NEW
Font size
WorksheetsГҮ 2022. Физик сорил№2
Total questions: 25
Worksheet time: 13mins
Бидний бие хөдөлгөөн хийхэд энерги хэрэгтэй байдаг. Бидний бие голлон хаанаас энерги авдаг вэ?
Хоол хүнснээс
Спортоор хичээллэхэд
Дулаан хувцас өмсөж
Нарны шууд тусгалаас
Гар утсанд энергийн ямар, ямар хувирал болдог вэ?
Хими → дуу, гэрэл → цахилгаан
Дуу, гэрэл → цахилгаан → хими
Хими → цахилгаан → дуу, гэрэл
Кинетик → цахилгаан → дуу, гэрэл
Дээш шидсэн бөмбөг буцаад унах үед энергийн ямар хувирал болдог вэ?
Энд Потенциал энерги = Байршлын энерги
Кинетик энерги = Хөдөлгөөний энерги
Кинетик →потенциал
Потенциал → кинетик
Кинетик → хурд
Масс → хурд
Дараах төхөөрөмжүүд голлон ямар энергийг ямар энергид хувиргадаг болохыг зөв харгалзуулна уу.
1а, 2б, 3в, 4г, 5а
1в, 2б, 3д, 4г, 5а
1б, 2в, 3д, 4г, 5а
1б, 2г, 3а, 4в, 5д
Бид хоол хүнснээс авсан химийн энергийг биедээ хадгалж хөдөлгөөний энерги, дулааны энерги болгон хувиргадаг. Дараах баганан диаграммаар хүн өөр өөр хурдтай гүйх үед ямар хэмжээний энерги хувирч байгааг харуулав. Баганан диаграммыг ашиглан дараах хэмжилтийн хүснэгтийг гүйцээнэ үү.
30, 32, 34, 36
40, 50, 55, 60
40, 50, 55, 59
34, 40, 45, 50
Хэсэг сурагчид 20 см урт хадаас ашиглан потенциал энергийг судалжээ. Ингэхдээ тэд баримлын шавраар том шоо хийж, газарт тавиад түүн рүү хадаасыг өөр өөр өндрөөс унагасан байна. Сурагчид баримлын шавраар хийсэн шоонд хадаас хэр гүн шигдэж байгааг хэмжсэн үр дүнг дараах хүснэгтэд харуулав. Хэрэв сурагчид хадаасыг 100 см -ээс их өндрөөс унагасан гэж үзвэл хадаас баримлын шаварт шигдэх гүнд ямар өөрчлөлт орохыг хэмжилтийн үр дүнг ажиглан таамаглаарай.
Хадаас баримлын шаварт огт шигдэхгүй
Шигдэх гүн 3.2 см байна.
Хадаас 3.2 см –ээс илүү гүн шигдэнэ.
Хадаас 0.8 см-ээ бага хэмжээгээр шигдэнэ.
Машин өгсүүр замаар өгсөхдөө зам дагуу хурд нь нэмэгдэж байв. Энэ үед кинетик болон потенциал энергийн ямар, ямар өөрчлөлтүүд болж байна вэ?
A
B
C
D
Доор дурдсан байгалийн энергийн эх үүсвэрүүдээс аль нь үл сэргээгдэх эх үүсвэр вэ?
A
Нүүрс
B
Нар
C
Салхи
D
Газрын гүний дулаан
Хэрэв биед үйлчилж байгаа бүх хүчнүүд тэнцвэртэй байвал тухайн биед юу тохиолдох вэ?
Чиглэл өөрчлөгдөнө.
Хурд нь нэмэгдэнэ.
Хөдөлгөөний хурд хэвээрээ, тайван байна.
Биеийн хэлбэр өөрчлөгдөнө.
Хөдөлж байсан резинэн бөмбөгт хүчээр үйлчлэв. Дараах өөрчлөлтүүдээс бөмбөгөнд аль өөрчлөлт гарахгүй вэ?
Чиглэл өөрчдөгдөнө.
Масс өөрчлөгдөнө.
Хурд өөрчлөгдөнө.
Хэлбэр өөрчлөгдөнө.
Дараах тодорхойлолтуудаас аль нь ЗӨВ бэ?
Масс бол хүч, нэгж нь килограм (кг)
Масс бол хүч, нэгж нь ньютон (Н)
Жин бол хүч, нэгж нь килограм (кг)
Жин бол хүч, нэгж нь ньютон (Н)
A
B
C
D
Хэсэг сурагчид пүршний суналт түүнээс зүүсэн ачааны хэмжээнээс хэрхэн хамаарахыг судлав. Дараах зурагт тэдний туршилтыг дүрсэлж харуулав. Туршилтын үед пүршний суналтыг хэрхэн тооцох вэ?
x
y
y + x
y – x
Пүршийг дараах зурагт харуулсан байдлаар штативт бэхэлсэн. Пүршинд 50 г масстай ачааг нэг нэгээр нэмж пүршний суналтыг хэмжсэн байна. Дараах графикуудын аль нь энэ хэмжилтийн үр дүнг зөв илэрхийлж байна вэ?
Хүч хэмжигчээс (динамометр) дэгээтэй тавиур өлгөж түүн дээр 8 ижил зоосон ачаа байрлуулахад багаж 3 Н зааж байв. 6 ачаа авахад багаж 1.2 Н заасан бол 1 зоосон ачааны жин хэд вэ?
0.2 Н
0.3 Н
0.5 Н
0.6 Н
Дараах өгүүлбэрүүдийн аль нь үрэлтийг ихэсгэж, аль нь үрэлтийг багасгаж байгааг харгалзуулна уу.
A
а-I, б-II, в-I, г-II
B.
а-II, б-II, в-I, г-I
C.
Масс ихэсгэх
D.
Масс багасгах
Машины өвлийн дугуй, унадаг дугуй яагаад арзгар хээтэй байдаг вэ?
Үрэлтийг багасгах
Үрэлтийг ихэсгэх
Масс ихэсгэх
Масс багасгах
Гэрэл үүсгэгчийн өмнө байгаа алимын сүүдрийн хэмжээ яагаад том харагдаж байна вэ?
A
Алимаас гэрэл үүсгэгчийг холдуулсан учраас дүрс томорно.
B
Гэрэл үүсгэгчид алим болон дэлгэцийг ойртуулахад том харагдаж байна.
C
Алимд гэрэл үүсгэгчийг ойртуулсан учраас дүрс томорно.
D
Алимаас гэрэл үүсгэгчийг холдуулахад, дүрс өөрчлөгдөхгүй.
Хавтгай толинд биетийн дүрсийг харахдаа толин ойлтын хуулийг ашиглан дүрс аль цэг дээр харагдахыг зөв сонгоорой.
1
2
3
4
Сурагчид гэрлийн ойлтыг дүрсэлсэн зураглалаас зөв зурагдсаныг ярилцаж тогтоожээ. Тэд аль зургийг сонгосон бэ?
1
2
3
4
Гэрлийн цацраг толинд тусаад ойсон байдлыг зурагт үзүүлжээ. Ойсон цацраг аль нь вэ?
SO
AO
OB
OS
Болд дарцгийн зургийг хавтгай толины өмнө тавьж харав. Доорх тохиолдлуудын аль нь толинд үүсэх дүрсийг зөв харуулсан бэ?
A
B
C
D
Гэрлийн үндсэн өнгүүдийг тодорхой хувиар холих аргаар бусад өнгийг үүсгэж болдог. Жишээ нь: Улаан өнгийг 75% ногоон өнгийг 25% байхаар холиход улбар шар өнгө үүснэ. Тэгвэл улаан өнгийг 50% ногоон өнгийг 50% байхаар холиход ямар өнгө үүсэх вэ?
Улбар шар
Цэнхэр
Шар
Ягаан
Солонгын цэнхэр (гэрлийн) өнгө нь ямар хоёр өнгөний хооронд байрладаг вэ?
Улаан, улбар шар
Улбар шар, ногоон
Ногоон, хөх
Хөх, ягаан
Хүүхэд загас барихаар голын эрэг дээрээс ус руу ширтэн зогсож буйг зурагт харуулжээ. 1 ба 2 загасны алий нь барих вэ?
1-р загас
2-р загас
1 ба 2-р загас
Хоёулаа загасны хуурмаг дүрс
