Font size
Worksheets8-р анги Нийгэм
Total questions: 41
Worksheet time: 21mins
Гэр бүл, хайр сэтгэл, найз нөхөд, ажил зэрэг нь аль хэрэгцээнд хамаарах вэ?
Нийгмийн
Аюулгүй байдлын
Хүндлэл хүлээх
Бие физиологи
Газарт хамарах өгөгдлийг олно уу
газрын дээрх бүх баялаг
газрын хэвлий дэх бүх баялаг
агаар
бүгд хамаарна
Хүмүүс адил төстэй зүйлээрээ хоршин амьдрахад үл хамаарах өгөгдлийг олно уу
эрхэлж буй аж ахуйн хэвшлээрээ
үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ
сэтгэл санаагаараа
органик эв нэгдэл
Капиталд хамаарах өгөгдлийг олно уу
хүний оюуны болон биеийн чадавхи
эд хогшил, зам гүүр, бэлэн мөнгө, машин техник
газрын гадаргуу, хэвлийд орших байгалийн баялаг
үр ашигтай удирдах чадвар
Аль нь албан бус хэм хэмжээ вэ?
Сургуулийн дүрэм журмыг биелүүлэх
Зөв боловсон ярих
Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах
Засаг даргын захирамжийг биелүүлэх
Үйлдвэрийн нөөц болох хөдөлмөрт үл хамаарахыг олно уу
биеийн хүчний чадавх
оюуны хүчний чадавх
байгалийн баялаг
хөдөлмөр нь баялаг юм
Соёлын биет бус өвд аль нь хамаарах вэ?
Эртний дурсгалт сүм хийд
Эх хэл, ардын язгуур урлаг, баяр наадам
7 гайхамшгийн нэг Таж Махал
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар
Хууль, журам, хамгаалалт, тогтвортой байдал зэрэг нь аль хэрэгцээнд хамаарах вэ?
Хүндлэл хүлээх
Аюулгүй байдлын
Нийгмийн
Бие физиологийн
Хэний эрх зөрчигдсөн бэ?
Нандингийн анги хүүхэд ихтэй учир 3-аар суудаг
Гэгээ 1-р сургуульд сурдаг
Халиуныг гэрийнхэн нь сургуулиас тогтмол авдаг
Анужин бүжгийн дугуйланд явдаг
Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?
Зан заншил
Ёс заншил
Ёс суртахуун
Хууль дүрэм
"Зах зээлийн үнэ" хэмээх ойлголтод үл хамаарах өгөгдлийг олно уу.
иргэдээс бүтээгдэхүүн худалдан авахдаа төлдөг
иргэдээс үйлчилгээ худалдан авахдаа төлдөг
мөнгөн дүн
бүгд хамаарна
Амжилт, байр суурь, шагнал, хариуцлага зэрэг нь аль хэрэгцээнд хамаарах вэ?
Хүндлэл хүлээх
Өөрийгөө илэрхийлэх
Нийгмийн
Аюулгүй байдлын
Танай ангид болон гудамжинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах вэ?
Ойролцоо байгаа насанд хүрсэн хүнд хандана
102, 108 утсанд хандаж дуудлага өгнө
Хажуугаар нь хараагүй дүр эсгэж өнгөрнө
Хэнд ч хандахгүй
Унтаж амрах, хооллох ундлах, өмсөх, орон байр зэрэг нь аль хэрэгцээнд хамаарах вэ?
Өөрийгөө илэрхийлэх
Хүндлэл хүлээх
Нийгмийн
Бие физиологийн
Хүн хувийн онцлог, боломжоо бүрэн нээх, чадавхиа бүрэн хэрэгжүүлэх, нийгэмдээ хувь нэмрээ оруулах зэрэг нь аль хэрэгцээнд хамаарах вэ?
Хүндлэл хүлээх
Нийгмийн
Аюулгүй байдлын
Өөрийгөө илэрхийлэх
Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу 2 талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэх нь зөрчилдөөнийг шийдвэрлэх аль хандлагад хамаарах вэ?
Хамтран ажиллах
Буулт хийх
Харилцан буулт хийх буюу дундын шийдэл
Сөргөлдөх
"Ард түмний баялаг" ном бичсэ, эдийн засгийн ухаанд "Үл үзэгдэх гарын онол" боловсруулсан эрдэмтэн аль нь вэ?
Адам Смит
Р. Киллман
А. Маслоу
Э. Дюркгейм
Худалдан авагчдын хүсэл сонирхлын үндсэн дээр тодорхой үнээр худалдан авах боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг юу гэх вэ?
Эрэлт
Нийлүүлэлт
Зах зээлийн тэнцвэрт үнэ
Эдийн засаг
Тухайн зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэх боломжтой бараа үйлчилгээний тоо хэмжээг юу гэх вэ?
Эрэлт
Нийлүүлэлт
Зах зээлийн тэнцвэрт үнэ
Эдийн засаг
Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явцыг юу гэх вэ?
Соёлын нэвчилт
Соёлын дэлгэрэлт
Соёлын хожимдол
Соёлын нэвчилт
Оюуны соёлын жишээнд аль нь хамаарахгүй вэ?
Уртын дуу
Шүлэг
Үлгэр домог
Хөшөө дурсгал
Хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?
Албан ба хууль дүрэм
Зан заншил ба шударга ёс
Сайн ба муу
Албан ба албан бус
Амьд явах, өмчлөх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах,, нийгмийн хамгаалалд хамрагдах, итгэл үнэмшилтэй байх зэрэг нь аль ойлголтод хамаарах вэ?
Хэм хэмжээ
Дүрэм журам
Ёс суртахуун
Хүний эрх
Иргэн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээдэг. Дараах өгөгдлөөс аль нь үүрэг вэ?
Тоглож наадах
Үр хүүхдээ өсгөх
Сурч боловсрох
Нэр авах
Иргэн Ганаа сумын засаг даргаар сонгогдов. Засаг даргыг хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ?
1 жил
2 жил
3 жил
4 жил
Дүүргийн засаг даргыг хэн томилох вэ?
Дүүргийн засаг дарга
Аймгийн засаг дарга
Ерөнхий сайд
Нийслэлийн засаг дарга
Багийн нутгийн өөрөө удирдах байгууллага аль нь вэ?
Улсын их хурал
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Иргэдийн нийтийн хурал
Олон түмний хурал
Хорооны засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал гаргах эрхтэй субъект аль нь вэ?
Улсын их хурал
Засгийн газар
Иргэдийн нийтийн хурал
Нийслэлийн засаг дарга
Зөрчилдөөнийг шийдвэрлэх алхмуудыг сонгоно уу
Шүүхээр шийдүүлэх
Талууд ойлголцож шийдэлд хүрэх
Эвлэрүүлэн зуучлагч туслах
Зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлсэн орчин
102, 108-д мэдэгдэх
Америкийн судлаачдыг сонгоно уу
А. Маслоу
К. Томас
Аль нь ч биш
Р. Киллманн
Дараах өгөгдлөөс аль нь хүүхдийн эрхэд хамаарах вэ?
Би аюулгүй орчинд амьдрах ёстой
Би гудамж талбайд хог хаяхгүй
Би дүүгээ асарч халамжилдаг
Би сургуулийн дүрэм журмыг биелүүлдэг
Эрэлт, нийлүүлэлтийн муруйн огтлолцлын цэг дээр ...........тогтоно.
Эрэлт
Нийлүүлэлт
Зах зээлийн үнэ
Эдийн засаг
Өөрийн хүсэл эрмэлзлээр, үнэ хөлсгүйгээр орон нутаг нийгмийнхээ төлөө хийж байгаа ажил
Аж ахуйн нэгж
Сайн дурын үйл ажиллагаа
Төрийн байгууллага
Ур чадвар
Монголчууд бидний хурим найрын дэг ёс, угийн бичиг хөтлөх зэрэг нь аль хэм хэмжээнд хамаарах вэ?
Албан хэм хэмжээ
Зөвхөн хууль
Хууль, дүрэм журам
Ёс заншил
Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай газар, хөдөлмөр, капитал, ур чадварыг юу гэх вэ?
Үйлдвэрлэх эрхлэх чадвар
Үйлдвэрлэлийн хүчин зүйл
Үйлдвэрлэл эрхлэх нөөц
Үйлдвэрлэлийн нөөц
Мөнгөтэй түүнийгээ зарцуулах сонирхолтой худалдан авагчид буюу хэрэглэгчид тэдэнд бараагаа зарж ашиг олох сонирхолтой худалдагчид буюу үйлдвэрлэгчдийн хоорондын харилцан үйлчлэлийг гэх вэ?
Зах зээл
Эрэлт
Нийлүүлэлт
Тэнцвэрт үнэ
Соёлын өөрчлөлтөд хамаарах хүчин зүйлийг олно уу
Байгаль орчин
соёлын хожимдолт
орон нутгийн орчин
соёлын хэм хэмжээ
Ур чадварт хамаарах өгөгдлийг олно уу
Хүний оюуны болон биеийн чадамж
машин техник, бэлэн мөнгө, түүхий эд материал
үйлдвэрийн газар нэгтгэн үр ашигтай удирдах чадвар
газрын дээрх бүх баялаг
Хүмүүс өөртөө байхгүй зүйлийг бусдаас авах, солилцоо хийх замаар бусадтай харилцдаг гэж үзсэн. Үүнийг ямар нэр томьёогоор тайлбарласан бэ?
Механик эв нэгдэл
Органик эв нэгдэл
Хэрэгцээний онол
Томас-Киллманны загвар
Дараах өгөгдлөөс аль нь хүүхдийн үүрэгт хамаарах вэ?
Сурч хөгжих
Хамгаалуулах
Эсэн мэнд амьдрах
Гэр бүлдээ туслах
13 настай "Х" эцэг эхийн хамт мал малладаг ба сургуульд суралцах хүсэлтэй боловч бүл муутай учир сургуулиас завсардсан. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
хоол хүнсээр хангагдах эрх
эрүүл байх эрх
хөдөлмөрлөх эрх
сурч боловсрох эрх
