wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Социологи Сэдвийн Сорил

Total questions: 66

Worksheet time: 50mins

Name
Class
Date
1.

Социологи хэдийд бие даасан шинжлэх ухаан болон үүссэн бэ?

a)

16-р зууны сүүл үед

b)

17-р зууны эхэн үед

c)

18-р зууны сүүл үед

d)

19-р зууны эхэн үед

2.

Социологийн шинжлэх ухааныг үүсэн хөгжихөд юу нөлөөлсөн бэ?

a)

Аж үйлдвэржилтийн үйл явц нөлөөлсөн.

b)

Шинжлэх ухаанд итгэх итгэл эрс нэмэгдсэн нь социологийн шинжлэх ухаан дэлгэрэхэд нөлөөлсөн.

c)

А болон В хариулт зөв

3.

Антропологи болон социологийн нийгмийн бодит байдлыг судлах хандлагын хувьд олон талаараа төстэй ч антропологи нь уламжлалт нийгмийн, социологи нь орчин үеийн харилцааг голчлон судалдаг. Тухайлбал тус шинжлэх ухаанууд гэрлэлтийг судаллаа гэхэд социологи алинд анхаарлаа хандуулах вэ? Илүүцийг сонгоно уу.

a)

Түүхэн байдлаар гэрлэлт нь хэрхэн өөрчлөгдөж ирсэнд

b)

Гэрлэлт дэх уламжлалт соёл, зан заншлын хүчин зүйлсэд

c)

Гэрлэлтэд нийгмийн институтууд хэрхэн нөлөөлдөгт

d)

Хүмүүсийн гэрлэлтийн талаарх ойлголт, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаад

4.

Социологитой төрөл нэг шинжлэх ухаан бол юм.

a)

Антропологи

b)

Аксиологи

c)

Эпистемологи

d)

Гносеологи

5.

Н.Смелзер "Хүн гурван төрлийн үйлдлийг хийдэг" гэж үзсэн. Үүнд аль нь хамаарахгүй вэ?

a)

Биологийн үйлдэл

b)

Нийгмийн үйлдэл

c)

Сэтгэл зүйн үйлдэл

d)

Ухамсрын үйлдэл

6.

Нийгмийн үйлдлийн онцлогийг дурдахдаа алдаа гаргасан бол аль нь вэ?.

a)

Нийгмийн үйлдэл нь объектив мөн чанартай.

b)

Нийгмийн үйлдэл нь тодорхой субъектив утга учир, санаа зорилго бүхий байна.

c)

Нийгмийн зан үйлийг нийгэмшиж олж авдаг, заяагдмал шинжтэй.

d)

Нийгмийн үйлдэл нь нэг талаас нийгмийн өөрчлөлтийг даган өөрчлөгддөг, нөгөө талаас нийгмийг өөрчилдөг.

7.

Социологи болон позитивизмийг үндэслэгч, социологи гэдэг үгийг анх хэрэглэсэн сэтгэгч хэн бэ?

a)

Т.Парсонс

b)

О.Конт

c)

Р.Мертон

d)

Г.Спенсер

8.

О.Конт нийгмийн үзэгдэл юмсыг дагнан судалж чадна гэж үзээд тэрхүү шинжлэх ухааныг эхлээд юу гэж нэрлэж байсан бэ?

a)

Философи

b)

Социологи

c)

Нийгмийн физик

d)

Метафизик

9.

О.Контын социологийн хандлагыг дараах зарчмуудаар нэгтгэн тайлбарлаж болно. Үүнд илүүцийг сонгоно уу.

a)

Нийгэм бол бүхэл организмтай төстэй тул дэд хэсгийг бүхэл хэсэгтэй нь холбон судлах ёстой

b)

Тухайн цаг үеийн онцлогтой нь холбон судлах ёстой

c)

Нийгмийн баримт сэлтийг дангаар нь бус уялдаа холбоонд нь судлах ёстой

d)

Тухайн цаг үеийн онцлогтой нь төдийгүй түүхэн өөрчлөлттэй холбон судлах ёстой

10.

Англи дахь позитивизмийн төлөөлөгч, социаль дарвинизмийг үндэслэгчдийн нэг хэн бэ?

a)

Т.Парсонс

b)

Э.Дюркхайм

c)

Р.Мертон

d)

Г.Спенсер

11.

Ж.Г.Мидийн социологид илэрдэг ойлголтод аль нь хамаарахгүй вэ?

a)

Би

b)

Нийгэм

c)

Оюун ухаан

d)

Сэтгэл

12.

Англи дахь позитивизмийн төлөөлөгч, социаль дарвинизмийг үндэслэгчдийн нэг хэн бэ?

a)

Т.Парсонс

b)

Э.Дюркхайм

c)

Р.Мертон

d)

Г.Спенсер

13.

Нийгмийг биологийн организмтай адилтган, өөр хоорондоо уялдсан дэд хэсгүүдээс бүрдсэн систем гэж үзсэн сэтгэгч хэн бэ?

a)

Т.Парсонс

b)

Э.Дюрхайм

c)

Р.Мертон

d)

Г.Спенсер

14.

Дараахаас аль нь Э.Дюрхаймын бүтээлд хамаарахгүй вэ?

a)

Нийгмийн хөдөлмөрийн хуваарь

b)

Амиа хорлолт

c)

Позитив гүн ухааны курс

d)

Шашны амьдралын энгийн хэлбэрүүд

15.

Э.Дюркхаймын үзэлд аль нь хамаарахгүй вэ?

a)

Нийгэм нь бидний зан үйлийг хууль, зан заншлын хэм хэмжээгээр дамжуулан хянаж байдаг.

b)

Бидний итгэн хүлээн авсан үнэлэмж, хэм хэмжээ нь бидний ухамсрыг хэлбэржүүлж, нийгэм хамт олны нэгээхэн хэсэг нь болгон хувиргадаг юм.

c)

Нийгэм нь энгийнээс нарийн төвөгтэй бүтэц бүхий нийгэм рүү хувьсан дэвшиж өөрчлөгддөг.

d)

Нийгэм нь биднийг гадна талаас тодорхой зан үйлийн дагуу үйлдэхээс аргагүй байдалд албадаж, дотоод талаас ёс суртахууны хамтын ухамсрын хэлбэрээр тэр дагуу үйлдэхэд хүргэх маягаар биднийг хянадаг.

16.

Р.Мертоны талаар өгүүлэхэд аль нь илүүц вэ?

a)

Америкийн социологич

b)

Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгч

c)

Социологид "идеаль хэв шинж"-ийн арга зүйг хөгжүүлсэн

d)

"Дунд түвшний онол" хэмээх ойлголтыг социологид оруулсан

17.

Ж.Г.Мидийн үзсэнээр оюун ухаан гэж юу вэ?

a)

Эргэн тойрны ертөнцийн утгыг илэрхийлэх бэлгэ тэмдгийг бүтээх, ашиглах чадвар

b)

Бусдыг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх хувийн чадвар

c)

Аливаа харилцан үйлдэл явагдах орчин

d)

Бусад хүний үйлдэл ямар утгатай болохыг ойлгохуй

18.

Ж.Г.Мидийн үзсэнээр Би гэж юу вэ?

a)

Эргэн тойрны ертөнцийн утгыг илэрхийлэх бэлгэ тэмдгийг бүтээх, ашиглах чадвар

b)

Бусдыг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх хувийн чадвар

c)

Аливаа харилцан үйлдэл явагдах орчин

d)

Бусдад хэн болохоо бид өөрсдөө хянаж удирддаг

19.

Нийгмийн судалгааны талаарх аль онол нь " Янз бүрийн яриа хөөр, маргиналь хүмүүс, бүлгүүдийг судлахыг чухалчилдаг ба судлаачаас нийгмийн нөхцөл байдлын хайхрамжгүй хандсан хэсгийг дахин нарийвчлан судлах, нуун дарагдуулсан хийгээд зөрчилт байдлыг дахин судлах ёстой" гэж үздэг вэ?

a)

Шүүмжлэлт онол

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Постмодернизм

d)

Феминизм

20.

Хүмүүсийн үйлдэл, нийгмийн үзэгдэл, үйл явдлын шалтгаант холбоог илэрхийлсэн бодомжийг юу гэдэг вэ?

a)

Шалтгаант холбоо

b)

Таамаглал

c)

Дүгнэлт

d)

Хувьсагч

21.

Хүмүүсийн үйлдэл, нийгмийн үзэгдэл, үйл явдлын шалтгаант холбоог илэрхийлсэн бодомжийг юу гэдэг вэ?

a)

Шалтгаант холбоо

b)

Таамаглал

c)

Дүгнэлт

d)

Хувьсагч

22.

Нийгмийн судалгааны үе шатыг зөв дараалалд оруулсан хэсгийг сонгоно уу.

a)

Таамаглал дэвшүүлнэ, Сэдвээ сонгоно, Дүн шинжилгээ хийнэ, Мэдээлэл цуглуулна, Судлагдсан байдлын тойм хийнэ, Дүгнэлт гаргана, Судалгааны асуултаа тодорхойлно, Судалгааны загвараа сонгоно

b)

2,1,5,1,8,4,3,6

c)

7,2,5,1,4,8,3,6

d)

2,7,5,1,8,4,3,6

e)

7,2,1,5,8,4,3,6

23.

Хүмүүс хооронд нэгээс нөгөөд мэдээлэл, санаа, хандлага, илэрхийлэл дамжиж буй үйл явцыг юу гэдэг вэ?

a)

Харилцамж

b)

Аман харилцамж

c)

Аман бус харилцамж

d)

Хэл яриа

24.

Сэтгэл судлаач А.Мехрабианы дүгнэлт аль нь вэ?

a)

Аливаа мэдээллийн 55% нь хэл яриа, 38% нь дуу хоолой, 7% нь нүүрний хувирлаар утгаа илэрхийлдэг.

b)

Аливаа мэдээллийн 7% нь хэл яриа, 38% нь дуу хоолой, 55% нь нүүрний хувирлаар утгаа илэрхийлдэг.

c)

Аливаа мэдээллийн 7% нь хэл яриа, 55% нь дуу хоолой, 38% нь нүүрний хувирлаар утгаа илэрхийлдэг.

d)

Аливаа мэдээллийн 38% нь хэл яриа, 7% нь дуу хоолой, 55% нь нүүрний хувирлаар утгаа илэрхийлдэг.

25.

Р.Мертон бүлгийн 3 гол шинжийг тодорхойлсон. Үүнд илүүц нь аль вэ?

a)

Дүрэм журам бүхий байна

b)

Бүлгийн гишүүнийг бусад хүмүүс тухайн бүлгийнх гэж хандах

c)

Бүлгийн гишүүн тухайн бүлэгт харъяалагддагаа хүлээн зөвшөөрөх явдал

d)

Гишүүдийн хооронд шууд /нүүр тулсан/ харилцан үйлдэл хийх тодорхой арга бүхий байдал

26.

Хэм хэмжээний хэлбэрүүдэд аль нь үл хамаарах вэ?

a)

Зан суртахуун

b)

Ёс зүй

c)

Ёс суртахуун

d)

Хууль

27.

Нийгэм нийгмийн бүлгийн гишүүдийн хувьд бүх нийтээр хүлээн зөвшөөрөн нэг объект үйлдлээр нөгөөгийн утга учрыг илтгэх, илэрхийлэх үйлдэл, объектыг юу гэдэг вэ?

a)

Хэл

b)

Хэм хэмжээ

c)

Бэлгэ тэмдэг

d)

Үнэлэмж

28.

Анхдагч бүлэг аль нь вэ?

a)

Зорилгод хүрэхээр харилцан үйлдэж буй хүмүүсийн нэгдэл

b)

Тухайн хүн харъяалагдаж буй бүлэг

c)

Тухайн хүн харъяалагддаггүй бүлэг

d)

Хайр халамж, анхаарал, дэмжлэг зэрэг холбоо бүхий хувийн, дотно, тогтвортой, шууд харилцан үйлдэл бүхий цөөвтөр хүмүүсийн нэгдэл

29.

Хоёрдогч бүлэг аль нь вэ?

a)

Зорилгод хүрэхээр харилцан үйлдэж буй хүмүүсийн нэгдэл

b)

Тухайн хүн харъяалагдаж буй бүлэг

c)

Тухайн хүн харъяалагддаггүй бүлэг

d)

Хайр халамж, анхаарал, дэмжлэг зэрэг холбоо бүхий хувийн, дотно, тогтвортой, шууд харилцан үйлдэл бүхий цөөвтөр хүмүүсийн нэгдэл

30.

Бидний бүлэг аль нь вэ?

a)

Зорилгод хүрэхээр харилцан үйлдэж буй хүмүүсийн нэгдэл

b)

Тухайн хүн харъяалагдаж буй бүлэг

c)

Тухайн хүн харъяалагддаггүй бүлэг

d)

Хайр халамж, анхаарал, дэмжлэг зэрэг холбоо бүхий хувийн, дотно, тогтвортой, шууд харилцан үйлдэл бүхий цөөвтөр хүмүүсийн нэгдэл

31.

Тэдний бүлэг аль нь вэ?

a)

Зорилгод хүрэхээр харилцан үйлдэж буй хүмүүсийн нэгдэл

b)

Тухайн хүн харъяалагдаж буй бүлэг

c)

Тухайн хүн харъяалагддаггүй бүлэг

d)

Хайр халамж, анхаарал, дэмжлэг зэрэг холбоо бүхий хувийн, дотно, тогтвортой, шууд харилцан үйлдэл бүхий цөөвтөр хүмүүсийн нэгдэл

32.

Гишүүдэд тулгарсан асуудлыг үнэлэн, гишүүдийн үйл ажиллагааг үүнд чиглүүлэн зохион байгуулж удирддаг манлайлагчийг судлаач Бейлэс хэрхэн нэрлэсэн бэ?

a)

Манлайлагч

b)

Эвлэрүүлэгч

c)

Үүрэг даалгаврын манлайлагч

d)

Нийгэм-сэтгэл хөдлөлийн манлайлагч

33.

рддаг манлайлагчийг судлаач Бейлэс хэрхэн нэрлэсэн бэ?

a)

Манлайлагч

b)

Эвлэрүүлэгч

c)

Үүрэг даалгаврын манлайлагч

d)

Нийгэм-сэтгэл хөдлөлийн манлайлагч

34.

Хейр нарын үзсэнээр бүлэг хэдэн гишүүнтэй байх нь хамгийн тохиромжтой вэ?

a)

A. 3

b)

B. 4

c)

C. 5

d)

D. 6

35.

Бүлгийн дотоод харилцааны явцад аль нэг гишүүн нь бусдадаа илүүтэй нөлөөлж чаддаг. Тэр гишүүнийг гэж нэрлэдэг.

a)

Үймүүлэгч

b)

Гаднах хүн

c)

Манлайлагч

d)

Эвлэрүүлэгч

36.

Бүлэг дэх хүн хоорондын харилцаанд үүссэн асуудлыг шийдэхэд анхаарч, хурцадмал байдлыг намжааж, эв нэгдлийг нэмэгдүүлдэг манлайлагчийг судлаач Бейлэс хэрхэн нэрлэсэн бэ?

a)

Манлайлагч

b)

Эвлэрүүлэгч

c)

Үүрэг даалгаврын манлайлагч

d)

Нийгэм-сэтгэл хөдлөлийн манлайлагч

37.

Бүлгийн гишүүд хувийн ашиг сонирхлоо дээд зэргээр хангах уу, нийтийн сайн сайхан байдлыг дээд зэргээр хангах уу гэсэн хоёрдмол зөрчилтэй байдалд орохыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Томасын теорем

b)

Бусдыг завших механизм

c)

Нийгмийн дилемма

d)

Артифакт

38.

Өнөө үед байгууллага ямар шинж бүхий байна вэ?

a)

Нийтлэг зорилго бүхий байна, хөдөлмөрийг хуваарилсан байна

b)

Нөөцтэй байна, дүрэм журам бүхий байна

c)

Гадна орчинтой харилцан хамааралтай байдаг

d)

Бүгд хамаарна

39.

Нийгэмшилтийн талаарх Нийгмээс суралцахуйн онолын үзэл аль нь вэ?

a)

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд түлхүү анхаарч, танин мэдэх идэвхтэй субъект болох талаас авч үздэг.

b)

Хүн өөрийг нь хүрээлэн буй орчин дахь зан үйлийг ажиглаж, дуурайх замаар нийгэмшдэг бөгөөд эцэг эх, найз нөхөд болон бусад хүмүүсээс ирэх урамшуулал болон шийтгэлийн нөлөөгөөр нийгэмшдэг гэж үздэг.

c)

Бага насны туршлага хүний ухамсрын суурь болдог гэж үзсэн бөгөөд хүний зан үйлийг үл ухамсарлахуй далд байдлаар удирддаг гэж үзсэн.

d)

Хүн бусдын үйлдлийг ажиглаж, ойлгож, үнэлж, өөрийнхөө үйлдлийг хянаж, бусдад хариу үйлдэл үзүүлэх зэргээр рефлектив зан үйл гаргадаг.

40.

1. Нийгэмшилтийн талаарх З.Фройдын үзэл аль нь вэ?

a)

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд түлхүү анхаарч, танин мэдэх идэвхтэй субъект болох талаас авч үздэг.

b)

Хүн өөрийг нь хүрээлэн буй орчин дахь зан үйлийг ажиглаж, дуурайх замаар нийгэмшдэг бөгөөд эцэг эх, найз нөхөд болон бусад хүмүүсээс ирэх урамшуулал болон шийтгэлийн нөлөөгөөр нийгэмшдэг гэж үздэг.

c)

Бага насны туршлага хүний ухамсрын суурь болдог гэж үзсэн бөгөөд хүний зан үйлийг үл ухамсарлахуй далд байдлаар удирддаг гэж үзсэн.

d)

Хүн бусдын үйлдлийг ажиглаж, ойлгож, үнэлж, өөрийнхөө үйлдлийг хянаж, бусдад хариу үйлдэл үзүүлэх зэргээр рефлектив зан үйл гаргадаг, энэ нь нийгэмшилтэд онцгой ач холбогдолтой гэж үздэг.

41.

Нийгэмшилтийн талаарх Танин мэдэхүйн хөгжлийн онолын үзэл аль нь вэ?

a)

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд түлхүү анхаарч, танин мэдэх идэвхтэй субъект болох талаас авч үздэг.

b)

Хүн өөрийг нь хүрээлэн буй орчин дахь зан үйлийг ажиглаж, дуурайх замаар нийгэмшдэг бөгөөд эцэг эх, найз нөхөд болон бусад хүмүүсээс ирэх урамшуулал болон шийтгэлийн нөлөөгөөр нийгэмшдэг гэж үздэг.

c)

Бага насны туршлага хүний ухамсрын суурь болдог гэж үзсэн бөгөөд хүний зан үйлийг үл ухамсарлахуй далд байдлаар удирддаг гэж үзсэн.

d)

Хүн бусдын үйлдлийг ажиглаж, ойлгож, үнэлж, өөрийнхөө үйлдлийг хянаж, бусдад хариу үйлдэл үзүүлэх зэргээр рефлектив зан үйл гаргадаг, энэ нь нийгэмшилтэд онцгой ач холбогдолтой гэж үздэг.

42.

Нийгэмшилтийн талаарх Бэлгэдлийн харилцан үйлдлийн онолын үзэл аль нь вэ?

a)

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд түлхүү анхаарч, танин мэдэх идэвхтэй субъект болох талаас авч үздэг.

b)

Хүн өөрийг нь хүрээлэн буй орчин дахь зан үйлийг ажиглаж, дуурайх замаар нийгэмшдэг бөгөөд эцэг эх, найз нөхөд болон бусад хүмүүсээс ирэх урамшуулал болон шийтгэлийн нөлөөгөөр нийгэмшдэг гэж үздэг.

c)

Бага насны туршлага хүний ухамсрын суурь болдог гэж үзсэн бөгөөд хүний зан үйлийг үл ухамсарлахуй далд байдлаар удирддаг гэж үзсэн.

d)

Хүн бусдын үйлдлийг ажиглаж, ойлгож, үнэлж, өөрийнхөө үйлдлийг хянаж, бусдад хариу үйлдэл үзүүлэх зэргээр рефлектив зан үйл гаргадаг, энэ нь нийгэмшилтэд онцгой ач холбогдолтой гэж үздэг.

43.

Бүтэц чиг үүргийн онолын төлөөлөгч Э.Дюрхайм нийгмийн гажуудлын мөн чанарыг хэрхэн тайлбарласан бэ?

a)

Хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох аномитай холбон тайлбарласан.

b)

Нэг ч үйлдэл анхнаасаа гаж, гэмт үйлдэл болдоггүй, харин гаж гэгдэж буй болон гаж бус хүмүүсийн харилцан үйлдлийн явцад гажуудал бий болдог.

c)

Хүмүүс яагаад гаж биш байгаа вэ гэсэн асуултад хариулдаг. Бидний олонх нь амьдралынхаа ихэнх хэсгийг нийгмийн хэм хэмжээ, стандартад нийцүүлжамьдардаг бөгөөд тэр байтугай гаж гэгддэг хүмүүс ч ихэнх тохиолдолд зохицон нийцэж амьдардаг.

d)

Хувь хүн өөрийгөө зонхилогч соёлынхонтой зөрчилдөх дэд соёлд хамааруулах үед гажуудал үүсдэг гэж тайлбарласан

44.

Гажуудлыг соёлын онолын үүднээс тайлбарлах Селлин, Миллер нарын тайлбар аль нь вэ?

a)

Хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох аномитай холбон тайлбарласан

b)

Нэг ч үйлдэл анхнаасаа гаж, гэмт үйлдэл болдоггүй, харин гаж гэгдэж буй болон гаж бус хүмүүсийн харилцан үйлдлийн явцад гажуудал бий болдог.

c)

A. Хүмүүс яагаад гаж биш байгаа вэ гэсэн асуултад хариулдаг. Бидний олонх нь амьдралынхаа ихэнх хэсгийг нийгмийн хэм хэмжээ, стандартад нийцүүлжамьдардаг бөгөөд тэр байтугай гаж гэгддэг хүмүүс ч ихэнх тохиолдолд зохицон нийцэж амьдардаг.

d)

Хувь хүн өөрийгөө зонхилогч соёлынхонтой зөрчилдөх дэд соёлд хамааруулах үед гажуудалд үүсдэг гэж тайлбарласан.

45.

Нийгмийн гажуудлын талаарх Нийгмийн хяналтын онолын үзэл аль вэ?

a)

Хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох аномитай холбон тайлбарласан.

b)

Нэг ч үйлдэл анхнаасаа гаж, гэмт үйлдэл болдоггүй, харин гаж гэгдэж буй болон гаж бус хүмүүсийн харилцан үйлдлийн явцад гажуудал бий болдог.

c)

Хүмүүс яагаад гаж биш байгаа вэ гэсэн асуултад хариулдаг. Бидний олонх нь амьдралынхаа ихэнх хэсгийг нийгмийн хэм хэмжээ, стандартад нийцүүлж амьдардаг бөгөөд тэр байтугай гаж гэгддэг хүмүүс ч ихэнх тохиолдолд зохицон нийцэж амьдардаг.

d)

Хувь хүн өөрийгөө зонхилогч соёлынхонтой зөрчилдөх дэд соёлд хамааруулах үед гажуудалд үүсдэг гэж тайлбарладаг.

46.

Бэлгэдлийн харилцан үйлдлийн онолын хүрээнд боловсруулагдсан “Хаяг наахуйн онол” нийгмийн гажуудлыг хэрхэн тайлбарласан бэ?

a)

Хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох аномитай холбон тайлбарласан

b)

Нэг ч үйлдэл анхнаасаа гаж, гэмт үйлдэл болдоггүй, харин гаж гэгдэж буй болон гаж бус хүмүүсийн харилцан үйлдлийн явцад гажуудал бий болдог.

c)

Хүмүүс яагаад гаж биш байгаа вэ гэсэн асуултад хариулдаг. Бидний олонх нь амьдралынхаа ихэнх хэсгийг нийгмийн хэм хэмжээ, стандартад нийцүүлжамьдардаг бөгөөд тэр байтугай гаж гэгддэг хүмүүс ч ихэнх тохиолдолд зохицон нийцэж амьдардаг

d)

Хувь хүн өөрийгөө зонхилогч соёлынхонтой зөрчилдөх дэд соёлд хамааруулах үед гажуудалд үүсдэг гэж тайлбарладаг.

47.

эдлийн харилцан үйлдлийн онолын хүрээнд боловсруулагдсан "Хаяг наахуйн онол" нийгмийн гажуудлыг хэрхэн тайлбарласан бэ?

4 lines
48.

Хүмүүс ямар хэм хэмжээгээр үйлдлээ хянах вэ гэдэг нь тодорхойгүй төлөв байдал болох аномитай холбон тайлбарласан.

4 lines
49.

Жендэр гэж юу вэ?

a)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгжүүлж байгаа үзэл суртлын шинжтэй, дүр загварын тогтолцоо. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн харилцаатай холбоотой

b)

Улс төр эдийн засаг, эрх зүй, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ

c)

Нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, сэтгэл зүйн шинжийн талаар хүйсээр ялган, баримжаалан тогтсон үзэл, хандлагыг хэлнэ

d)

Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн шинжийг илэрхийлдэг ойлголт

50.

Жендэрийн хэв журам гэж юу вэ?

a)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгжүүлж байгаа үзэл суртлын шинжтэй, дүр загварын тогтолцоо. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн харилцаатай холбоотой

b)

Эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг

c)

Улс төр эдийн засаг, эрх зүй, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ

d)

Хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, үр шимээс тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг тэгш хүлээх явдал

51.

Жендэрийн эрх тэгш байдал гэж юу вэ?

a)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгжүүлж байгаа үзэл суртлын шинжтэй, дүр загварын тогтолцоо. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн харилцаатай холбоотой.

b)

Эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг

c)

Хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, үр шимээс тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг тэгш хүлээх явдал

d)

Нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, сэтгэл зүйн шинжийн талаар хүйсээр ялган, баримжаалан тогтсон үзэл, хандлагыг хэлнэ

52.

Жендэрийн тэгш эрх гэж юу вэ?

a)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгжүүлж байгаа үзэл суртлын шинжтэй, дүр загварын тогтолцоо. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн харилцаатай холбоотой

b)

Эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг

c)

Хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, үр шимээс тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг тэгш хүлээх явдал

d)

Нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, сэтгэл зүйн шинжийн талаар хүйсээр ялган, баримжаалан тогтсон үзэл, хандлагыг хэлнэ

53.

Жендэрийн хэвшмэл ойлголт гэж юу вэ?

a)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд хэрэгжүүлж байгаа үзэл суртлын шинжтэй, дүр загварын тогтолцоо. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн харилцаатай холбоотой

b)

Улс төр эдийн засаг, эрх зүй, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг хэлнэ

c)

Нийгмийн амьдрал, гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, сэтгэл зүйн шинжийн талаар хүйсээр ялган, баримжаалан тогтсон үзэл, хандлагыг хэлнэ

d)

Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн шинжийг илэрхийлдэг ойлголт

54.

Капитализмд эмэгтэйчүүдийн байр суурь эрэгтэйчүүдийнхээс доогуур байгаагийн шалтгааныг патриархализмтай холбон тайлбарладаг онол аль нь вэ?

a)

Марксист онол

b)

Зөрчилдөөний онол

c)

Хоёр системийн онол

d)

Сонголтын онол

55.

Симпсон, Венгер нар ноёрхогч угсаатнаас цөөнх рүү чиглэсэн харилцааны төрлүүдийг тодорхойлсон байдаг. Үүнд аль нь үл хамаарах вэ?

a)

Угсаатныг цөөнхийн хуулиар хамгаалах хэлбэр

b)

Боолчлох, хомроглон устгах, уусган ижилсүүлэх

c)

Хүн амыг нүүлгэн шилжүүлэх хандлага, олон ургальч үзэл бүхий харилцаа

d)

Үл хамаарах хариулт өгөгдөөгүй

56.

өнх рүү чиглэсэн харилцааны төрлүүдийг тодорхойлсон байдаг. Үүнд аль нь үл хамаарах вэ?

a)

Угсаатныг цөөнхийн хуулиар хамгаалах хэлбэр

b)

Боолчлох, хомроглон устгах, уусган ижилсүүлэх

c)

Хүн амыг нүүлгэн шилжүүлэх хандлага, олон ургальч үзэл бүхий харилцаа

d)

Үл хамаарах хариулт өгөгдөөгүй

57.

“Угсаатны ялгаа бүхий нийгэмд мөнхөд шударга бус хийгээд үр ашигтай бус байдлын асуудал дэгддэг, эв нэгдэлтэй байдлыг бүрэн дүүрэн хангах бололцоотой эсэхэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй бөгөөд үүний оронд нийгмийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлыг хангаж чадвал угсаатны давхраажилт аяндаа буурна” гэж аль онолынхон таамаглаж байсан бэ?

a)

Марксист онол

b)

Зөрчилдөөний онол

c)

Бэлгэдлийн харилцан үйлдлийн онол

d)

Бүтэц чиг үүргийн онол

58.

“Нийгэм нарийсах тусам амьдралын бүхий л талуудад ялгарал нэмэгдэж, бие биеэсээ харьцангуй байдлаар тусгаарлагддаг, энэ нь түүний өөрчлөлтийн гол илрэл юм” гэж үзсэн нь нийгмийн өөрчлөлтийн талаарх социологийн аль онол вэ?

a)

Соёл иргэншлийн онол

b)

Эволюционизм

c)

Бүтэц чиг үүргийн онол

d)

Марксизм

59.

Аливаа соёл бүхэн өөрийн амьдралын орчил бүхий байдаг, өсөлт, нас биед хүрэх, уналт, мөхөл гэсэн ижил үе шатуудыг бүгд туулдаг. Энэ үзэл баримтлалаа 8 соёл дээр судлаад аливаа соёл ойролцоогоор 1000 жилийн амьдралын мөчлөг бүхий байдаг хэмээн дүгнэсэн философич хэн бэ?

a)

Н.Я.Данилевский

b)

О.Шпенглер

c)

А.Тойнби

d)

Самуэл Хантингтон

60.

Соёл иргэншлийн өсөлт, уналтын ерөнхий дүр зургийг тодруулах оролдлого хийсэн, соёл иргэншил ямар нэг саад бэрхшээлийг даван туулах замаар өсөж томордог, саад бэрхшээл нь байгалийн хүчин зүйлийнх ч байж болно, хүний хүчин зүйлээс хамаарсан байж болно гэж үзсэн түүхч, социологич хэн бэ?

a)

Н.Я.Данилевский

b)

О.Шпенглер

c)

А.Тойнби

d)

Самуэл Хантингтон

61.

Шинэчлэлийн үйл явц, шинэчлэлийн ялгаа бүхий нийгмүүдийн ялгаатай байдлын талаарх авч үзсэн Хамаарлын онолд хамаарах хариулт аль нь вэ?

a)

Шинэчлэлийн үйл явцын нөлөөгөөр уламжлалт бүтэц, соёлоор ялгаатай байсан нийгмүүд эдийн засаг, техник технологийн нөлөөгөөр илүү төстэй болж байгааг онцлон үздэг.

b)

Бүх нийгмүүдэд шинэчлэлийн үйл явц ялгаатай явагддаг. Уламжлалт болон шинэчлэлийн хүчнүүдийн хооронд мөргөлдөөн гарч байдаг.

c)

Хөгжингүй орнууд эзэд, харин хөгжиж буй орнууд нь дагагч, дагуул болж хувирч байгаад анхаарлаа хандуулдаг

d)

Дэлхийн эзэнт улсын өөрчлөлт хувиралтай холбон авч үзсэн

62.

Шинэчлэлийн үйл явц, шинэчлэлийн ялгаа бүхий нийгмүүдийн ялгаатай байдлын талаарх авч үзсэн Ойртолтын онол-д хамаарах хариулт аль нь вэ?

a)

Шинэчлэлийн үйл явцын нөлөөгөөр уламжлалт бүтэц, соёлоор ялгаатай байсан нийгмүүд эдийн засаг, техник технологийн нөлөөгөөр илүү төстэй болж байгааг онцлон үздэг

b)

Бүх нийгмүүдэд шинэчлэлийн үйл явц ялгаатай явагддаг. Уламжлалт болон шинэчлэлийн хүчнүүдийн хооронд мөргөлдөөн гарч байдаг

c)

Хөгжингүй орнууд эзэд, харин хөгжиж буй орнууд нь дагагч, дагуул болж хувирч байгаад анхаарлаа хандуулдаг

d)

Дэлхийн эзэнт улсын өөрчлөлт хувиралтай холбон авч үзсэн

63.

Нэлээд тооны эсвэл маш олон хүнийг өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр нэгэн зүйлд татан оруулж, холбогдуулан институтчлэгдсэн бус шинжтэй үйл ажиллагааг юу гэдэг вэ?

a)

Сайн дурын үйл ажиллагаа

b)

Нийгмийн хөдөлгөөн

c)

Нийгмийн зан үйл

d)

Хамтын зан үйл

64.

Ковидоос айж сандарч , сошиал сүлжээгээр пост, сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс Лофландын ангиллаар алинд хамаарах вэ?

a)

Хамтын зан үйлийн төрлөөр-олон түмэн, Сэтгэл хөдлөлийн хэв маягаар-айдас

b)

Хамтын зан үйлийн төрлөөр-бөөн хүмүүс, Сэтгэл хөдлөлийн хэв маягаар-айдас

c)

Хамтын зан үйлийн төрлөөр-олон түмэн, Сэтгэл хөдлөлийн хэв маягаар-үзэн ядалт

d)

Хамтын зан үйлийн төрлөөр-бөөн хүмүүс, Сэтгэл хөдлөлийн хэв маягаар-үзэн ядалт

65.

Аль нь нийгмийн хөдөлгөөнийг илэрхийлж байна вэ?

a)

Нийгмийн өөрчлөлтөд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг орчин үеийн нийгмийн үзэгдэл.

b)

Нийтлэг зорилгод хүрэхээр зорьсон, түүндээ хүрэх үзэл баримтлалаар нэгдсэн, бүтэц зохион байгуулалт бүхий бүлэг хүмүүс юм.

c)

Нийгмийн хөдөлгөөн нь институтчлэгдсэн арга, боломж, суваг үгүй үед гардаг.

d)

Бүгд хариулт хамаарна.

66.

Хувьсгалын талаарх дараах тайлбарыг хэн хийсэн бэ?
“Амьжиргааны түвшин бага зэрэг нэмэгдэж, нэмэгдэхийн хэрээр хүлээлт өсдөгтэй холбоотойгоор амьдралын нөхцөл хүлээлтийн дагуу сайжрахгүй байгаа тохиолдолд хувьсгалд хүргэдэг.”

a)

Ч.Жонсон

b)

Ж.Дэвис

c)

Ч.Тилли

d)

Э.Гидденс