NEW
Font size
WorksheetsНийгэм судлал 11-р анги
Total questions: 21
Worksheet time: 11mins
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог дараах ойлголтуудаас алий нь илэрхийлж байна вэ?
нийгмийн ялгарал
нийгмийн тэгш бус байдал
нийгмийн давхраа
нийгмийн давхраажилт
Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөлт гарсан бол аль шилжих хөдөлгөөнд харьяалагдах вэ?
босоо шилжих хөдөлгөөн
хувийн шилжих хөдөлгөөн
үе хоорондын шилжих хөдөлгөөн
үе дотоодын шилжих хөдөлгөөн
“Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа, түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг” гэж дараах эрдэмтдийн аль нь үзсэн бэ?
К. Маркс
Г. Спенсер
М. Вебер
Т. Парсонс
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг гэж дараах эрдэмтдийн хэн нь үзсэн бэ?
К. Маркс
Э. Дюркгейм
Дэвис, Мур
Л. Уорнер
Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ?
соёлын даяаршил
соёлын аялал жуулчлал
соёлын адилсал
соёлын үйлдвэрлэл
Соёлын аялал жуулчлалын төрөл аль нь вэ?
дотоодын аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлал
дотоодын аялал жуулчлал, олон улсын аялал жуулчлал
үндэсний аялал жуулчлал, олон улсын аялал жуулчлал
гадаад аялал жуулчлал, үндэсний аялал жуулчлал
Соёлын аялал жуулчлал гэсэн ойлголтыг хэдэн оноос эхлэн хэрэглэсэн бэ?
1970 он
1980 он
1990 он
2000 он
Хуулийн дагуу, тогтоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжийг юу гэж нэрлэдэг вэ?
хураамж
татвар
бонд
татаас
Мөнгөний тэлэх бодлого аль нь вэ?
Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлого
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого
Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого
Дараах эрдэмтдийн алиных нь онол макро эдийн засгийн онолын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод чухал нөлөө үзүүлсэн бэ?
А. Смит
Ф. Хайек
М. Кейнс
Д. Рикорда
Эдийн засгийн амьдрал, логик, ёс зүй болон социализмын шинжлэх ухааны үндэслэлийг бүх талаас нь авч үзсэн ч маш алдаатай байсан гэдгийг хэн нотолсон бэ?
А. Смит
Ф. Хайек
М. Кейнс
Д. Рикорда
Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхнө үү. 1992 онд Бразилын Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурал болсноос хойш ........................................... гэдэг ойлголт дэлхийд өргөн дэлгэрсэн.
хөгжлийн эдийн засаг
эдийн засаг-хөгжил
тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
тогтвортой хөгжил
Эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг юу гэж нэрлэдэг вэ?
эрх зүй
гэсэн зөрчил
гэсэн зөрчил
гэсэн бус зөрчил
Тодорхойлолтуудаас аль нь хүндэтгэх үүрэг вэ?
Тухайн эрхийг эдлэхэд ямар нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байх үүрэг хүлээдэг
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүрэг хүлээдэг
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох арга з
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг хэдэн онд баталсан бэ?
1948 он
1966 он
1996 он
2000 он
Хэрэг үүсгэх өдрөөс хойш нийслэлд хэд хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах вэ?
7 хоног
14 хоног
21 хоног
30 хоног
Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхнө үү. XVIII зууны сүүл, ХХ зууны эхэн үед ........................ гэдэг ойлголт нь улс төрийн шинжлэх ухаанд тусгай бие даасан ойлголт болсон. Энэхүү ойлголт нь “civilis” буюу соёлтой гэсэн үгнээс гаралтай.
төр
нам
иргэний нийгэм
лоббизм
“Аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч атугай бусадтай чөлөөтэй хамтран ажиллана гэсэн үг. Энэ нь чөлөөт эсвэл холбоо болон байгууллагуудын сүлжилдсэн ертөнц болж дараа нь бие даасан институтүүд бий болгоход хүргэдэг” гэж хэн хэлсэн бэ?
Р. Дарендорьф
Г. Гегель
Р. Путнам
Д. Истон
Төр хэний эрх ашгийг хамгаалдаг вэ?
ард иргэдийн
бүлэг, байгууллагын
нийтийн
хувь хүн
Засгийн газрын оролцоо дэмжлэггүйгээр улс, үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчид, тоглогчид, олон улсын байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?
олон улсын харилцаа
олон улсын эрх зүй
улс бус оролцогч
гуравдагч хөршийн бодлого
Олон улсын байгууллагын үйл ажиллагааны глобал түвшинд аль нь хамаарах вэ?
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга
Аль Кайда бүлэглэл
Евразийн эдийн засгийн холбоо
