NEW
Font size
WorksheetsТүүх 11. XVII-XX зууны эхэн сэдвийн даалгавар
Total questions: 23
Worksheet time: 12mins
Аль нь монголчууд манжийн эрхшээлд орсон дарааллыг илэрхийлж байна вэ?
Өвөр монгол, баруун монгол, халх монгол
Өвөр монгол, халх монгол, баруун монгол
Баруун монгол, өвөр монгол, халх монгол
Халх монгол, баруун монгол, өвөр монгол
XVII зууны үед Монголчууд тусгаар тогтнолоо алдахад нөлөөлсөн гадаад шалтгаанд аль нь хамаарах вэ?
Дотоодын эв нэгдэл алдагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдэх болсон.
Хятадын Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн.
Их хааны сүр хүч буурч түүнд захирагдахаас татаглзах болсон.
Аймаг тэргүүлсэн ноёд хувийн ашиг сонирхлыг илүүд үзэх болсон.
1640 оны Монгол-Ойрадын Их цааз хэмээх хууль хаана батлагдсан бэ?
Ил Тарвагатайн Улаан бураа
Ширээ цагааннуур
Заг байдрагийн Хүрэн бэлчир
Сөнөдийн Ар элстэй
Аль нь Халимаг Монголчуудаас бүрэлдсэн бэ?
Хөх нуурт суурьшсан Хошуудыг хэлнэ.
Байгал нуур орчмын буриад монголчуудыг хэлнэ.
Ижил мөрөнд суурьшсан ойрад монголчуудыг хэлнэ
Төвөдөд суурьшсан ойрадыг хэлнэ.
Лигдэн хаан аль үйлдлийг “төрөөс этгээд явдал” хэмээн үзэж байсан бэ?
Манжийн хаадтай худ ургийн холбоо тогтоох
Манжийн талтай найрамдалт харилцаа тогтоох
Манжийн хаанаас их шан харамж хүртэх
Хааны төрөөс салан тусгаарлах санаархал
Халх Монголчууд Манжид дагаар орох ёслол болсон цаг хугацаа, газар орныг аль нь илэрхийлж байна вэ?
1636 онд Мүгдэнд болсон чуулганаар
1639 онд Ширээ цагаан нуурт болсон чуулганаар
1686 онд Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болсон чуулганаар
1691 онд Долоннуурт болсон чуулганаар
Манжийг эсэргүүцсэн Монголчуудын 1755-1758 оны зэвсэгт бослого дарагдсан шалтгаанд аль нь хамаарахгүй вэ?
Манж нар цэрэг, зэвсгийн хувьд давуу байсан.
Босогчид нэгдмэл зохион байгуулалтгүй урсалаар оролцож байсан.
Бослогын удирдагчдын дотор санал зөрөлдөөн гарсан.
Бослогыг жирийн иргэд дэмжихгүй байсан.
ХХ зууны эхэн үеэс Монголд хэрэгжүүлж эхэлсэн манжийн төрийн бодлого аль нь вэ?
Шинэ эргэлтийн бодлого
Шинэ төрийн бодлого
Шинэ засгийн бодлого
Шинэ зууны бодлого
Монголчууд манжийн эрхшээлээс гарч туурга тусгаар улсаа тунхагласан он, сар, өдөр аль нь вэ?
1911 оны 11 сарын 30
1911 оны 12 сарын 29
1921 оны 7 сарын 11
1924 оны 11 сарын 26
Аль нь“Автономит эрх” хэмээх ойлголтыг илэрхийлж байна вэ?
Тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм.
Аль нэг эзэн улсын хяналтын дор оршиж, дотоод эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх эрх.
Тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм.
Нэг улсыг нөгөө улс нь албан
Монгол улсын автономит эрхийг устгасны үр дагаврыг аль нь илэрхийлж байна вэ?
Хятадын ерөнхийлөгч автономит эрхийг цуцлах зарлиг гаргасан.
Монгол улс тусгаар тогтнолоо алдаж, хятад цэргийн дэглэм тогтсон.
Чэн И-гийн 64 зүйл бүхий гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Генерал Сюй Шүжан Монголыг захирах боломжгүй болсон.
1921 оны хувьсгал нь агуулга, шинж чанарын хувьд тодорхойлвол аль нь вэ?
Эрх чөлөөний хувьсгал
Үндэсний ардчилсан хувьсгал
Ардчилсан хувьсгал
Хөрөнгөтний хувьсгал
1630-аад оноос Оросын хаант улсын цэрэг Байгаль нуур орчмоор буриадуудын нутагт нэвтрэн ирж эзэрхэх болжээ. Оросууд Буриадыг эзэрхэхийн тулд хэрэгжүүлж байсан бодлогод аль нь хамаарах вэ?
Буриадыг эзэрхэхийн тулд Халхын ноёдыг хахуульдах бодлого хэрэгжүүлж байсан
Буриадуудыг олон удаагийн дайнд дайчлах болсон
Оросууд буриадуудыг дипломат аргаар өөртөө татах бодлого хэрэгжүүлэв
Оросууд Халхын ноёдтой гэрээ байгуулах оролдлогуудыг хийж байлаа
Манжийн элч төлөөлөгч, цэрэг, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай өртөөг юу гэж нэрлэж байсан бэ?
Шуурхай өртөө
Суман өртөө
Буухиа өртөө
Бушуу өртөө
Монголд хэмжээт цаазат (Үндсэн хуульт) хаант төр илүү тохиромжтой гэж үзэж байсан түүхэн зүтгэлтэн хэн нь вэ?
Д.Бодоо
С.Данзан
Д.Сүхбаатар
Х.Чойбалсан
1691 онд Халх Монголчууд Манжийн харьяат болсон нь одоогоос хэдэн жилийн өмнөх хэрэг явдал вэ?
319 жилийн өмнөх
330 жилийн өмнөх
334 жилийн өмнөх
350 жилийн өмнөх
Монголын автономи эрх цуцлагдан Хятадын нэг хэсэг болоход хүргэсэн гадаад гол шалтгаан аль вэ?
Монголд Хятадтай нэгдэх гэсэн зэвсэгт бослого гарч, улмаар Орос дахь Монголчуудыг татан оролцуулсан.
Орост хаант засгийг түлхэн унагаж, большевикууд засгийн эрхэнд гарснаар урьдын гэрээ бичгүүдээ хүчингүй гэж зарласан.
Өвөр Монголд гарсан зэвсэгт бослогыг дарахаар Хятад цэргүүд Монголын нутагт цөмрөн орж ирсэн.
Японы Азийг эзлэх гэсэн бодлогоос зугтаж Монголчууд өөрсдөө Хятадын нэг хэсэг болсон.
АТЗГ хэддүгээр зууны, хэддүгээр хагаст байгуулагдсан бэ?
XX зууны I хагаст байгуулагдсан
XX зууны II хагаст байгуулагдсан
XXI зууны I хагаст байгуулагдсан
XXI зууны II хагаст байгуулагдсан
1. 1921 оны 11 сарын 1-нд баталсан баримт бичиг нь Богд хаан ба Ардын засгийн хоорондын харилцааг зохицуулах чиг үүрэгтэй байв. Мөн тэр үеийн Үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан байна. Энэ нь ямар нэртэй баримт бичиг вэ?
Улсын түр цагийн хурал
Тангаргийн гэрээ
Хэмжээт цаазат хууль
1. 1922 оны 1 сарын 25-нд Ардын засгийн газар нэгэн түүхэн шийдвэр гаргасан нь ард олныг нийгмийн хүлээс, ноёдын мэдлээс салгаж чөлөөлөх явдал байв. Энэ ямар шийдвэр байсан бэ?
Богдын эрх мэдлийг хязгаарласан
Их шавийн захиргааны дүрэм баталсан
Хамжлагын харилцааг халсан.
1. 1921 оны сүүлээс Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж, улмаар 1922 оны 5 сарын 29-нд ...................... ......................... байгуулжээ.
үндсэн хуулийн хороо
түр цагийн хурал
тусгай комисс
1921 оны 11 сард орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага ямар нэртэйгээр байгуулагдсан бэ?
Оюунтүлхүүр
Урт үгийн улигт бичиг
Судар бичгийн хүрээлэн
Аль нь сурах бичиг биш вэ?
Оюунтүлхүүр
Урт үгийн улигт бичиг
Судар бичгийн хүрээлэн
