wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

НББ семинар

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Тайлангаа хугацаандаа гаргаагүй тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

a)

Төрөөс торгууль ногдох

b)

Байгууллагын нэр хүнд унах

c)

Үйл ажиллагааг зогсоох

d)

Төрөөс торгууль ногдож, байгууллагын нэр хүнд унах

2.

Давхар бичилтийн зарчим гэж юу вэ?

a)

2 гүйлгээг нэг дансанд давхар бичих зарчим

b)

Нэг гүйлгээ 2 дансанд ижил дүнгээр бичигддэг зарчим

c)

2 гүйлгээг 2 дансанд давхар бичих зарчим

d)

Нэг гүйлгээг нэг дансанд бичих зарчим

3.

Активын данс нэмэгдэхэд дебет эсвэл кредит аль талд бичих вэ?

a)

ДТ

b)

КТ

c)

ДТ, КТ

d)

Байхгүй

4.

Бодит бус хөрөнгө гэж юуг хэлэх вэ?

a)

Түрээслэдэг барилга

b)

Элэгдэж байхгүй болсон хөрөнгө

c)

Хэлбэргүй ч үнэ цэнтэй хөрөнгө

d)

Бодит байсан ч байхгүй болсон зүйлс

5.

Богино хугацааны хөрөнгө оруулалтын жишээг нэрлэнэ үү.

a)

Үнэт цаас

b)

Газар

c)

Барилга

d)

Хөрөнгө оруулалт

6.

“IFRS” гэдэг нь юуны товчлол вэ?

a)

International Foundation Reporting Standards

b)

International Financial Reporting System

c)

International Foundation Reporting System

d)

International Financial Reporting Standards

7.

Мөнгөн гүйлгээний тайлангийн хэдэн үндсэн хэсэг байдаг вэ?

a)

3

b)

2

c)

5

d)

4

8.

Монголын хөрөнгийн бирж ямар төрлийн тайлан хүлээн авдаг вэ?

a)

Санхүүгийн болон татварын тайлан

b)

Төрийн байгууллагын тайлан

c)

Аудитлагдах тайлан

d)

Нээлттэй хувьцаат компаний тайлан

9.

Сангийн яам ямар төрлийн тайлан хүлээн авдаг вэ?

a)

Төрийн байгууллагын тайлан

b)

Санхүү болон татварын тайлан

c)

Хувьцаат компани, банк, даатгалын тайлан

d)

Нээлттэй хувьцаат компаны тайлан

10.

Татварын ерөнхий газар ямар тайлан хүлээн авдаг вэ?

a)

Төрийн байгууллагын тайлан

b)

Нээлттэй хувьцаат компаний тайлан

c)

Аудитлагдах тайлан

d)

Санхүү болон татварын тайлан

11.

Өр төлбөрийн хувийг ихэсгэх нь ямар эрсдэлтэй вэ?

a)

Санхүүгийн дарамт өсөж, зээлийн чадвар буурна

b)

Орлого буурна

c)

Хөрөнгө оруулагчид буурна

d)

Зээлийн чадвар нэмэгдэнэ

12.

“Хөрөнгө” гэдэг нь юу вэ?

a)

Байгууллагын цэвэр ашиг, орлогын нийлбэр дүн

b)

Байгууллагын орлого зарлагын зөрүү дүн

c)

Эзний өмч, орлогын нийлбэр дүн

d)

Байгууллагын эзэмшиж буй эд хөрөнгө, эрх, нөөц.

13.

“Санхүүгийн тайлан” гэж юуг хэлэх вэ?

a)

Байгууллагын орлого зарлагыг дэлгэрэнгүй хөтөлсөн баримт бичиг

b)

Байгууллагын санхүүгийн байдлыг харуулсан албан ёсны баримт бичиг.

c)

Байгууллагын жилийн болон улирлын санхүүгийн байдлыг харуулсан баримт бичиг

d)

Байгууллагын жилийн эцсийн байдлыг харуулсан албан ёсны бичиг баримт

14.

Балансын үндсэн тэгшитгэл юу вэ?

a)

Хөрөнгө=Орлого+Зардал

b)

Баланс=Хөрөнгө-Өр төлбөр

c)

Хөрөнгө=Эзний өмч+Орлого

d)

Хөрөнгө=Эзний өмч+Өр төлбөр

15.

Монголд тайланг ямар хэл дээр гаргадаг вэ?

a)

Монгол

b)

Англи

c)

Олон улсын байгууллага Англи хэл дээр

d)

Дотоодын байгууллагууд Монгол хэл дээр

16.

Нэг санхүүгийн жил хэдэн сар байдаг вэ?

a)

6

b)

3

c)

12

d)

1

17.

Орлогын тайлангийн цэвэр ашиг яаж тооцогддог вэ?

a)

Өмч хөрөнгө-Орлого=Цэвэр ашиг

b)

Орлого – Зардал = Цэвэр ашиг

c)

Өмч хөрөнгө-Зардал=Цэвэр ашиг

d)

Өмч хөрөнгө+Орлого=Цэвэр ашиг

18.

“Элэгдэл” ямар төрлийн зардал вэ?

a)

Найдваргүй авлагын зардал

b)

Элэгдлийн зардал

c)

Мөнгөн урсгалгүй зардал

d)

Удирдлагын зардал

19.

Санхүүгийн тайланг аудит хийлгэх нь яагаад чухал вэ?

a)

Үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг.

b)

Орлого зарлагыг нягт шалгуулах

c)

Орлого нь зардалаас илүүг нотлохын тулд

d)

Орлого зарлага тэнцэж байгааг шалгуулах гэж

20.

Өмч өсөх боломжит шалтгаан юу вэ?

a)

Зардал гаргахгүй байх

b)

Худалдан авалтын хөнгөлөлт байнга эдлэх

c)

Урт хугацааны хүү багатай зээл авах

d)

Ашиг нэмэгдэх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах

21.

Санхүүгийн тайлангаас хөрөнгө оруулагч юуг мэдэх вэ?

a)

Үндсэн хөрөнгө оруулагчдын хөрөнгийн мэдээлэл

b)

Үйл ажиллагааны орлого, зарлага

c)

Ашигт ажиллагаа, өрийн хэмжээ, хөрөнгийн бүтэц.

d)

Байгууллагын зээлийн хэмжээ

22.

Орлогын тайлан дээр "бусад орлого" гэж юуг хэлэх вэ?

a)

Эзний хувиараа олсон ашиг орлого

b)

Үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй орлого

c)

Үйл ажиллагааны орлого

d)

Зардлаас гадна үлдсэн хөрөнгө

23.

Өр төлбөрийн жишээг нэрлэнэ үү.

a)

зээл, авлагын өр, татварын өр

b)

Цалингийн урьдчилгаа

c)

Барилгын хуримтлагдсан элэгдэл

d)

Урьдчилж төлсөн тооцоо

24.

Хөрөнгө = 200 сая, Өр = 120 сая бол өмч хэд вэ?

a)

200

b)

120

c)

80

d)

320

25.

Мөнгөн гүйлгээний тайлангаар юуг мэдэх боломжтой вэ?

a)

Байгууллагын орлогын мэдээлэл

b)

Үйл ажиллагааны мэдээлэл

c)

Мөнгөний орлого зарлагын мэдээлэл

d)

Байгууллагын зарлагын мэдээлэл