wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал YIII хичээлийн сорил

Total questions: 61

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

Хүмүүсийн ажиллаж, сурч, амьдарч буй аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн бүлэг, байгууллагуудын хүрээг ....................гэнэ.

a)

Орон нутгийн соёл

b)

Орон нутгийн орчин

c)

Орон нутгийн асуудал

d)

Орон нутгийн үнэлгээ

e)

Орон нутгийн түвшин

2.

Хувь хүний хэрэгцээг таван шатлал болгон хуваан " Сэдэл ба хувь хүн" хэмээх бүтээлдээ бичсэн Америкийн сэтгэл судлаач хэн бэ?

a)

З.Фрейд

b)

Э.Дюркгейм

c)

А.Маслоу

d)

Б.Спиноза

e)

К.Оберг

3.

Зөрчилдөөнийг хэлбэрээрнь юу гэж ангилдаг вэ?

a)

Ширүүн, алгуур

b)

Богино, урт

c)

Макро, микро

d)

Ил, далд

e)

Материаллаг, оюун санааны

4.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудын тухай Томас Киллманы загварт холбогдох өгөгдлөөс зөвийг олно уу?

a)

Сөргөлдөх- Бусдын санал бодлыг үл ойшоох, өөрийн зорилгыг урьтал болгох

b)

Зайлсхийх- Зөрчилдөөний гадуур үлдэх, төвийг сахих

c)

Буулт хийх- Өөрийн итгэл үнэмшил, байр сууринаас ухрах, татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх

d)

Хамтран ажиллах- аль аль талдаа таатай үр дүнд хүрэхийг эрмэлзэх

e)

Дээрх бүгд хамаарна.

5.

Таамаглал гэж юу вэ?

a)

Асуудлын учир шалтгааныг өөрт байгаа мэдээлэл, мэдлэг, туршлагад тулгуурлан дэвшүүлсэн илэрхийлэл

b)

Аливаа зүйлийн талаарх итгэл үнэмшил, төсөөлөл

c)

Бодитой, тодорхой, нягтлан шалгаж болохуйц мэдээлэл

6.

Хувь хүний соёл, бүлэг байгууллагын соёл, орон нутгийн соёл, улс үндэстний соёл, нийт хүн төрөлхтний соёл гэж ангилахдаа ямар шалгуурыг үндэслэн ангилсан байна вэ?

a)

Соёлын түвшингөөр нь

b)

Соёлын төлөв байдлаар нь

c)

Соёлын бүтээгч, тээгчээр нь

d)

Соёлын илрэх хэлбэрээр нь

e)

Соёлын шинж чанараар нь

7.

Оюуны соёлын жишээнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Шинжлэх ухаан, үлгэр домог

b)

Мэдлэг, зан заншил, урлаг

c)

Шашин, баяр наадам, боловсрол

d)

Байшин барилга, хөшөө дурсгал

e)

Морин хуур, уртын дуу

8.

Зөв буруу, сайн муу гэж үнэлэгдэх ба сайшаах, урамшуулах, шийтгэх хөшүүрэгтэй хэм хэмжээ аль нь вэ?

a)

Зан заншил

b)

Ёс суртахуун

c)

Ёс заншил

d)

Зан үйл

e)

Зан суртахуун

9.

Дараах хэм хэмжээний аль нь анхдагч хэм хэмжээнд хамааралгүй вэ?

a)

Албан бус хэм хэмжээ

b)

Хууль, дүрэм

c)

Зан заншил

d)

Ёс суртахуун

10.

1876 онд телефон, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьютерийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

a)

Соёлын нэвчилт

b)

Нээлт

c)

Соёлын өөрчлөлт

d)

Соёлын хожимдол

11.

1876 онд телефон, 1903 онд агаарын тээвэр, XX зуунд компьютерийг бүтээсэн нь дараах ойлголтуудын алинд хамаарах вэ?

a)

Соёлын нэвчилт

b)

Нээлт

c)

Шинэчлэл

d)

Соёлын харилцаа

e)

Соёлын өөрчлөлт

12.

Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явцыг юу гэдэг вэ?

a)

Соёлын нэвчилт

b)

Соёлын цочрол

c)

Соёлын хямрал

d)

Соёлын харилцаа

e)

Соёлын нэгдэл

13.

Соёлын материаллаг талд хэт их ач холбогдол өгч, хэрэглэгээг шударга үнэн, хүнлэг сэтгэлээс эрхэмд үзэх явдал даамжирснаас болж нийгэмд үүсдэг сөрөг үр дагаврыг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Соёлын гажилт

b)

Соёлын хожимдолт

c)

Соёлын зөрчилдөөн

d)

Харийн соёлын ноёрхол

e)

Соёлын нэгдэл

14.

Эдийн соёлын жишээг зөв илэрхийлсэн мөрийг олно уу?

a)

Зан заншил, Сүхбаатарын талбай, Хөгжим, Мэдлэг

b)

Зүйр үгс, Жүжиг, Шинжлэх ухаан, Шашин

c)

Ном, Машин техник, Тоглоомын талбай, Гар утас

d)

Мэдлэг, Уртын дуу, Уран зураг, Үлгэр домог

e)

Хөгжим, Жүжиг, Уртын дуу, Мэдлэг

15.

Өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр нэгдсэн, төрөөс хараат бус 

ашгийн төлөө бус байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?? буё

a)

Төрийн байгууллага

b)

Төрийн бус байгууллага

c)

Аж ахуйн нэгж

16.

Хүний хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийн нөөцийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргаж байгаа хүмүүсийн зорилго чиглэлтэй ухамсартай үйл ажиллагааг .................... гэнэ.

a)

Хөдөлмөр

b)

Зах зээл

c)

Үйлдвэрлэл

d)

Өрсөлдөөн

e)

Солилцоо

17.

Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг ................. гэнэ.

a)

Зах зээл

b)

Эрэлт

c)

Нийлүүлэлт

d)

Эквивалент бараа

e)

Боломжит бараа

18.

Нөөцүүдийг хувирган бүтээгдэхүүн үйлчилгээ болгох үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

орц

b)

гарц

c)

үйлдвэрлэл

d)

үнэ

19.

Машин, тоног төхөөрөмж, барилга, зам гүүр, түүхий эд, материал, эд хогшил, мөнгө зэргийг үйлдвэрлэлийн аль нөөцөд багтаан ойлгох вэ?

a)

Газар

b)

Хөдөлмөр

c)

Капитал

d)

Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар

e)

Эд хөрөнгө

20.

Хүмүүсйн хэрэгцээг хангах зорилготой бодит бус шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хэлбэрийг сонгоно уу

a)

үйлдвэрлэл

b)

худалдаа

c)

үйлчилгээ

d)

1b 2a 3c

e)

1a 2b 3c

21.

Нийгэм, орон нутгийн болон хүмүүс хоорондын харилцааг зохицуулах гол хэм хэмжээ бөгөөд гол зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал юм. Энд ямар баримт бичгийн тухай өгүүлсэн байна вэ?

a)

Конвенц

b)

Тунхаглал

c)

Пакт

d)

Хууль

e)

Гэрээ

22.

1948 оны 12 сарын 10-нд ямар үйл явдал болсон бэ?

a)

Англид Магна Харти гэрээ батлагдсан

b)

Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсан

c)

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан

d)

АНУ-д анхны Үндсэн хууль батлагдсан

e)

Дэлхийн анхны улс төрийн нам байгуулагдсан

23.

Хүний эрхийн зарчмуудад аль нь хамааралгүй вэ?

a)

Хүний эрхэм зэргийг хүндэтгэх зарчим

b)

Тэгш байх зарчим

c)

Харилцан хамааралтай байх зарчим

d)

Түгээмэл байх зарчим

e)

Холбоотой байх зарчим

24.

Хүмүүс төрөлхийн болон төрөлхийн бус шинжээрээ хоорондоо ялгаатай байгааг ................... гэнэ.

a)

Нийгмийн давхраа

b)

Нийгмийн ялгарал

c)

Нийгмийн давхраажилт

d)

Нийгмийн шинж

e)

Нийгмийн тэгш бус байдал

25.

Дараах өгөгдлөөс аль нь төрөлхийн ялгаралд хамаарах вэ?

a)

Нэр хүнд, боловсрол

b)

Нас, хүйс, үндэс угсаа

c)

Ажлын туршлага, орлого

d)

Мэдлэг, ажил мэргэжил

e)

Улс төр, эдийн засгийн байр суурь

26.

Ардчилсан нийгэмд хүний эрхийг хоёр тохиолдолд хязгаарладаг. Зөвийг сонгоно уу

a)

Бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдийн тодорхой эрхийг хууль тогтоомжид заасан үндэслэлээр

b)

Бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл байдал үүссэн үед

c)

Өөр улс оронд амьдарч байгаа иргэнийг өөрийн эрхийг хамгаалуулах зорилгоор

d)

Дээрх бүгд хамаарна

27.

Хүний эрх нь хүн бүрд төрж мэндлэхэд нь хамт заяадаг төрөлх чанар тул хүн бүр:

a)

Үүрэг хүлээгч

b)

Эрх эдлэгч

c)

Бусдын эрхийг хүндэтгэгч

d)

Бусдын эрхийг хамгаалагч

e)

Сонголтот иргэн

28.

Хүнийг эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд аль байгууллага хамааралгүй вэ?

a)

Төрийн байгууллагууд (Засгийн газар, УИХ)

b)

Иргэний нийгмийн байгууллагууд

c)

Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага

d)

Дээрх бүгд хамаарна.

29.

Төрийн зүгээс сургууль, эмнэлгийг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Аль үүрэгт хамаарах вэ?

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

30.

Хүний эрхийн талаар олсон ололт амжилтаа бататгаж, ахиулах нь төрийн хүний эрхийг хамгаалах...................... үүрэг юм.

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

31.

Хүний эрхийн талаар олсон ололт амжилтаа бататгаж, ахиулах нь төрийн хүний эрхийг хамгаалах...................... үүрэг юм.

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

32.

Баг, хорооны нутгийн өөрөө удирдах байгууллага аль нь вэ?

a)

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

b)

Яам

c)

Иргэдийн Нийтийн хурал

d)

Хэрэгжүүлэгч агентлаг

e)

Тохируулагч агентлаг

33.

Өөрийн хүсэл эрмэлзлээр үнэ хөлсгүйгээр орон нутаг нийгмийнхээ төлөө хийж байгаа үйл ажиллагааг ....................гэнэ.

a)

Хандивын аян

b)

Тусламжийн үйлс

c)

Сайн дурын үйл ажиллагаа

d)

Хамтын үйл ажиллагаа

e)

Нийгмийн албан оролцоо

34.

Хувь хүмүүс, өрх гэрүүд хоршин амьдрахыг шалтгааныг " механик эв нэгдэл", " органик эв нэгдэл" гэсэн ойлголтоор тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

a)

З.Фрейд

b)

Э.Дюркгейм

c)

А.Маслоу

d)

Б.Спиноза

e)

К.Оберг

35.

Амжилт, байр суурь, шагнал, хариуцлага нь ямар хэрэгцээнд хамаарах вэ?

a)

Хүндлэл хүлээх хэрэгцээ

b)

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

c)

Нийгмийн хэрэгцээ

d)

Аюулгүй байдлын хэрэгцээ

e)

Бие физиологийн хэрэгцээ

36.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудын тухай Томас Киллманы загварт холбогдох өгөгдлөөс буруу холбоосыг олно уу?

a)

Сөргөлдөх- Давуу тал олох, ноёрхох

b)

Зайлсхийх- Үгүйсгэх арга

c)

Буулт хийх- Найр тавих

d)

Хамтран ажиллах-Зэрэгцэн орших

e)

Дээрх бүгд хамаарна.

37.

Баримтад хамаарах нь аль вэ?

a)

Технологийн хөгжил нь хүний дундаж наслалтыг улам нэмэгдүүлнэ.

b)

Хүн амын дундаж наслалт өндөр байх тусмаа илүү сайн

c)

Хүн амын тооллогын дүнгээр Монгол улсад хүний дундаж наслалт 67 байна

38.

Хүн амын дундаж наслалт өндөр байх тусмаа илүү сайн гэдэг нь алинд нь хамаарах вэ?

a)

санаа бодол

b)

баримт

c)

таамаглал

39.

Соёлыг биет ( материаллаг) ба биет бус ( оюуны) соёл гэж ангилахдаа ямар шалгуурыг үндэслэн ангилсан байна вэ?

a)

Соёлын түвшингөөр нь

b)

Соёлын төлөв байдлаар нь

c)

Соёлын бүтээгч, тээгчээр нь

d)

Соёлын илрэх хэлбэрээр нь

e)

Соёлын шинж чанараар нь

40.

Өдөр тутмын аж төрөхүйд баримталдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил, уламжлал зэргийг............................. гэнэ.

a)

Албан хэм хэмжээ

b)

Ёс суртахуун

c)

Хэм хэмжээ

d)

Албан бус хэм хэмжээ

e)

Анхдагч хэм хэмжээ

41.

Аль хэм хэмжээ нь буруу, зөв гэж хатуу үнэлэгддэггүй вэ?

a)

Албан бус хэм хэмжээ

b)

Хууль, дүрэм

c)

Зан заншил

d)

Ёс суртахуун

e)

Албан хэм хэмжээ

42.

Соёлын өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Шинэ бүтээл, ололт амжилт

b)

Байгаль орчин

c)

Соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт

d)

Харийн соёлын ноёрхол

e)

Дээрх бүгд хамаарна

43.

Соёлын харилцан нөлөөлөл, нэвчилтийн жишээг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Төрсөн өдрийн баяр

b)

Сүм хийд

c)

Кирилл бичиг

d)

Эрийн гурван наадам

e)

Шинэ жилийн баяр

44.

Хүний болон хүн, байгаль хоёрын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гайхамшигт бүтээл, бүх талын ач холбогдол бүхий түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутгийг соёл судлалд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Соёлын орон зай

b)

Соёлын дурсгалт газар

c)

Соёлын бүс нутаг

d)

Соёлын өв

e)

Соёлын тархац

45.

Худалдан авагчид буюу хэрэглэгчид, тэдэнд бараагаа борлуулж ашиг олох сонирхолтой худалдагчид буюу үйлдвэрлэгчдийн хоорондын харилцан үйлчлэлийг .................... гэнэ.

a)

Хөдөлмөр

b)

Зах зээл

c)

Үйлдвэрлэл

d)

Өрсөлдөөн

e)

Солилцоо

46.

Худалдан авагчийн хүсэл сонирхлын үндсэн дээр тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг ................. гэнэ.

a)

Зах зээл

b)

Эрэлт

c)

Нийлүүлэлт

d)

Эквивалент бараа

e)

Боломжит бараа

47.

Худалдааны хэлбэрт хамаарах нь

a)

Сургууль, эмнэлэг, үсчин

b)

Дэлгүүр, барааны зах, супермаркет

c)

Талх, гутал, ном, машин

d)

Ашиг орлого авчрах бүхий л төрлийн үйл ажиллагаа

48.

Хүний оюуны ба биеийн хүчний чадавхийг үйлдвэрлэлийн аль нөөцөд багтаан ойлгох вэ?

a)

Газар

b)

Хөдөлмөр

c)

Капитал

d)

Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар

e)

Эд хөрөнгө

49.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан аль баримт бичгийг орчин үеийн хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хууль хэмээн нэрлэж болох вэ?

a)

Магна харти

b)

Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт

c)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

d)

Эдийн засаг, нийгэм, соёлын тухай олон улсын пакт

e)

Хүний ба иргэний эрхийн тунхаг

50.

Хүн бүр хүн болж төрснийхөө хувьд хамгийн эрхэм, үнэ цэнэтэй. Тиймээс ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран хүн бүрд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг нь ямар хүний эрхийн зарчим бэ?

a)

Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим

b)

Салшгүй байх зарчим

c)

Хуваагдашгүй байх зарчим

d)

Хүний эрхэм зэргийг хүндэтгэх зарчим

e)

Хариуцлага хүлээх зарчим

51.

Хүнийг арьс өнгө, нас хүйс, хэл, шашин шүтлэг зэргээр нь үндэслэн алагчлах буюу хязгаарлахыг................... гэнэ.

a)

Ялгаварлан гадуурхалт

b)

Үл ялгаварлан гадуурхалт

c)

Нийгмийн ялгарал

d)

Түр, тусгай арга хэмжээ

e)

Хүний эрхийг хангах түр тусгай арга хэмжээ

52.

Дараах өгөгдлөөс аль нь төрөлхийн бус ялгаралд хамаарахгүй вэ?

a)

Нэр хүнд, боловсрол

b)

Нас, хүйс, үндэс угсаа

c)

Ажлын туршлага, орлого

d)

Мэдлэг, ажил мэргэжил

e)

Улс төр, эдийн засгийн байр суурь

53.

Хүний эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэгч тул төр нь:

a)

Үүрэг хүлээгч

b)

Эрх эдлэгч

c)

Бусдын эрхийг хүндэтгэгч

d)

Бусдын эрхийг хамгаалагч

e)

Сонголтот төр

54.

Төр нь хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой байгууллага, тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Үүнйг.......................... гэнэ.

a)

Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага

b)

Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

c)

Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо

d)

Хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллага

e)

Дээрх бүгд хамаарна.

55.

Бусад хүн, байгууллагын зүгээс хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь төрийн хүний эрхийг хамгаалах............... үүрэг юм.

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

56.

Аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллага аль нь вэ?

a)

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

b)

Яам

c)

Иргэдийн Нийтийн хурал

d)

Хэрэгжүүлэгч агентлаг

e)

Тохируулагч агентлаг

57.

Хүмүүс өөрт байхгүй зүйлийг бусдаас авах, солилцоо хийх зорилгоор хоорондоо байнга харилцдаг. Энэ нь ямар эв нэгдэл вэ?

a)

механик эв нэгдэл

b)

органик эв нэгдэл

58.

................................. талуудын сонирхол, эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөөн юм.

a)

Өрсөлдөөн

b)

Зөрчилдөөн

c)

Сөргөлдөөн

d)

Хамтран ажиллах

59.

Зөрчилдөөнийг шалтгаанаар нь юу гэж ангилдаг вэ?

a)

Ил, далд

b)

Материаллаг, оюун санааны, нийгмийн

c)

Богино, урт

d)

Ширүүн, алгуур

60.

Тухайн нийгмийг бусад нийгмээс ялгах шинж, хүмүүс хойч үедээ өвлүүлдэг үнэт зүйл аль нь бэ?

a)

Соёлын үнэт зүйл

b)

Соёлын олон янз байдал

c)

Соёл

61.

Бизнесийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, ажиллах хүч, бүтэц нь бизнес төлөвлөгөөний аль үе шатад хамаарах вэ?

a)

Бизнесийн зорилго

b)

Бизнесийн бүтэц, зохион байгуулалт

c)

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө

d)

Санхүүгийн тооцоо