Worksheets10 анги Өвөг түүх
Total questions: 105
Worksheet time: 1hrs 19mins
Хүмүүс түүхээ бичиг үсгээр тэмдэглэхээс өмнөх үе буюу өвөг түүхийн үеийг аль сурвалжид тулгуурлан сэргээн судлах вэ?
Бичгийн сурвалж
Эд өлгийн/ археологийн/ сурвалж
Аман сурвалж
Хөрш орнуудын бичмэл сурвалж
Судалгааны зохиол, бүтээл
Монголын эртний улсууд, Монголын эзэнт гүрэн, XIY-XYII зууны Монгол улсын түүхийг судлахдаа аль сурвалжийг түлхүү ашиглах вэ?
Аман сурвалж
Эд өлгийн/ археологийн/ сурвалж
Бичгийн сурвалж
Судалгааны зохиол, бүтээл
Хөрш орнуудын бичмэл сурвалж
2015 онд судлаачид Монгол Алтайн Үзүүр гялан хэмээх газраас Х зууны хадны оршуулга илрүүлсэн бөгөөд уг дурсгалыг хэвлэл мэдээллээр хэрхэн нэрлэсэн бэ?
Өтци
Адидастай эмэгтэй
Хомохабилис
Хомоэректус
Хомосапиенс
Үзүүр гялангийн хадны оршуулгын дурсгалын талаар дурдахдаа алдаа гаргасан бол олно уу.
Эмэгтэйн шарил болон булшны эд зүйлс Алтайн нуруунд далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт сэрүүн нөхцөлд хадгалагджээ.
Иж бүрэн хувцастай 30-40 насны эмэгтэйг морь, хутга, эсгий богц, ясан сам, хүрэл толь, эмээл, хазаар, дөрөө зэрэг эд зүйлс дагалдуулж оршуулсан байдаг.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Олон гүүрийн гол гэдэг газраас олдсон.
Эмэгтэй 1000 гаруй жилийн өмнө амьдөрч байсан боловч түүний гутал орчин үеийн 'Адидас' брэндийн спорт гуталтай тун төстэй харагджээ.
Булш тоногдоогүй, бүрэн бүтнээрээ олдсон нь шинжлэх ухааны судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Дараах түүхийн дурсгалуудын аль нь хамгийн эрт үед холбогдох вэ?
Булш оршуулга
Хадны зураг
Чулуун зэвсэг
Хот суурин
Буган хөшөө
Монгол нутагт эртний хүн амьдарч байсныг нотлох гол баримт юу вэ?
Хүн чулуун хөшөө
Чулуун багаж зэвсэг
Бичгийн сурвалжууд
Хадны сүг зураг
Хиргисүүр
Эртний хүмүүс анх багаж зэвсгүүдээ ямар материалаар хийж байсан бэ?
Төмөр
Гууль
Чулуу
3эc
Хүрэл
Чулуун зэвсгийн үеийг ерөнхий байдлаар хэрхэн үечилдэг вэ?
Доод, дунд, дээд шат
Эртний, дунд, шинэ үе
Бага, дунд, их шат
Палеолит, Мезолит, Неолит
Чулуун зэвсгийн үе, хүрэл төмрийн түрүү үе
Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн уеийг хуучин, дунд, шинэ чулуун зэвсэг гэсэн 3 томоохон үед хуваана. Энэ ангиллыг хийхдээ юуг гол шалгуур болгосон бэ?
Нийгмийн зохион байгуулалтад гарсан өөрчлөлт
Аж ахуйд шинэ шинэ салбар үүссэнийг үндэслэн
Овгийн байгууллын хөгжлийн түвшинг харгалзан
Чулуун зэвсэг хийх технологид гарсан өөрчлөлт
Эхийн болон эцгийн эрхт ёсны хөгжлийг харгалзан
Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн анхны томоохон үе шатыг юу гэж нэрлэдэг вэ?
Бүдүүлэг чулуун зэвсэг
Болхи чулуун зэвсэг
Хуучин чулуун зэвсэг
Анхны чулуун зэвсэг
Хөгжингүй чулуун зэвсэг
Чулуун зэвсгийн үеийг дотор нь хуучин, дунд, шинэ чулуун зэвсэг гэж хуваадаг Тэгвэл аль үе нь доод, дунд, дээд гэсэн үе шатуудтай вэ?
Палеолит
Мезолит
Неолит
Энеолит
Эдгээрээс өөр
Палеолитын үеийг Монголын түүх судлалд монголоор юу гэж нэрлэж заншсан бэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хүрэл зэвсэг
Төмөр зэвсэг
Палеолитын /хуучин чулуун зэвсэг/ үед холбогдох хугацаа аль нь вэ?
15.000-8.000 жил
8.000-3.000 жил
800.000-100.000 жил
800.000-12.000 жил
40.000-15.000 жил
Палеолитын (хуучин чулуун зэвсэг) доод үед холбогдох хугацаа аль нь вэ?
15.000-8.000 жил
8.000-3.000 жил
800.000-100.000 жил
800.000-15.000 жил
40.000-15.000 жил
Монгол нутагт анх хэдий үеэс эртний хүмүүс амьдарч эхэлсэн бэ?
Дээд палеолит
Дунд палеолит
Доод палеолит
Мезолит
Неолит
Палеолитийн үеийн хамгийн эртний археологийн дурсгал аль вэ?
Дөрвөлжин булш
Хойд цэнхэрийн агуйн хадны зураг
Баянхонгор аймгийн Баянлигийн Чихэн агуй
Баянхонгор аймгийн Нарийн голын хөндийн бууц
Буган чулуун хөшөө
Баянхонгор аймгийн Нарийн гол/ Уранхайрханы/-ын дурсгал аль үеийн гол дурсгал вэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Хүрэл зэвсгийн үе
Төмөр зэвсгийн түрүү үе
Хүннү
Монгол орны нутгаас олдсон Доод Палеолитын үеийн хамгийн эртний дурсгалын нэг Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уранхайрхан уулын орчим нийт 47 бууц, суурин бүхий дурсгал дотроос хамгийн эртний бууцыг хэрхэн нэрлэсэн бэ?
Уранхайрхан 15Б
Нарийн гол 17Б
Цагаан агуй 16Б
Ярх уул 13Б
Өлзийт 11Б
Геологийн үечлэлээр 2.6 үе бөгөөд өдгөө мөхөж амьдарч байсан. Энэ нь: саяас 11800 жилийн тэртээд явагдсан мөстлөгүүдийн үгүй болсон арслан заан, савагт хирс, одос үхэр энэ үед
Архей
Мезоархей
Плейстоцен
Неоархей
Энеоархей
Археологийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол нутагт хэдий үеэс хүн амьдарч эхэлсэн нь тогтоогдсон бэ?
800 мянган жилийн тэртээгээс
Нэг сая жилийн тэртээгээс
500 мянган жилийн тэртээгээс
300 мянган жилийн тэртээгээс
Нэг сая 500 мянган жилийн тэртээгээс
Нарийн голын хөндийн бууц суурин-800000 жилийн өмнө, Цагаан агуй-?
730000 жилийн өмнө
300000 жилийн өмнө
40000 жилийн өмнө
12000 жилийн өмнө
8000 жилийн өмнө
ΗΤΘ 800 000 жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч байсныг илтгэх чулуун зэвсэг хаанаас олдсон бэ?
Баянхонгор аймгийн Өлзийт /Баян-Овоо/ сумын Нарийн гол
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаанагуй
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын ам
Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаанхад
Монголын доод палеолитын бууц суурингууд аль бүс нутагт илүү өргөнөөр тархсан байна вэ?
Баруун хэсгээр
Төв хэсгээр
Зүүн хэсгээр
Өмнөд хэсгээр
Дорнод хэсгээр
Дараах дурсгалуудын аль нь Палеолитын доод шатанд хамаарахгүй вэ?
Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт орших Ярх уул
Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин
Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул
Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуй
Эртний хүмүүсийн хамгийн анх эрхэлж байсан аж ахуй аль нь вэ?
Мал аж ахуй
Газар тариалан
Нүүдлийн мал аж ахуй
Ан гөрөө
Газар тариалан мал аж ахуй
Эртний хүмүүсийн хэрэглэж байсан зэвсгүүдээс аль нь чулуун зэвсгийн хамааралтай зөв өгөгдөл вэ?
Таргил, хянгар, нум сум
Сүх, ойл, нум сум, бороохой
Хугадас, хагадас, таргил, хянгар, үлдэц
Шовх, үзүүр, жад, сэлэм
Хүрэл, зэв, хутга
Монгол нутагт анх суурьшсан эртний хүмүүсийн аж ахуй бол:
Газар тариалан, гар урлал
Мал аж ахуй, худалдаа
Олзворлох, түүвэрлэх
Ваар сав хийх, ан гөрөө
Дээрх бүгд хамаарна
Дараах зэвсгүүдээс аль нь чулуун зэвсэг биш вэ?
Гилбэр / гар сүх/
Хусуур, хянгар
Үзүүр мэс
Зээтүү төмөр
Шовх ялтсан хутга
Аль нь хуучин чулуун зэвсгийн дунд үе вэ?
800 000-100 000 жилийн үед
100 000-40 000 жилийн үед
40 000-15 000 жилийн үед
15 000-800 000 жилийн үед
8000-3000 жилийн үед
Эртний хүмүүс галыг хэзээ эзэмшсэн бэ?
Дээд палеолит
Доод палеолит
Дунд палеолит
Мезолит
Неолит
Дунд палеолитын үед хөдөлмөрийн багаж зэвсэгт ямар дэвшил гарсан бэ?
Модны уян харимхай чанарыг ашиглан нум сум зохион бүтээсэн.
Үлдэц цуулдас гаргах аргаар чулуун зэвсэг хийх болсон.
Үзүүр мэсийг ишинд бэхэлж жад хийх болсон.
Шавар ваар сав хийж хэрэглэх болсон.
Зэсийг тугалгатай хольж хүрэл боловсруулалт хийсэн
Дунд палеолитын үеийн гол нээлт аль нь вэ?
Мал аж ахуй үүсэв
Газар тариалан эрхлэв
Гал эзэмшив
Урлагийн үүсэл тавигдав
Чулуугаар анхны зэвсэг хийв
Дунд палеолитын үеийн гол нээлт аль нь вэ?
Мал аж ахуй үүсэв
Газар тариалан эрхлэв
Гал эзэмшив
Урлагийн үүсэл тавигдав
Чулуугаар анхны зэвсэг хийв
Монгол нутаг дахь эртний хүмүүс нас барагсдаа амьтан, эд юмс дагалдуулан оршуулдаг болсон нь аль үед холбогдох вэ?
Дээд палеолит
Мезолит
Неолит
Доод палеолит
Дунд палеолит
Хуучин чулуун зэвсгийн дээд үе шат он тооллын хувьд алинд нь хамаарах вэ?
800.000-15.000
800.000-100.000
100.000-40.000
40.000-12.000
Эдгээрээс өөр
Монгол нутаг дахь хамгийн эртний хадны зураг чулуун зэвсгийн аль үед холбогдох вэ?
Дунд палеолит
Дээд палеолит
Мезолит
Неолит
Хүрэл зэвсгийн үе
Дээд палеолитын үеийн хамгийн гол археологийн дурсгал аль нь вэ?
Баянхонгор аймгийн Нарийн голын хөндийн бууц
Баянхонгор аймгийн Баянговийн Чихэн агуй
Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг
Дөрвөлжин булш
Буган чулуун хөшөө
Палеолитын /хуучин чулуун зэвсэг/ үед холбогдох хамгийн эртний хадны зураг аль нь
Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын хадны зураг
Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зураг
Ховд аймгийн Үенч сумын Ямаан усны хадны зураг
Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг
Дорнод аймгийн Булган сумын Норовлингийн онго
Монгол нутагт өргөн тархсан хадны зургийг үйлдсэн аргаар нь юу гэж ангилдаг вэ?
Зураасан ба цохимол
Зураасан ба сийлмэл
Сийлмэл ба цохимол
Зурмал ба зураасан
Зосон ба сийлмэл
Дээд палеолитын үед холбогдох Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд Цэнхэрийн агуйн хадны зургийг ямар аргаар зурсан бэ?
Амьтны загварт урлаг
Сийлмэл
Зосон
Хадны зураг
Хийсвэр
Дээд палеолитын үед холбогдох Ховд аймгийн Буянт сумын нутагт орших Чандмань Хар үзүүрийн хадны зургийг ямар аргаар зурсан бэ?
Амьтны загварт урлаг
Сийлмэл
Зосон
Хадны зураг
Хийсвэр
Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуй аль нь вэ?
Худалдаа ба ан агнуурын аж ахуй
Үр үндэс түүх ба ан агнуурын аж ахуй
Мал аж ахуй ба ан агнуурын аж ахуй
Газар тариалан ба худалдааны аж ахуй
Мал аж ахуй ба үр үндэс түүх аж ахуй
Дээд палеолитын үеэс хүн ам өсөж, идэшний ургамал ховордсон, мөстлөгийн нөлөөгөөр том ан амьтад цөөрч хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжгүй болсон гэсэн нь юу үүсэх нөхцөл вэ?
Түүвэрлэх аж ахуй эрчимжсэн
Олзворлох аж ахуй эрчимжсэн
Ан гөрөө, загасчлах аж ахуй үүссэн
Үйлдвэрлэх аж ахуй үүссэн
Нүүдлийн иргэншил үүссэн
Чулуун зэвсгийн мезолитын үеийг Монголын түүх судлалд монголоор юу гэж нэрлэж заншсан бэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хүрэл зэвсэг
Төмөр зэвсэг
Мезолитын үеийн үргэлжилсэн цаг хугацаа аль нь вэ?
8000-НТӨ III мянган
800000-100000 жилийн өмнө
12000-8000 жилийн өмнө
100000-40000 жилийн өмнө
НТӨ III мянганаас-НТӨ IҮ зуун
Мезолитын үед аль нь холбогдох вэ?
Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй үүссэн
Модны уян харимхай чанарыг ашиглан нум сум зохион бүтээсэн
Хэл яриа үүсэж хүмүүс мэдлэгээ хуваалцах боломж нэмэгдсэн
Зэсийг тугалгатай хольж хүрэл боловсруулалт эхэлсэн
Монгол нутагт хадны зургийг үүсэл тавигдсан
Мезолитын үеийн гол нээлт аль нь вэ?
Жад
Урлагийн үүсэл
Нум сум
Гал
Чулуун зэвсэг
Дараах дурсгалаас Мезолитын үед холбогдох хадны зураг аль нь вэ?
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвшийн хадны зураг
Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйн зураг
Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадны зураг
Ховд аймгийн Чандмань сумын нутаг Чандмань хар үзүүрийн хадны зураг
Увс аймгийн Сагил сумын нутагт орших Можоогийн хадны зураг
Эртний хүмүүс чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжин хөгжжээ. Чулуун зэвсгийн сүүлийн үе шатыг юу гэж нэрлэдэг вэ?
Хуучин чулуун зэвсэг
Эцсийн чулуун зэвсэг
Төгсгөлийн чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хөгжингүй чулуун зэвсэг
Неолитын үеийг Монголын түүх судлалд монголоор юу гэж нэрлэж заншсан бэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хүрэл зэвсэг
Төмөр зэвсэг
Неолитын үеийг Монголын түүх судлалд монголоор юу гэж нэрлэж заншсан бэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хүрэл зэвсэг
Төмөр зэвсэг
Шинэ чулуун зэвсэг (Неолит)-ийн хамаарах он цаг аль нь вэ?
40000-15000 жил
8000-3000 жил
15000-8000 жил
100000-40000 жил
3000-2500 жил
Монгол оронд оршин суугчид үйлдвэрлэх аж ахуйд аль үеэс шилжсэн бэ?
Неолит
Палеолит
Мезолит
Энеолит
Хүрлийн үе
Монгол нутаг дахь эртний хүмүүс байгаль дахь бүтээгдэхүүнийг түүвэрлэх бу бэлнээр нь авч хэрэглэж байснаа яваандаа өөрсдөдөө зориулан үйлдвэрлэх болс байна. Энэ өөрчлөлтийг түүхийн шинжлэх ухаанд хэрхэн нэрийддэг вэ?
Палеолитын хувьсгал
Мезолитын хувьсгал
Неолитын хувьсгал
Энеолитын хувьсгал
Хүрэл зэвсгийн хувьсгал
Жишгийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг доорх өгөгдлөөс сонгоно Палеолит- Олзворлох түүвэрлэх аж ахуй Неолит-?
Хадны зураг зурж сурав.
Том амьтдыг агнаж сурав.
Нүүдлийн амьдралд шилжив.
Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг болох
Эхийн эрхт овог тогтов.
Чулуун зэвсгийн хүмүүсийн тариа цайруулах зориулалтаар хэрэглэдэг байсан зүйлс аль нь вэ?
Уур, нүдүүр
Чулуун самбар, нухуур
Хүрз, зээтүү
Чулуун ялтас, залтас
Чулуун зуулга зэвсэг
Дор дурдсан дурсгалуудаас аль нь Неолит (Шинэ чулуун зэвсгийн үе)-ын үед хамаарах вэ?
Дорнод аймгийн Тамсагбулагийн суурин
Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул
Ховд аймгийн Манхан сумын нутаг Цэнхэрийн гол
Говь-Алтай аймгийн Сүүжийн хөндий
Ховд аймгийн Алтай сумын Барлагийн гол
Монгол орны өмнөд, төв, умард нутгуудад хүмүүс газар сууц бүхий суурин байгуулж, удаан хугацаагаар амьдарсан ул мөр аль үед холбогдох вэ?
Энеолит
Палеолит
Мезолит
Неолит
Хүрлийн үе
Неолитын үед Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ахуй амьдралд анхны зээтүүт газар тариалангийн эх үүсвэр тавигдсан боловч энэ нь далайцтай хөгжиж чадаагүй байна. Үүнд нөлөөлсөн хамгийн гол шалтгаан аль нь вэ?
Эх газрын эрс тэс уур амьсгал
Мал аж ахуйг голлон эрхлэх болсон нь
Ан агнуурын аж ахуй голлон эрхлэх болсон нь
Тариалах ургамал байхгүй байсан нь
b ба c зөв
Неолитын үед болхидуу, зээтүүт газар тариалан үүссэнийг гэрчлэх олдвор аль нь вэ?
Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуйн бууц
Өмнөговь аймгийн Баянзагаас олдсон чулуун самбар, нухуур
Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зургийн дүрслэл
Баянхонгор аймгийн Нарийн голын суурингийн хөдөлмөрийн багаж зэвсгүүд
Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуйн хадны зургийн дүрслэл
Эртний хүмүүс мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн түүхэн үйл явдлыг эрдэмтэд хэрхэн нэрлэдэг вэ?
Палеолитын хувьсгал
Мезолитын дэвшил
Неолитын хувьсгал
Энеолитын өөрчлөлт
Хүрлийн эрин үе
Дорнод аймгийн нутагт байх Неолитын оршуулгын дурсгалууд хаанаас олдсон бэ?
Зараа уул, Хар уул
Эгийн гол, овоот уули
Норовлин, Тамсаг булаг
Шивээт хайрхан
Ловонгийн нуруу
Неолитын суурин, булш оршуулгаас гадаргууг нь мөлийлгөн өнгөлсөн нарийн хийцтэй чулуун сүх, ясанд ховил гарган чулуун ялтсан ир суулгасан зуулга иртэй хутга, ноос, даавуун нэхмэл эдлэл зэрэг олдвор, нарийн хийцтэй багаж олдож буй нь ямар аж ахуйд дэвшил гарсныг илтгэх вэ?
Ан агнуур, загасчлалд
Олзворлох, түүвэрлэх аж ахуйд
Үйлдвэрлэх аж ахуй гар урлалд
Мал аж ахуйд
Газар тариаланд
Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олно уу?
Ye Дурсгал
Палеолит Нарийн голын бууц суурийн
Неолит-?
Мойлтын ам
Цагаан агуй
Тамсагбулагийн суурин
Оцон мааньт
Ярх уулын дархны газар
Неолитын үеийн Баянзагийн суурингаас аж ахуйн зориулалттай самбар чулуу, нухуур чулуун багаж олджээ. Үүнд дүгнэлт өгнө үү.
Неолитын үеийн чулуун багаж зэвсгүүд том хэмжээтэй байжээ.
Самбар, нухуур чулууг ашиглаж ан амьтан агнадаг байжээ.
Үр тариа цайруулж хүнсэндээ хэрэглэдэг байжээ.
Хүмүүсийн дунд эд хөрөнгө, эрх мэдлийн ялгарал байсан
Самбар нухуур чулуугаар эмэгтэйчүүд гоёлын зүйлс хийдэг байжээ.
Неолитын үеэс хүмүүс гөрөөчлөн, нутаг сэлгэх нь цөөрч суурин хэв маяг амьдралд шилжсэнийг гэрчлэх, нүх ухаж байгуулсан өрхөөр нь орж гардаг, мод багана, шалтай газар сууцууд хаанаас олдсон бэ?
Дундговь аймгийн Ярх уул
Өвөрхангай аймгийн Мойлтын ам
Дорнод аймгийн Тамсагбулагийн суурин
Баянхонгор аймгийн Нарийн гол
Сэлэнгэ аймгийн Улаан бургас
Неолитын үед хүнээ атийлган суулгаж, 3000 гаруй гоёлын сувс, хүний нүүр сийл чулуун онго, чулуун ир суулгасан ясан хутга дагалдуулж оршуулсан булш аймгийн нутгаас олдсон бэ?
Дорнод аймгийн Булган сум Норовлин уулын булш
Өмнөговь аймаг Булган сум Баянзагийн булш
Булган аймаг Хутаг-Өндөр сумын Эгийн голын булш
Дорноговь аймгийн Дэлгэрэх сум Чандмань Хар уул
Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын Зараа уул
Хүснэгт доторх асуултын тэмдгийн оронд тохирох үгийг олно уу ?
Ye Гол нээлт
Палеолитын доод үе Үлдэц, цуулдас
Неолитын үе ?
Төмөр зэвсэг
Шидэгч хад
Зүймэл зэвсэг
Ваар сав
Гал
Шавар ваар савыг хэзээнээс эмэгтэйчүүд урлаж эхэлсэн бэ?
Палеолитын дунд үеэс
Палеолитын дээд үеэс
Палеолитын дунд үе
Мезолитын үеэс
Неолитын үеэс
Шавар ваар савыг хэзээнээс эмэгтэйчүүд урлаж эхэлсэн бэ?
Палеолитын дунд үеэс
Палеолитын дээд үеэс
Палеолитын дунд үе
Мезолитын үеэс
Неолитын үеэс
Тамсагбулагийн сууринаас нэхмэл эдлэлийн багаж мөн бог малын чөмөгт ясан зүү хийж дагалдуулсан эмэгтэй хүний оршуулга олдсон. Үүнийг хэрхэн дүгнэж болох?
Неолитын үед эмэгтэйчүүдийг л оршуулдаг байжээ.
Неолитын үед үс, ноос ээрч, даавуу нэхэж даавуу хувцас хийдэг байжээ.
Неолитын үеэс эхлэн хүмүүс нас барагсдаа оршуулах болжээ.
Хүмүүсийн дунд эд хөрөнгө, эрх мэдлийн ялгарал байжээ.
10000 жилийн тэртээ нэхмэл эдлэл бий болжээ.
"Зэс" хэмээх төмөрлөг боловсруулж байсны ул мөр хаанаас олдсон бэ?
Архангай аймаг Тайхар чулуу
Дорнод аймаг Хүйтэн булаг
Завхан аймаг Даагандэл
Увс аймаг Чандмань уул
Булган аймаг Эгийн гол
Монголын түүхэн дэх "Зэс чулууны үе" гэдэгт дараах нэршлүүдээс аль тохирох?
Неолит
Мезолит
Энеолит
Палеолит
Хүрэл зэвсэг
Энеолитын үе хэдийд холбогдох вэ?
Шинэ чулуун зэвсэг
Төмөр зэвсгийн эхэн үеийн өмнөх үе
Хүрэл зэвсгийн үе
Чулуун зэвсгийн төгсгөл шат
Хүрэл зэвсгийн өмнөх үе
Хүрэл түрүү төмрийн үеийн археологийн дурсгалд аль нь хамаарах вэ?
Зэл чулуу
Хот суурины туурь
Чулуун зэвсгийн суурин
Хүн чулуу
Буган хөшөө
Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалд аль нь хамаарахгүй вэ?
Хиригсүүр
Дөрвөлжин булш
Зэл чулуу
Хадны зосон болон сийлмэл зураг
Буган хөшөө
2006 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Алтайн нурууны мөнх цэвдэгт өндөрлөгөөс НТӨ IY-||| зууны үеийн эрэгтэй хүний булшийг дагалдах хэрэгслийн хамт олджээ. Энэхүү дурсгал аль үед хамаарах вэ?
Хүннүгийн үе
Түрүү төмрийн үе
Хүрлийн үе
Зэс чулууны үе
Чулуун зэвсгийн үе
Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү.
Хүрлийн үе түрүү төмрийн үед нүүдэлчдийн нийгэм соёл, аж ахуйн цогц тогтолцоо бүрэлдэж....... бий болов.
Нүүдлийн иргэншил
Суурин иргэншил
Төрт улс
овор
Хотжилт
НТӨ II мянганы сүүлээр хүмүүс Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон таван хошуу малыг өсгөн үржүүлж, ашиг шимээр нь аж ахуйн үндсэн хэрэгцээгээ хангах түвшинд хүрсэн. Тэгвэл мал аж ахуй хөгжилд аль нь чухал үүрэг гүйцэтгэсэн бэ?
Хонь
Ямаа
Адуу
Үхэр
Тэмээ
Цэгийн оронд тохирох үгийг бичнэ үү.
НТӨ II мянганд нүүдлийн мал ахуй бие даахтай зэрэгцэн технологийн бас нэгэн дэвшил гарсан нь .... байв.
Чулуун зэвсэг
Зээтүү
Ялтсан хутга
Төмөр зэвсэг
Зүймэл зэвсэг
Хүрэл зэвсгийн үеийн он цаг аль нь вэ?
нтө II мянган жилээс нтө VII зуун
нтө II мянган жилээс нтө III зуун
нтө III мянган жилээс нтө IV зуун
нтө III мянган жилээс нтө I мянган жил
нтө IV мянган жилээс нтө II мянган жил
Монгол нутагт өргөн тархсан хиргисүүр нь аль үед хамаарагдах дурсгал вэ?
Хуучин чулуун зэвсэг
Дунд чулуун зэвсэг
Шинэ чулуун зэвсэг
Хүрэл зэвсгийн үе
Хүннү
Хиргисүүрийг зөв оновчтой тодорхойлно уу.
Чулуун зэвсгийн үед холбогдох оршуулга
Евразид тархсан, Монгол нутгаас 1200 гаруйг илрүүлжээ.
Хянганы нуруунаас Алтайн нуруу хүртэл өргөн тархсан
Гаднаа таних тэмдэггүй шороон булш
Хүрэл түрүү төмрийн үеийн тахилга ба оршуулгын байгууламж
Хиргисүүр-Буган хөшөөний цогцолбор дурсгал Монгол улсын нутгийн аль хэс илүүтэй тархсан байдаг вэ?
Монгол орны өмнө болон зүүн бүсээр
Монгол орны төв болон баруун бүсээр
Монгол орны төв болон зүүн бүсээр
Монгол орны баруун болон өмнөд бүсээр
Монгол орны төв болон өмнө бүсээр
Хиргисүүрийн талаарх бодомжуудаас буруу өгөгдлийг олно уу.
Хиргисүүр нь монгол орны баруун бүсэд өргөн тархсан байдаг.
Хиргисүүрийн дурсгалыг дотор нь оршуулгын ба тахилгын гэж хоёр ангилдаг
Хиргисүүрийн дурсгал нь НТӨ II мянганаас І мянганы эхэн хагаст холбогдоно
Хиргисүүр нь тэгш өнцөгт хэлбэртэй оршуулгын байгууламж юм.
Буруу өгөгдөл байхгүй байна.
Хиргисүүрийн зориулалт нь юу байдаг вэ?
Оршуулгын
Тахилга, тайллагын
Газар орноо баримжаалах, таних тэмдгийн
a ба в хариулт
b ба с хариулт
Буган хөшөө археологийн аль үеийн дурсгал вэ?
Дээд палеолит
Мезолит
Неолит
Хүрэл, түрүү төмөр
Хүннү
Монгол нутаг дахь "Буган чулуун хөшөө"-г хэнд зориулан босгосон хэмээн үздэг вэ?
Жирийн малчин хүмүүст
Ойн анчин, гөрөөчин хүмүүст
Туулийн баатруудад
Овог, аймгийн ахлагч, дайчин эрсэд
Бөөгийн шашны зайран, удган
Буган хөшөөнд байдаг нийтлэг дүрслэл аль нь вэ?
Сүрлэг, гоёмсог эвэртэй буга
Нар сар, буга, бүс, зэр зэвсэг
Буга агнаж буй хүмүүс
Малгай, ташуу энгэртэй дээл, аяга, гутал
Буга, сэлэм, бамбай, нум сум
Буган хөшөөний дунд хэсэгт бугыг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
Хэвтэж буй байдлаар нь
Зөвхөн бодит байдлаар
Улаан зосоор загварчлан
Бодитоор болон загварчлан
Сүрлэг томоор
Монгол нутаг дахь "Буган чулуун хөшөө"-нөө буга тураг сийлэн үлдээсний гол шалтгаан аль нь вэ?
Хойд насны төсөөлөлтэй холбоотой учир
Монголчуудын шүтдэг амьтан учир
с. Монголчууд өөрсдийн гарлыг бугатай холбон үздэг учир
d. Эрхэмлэн дээдэлж, бишрэн шүтэж байсан учир
е. Монгол нутаг дахь хамгийн том амьтан учир
Буган хөшөөний доод хэсэгт байх нийтлэг дүрслэл аль нь вэ?
Сумны зэв
Бүс, зэр зэвсэг
Гутал
Hap, Cap
Олон
Буган чулуун хөшөөний талаарх бодомжуудаас буруу өгөгдлийг олно уу.
Өвөг дээдсээ шүтэн тахих үзлийн улмаас босгодог байсан.
Хүрэл зэвсгийн үеийн дурсгал
HTӨ XIV-HTӨ VIII зуунд холбогдох дурсгал
Бэлчээр нутгийнхаа хил хязгаарыг зааглах зорилгоор босгодог байсан.
Буган хөшөө дотор нь бүтээгдсэн хэлбэр болон тархсан бүс нутгаар ангилдаг.
Дөрвөлжин булш археологийн аль үеийн дурсгал вэ?
Дээд палеолит
Мезолит
Неолит
Хүрэл, түрүү төмөр
Хүннү
Монгол нутгаас олдсон дөрвөлжин булшны соёлоос юуг мэдэж болох вэ?
Угсаа гарвал
Аж ахуй
Соёл
Зан заншил
Дээрх бүгд
Дөрвөлжин булшны соёл Монгол улсын нутгийн аль хэсгээр илүү тархсан байдаг вэ?
Монгол орны төв болон баруун хэсгээр
Монгол орны төв болон дорнод хэсгээр
Монгол орны төв болон умард хэсгээр
Монгол орны баруун болон өмнө хэсгээр
Монгол орны төв болон өмнөд бүсээр
Дөрвөлжин булшийг зөв оновчтой тодорхойлно уу
Тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж бүхий оршуулгын дурсгал
Монгол орны төв ба баруун хэсгээр өргөн тархсан оршуулгын дурсгал
Чулуун зэвсгийн үеийн оршуулгын дурсгал
Гол төлөв хүн чулуутай хамт цогцолбор байдлаар оршдог дурсгал
Евроазид тархсан, Монгол нутгаас 1200 гаруйг судалжээ
Монгол орны төв ба баруун хэсгээр хиргисүүр, төв ба зүүн хэсгээр дөрвөлжин булш өргөн тархсан байдаг. Үүнд зөв оновчтой дүгнэлт өгнө үү.
Монгол нутагт эртний хүн нутаглах болсныг гэрчилдэг түүхийн дурсгалууд мөн
Монгол нутагт мал аж ахуй, тариалан эрхлэгчид нутаглаж байжээ.
Монгол нутагт нүүдлийн ба суурин ард түмнүүд өрсөлдөж байжээ
Монгол нутагт хоёр өөр шашин бүхий овог аймгууд нутаглаж байжээ
Монгол нутагт угсаа соёлын ялгаатай нүүдэлчид нутаглаж байжээ
Хүрлийн үе, түрүү төмрийн үеийн хадны зургуудад хүмүүс хоорондоо зөрчилдөж буйг дүрсэлсэн байдаг. Ямар зэвсгээр тулалдаж буй зөрчилдөөнийг дүрслэн харуулсан байдаг вэ?
Чулуун зэвсгээр бүлэг хүмүүс ан агнаж, хоорондоо тулалдаж буйг
Морьтой явган хүмүүс хоорондын нум сум, байлдааны зээтүүгээр тулалдаж буйг
Чулуун зэвсэг барьсан морьтой, явган хүмүүс хоорондоо тулалдаж буйг
Гилбэр мэс, жадаар хоёр этгээд нэгнийхээ толгой руу хатгаж, цохиж буйг
Ж
Монгол нутагт эртний хүмүүс хүрлийн үе, түрүү төмрийн үеэс өөр хоорондоо зөрчилдөх болжээ. Зөрчилдөх болсон гол шалтгааныг тодорхойлно уу.
Хүн ам, малын тоо нэмэгдэж бэлчээр, гөрөөлөх нутгийн хүрэлцээ багассан.
Хэл ярианд суурилсан харилцаа хөгжсөнөөр хүмүүс мэдлэгээ солилцох болсон.
Газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж үржил шимтэй нутгийн хэмжээ багассан.
Торгоны замд нөлөөллөө тогтоох өрсөлдөөн нэмэгдсэн.
Зөөлөн чийглэг уур амьсгалтай болсноор тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн.
Хүрлийн үе, түрүү төмрийн үеэс цэргийн удирдагчдын гарт эрх мэдэл очив. Цэргийн удирдагчдад эрх мэдэл төвлөрөх болсон шалтгааныг тодорхойлно уу.
Торгоны замд нөлөөллөө тогтоох өрсөлдөөн нэмэгдсэн.
Галыг эзэмшсэн нь цэргийн удирдагчдад давуу байдлыг үүсгэсэн.
Нум сум зохион бүтээснээр эрчүүд илүү эрх мэдэлтэй болсон.
Овог аймгуудын хооронд зөрчил тэмцэл гарах болсноор цэргийн үүрэг нэмэгдсэн.
Овог дотор өмч хөрөнгийн ялгаа бий болсноор тэдний зарим хэсэг нь эр мэдэлтэй болсон.
НТӨ II мянганаас НТӨ IV зуун хүртэлх үеийг Монголын түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ?
Палеолит
Мезолит
Энеолит
Неолит
Хүрлийн үе, түрүү төмрийн үе
Одоогоор дэлхийд 1500 гаруй бүртгэгдсэнээс 1200 орчим нь Монгол нутагт буй түүхийн өвөрмөц дурсгал юу вэ?
Хиригсүүр
Дөрвөлжин булш
Хадны зураг
Буган хөшөө
Булш оршуулга
Амьтны загварт урлаг аль эд өлгийн зүйлс дээр тусгалаа олсон байдаг вэ?
Хиригсүүр
Буган хөшөө
Булш оршуулга
Чулуун зэвсэг
Хадны зураг
Монголын хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалт газруудыг зөв харгалзуулна уу.
1. Цагаан агуй а. Дундговь аймгийн Гурван сайхан сум
2. Мойлтын ам b. Баянхонгор аймгийн Баянлиг сум
3.Ярх уул с. Ховд аймгийн Манхан сум
4. Хойд цэнхэрийн агуй d. Өвөрхангай аймгийн Хархорин сум
1b 2d 3a 4c
1b 2c 3d 4a
1c 2d 3a 4b
1a 2b 3c 4d
1d 2b 3a 4c
