WorksheetsЭкосистем
Total questions: 10
Worksheet time: 10mins
1.Хром болон түүний нэгдлүүдээр орчныг бохирдуулагч гол эх үүсвэр аль нь вэ?
А. Арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг идээлэгч бодисууд
В. Хог хаягдал, түүний дутуу шаталт
D. Бензин, дотоод шаталты хөдөлгүүр бүхий автомашинууд
E. Боловсруулаагүй нүүрс
2.Мөнгөн ус болон түүний нэгдлүүдээр орчныг бохирдуулагч гол эх үүсвэр юу вэ?
А. Арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг идээлэгч бодисууд
В. Хог хаягдал, түүний дутуу шаталт
C. Ашигт малтмал, алт олборлолт
D. Бензин, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашинууд
3. Улаанбаатар хотын оршин суугчдын үснээс дээж авч, шинжилгээ хийхэд хар тугалга 1.1- 42.4 мкг/г хэмжээтэй илэрчээ (хэвийн хэмжээ 1 мкг/г -ээс бага байх ёстой). Хотын оршин суугчид биосферийн ямар бохирдолд өртсөн вэ?
А. Химийн болон биологийн бохирдол
B. Биологийн бохирдол
C. Цацрагийн бохирдол
D. Химийн бохирдол
4.Хар тугалга болон түүний нэгдлүүдээр орчныг бохирдуулагч гол эх үүсвэр
А. Арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг идээлэгч бодисууд
В. Хог хаягдал
C. Ашигт малтмал, алт олборлолт
D. Бензин, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашинууд
1990 –ээд онд Баянхонгор аймгийн нутагт Тарваган тахал өвчин гарч олон хүн нас барсан төдийгүй халдвар хурдтай тархан хөл хорио тогтоож байсан билээ. Энэ нь бохирдлын аль хэлбэрт орохыг тодорхойлно уу.
A. Химийн бохирдол
B.Биологийн бохирдол
C.Цацрагийн бохирдол
D.Усны бохирдол
6. 2011 онд Японд газар хөдлөлт болж Фукушимагийн атомын цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож гамшгийн байдалд хүрсэн билээ. Энэ нь бохирдлын аль хэлбэрт орохыг тодорхойлно уу.
A. Агаарын бохирдол
B. Биологийн бохирдол
C. Усны бохирдол
D. Цацрагийн бохирдол
7.1. Орон сууцны хороолол дунд барилгажилт ихээр хийгдэж, өдөр шөнөгүй хүнд машин механизмын үйл ажиллагагаа хүмүүсийн тав тухтай амьдрах нөхцлийг алдагдуулж байна. Энэ нь бохирдлын аль хэлбэрт орохыг тодорхойлно уу.
A. Шуугианы бохирдол
B. Биологийн бохирдол
C. Усны бохирдол
D. Цацрагийн бохирдол
8. Манай улсад арьс ширний үйлдвэрт хромыг ихээр хэрэглээ их байгаа нь үйлдвэрийн ажилчид хорт хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг . Энэ нь бохирдлын аль хэлбэрт орохыг тодорхойлно уу.
A. Шуугианы бохирдол
B. Биологийн бохирдол
C. Химийн бохирдол
D. Цацрагийн бохирдол
9.Цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэх явцад их хэмжээний дулаан хүрээлэн буй орчинд ялгардаг. Энэ нь ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ?
A.Цөлжилт
B.Ой модны хомсдол
C.Озоны цоорол
D.Дэлхийн дулаарал
10.Аливаа газар нутгийг ургамалжуулах, ойжуулах, усны нөөц баялгийг хамгаалах, хөдөлгөөнт сул элсийг бэхжүүлэх нь ямар үзэгдэлтэй тэмцэх хэлбэр вэ?
A.Цөлжилт
B.Ой модны хомсдол
C.Озоны цоорол
D.Дэлхийн дулаарал
