wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10 Нийгэм, нийгмийн харилцаа

Total questions: 82

Worksheet time: 42mins

Name
Class
Date
1.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэрийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

a)

Нийгмийн бүтэц

b)

Нийгэм

c)

Нийгмийн байр суурь

d)

Үүрэг

e)

Нийгмийн институт

2.

Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана. Энэ нь юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

a)

Нийгмийн бүтэц

b)

Нийгмийн байр суурь

c)

Үүрэг

d)

Нийгэм

e)

Нийгмийн институт

3.

Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэж үзсэн эрдэмтнийг сонгоно уу?

a)

М. Вебер

b)

Э. Дюркгейм

c)

К. Маркс

d)

Р. Мертон

e)

В. Занден

4.

Бид ямар үйлдлийг хэрхэн хийх вэ? гэдэг ойлголт нь ямар ойлголтоос тогтдог вэ?

a)

Нийгмийн бүтэц

b)

Нийгмийн байр суурь

c)

Нийгэм

d)

Нийгмийн институт

e)

Үүрэг

5.

Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?

1. Байр суурь А. Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.

2. Үүрэг В. Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг илэрхийлнэ.

3. Эрх С.Бусад хүнтэй харилцахдаа юуг хийх ёстойг заана. Заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц ойлголт.

a)

 1A, 2B, 3C

b)

 1B, 2C, 3A

c)

 1A, 2C, 3B

d)

1C, 2B, 3A

e)

 IC, 2A, 3B


6.

Ахлах ангийн сурагчийн хувьд нийгмийн байр суурь өмнөхөөсөө өөр болж ойр тойрныхон, хүмүүс танаас дунд болон бага ангийн сурагчаас илүү нухацтай хариуцлагатай үйлдэл, үйлдлийг харж хүлээж байдаг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Үүргийн зөрчил

b)

Үүргийн шинж

c)

Нийгмийн үүрэг

d)

Нийгмийн тогтолцоо

7.

Жишээ нь эцэг эсвэл эх хүн гэр бүлийн болоод албан ажил, нийтийн өмнө хүлээж буй үүргээ хэрэгжүүлэх замаар өдөр бүрийг өнгөрөөдөг. Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамаардаг вэ?

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн бүтэц

c)

Үүрэг

d)

Нийгэм

e)

Байр суурь

8.

Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг хариултыг сонгоно уу? гэнэ. Цэгийн оронд тохирох

a)

Үүрэг

b)

Үүргийн зөрчил

c)

Байр суурь

d)

Эрх

e)

Нийгмийн бүтэц

9.

Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүд нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг. Ингэснээр гэрлэлтдээ сэтгэл хангалуун байх асуудал нь хувь хүн дангаараа шийдэх асуудал биш болсон гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

О. Конт

b)

Э. Дюркгейм

c)

Р. Мертон

d)

Райт Миллс

e)

М. Вебер

10.

Хувь хүний үйлдэл нөлөөн дор явагдддаг. Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл аль нь вэ?

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгэм

e)

Нийгмийн хяналт

11.

Нийгмийн институтийн, нийгмийн хэрэгцээг цэгийн оронд тохирох хувилбарыг сонгоорой.

!1.Эрүүл аж төрөх, эрүүл мэндийг хангах хамгаалах (..........)

2.Нийтлэг асуудлыг шийдэх (..................)

3. Амгалан тайван байдлыг хангах ( .........................),

4.Зан үйлийг хянах, зохицуулах (...........)

5. Нийгмийн нэгдэл нягтралыг хангах, дээд ариун нандин зүйлд итгэх, сүсэглэх ( .........)

a)

1. Эрүүл мэнд, спорт

2. Төр засаг

3. Гэр бүл

4. Төр засаг, хууль, шүүх, цагдаа, шашин

5. Шинжлэх ухаан, боловсрол, шашин

b)

1. Эрүүл мэнд, спорт

2. Гэр бүл

3. Эдийн засаг

4. Боловсрол, гэр бүл, шашин

5. Шашин, боловсрол

c)

1. Эрүүл мэнд, спорт

2. Төр засаг

3. Төр засаг, цэрэг, арми

4. Төр засаг, хууль, шүүх, цагдаа, шашин

5. Шинжлэх ухаан, боловсрол, шашин

d)

1. Эрүүл мэнд, спорт

2. Төр засаг

3. Гэр бүл

4. Төр засаг, хууль, шүүх, цагдаа, шашин

5. Шашин, шинжлэх ухаан

e)

1. Эрүүл мэнд, спорт

2. Боловсрол, гэр бүл, шашин

3. Шинжлэх ухаан, шашин

4. Төр засаг, хууль, шүүх, цагдаа, шашин

5. Эдийн засаг, боловсрол

12.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр ч зөрчилддөг ойлголт аль нь вэ?

a)

Үүрэг

b)

Үүргийн зөрчил

c)

Байр суурь

d)

Эрх

e)

Нийгмийн бүтэц

13.

Улс төрийн институтийн үүрэгт хамаарах ойлголтуудыг сонгоно уу?

1.Нийгмийн эв нэгдэл, зөвшилцлийг тогтоох

2. Мэдлэг, соёлыг дамжуулах

3.Бүлэг болон нийгмийн зохицуулах

4. Боловсон хүчнийг бэлтгэх 5. Нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах 5.

Нийтлэг асуудлыг шийдэх

a)

3, 4, 5

b)

1, 3, 5

c)

3, 5, 6

d)

2,5,6

e)

1,4,5

14.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын ………. нэгдлийг гэнэ.

a)

Нийгмийн бүтэц

b)

Байр суурь

c)

Нийгэм

d)

Нийгмийн гажуудал

e)

Нийгмийн институт

15.

Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

О. Конт

b)

Э. Дюркгейм

c)

Р. Мертон

d)

Райт Миллс

e)

М. Вебер

16.

Нийгмийн харилцан үйлдлийн явцад хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн "Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтнийг сонгоно уу?

a)

О. Конт

b)

Ж.Г.Мид

c)

Р. Мертон

d)

Райт Миллс

e)

М. Вебер

17.

Хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг нийгмийн бүтэц доорх өгөгдлөөс аль түвшинд тодорхойлж өгдөг вэ?

a)

Мега түвшин

b)

Микро түвшин

c)

Макро түвшин

d)

Соёлын түвшин

e)

Нийгмийн институтийн түвшин

18.

Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

О. Конт

b)

К. Маркс

c)

Р. Мертон

d)

Райт Миллс

e)

М. Вебер

19.

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг нийгмийг тайлбарладаг онолыг доорх өгөгдлөөс сонгоно уу?

a)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

b)

Марксизм

c)

Зөрчилдөөний онол

d)

Неомарксист буюу шүүмжлэлт онол

e)

Бүтэц чиг үүргийн онол

20.

Жишээ нь эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн боддого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдаг гэдэг нь нийгмийн институтийн аль чиг үүргийг илэрхийлж байна вэ?

a)

Ил чиг үүрэг

b)

Сөрөг чиг үүрэг

c)

Далд болон сөрөг чиг үүрэг

d)

Далд чиг үүрэг

e)

Ил болон далд чиг үүрэг

21.

Дараах нийгмийн институтийн чиг үүргийн зөв харгалзуулна уу?

  1. 1. Ил чиг үүрэг a. Үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр

  2. 2. Далд чиг үүрэг b.Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүрнэ.

  3. 3.Сөрөг чиг үүрэг c. Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон

a)

1A, 2B, 3C

b)

1B, 2C, 3A

c)

1A, 2C, 3B

d)

1C, 2B, 3A

e)

 1C, 2A, 3B

22.

Орчин үеийн нийгмийн дүр төрхийг тодорхойлсон эрдэмтэн аль нь вэ?

a)

М. Вебер

b)

К. Маркс

c)

Т. Парсонс

d)

Райт Миллс

e)

Р. Мертон

23.

Цэгийн оронд тохирох эрдэмтнийг сонгоно уу?

Нийгмийн институтийн чиг үүргийг (функц) судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж уг онолын төлөөлөгч үздэг.

a)

А. О. Конт

b)

В. К. Маркс

c)

С. Р. Мертон

d)

D. Райт Миллс

e)

Е. М. Вебер

24.

Хүний нийгмийн үйлдлийн мөн чанарыг тайлбарласан онол доорх өгөгдлөөс аль нь вэ?

a)

А. Бүтэц чиг үүргийн онол

b)

В. Марксизм

c)

С. Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

d)

D. Неомарксист буюу шүүмжлэлт онол

e)

Е. Зөрчилдөөний онол

25.

Дараах өгөгдлөөс марксизмын онолыг зөв тайлбарласан хувилбарыг сонгоно уу?

a)

А. Хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг.

b)

В. Хувь хүний үйлдэл нийгмийн институт дэх түүний байр суурь, үүргээр тодорхойлогдоно гэдэгт анхаарна.

c)

С. Бидний үйлдлийн ихэнх хэсэг хувь хүнээс гадна оршигч нийгмийн хүчин зүйлсээр тодорхойлогддог

d)

D. Хувь хүн нь нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлөлд амьдардаг.

e)

Е. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үзнэ.

26.

Жишээ нь, ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг гэх жишээнд тохирох хариулт аль нь вэ?

a)

А. Нийгмийн харилцаа

b)

В. Харилцан үйлдэл

c)

D. Нийгмийн байр суурь

d)

Е. Нийгэм

e)

С. Нийгмийн бүтэц

27.

Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн эрх ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба тэрхүү дэг журмын дагуу үйлдэл хийхийг бусдаас шаарддаг гэж нийгмийг тайлбарладаг онолыг сонгоно уу?

a)

А. Бүтэц чиг үүргийн онол

b)

В. Марксизм

c)

С. Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

d)

D. Неомарксист буюу шүүмжлэлт онол

e)

Е. Зөрчилдөөний онол

28.

Жишээ нь 1920-иод оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил хөдөлмөр эрхлэх, эмчээр ажиллах сонголт байгаагүй. Бид ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдгийг тогтоодог нийгмийн ойлголтыг олно уу?

a)

А. Нийгэм

b)

В. Нийгмийн институт

c)

С. Нийгмийн байр суурь

d)

D. Нийгмийн бүтэц

e)

Е. Нийгмийн хяналт

29.

Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг гэж үздэг нийгмийн тайлбарлах онол аль нь вэ?

a)

А. Бүтэц чиг үүргийн онол

b)

В. Марксизм

c)

С. Неомарксист буюу шүүмжлэлт онол

d)

D. Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

30.

Хүмүүс хоорондоо харилцахдаа мэдээлэл болон утгыг нүүрний хувирал, дууны өнгө, дохио зангаа, биеийн үйл хөдлөлөөр илэрхийлж ойлголцдог. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн харилцан үйлдэл

b)

Нийгмийн үүрэг

c)

Нийгмийн шинж

d)

Нийгмийн байр суурь

e)

Иргэний үүрэг

31.

Боловсролын институтийн хүрээнд багш хүн залуу хойч үеийнхний нийгэмшин хөгжихөд хувь нэмэр оруулахаар ажилладаг бол түүний орон байранд амьдрах хэрэгцээг хангахаар эдийн засгийн институтийн хүрээнд барилгачид ажиллана. Ийнхүү уг онол нь хувь хүний нийгмийн институт дэх түүний байр суурь, үүргээр тодорхойлогдоно гэж анхаардаг нийгмийг тайлбарладаг онолыг сонгоно уу?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Зөрчилдөөний онол

d)

Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

e)

Неомарксист буюу шүүмжлэлт онол

32.

Бусадтайгаа харилцан үйлдсэний үр дүнд бүтээгддэг ойлголт аль нь вэ?

a)

Харилцаа

b)

Бэлгэ тэмдэг

c)

Харилцан үйлдэл

d)

Байр суурь

e)

Эрх

33.

Бүтэц чиг үүргийн онолын үүднээс нийгмийн тайлбарласан үзэл хандлагуудыг сонгоно уу?

Хоёр зөв хариулттай

a)

Хувь хүний үйлдэл нийгмийн институт дэх түүний байр суурь, үүргээр тодорхойлогдоно.

b)

Хүний нийгмийн үйлдлийн мөн чанарыг тайлбарлана.

c)

Хувь хүн нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлд амьдардаг болохыг тайлбарласан онол.

d)

Нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг

e)

Хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг.

34.

Тухайн байр суурийн хүрээний эрх, үүрэг нь нийгмийн албан ба албан бус хэм хэмжээгээр тогтоогддог. Хүмүүс бие биетэйгээ байр сууриас нь хамааруулан харилцдаг. Хүн нэгэн зэрэг хэд хэдэн байр суурь эзэлдэг гэдэг ойлголтын шалтгааныг доорх өгөгдлөөс олно уу?

a)

Төрөлхийн байр суурь буюу хүйс, үндэс угсаа зэрэгтэй нь холбоотой

b)

Хүн эрх үүргийнхээ дагуу эрх эдэлж түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах чадвартай учир

c)

Олдмол байр суурь буюу ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурьтай холбоотой

d)

Нэг байр суурь нь харилцаж байгаа субьектийн байр сууриас хамааруулан хэд хэдэн үүрэг гүйцэтгэх ёстой байдаг

e)

Хүмүүс бие биетэйгээ байр сууриас нь хамааруулан харилцдаг учир

35.

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц аль нь вэ?

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал

c)

Нийгэмшилт

d)

Нийгэм

e)

Байр суурь

36.

Ажилтнаас үүрэг биелүүлэх, дүрэм журамд нийцэн ажиллахыг шаарддагаараа хүний итгэл үнэмшил, үнэлэмж, зан үйлд нөлөөлдөг нийгэмшилтийн агентыг олно уу?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Сургууль

c)

Гэр бүл

d)

Үе тэнгийнхэн

e)

Ажлын байр

37.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Тухайлбал, тодорхой угсаатан хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч "хэл"-ээр ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг гэдэг нь юм.

a)

Нийгмийн институт

b)

Байр суурь

c)

Нийгмийн хяналт

d)

Адилсал

e)

Нийгмийн гажуудал

38.

Гэр бүлийн нийгмийн давхраажилт дахь байр суурь, амьдран суугаа газар, өвөө, эмээ гэх мэт ойр дотны хүмүүсийн зан үйлийн загвар, үнэлэмж, итгэл үнэмшлийн тогтолцоо хувь хүний нийгэмшилтийн үндэс суурь болдог. Энэ нь нийгэмшилтийн аль агентыг илэрхийлж байна вэ?

a)

Сургууль

b)

Гэр бүл

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Үе тэнгийнхэн

e)

Ажлын байр

39.

Гол төлөв сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог. Нийгэмшилтийн аль ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

Дахин нийгэмшилт

b)

Нийгэмшилт

c)

Анхдагч агент

d)

Хоёрдогч агент

e)

Нийгэмшилтийн агент

40.

Хүүхэд гэр бүл, ойр дотны орчны нийгмийн хязгаарлалтыг даван туулах буюу гэр бүлийн давхраажилтын байр сууриа өөрчлөх боломж бүрддэг. Нийгэмшилтийн аль агентыг жишээ вэ?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Үе тэнгийнхэн

c)

Гэр бүл

d)

Ажлын байр

e)

Сургууль

41.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг нийгмийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Дахин нийгэмшилт

b)

Нийгэмшилт

c)

Анхдагч агент

d)

Хоёрдогч агент

e)

Нийгэмшилтийн агент

42.

"Би хэдийгээр хөдөө төрж өссөн, А үсэг мэдэхгүй, 10-ын дотор тоолж чадахгүй сургуульд орсон боловч, олон шүлэг мэддэг байсан. Миний ээж олон арван шүлэг мэддэг, түүнийгээ надад цээжлүүлдэг байлаа" гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Гэр бүл

e)

Ажлын байр

43.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог нийгмийн харилцааны ойлголтыг доорх өгөгдлөөс сонгоно уу?

a)

Нийгмийн институт

b)

Адилсал

c)

Нийгмийн хяналт

d)

Нийгэм

e)

Нийгмийн гажуудал

44.

Гэр бүл, сургуулиас өгдөггүй тодорхой чадвар, дадлуудыг нийгэмшилтийн аль агентаас олж авдаг вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Ажлын байр

45.

Бидний үед сумын төвд зурагт гэж байсангүй тул Монголын радиогийн уран зохиол, яруу найргийн нэвтрүүлгийг чих тавин сонсдог байсан гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Үе тэнгийнхэн

b)

Сургууль

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Гэр бүл

e)

Ажлын байр

46.

Үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явцыг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилтийн агент

c)

Нийгмийн хяналт

d)

Адилсал

e)

Нийгмийн гажуудал

47.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Хүмүүсийн үйлдлийг нийгмийн хэм хэмжээнд .................................. ба .............................. хоёр хувааж болно.

a)

Албан ба албан бус

b)

Нийцсэн ба үл нийцсэн

c)

Анхдагч ба хоёрдогч

d)

Конформист ба девиаци

48.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хэм хэмжээ хүлээлттэй үл нийцэх төлөвийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал

c)

Конформист

d)

Нийгмийн институт

e)

Байр суурь

49.

Жишээ нь, сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж, янз бүрийн нэр хоч өгч байжээ. Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэ нь нийгмийн аль ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Конформист

c)

Нийгмийн хяналт

d)

Нийгмийн институт

e)

Байр суурь

50.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийг нийгмийн шинжлэх ухаанд онолын хувьд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал

c)

Конформист

d)

Нийгмийн институт

e)

Гэмт хэрэг

51.

Юуг гажуудалд тооцох, түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо нь бүхэлдээ аль ойлголтыг илэрхийлдэг вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Нийгмийн хяналт

c)

Нийгмийн институт

d)

Байр суурь

e)

Нийгэм

52.

Жишээ нь, эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоог нийт тоонд хуваах замаар тооцох арга аль нь вэ?

a)

Пропорц

b)

Коэффициент

c)

Тоон давтамж

d)

Хувийн жин

53.

Жишээ нь 3782 эмэгтэй хүн гэмт хэрэг үйлдсэн гэх жишээ нь доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?

a)

Пропорц

b)

Коэффициент

c)

Тоон давтамж

d)

Хувийн жин

54.

Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийг нийгмийн шинжлэх ухаанд онолын хувьд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал

c)

Конформист

d)

Нийгмийн институт

e)

Гэмт хэрэг

55.

Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч ад үзэн буруушаадаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

Гажуудлын ил чиг үүрэг

b)

Гажуудлын сөрөг үр дагавар

c)

Гажуудлын эерэг үр дагавар

d)

Гажуудлын харьцангуй мөн чанар

56.

Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал

c)

Конформист

d)

Нийгмийн институт

e)

Гэмт хэрэг

57.

Албан бус хяналтын жишээг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол олно уу?

a)

Нүд үзүүрлэх

b)

Дургүйцэх

c)

Үглэх

d)

Ажлаас нь халах

e)

Шүүмжлэх

58.

Албан ёсны хяналтын тогтолцоог зөв дурдсан хувилбарыг сонгоно уу?

a)

Сануулга өгөх, торгох, эрхийг нь хязгаарлах, урамшуулах, үглэх

b)

Торгох, зэмлэх, дургүйцэх, ажлаас халах, цаазаар авах

c)

Эрүүгийн ял оноох, зэмлэх, сануулга өгөх, доромжлох

d)

Ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах

e)

Шоолох, сануулга өгөх, ажлаас халах, торгох, нүд үзүүрлэх

59.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу? Жишээ нь, хэн нэгэн хурд хэтрүүллээ гэж үзэхэд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл тул гаж гэж тооцох уу? Ихэнх нийгэмд үүний төлөө гаж нэр зүүдэггүй. Энэ нь ...................


a)

Гажуудлын ил чиг үүрэг

b)

Гажуудлын сөрөг үр дагавар

c)

Гажуудлын эерэг үр дагавар

d)

Гажуудлын нийгмээсээ хамаараад харьцангуй мөн чанар

e)

Гажуудлын сөрөг чиг үүрэг

60.

Төрөөс албадлага ашигладаг гажуудлын хоёр дахь төрөл бол Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

a)

Хорих

b)

Сэтгэцийн өвчин

c)

Хулгай хийх

d)

Гэмт хэрэг

e)

Архидан согтуурах

61.

Н.Коперник "Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай" хэмээх бүтээлээрээ "Дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог" гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гарагууд нь дэлхийг бус харин нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэл санааг үргэлжлүүлэгчдийн нэг бол Ж.Бруно бөгөөд тэрээр энэхүү шинжлэх ухаанч тайлбарыг дэлгэн тавьсных нь төлөө ноёрхогчдын зүгээс эрүү үүсгэн, олны нүдэн дээр цаазлан хороосон. Уг асуудалд юу нөлөөлж байна вэ?

a)

Нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс нийгмийн хэм хэмжээ, дэг журмыг сахих шаардлагатай байдаг, үүнд төрсөн цагаасаа эхлэн суралцдаг, нийгэмшдэг.

b)

Нийгмийн олонхын "зөв эсвэл үнэн" гэж үзэж байсан хэм хэмжээг зөрчсөн хүмүүсийн үйлдэл, түүнийг таслан зогсоох, бусад хүмүүст ийм үйлдэлд хүргэхгүйн тулд шийтгэж байгаа тухай өгүүлжээ.

c)

Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд үл нийцэх төлөвийн талаар өгүүлсэн.

d)

Хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг.

e)

Юуг гажуудалд тооцох, түүнд нийгмийн гишүүдийн зүгээс хариу арга хэмжээ авах тогтолцоо.

62.

Гэмт хэрэг нь ихэнх нийгэмд хамгийн түгээмэл илэрдэг гажуудлын төрөл бөгөөд төрөөс доорх ойлголтуудаас алийг нь ашигладаг вэ?

a)

Хууль

b)

Нийгмийн хяналт

c)

Албан хяналт

d)

Албадлага

e)

Конформист

63.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Бидний хамтын амьдралын хаана ч, хэзээ ч, "зөв эсвэл үнэн"-ий тухай үнэлгээ, хяналт байх ба энэ нь ..................................... холбогддог.

a)

Нийгмийн хяналт

b)

Нийгмийн гажуудал буюу девиаци

c)

Аялдах буюу конформист

d)

Байр суурь

e)

Үүрэг

64.

5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон " утсаараа яриулаач" гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?

a)

Ажиглалт

b)

Асуулга

c)

Туршилт

d)

Контент анализ

e)

Фокус ярилцлага

65.

Индукцийн аргын дагуу явагдах нийгмийн судалгааны төрөл аль нь вэ?

a)

Тоон судалгаа

b)

Чанарын судалгаа

c)

Асуулгын арга

d)

Туршилтын арга

e)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

66.

Дедукцийн аргын дагуу явагдах нийгмийн судалгааны төрөл аль нь вэ?

a)

Асуулгын арra

b)

Ажиглалтын арга

c)

Контент анализ

d)

Тоон судалгаа

e)

Чанарын судалгаа

67.

Баримт бичгийн агуулга догол мөр, өгүүлбэр, үг зэргийг утгыг ойлгох, нийтлэг ерөнхий дүр зургийг дүрслэн харуулах нийгмийн судалгааны аргыг сонгоно уу?

a)

Ажиглалт

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Контент анализ

68.

Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тодотгох, боломжийг судлаачид олгодог нийгмийн судалгааны арга аль нь вэ?

a)

Ажиглалт

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Контент анализ

69.

Тодорхой хэлэлцүүлэг өрнүүлэх замаар мэдээлэл цуглуулахад тохиромжтой нийгмийн судалгааны аргыг сонгоно уу?

a)

Ажиглалт

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Контент анализ

e)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

70.

Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх нийгмийн судалгааны аргыг олно уу?

a)

Дедукци

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Индукци

e)

Контент анализ

71.

2008 онд нийт 44514 шалгуулагч шалгалт өгснөөс 34112 шалгуулагч нь нийгэм судлал хичээлийг сонгосон нь нийт шалгуулагчдын 76.63 хувийг эзэлсэн ба энэ үзүүлэлт тухайн жил нийгэм судлалын хичээлийг сонгон шалгалт өгсөн хамгийн өндөр жил байсныг харуулж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү.

a)

Контент анализ

b)

Туршилт

c)

Чанарын судалгаа

d)

Тоон судалгаа

e)

Ажиглалт

72.

Намтар судлал, кейс судлал, угсаатны арга зүй, феноменологи судалгаа, үндэслэгдсэн онолын судалгаа зэрэг чанарын судалгааны загварууд байна. Ямар загвараар явагдах эсэхээс үл хамааран ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, ажиглалт, баримт бичгийн чанарын шинжилгээ зэрэг аргуудыг мэдээлэл цуглуулахдаа давхар ашигладаг байна. Нийгмийн судалгааны аль аргыг ашигладаг вэ?

a)

Ажиглалт

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Контент анализ

73.

Сонирхож буй хувьсагч хоорондын хамаарлыг илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судлах боломжтой нийгмийн судалгааны аргыг сонгоно уу?

a)

Туршилтын арга

b)

Бүлгийн ярилцлага

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Контент анализ

74.

Мэдээллийг нягтлах үүднээс ярилцлагын аргыг давхар ашигладаг нийгмийн судалгааны аргыг сонгоно уу?

a)

Туршилтын арга

b)

Асуулгын арga

c)

Ажиглалтын арга

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Контент анализ

75.

Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой нийгмийн судалгааны арга аль нь вэ?

a)

Туршилтын арга

b)

Асуулгын арга

c)

Ажиглалтын арга

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Ганцаарчилсан ярилцлага

76.

Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг гэж үзсэн социологичийг сонгоно уу?

a)

О. Конт

b)

К. Маркс

c)

М. Калмижн

d)

Райт Миллс

e)

М. Вебер

77.

Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүргэх арга нь нийгмийн судалгааны аль арга вэ?

a)

Ажиглалт

b)

Индукци

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Дедукци

78.

Жишээ нь хүйс нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр шинжээр илэрдэг нийгмийн судалгааны аргыг доорх өгөгдлөөс олно уу?

a)

Хувьсагч

b)

Үл хамаарах хувьсагч

c)

Туршилт

d)

Хамаарах хувьсагч

e)

Ярилцлага

79.

Чанарын судалгааны онцлог шинжийг сонгоорой. Гурван зөв хариулалтай.

a)

Таамаглалыг шалгахаар зорино.

b)

Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.

c)

Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.

d)

Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ.

e)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандарчилна.

80.

Асуулга, ярилцлага, ажиглалтын аргыг давхар ашигладаг нийгмийн судалгааны арга аль нь вэ?

a)

Контент анализ

b)

Асуулгын арга

c)

Ажиглалтын арга

d)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

e)

Туршилтын арга

81.

Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү?

a)

Чанарын судалгаа

b)

Контент анализ

c)

Туршилт

d)

Асуулгын арга

e)

Тоон судалгаа

82.

Судалгаанд оролцогчийн зан үйл, зан төлөв, үг яриа, хөдөлгөөн зэргийн талаар тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах нийгмийн судалгааны аргыг сонгоно уу?

a)

Туршилтын арга

b)

Асуулгын арга

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Ажиглалтын арга

e)

Баримт бичгийн чанарын шинжилгээ