NEW
Font size
WorksheetsД. Цэндэм
Total questions: 24
Worksheet time: 12mins
Тодруулсан үгийн ойролцоо утгатай үгийг олж тэмдэглээрэй
Баяраа, Одхүү найзынхаа төрсөн өдөрт очиж чадаагүйдээ ихэд гуниглав.
А. баярлав
Б. сэтгэл тавгүйрхэв
В. уйтгарлав
Зэрэгцсэн олон үг, өгүүлбэрийг ............................- аар зааглана. Харилцан ярианы өмнө ................................. бичиж, эзнийг тодруулдаг.
А. асуултын тэмдэг, цэг
Б. зураас, анхаарлын тэмдэг
В.таслал, цэг
Г. таслал, зураас
11 Эхийн орчин нь үйл явдал болж буй орон байр, .............. , ................. , цаг агаарын байдал зэргээс бүрддэг.
А. улирал, цаг хугацаа
Б.орон байр, цаг агаар
В. байрлал, улирал
Г. цаг хугацаа, цаг агаар
нутаг+л= нутагла Ижил дүрмээр бичигдэх үгийг олоорой. заавар
А. Хурга +л=
Б. үүр +л =
В. зохио+ л=
Г. найз + л=
8 Тэд уулзаад нуугдаж тоглолоо. Тодруулсан үг дараах дүрмийн алинд нь тохирох вэ?
А. 9+7= Э
Б. 9+9= Э
В. 9+7= Э
Г. 7+7= Э
7 заавар+л= зааварла Ижил дүрмээр бичигдэх үгийг олоорой. заавар
А. арга +л=
Б. өндөг+л =
В. дай+ л=
Г. тууз + л=
8 Хаврын намуухан үдэш алгуурхан айлчилж одод түгж, бүлээхэн салхи сэвэлзэнэ.
Тодруулсан үг дараах дүрмийн алинд нь тохирох вэ?
А. 9+7= Э
Б. 7+7= Э
В. 9+7= Э
Г. 9+9= Э
Эхийн орчин нь үйл явдал болж буй .............., улирал, цаг хугацаа, ................. –ын байдал зэргээс бүрддэг.
А. улирал, цаг хугацаа
Б. орон байр, цаг агаар
В. байрлал, агаарын хэм
Г. үйл явдал, цаг агаар
12 Бичиж буй үедээ өөрийн бодол санааг нэмэлтээр оруулбал ..................................хаалтад бичиж болно. Болгоомжлуулсан, сануулсан өгүүлбэрийн эцэст ................................................... бичнэ.
А. хашилт, анхаарлын тэмдэг
Б. Зураас, цэг
В. зураас, анхаарлын тэмдэг
Г. хашилт, цэг
Нэмэлт тайлбарыг дугуй....................... хийнэ.
Хүний хэлсэн үг, өгүүлбэрийг ................................ хийнэ.
А. хашилтад, хаалтад
Б. зураас, хаалтад
В. хаалтад, хашилтад
Г. зураас, хашилтад
Бусдын хэлсэн үг, санааг эшлэх үед .................................бичнэ.
Харилцан ярианы өмнө .......................................бичнэ.
А. зураас, тодорхойлох цэг
Б. таслал, тодорхойлох цэг
В. тодорхойлох цэг, зураас
Г. цуваа цэг, зураас
Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст ..................... бичнэ.
Зэрэгцсэн үг, өгүүлбэрийг зааглан ............................. бичнэ.
А. цэг, анхаарлын тэмдэг
Б. цэг, таслал
В. таслал, цэг
Г. асуух тэмдэг, таслал
Үлгэрт голдуу адгуусан амьтныг хүний хэлээр ярьж, бодож, сэтгэж, хүний үйл хөдлөл хийж байгаагаар дүрсэлсэн байдаг Үүнийг уран дүрслэлийн ...............................ур маяг гэнэ.
А. адилтгал
Б. зүйрлэл
В. хүншүүлэл
Г. багасгал
Гэтэл үнэг:
-Энэ тосыг энд хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно:
-Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:
- Хэн ах настай маань идвэл таарна.
Энэ зохиолд уран дүрслэлийн ямар ур маяг ашигласан бэ?
А. Адилтгал
Б. багасгал
В. ихэсгэл
Хүншүүлэл
Юмс үзэгдлийн аль нэг шинжийг байгаа хэмжээнээс хэтрүүлж, илүү чадалтай, илүү хурдтай, илүү сайхан болгохоор дүрсэлснийг хэтрүүлэл гэнэ.
А. адилтгал
Б. багасгал
В. хүншүүлэл
Г. хэтрүүлэл
Уран дүрслэлийн ихэсгэсэн хэтрүүлэл, багасгасан хэтрүүлэл гэж байна. Жишээ нь
Эрийн сайн Хан Харангуй, Гурван настай Улаадай мэргэн дүүгээ дагуулаад "Хүр хүр инээлдэн хүрзэн чинээ шүдээ гаргаад ... " гэж дүрсэлсэн нь
1. Гурван настай Улаадай мэргэн дүү-хэтрүүлсэн
2. хүрзэн чинээ шүдээ- хэтрүүлсэн
1. Гурван настай Улаадай мэргэн дүү-багасгаж
2. хүрзэн чинээ шүдээ- ихэсгэж
1. Гурван настай Улаадай мэргэн дүү-ихэсгэж хэтрүүлсэн
2. хүрзэн чинээ шүдээ- багасгаж хэтрүүлсэн
1. Гурван настай Улаадай мэргэн дүү-багасгаж хэтрүүлсэн
2. хүрзэн чинээ шүдээ- ихэсгэж хэтрүүлсэн
Дараах үгсийн балархай эгшгүүд ямар гийгүүлэгчийн шаардлагаар орсныг сонгоно уу?
ухаалаг, амьтан , нуугддаг
А. эгшигт гийгүүлэгч -г, -н,
А. эгшигт гийгүүлэгч -г, -н, -л
А. эгшигт гийгүүлэгч -г, -н, заримдаг гийгүүлэгч -т
А. эгшигт гийгүүлэгч -г, -н,
заримдаг гийгүүлэгч -д
Заримдаг гийгүүлэгч " с, х " -ийн дараа ....................... , ......................... " т, ч " орвол .................... эгшиг бичдэггүй. Жишээ нь: хөрт+т= хөрст, түүх+ч= түүхч, мэх+т= мэхт
А. эгшигт гийгүүлэгч, балархай
Б. заримдаг гийгүүлэгч, балархай
В. балархай , эгшигт гийгүүлэгч
Г. балархай эгшиг, заримдааг гийгүүлэгч
Дараах гийгүүлэгч нь бүгд эгшигт гийгүүлэгч мөн.
р, н, л, б, г, в, м
тийм
үгүй
Дараах гийгүүлэгч нь бүгд заримдаг гийгүүлэгч мөн.
ш, т, ж, ц, д, с, з, ч, х
үнэн
худал
" и " балархай эгшиг нь зөөлрүүлэх үүргээр орсон бүлэг үгсийг сонгоно уу
А. жүжиг+ээр, бүжиг+ээс, шижир+ийг
Б. тамир+аас, солир+ыг, анир+аас, цадиг+ийг, цахим+аар
В. цадиг+ийг, цахим+аар, арвин+ыг, мөчир+өөс
Г. ашиг+ийг, ажил+аас, тамир+аас
Эхийг уншаад бодит байдал ба уран сэтгэмжийн аль нь дүрслэгдсэн бэ? сонгоорой.
Манай найзууд миний малгайг " Марзан шовгор" гэдэг байлаа. Марзан шовгор малгайг өмссөн хүүхдийн толгойд ид шид орж ирдэг байсан юм. Нэг зун ахтайгаа мөнгөн цагаан онгоцоо хөлөглөн толгойгоо цухуйлгачихаад од шүүрэн алдан нисэж явлаа шүү дээ ...
А. Бодит байдал буюу амьдрал дээр байдаг зүйл
Б. Уран сэтгэмж буюу амьдрал дээр байдаггүй зүйл
Аль нь вэ?
А. Бодит байдал ба амьдрал дээр байдаг зүйл
Б. Уран сэтгэмж ба амьдрал дээр байдаггүй зүйл
Үгсийн сангийн утгаар байгаа үгийг олоорой
o Нүүр хагарах, нүүрний буян, нүүр ном
o Ам алдах, ам хуурайгүй, ам гэмтэх , хэл ам болох
o Чих зөөлөн, чих ухах, чих тавих, чихнээс хонх уях
o Ам алдах, ам хуурайгүй, ам гэмтэх , хэл ам болох
o Хөл газар хүрэхгүй, хөл ихтэй, хөл хөөр, хөл доголох
