэн түүхий эд болох гурилын үнэ өссөнөөр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бол .......... бий болно.
Эрэлтээс үүдэлтэй инфляфи
Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляфи
Ажилгүйдлээс үүдэлтэй инфляфи
Үнээс үүдэлтэй инфляфи
Үнэт цаас худалдан авагчид аль нь хамааралгүй вэ?
Ердийн хүмүүс
Өрсөлдөгчид
Хувьцааны наймаачид
Төв банк
