NEW
Font size
Worksheets7 р анги ОНОШЛОГОО 1
Total questions: 25
Worksheet time: 24mins
Хатуу төлөвөөс хий төлөвт шилжих шилжилтийг нэрлэнэ үү.
A. буцлах
B. конденсаци,
C. хуурай нэрэгдэх
D. уурших,
2. 100 г сахарын уусмалд 10 г сахар агуулагдана. Энэхүү уусмал дахь уусгагч ба ууссан
бодисын массыг олно уу.
A. 100 г ба 10 г
B. 10 г ба 100 г
C. 10 г ба 90 г
D. 90 г ба 10 г
3. Дараах мэдээллүүдийн аль нь үнэн, аль нь худал вэ?
1. Атомуудын масс болон радиус ижил байна.
2. 2 ба түүнээс дээш тооны атомууд холбогдож молекулыг үүсгэнэ.
3. Химийн элемент нь химийн урвалаар цааш задрахгүй.
A
B
C
D
4. Аль хувилбарт элемент болон химийн нэгдлээс тогтсон холимгийг зөв дүрсэлсэн
байна вэ?
A
B
C
D
5. Химийн элементийн нэр, тэмдэгийг зөв харгалзуулна уу.
A. 1а,2б,3в,4г
B. 1б,2г,3в,4а
C. 1б,2в,3г,4а
D. 1а,2в,3г,4б
6. Дараах элементүүдээс химийн тэмдэг нь 2 үсгээр илэрхийлэгдсэн элемент хэд байна вэ?
Үүнд: хүчилтөрөгч, нүүрстөрөгч, натри, хлор, хүхэр
A. 1
B. 2
C. 3
D. 4
7. Зөвхөн химийн нэгдлээс тогтсон эгнээг сонгоно уу?
A. зэс, хүчилтөрөгч, хлор
B. озон, нүүрсхүчлийн хий, калийн сульфат
C. агаар, давстай ус, гууль
D. ус, натрийн хлорид, зэсийн оксид
8. Хлорын хийд дүрсэн хадаас ногоон өнгөтэй болдог.
1. Энэ нь төмрийн ямар шинжийг харуулж байна?
2. Үүссэн бодисыг нэрлэнэ үү?
A
B
C
D
9. Хөнгөнцагаан ба хүчилтөрөгчөөс тогтсон химийн нэгдлийг хэрхэн нэрлэх вэ?
A. Хөнгөнцагааны хлорид
B. Хөнгөнцагааны оксид
C. Хөнгөнцагааны сульфат
D. Хөнгөнцагааны гидроксид
10. Хутгаар зүсэгддэг зөөлөн, нам температурт хайлдаг мөнгөлөг өнгөтэй металлыг нэрлэнэ үү.
A. AI
B. Hg
C. Na
D . P
11. Азот нь металл биш элемент. Дараах шинжүүдээс аль нь азотын шинжийг илэрхийлэх вэ?
1. Өнгөгүй хий.
2. Нягт ихтэй.
3. Цахилгаан, дулааныг муу дамжуулна.
4. Давтагдаж сунгагдах шинжтэй.
A. 1, 2, 3, 4
B. 1, 2, 3
C. 1, 3
D. 1
12. Зурагт өгсөн металлуудын эзлэхүүн адилхан 1см3 боловч массаараа ялгаатай. Металлуудыг нягтын өсөх дарааллаар нь байрлуулна уу.
A. хөнгөнцагаан, цайр, мөнгө
B. мөнгө, цайр, хөнгөнцагаан
C. цайр, хөнгөнцагаан, мөнгө
D. мөнгө, хөнгөнцагаан, цайр
13. Сурагч химийн лабораторид нэгэн туршилтыг явуулахад дараах шинж тэмдгүүд ажиглагджээ. Эдгээрээс аль нь химийн үзэгдэл явагдсаныг илэрхийлж байна вэ?
A. Бодисын төлөв байдал өөрчлөгдсөн
B. Бодисын хэлбэр дүрс өөрчлөгдсөн
C. Уусмалын өнгө өөрчлөгдсөн
D. Уусмалын хэмжээ өөрчлөгдсөн
14. Дараах урвалаар үүсэх бүтээгдэхүүнийг сонгоно уу.
Металл кали + Хүхрийн хүчил → ..................... + Устөрөгч
A. Калийн гидроксид
B. Калийн хлорид
C. Калийн карбонат
D. Калийн сульфат
15. Сурагч нэгэн уусмалын орчныг тодорхойлох зорилгоор уусмалаас шилэн аяганд таслан авч лакмусын хөх цаасыг дүрэхэд улаан болж байсан бол ямар уусмал болохыг тогтооно уу.
A. Хүхрийн хүчлийн уусмал
B. Хоолны давсны уусмал
C. Натрийн гидроксидын уусмал
D. Цэвэр ус
16. Лабораторид үл мэдэгдэх Х болон Ү бодисын уусмалууд байв. Х уусмал дээр универсаль индикаторын уусмалаас нэмэхэд цэнхэр өнгөтэй болж байв. Харин Ү уусмал дээр универсаль индикаторын уусмалаас нэмэхэд улаан өнгөтэй болж байсан бол Х болон Ү уусмалуудыг холиход явагдах урвалын үгэн тэгшитгэлийг сонгоно уу.
A. Натрийн гидроксид + Хүхрийн хүчил → Натрийн сульфат +устөрөгч
B. Натрийн хлорид + Хүхрийн хүчил → Натрийн сульфат + Давсны хүчил
C. Хүхрийн хүчил + Натрийн гидроксид → Натрийн сульфат + Ус
D. Натрийн гидроксид + Калийн хлорид → Калийн гидроксид + Натрийн хлорид
17. A болон В уусмалын орчинг тодорхойлох зорилгоор A уусмалаас бага хэмжээгээр авч метилоранж индикатор нэмэхэд шар өнгөтэй болж байв. Үүссэн шар өнгийн уусмал дээр В уусмалыг нэмэхэд уусмалын өнгө шараас улбар шар өнгөтэй болж хувирсан бол А, В уусмалын орчинг тодорхойлно уу.
A. А уусмал хүчиллэг, В уусмал суурилаг
B. А уусмал хүчиллэг, В уусмал хүчиллэг
C. А уусмал суурилаг, В уусмал суурилаг
D. А уусмал суурилаг, В уусмал хүчиллэг
18. Төмөр хадаас зэврэх нөхцлийг тодорхойлох зорилгоор зурагт үзүүлсний дагуу туршилтыг явуулжээ. Аль нөхцөлд төмөр хадаас зэврэх вэ?
A. Туршилт-1
B. Туршилт-1 болон Туршилт-2
C. Туршилт-2 болон Туршилт-3
D. Туршилт-2
19. Металл төмрийн зэврэх үзэгдлийг илэрхийлсэн урвалын тэгшитгэлийг сонгоно уу.
A. Төмөр + Хүчилтөрөгч → Төмрийн оксид
B. Төмөр + Ус → Төмрийн оксид + Устөрөгч
C. Төмөр + Хүчилтөрөгч + Ус → Төмрийн гидроксид
D. Төмөр + Хүхрийн хүчил → Төмрийн сульфат + Устөрөгч
20. Сурагч гэртээ алимны мод тарихаар төлөвлөсөн бол дараах хөрснүүдээс алийг нь сонговол ургалт хамгийн сайн байх вэ?
A. Саармаг орчинтой хөрс
B. Хүчиллэг орчинтой хөрс
C. Суурилаг орчинтой хөрс
D. Чийглэг, агаарын хэмжээ багатай хөрс
21. Хөрсний химийн найрлагыг бүрдүүлэгч дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс аль нь хамгийн их хувийг эзлэх вэ?
A. Ус
B. Эрдэс бодис
C. Агаар
D. Органик бодис
22. Сурагч хөрсөн дэх бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлохоор зурагт үзүүлсний дагуу аргачлал боловсруулж туршилтыг гүйцэтгэжээ. Сурагчийн хөрсний ямар бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлох туршилт явуулсан байна вэ?
A. Хөрсөн дэх агаарын хэмжээ
B. Хөрсөн дэх усны хэмжээ
C. Хөрсөн дэх чулуулгын хэмжээ
D. Хөрсөн дэх эрдэс бодисын хэмжээ
23. Хүний үйл ажиллагааны улмаас янз бүрийн химийн бодис хөрсөнд шингэж, ургамал, амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх, хуримтлагдах үзэгдлийг ..................... гэнэ.
A. Хөрсний ялзрал
B. Хөрсний бохирдол
C. Цөлжилт
D. Хөрсний даац хэтрэх
24. Дараах хүний үйл ажиллагаануудас аль нь хөрсний бохирдол үүсгэгч хүчин зүйл болж байна вэ?
A. Мод тарих
B. Хөрсийг нөхөн сэргээх
C. Орчноо зүлэгжүүлэх
D. Хувиараа алт олборлох
25. Ургамлын өсөлтөд хөрсний рН маш чухал байдаг. Хөрсний орчин буюу рН –г тодорхойлох тохиромжтой аргыг сонгоно уу.
A. Дээж авах хэсгийн хөрсийг хөндөлгүйгээр индикаторын цаасыг хүргэж үзнэ.
B. Хөрсний дээжийг хүчиллэгжүүлж индикаторын цаасыг дүрж үзнэ.
C. Хөрсний дээжинд ус нэмж дараа нь шүүж индикаторын цаасыг дүрж үзнэ.
D. Дээж авах хэсгийн хөрсөнд ус нэмж индикаторын цаасыг хүргэж үзнэ
