wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

7р анги нийгэм 1,2

Total questions: 32

Worksheet time: 32mins

Name
Class
Date
1.

Дараах жишээнүүдээс аль нь хувийн харилцааны бүсэд хамаарах вэ

a)

хүмүүстэй гар барих

b)

хичээлд суух

c)

хүмүүсийн яриаг сонсох

d)

албархаг байдлаар харилцах

2.

Анхдагч бүлэг аль нь вэ?

a)

гэр бүл

b)

дугуйлан

c)

спортын клуб

d)

сургууль

3.

Ойр дотнын холбоо, сэтгэл хөдлөлд тулгуурласан бүлэг аль нь вэ?

a)

хоёрдогч бүлэг

b)

анги хамт олон

c)

анхдагч бүлэг

d)

дугуйлан

4.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу.

...................... нь нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг.

a)

Нийгэм

b)

Хоёрдогч бүлэг

c)

Нийгмийн бүлэг

d)

Анхдагч бүлэг

5.

Багш нь Ганчимэг нь 7а ангийн анги даасан багш. Ангийн сурагчид нь сургууль дээрээ зөрчил гаргасан бөгөөд сургуулийн удирдлагаас Ганчимэг багшийг дуудаж ангийн сурагчид нь сургуульд зөрчил удаа дараа гаргасан учир анги даалтын мөнгийг нь хассан. Ангийн багш Ганчимэг нь эцэг эхийн хурал хийсний дараа зарим сурагчдын эцэг, эхтэй ганцаарчилж уулзаж хичээл сургалтад нь илүү анхаарч дэмжиж ажиллаарай гэсэн чиг үүрэг өгчээ. Тэгвэл дээрх эх дараах ойлголтуудын алийг илэрхийлж байна вэ?

a)

Нийгмийн бүтэц

b)

Байгууллагын бүтэц, хэв маяг, үндсэн шинж

c)

Нийгмийн бүтэц, үндсэн шинж

d)

Нийгмийн бүлэг

6.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу.

Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсал, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг ...... гэнэ. 

a)

нийгэм 

b)

нийгмийн бүлэг

c)

нийгмийн харилцаа

d)

нийгмийн харилцан үйлдэл

7.

Зөрчилдөөний үе шатыг ажиглаад дутуу хэсгийг сонгоорой

a)

a-Зөрчил гүнзгийрэх, b-Зөрчлийг талууд ойлгож мэдэх

b)

a- Зөрчлийг талууд ойлгож мэдэх, b-Зөрчлийг илрүүлэн гаргаж ирэх

c)

a- Эвлэрүүлэн зуучлагч туслах, b- Зөрчлийг талууд ойлгож мэдэх

d)

.a-Зөрчилдөөнт талууд харилцан буулт хийх, b-Зөрчлийг талууд ойлгож мэдэх

8.

Зөрчилдөөний үе шатуудаас аль нь илүүц вэ?

a)

Эвлэрүүлэн зуучлагч туслах

b)

зөрчил гүнзгийрэх

c)

зөрчлийг талууд ойлгож мэдрэх

d)

зөрчил шийдвэрлэгдэх

9.

Зөрчилдөөний үе шатыг ажиглаад дутуу хэсгийг сонгоорой

a)

a- Эвлэрүүлэн зуучлагч туслах, b- Зөрчилтэй талууд нэмэгдэх

b)

a-Зөрчилдөөнт талууд харилцан буулт хийх, b-Зөрчилтэй талууд нэмэгдэх

c)

a-Зөрчил шийдвэрлэгдэх, b-Зөрчилтэй хандлагууд гарч ирэх

d)

a- Эвлэрүүлэн зуучлагч туслах, b-Зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх орчин бүрдүүлэх

10.

Дараах өгөгдлүүдийн аль нь нийгмийн бүлэг гэсэн ойлголтыг илэрхийлэх вэ?

a)

Харьцангуй цөөн хүнээс тогтдог, ойр дотнын холбоо, сэтгэл хөдлөлд тулгуурласан бичигдмэл бус хэм хэмжээгээр гишүүд хоорондын харилцаа нь зохицуулдаг бүлэг.

b)

Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсал, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдэл

c)

Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг бүлэг 

d)

Гэрлэлт, үрчлэлт, ясан болон цусан төрлийн холбоогоор холбогдсон байнгын тогтвортой холбоо бүхий хүмүүсийн нэгдэл

11.

Хувь хүн бусадтайгаа харилцсанаараа ямар чадварыг өөртөө бий болгох вэ?

a)

Бүлгийн гишүүн болох

b)

Үүрэг, хариуцлага хүлээх

c)

Хувь хүн хөгжих, суралцах

d)

Хүмүүстэй холбоо тогтоох

12.

Багш нь Ганчимэг нь 7а ангийн анги даасан багш. Ангийн сурагчид нь сургууль дээрээ зөрчил гаргасан бөгөөд сургуулийн удирдлагаас Ганчимэг багшийг дуудаж ангийн сурагчид нь сургуульд зөрчил удаа дараа гаргасан учир анги даалтын мөнгийг нь хассан. Ангийн багш Ганчимэг нь эцэг эхийн хурал хийсний дараа зарим сурагчдын эцэг, эхтэй ганцаарчилж уулзаж хичээл сургалтад нь илүү анхаарч дэмжиж ажиллаарай гэсэн чиг үүрэг өгчээ. Тэгвэл анхдагч бүлэгт хэн хамаарч байна вэ?

a)

Сургуулийн удирдлагууд

b)

7а бүлэг

c)

Сурагчдын гэр бүл

d)

Ганчимэг багш

13.

.Хувь хүн бусадтайгаа харилцсанаар ямар үр дүнд хүрэх талаар дараах өгөгдлүүдийн аль нь бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Тухайн хүлээн буй хүмүүстэйгээ (гэр бүл, найз нөхөд, багш гэх мэт) холбоо тогтоож чаддаг

b)

Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцааг зохицуулдаг

c)

Ойр дотнын холбоо сэтгэл хөдлөлд тулгуурласан, бичигдмэл бус хэм хэмжээгээр гишүүд хоорондын харилцааг зохицуулдаг

d)

Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, үүрэг хүлээх чадвартай хүн болон нийгэмшдэг

14.

Багш нь Ганчимэг нь 7а ангийн анги даасан багш. Ангийн сурагчид нь сургууль дээрээ зөрчил гаргасан бөгөөд сургуулийн удирдлагаас Ганчимэг багшийг дуудаж ангийн сурагчид нь сургуульд зөрчил удаа дараа гаргасан учир анги даалтын мөнгийг нь хассан. Ангийн багш Ганчимэг нь эцэг эхийн хурал хийсний дараа зарим сурагчдын эцэг, эхтэй ганцаарчилж уулзаж хичээл сургалтад нь илүү анхаарч дэмжиж ажиллаарай гэсэн чиг үүрэг өгчээ. Тэгвэл дараах өгөгдлөөс хоёрдогч бүлэгт хамаарч буй ойлголтуудыг бүрэн илэрхийлснийг олоорой.

a)

Сурагчдын гэр бүл, эцэг, эхчүүд, Ганчимэг багш

b)

Сургууль, 7а бүлэг, Ганчимэг багш

c)

Сурагчдын гэр бүл, эцэг, эхчүүд

d)

Сургууль, 7а бүлэг

15.

Багш нь Ганчимэг нь 7а ангийн анги даасан багш. Ангийн сурагчид нь сургууль дээрээ зөрчил гаргасан бөгөөд сургуулийн удирдлагаас Ганчимэг багшийг дуудаж ангийн сурагчид нь сургуульд зөрчил удаа дараа гаргасан учир анги даалтын мөнгийг нь хассан. Ангийн багш Ганчимэг нь эцэг эхийн хурал хийсний дараа зарим сурагчдын эцэг, эхтэй ганцаарчилж уулзаж хичээл сургалтад нь илүү анхаарч дэмжиж ажиллаарай гэсэн чиг үүрэг өгчээ. Тэгвэл сургуулийн удирдлагаас Ганчимэг багшийн анги даалтын мөнгийг ямар хэм хэмжээнд тулгуурлан шийдвэрлэсэн бэ

a)

Бичигдмэл хэм хэмжээ

b)

Бичигдмэл бус хэм хэмжээ

c)

Албан ёсны хэм хэмжээ /ёс суртахуун/

d)

Бичигдмэл хэм хэмжээ /зан заншил/

16.

Сүхээ 7а ангийн сурагч. Тэр хичээл бүр дээрээ өөрийн сурах арга барилд тулгуурлан суралцдаг. Тухайлбал: Бусдыг хүндэтгэх, бусадтай зөв ойлголцох арга чадвар юм.Тухайн хичээлийн мэдлэгийг өөрт таарч буй асуудлыг зөв шийдэх арга хэрэгсэл болгож чаддаг билээ. Мөн аливаа зүйлд шударга, шударга бус, ашигтай, ашиггүй гэх мэт олон янз байдал байдгийг өвөө, эмээгийнхээ сургаал номлолын үндсэн дээр сурсан. Харин бусад хүнтэй, байгальтай, эд юмстай харилцах харилцааг журамлаж, зөв сайхан амьдрах арга ухаанд суралцах зүйлийг эцэг, эхийн хүмүүжлээр сурсан билээ. Тэгвэл хэм хэмжээ гэдэг ойлголтыг дээрх эхийн аль хэсэг бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Бусад хүнтэй, байгальтай, эд юмстай харилцах харилцааг журамлаж, зөв сайхан амьдрах арга ухаанд суралцах зүйлийг эцэг, эхийн хүмүүжлээр сурсан.

b)

Тэр хичээл бүр дээрээ өөрийн сурах арга барилд тулгуурлан суралцдаг.  Тухайлбал: Бусдыг хүндэтгэх, бусадтай зөв ойлголцох арга чадвар юм.

c)

Тухайн хичээлийн мэдлэгийг өөрт таарч буй асуудлыг зөв шийдэх арга хэрэгсэл болгож чаддаг.

d)

Аливаа зүйлд шударга, шударга бус, ашигтай, ашиггүй гэх мэт олон янз байдал байдгийг өвөө, эмээгийнхээ сургаал номлолын үндсэн дээр сурсан.

17.

Соёлын олон янз байдлыг илэрхийлсэн ойлголт аль нь вэ?

a)

Дэлхийн соёлуудын үнэт зүйлсийг нэгтгэж, соёлын бүрдэл хэсгүүдийг бий болгодог

b)

Соёлын үнэт зүйлсийг хамгаалах чадварыг нэмэгдүүлж, улс орны баялгийг бий болгодог

c)

Оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын бараа, бүтээлийг үйлдвэрлэж, дэлхий нийтэд сурталчлах

d)

Бусдын соёлын үнэт зүйлсийг тэтгэн хөгжүүлж, соёлын олон талт баялаг ертөнцийг бий болгодог

18.

Соёлын олон янз байдлыг илэрхийлж байгаа тодорхойлолт аль нь вэ?

a)

Хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн соёлын ялгаатай байдлыг илэрхийлдэг

b)

Хувь хүний соёлын олон янз байдлыг нэгтгэдэг

c)

Хувь хүн болон бүлэг, байгууллагын соёлын олон янз байдлыг нэгтгэх үйл явц

d)

Зөвхөн нийгмийн бүлгийн соёлын нийтлэг байдлыг тодорхойлдог

19.

Үйлдвэрлэн бий болгох эдийн засгийн баялаг аль нь вэ?

a)

ном, барилга, будаа

b)

салхи, машин, гурил

c)

талх, агаар мандал, дэвтэр

d)

урсгал ус, ой мод, хувцас

20.

Бэлэн байх байгалийн баялаг аль нь вэ? 

a)

ном, агаар мандал, хувцас

b)

урсгал ус, ой мод, барилга

c)

чихэр, ургамал, борооны ус 

d)

салхи, ашигт малтмал, ан амьтан

21.

Өрхийн төсөв гэдэг ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Цалин, хадгаламжийн орлого, шилжих төлбөр, бизнесийн орлогын нийлбэр

b)

Тодорхой хугацаанд олж буй мөнгөн хөрөнгийн нийлбэр

c)

Өрхийн тодорхой хугацааны орлого, зарлагын төлөвлөгөө

d)

Өрх гэр олсон орлогоо хэрэглээ болгон хувиргах үйл явц

22.

.Өрхийн нийт орлого гэсэн ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ?

a)

Цалин, хадгаламжийн орлого, шилжих төлбөр, бизнесийн орлогын нийлбэр

b)

Өрх гэр олсон орлогоо хэрэглээ болгон хувиргах үйл явц

c)

Тодорхой хугацаанд олж буй мөнгөн хөрөнгийн нийлбэр

d)

Өрхийн тодорхой хугацааны орлого, зарлагын төлөвлөгөө

23.

Өрхийн зарлага гэсэн ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ? 

a)

Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө

b)

Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө

c)

Хуулиар хүлээсэн санхүүгийн үүрэг

d)

Гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж буй мөнгө

24.

Зээл, бусад өр төлбөрийг бүрэн илэрхийлж байгаа ойлголт аль нь вэ?

a)

Өрхийн гишүүдийн хэрэгцээт барааг худалдан авахад зарцуулж буй мөнгө

b)

Хуулиар хүлээсэн санхүүгийн үүрэг

c)

Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө

d)

Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө

25.

Дараах бодомжуудаас аль нь буруу вэ?

a)

Соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх нь өнөөгийн нийгмийн тогтвортой хөгжлийн нэг чухал хүчин зүйл

b)

Соёлын олон янз байдал нь хэл, уламжлал, ёс заншил, шашин шүтлэг, үнэлэмж, үзэл бодлын ялгаатай байдлаас болж соёлын зөрчилдөөнийг үүсгэж болно.

c)

Соёлын олон янз байдал нь хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болдог хувь хүний өөрийгөө хөгжүүлэх боломж билээ

d)

Соёл болгон өөрийн онцлогтой, үнэ цэнтэй байдаг. Түүнийг өөрийн соёлтой хүндэтгэн авч үзэж чадахгүй байдлаас болж  соёлын зөрчилдөөн үүсэж болно

26.

.Соёлын олон янз байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх нь өнөөгийн нийгмийн тогтвортой хөгжлийн нэг чухал хүчин зүйл мөн үү.

a)

Тогтвортой хөгжил нь соёлын тухай ойлголт дээр яригддаггүй. Тухайн соёл, соёлын олон янз байдал нь тухайн ард түмнийг оршин тогтнох баталгаа учраас

b)

Тогтвортой хөгжлийн хүчин зүйл мөн. Учир нь хувь хүний болон нийгмийн бүлгүүдийн соёлын сонголтын ялгаатай байдлыг илэрхийлдэг ойлголт юм.

c)

Тогтвортой хөгжлийн хүчин зүйл мөн. Учир нь соёлын олон янз байдал нь соёлуудыг хэзээ зөрчилдөөнтэй байдалд хүргэдэггүй.

d)

Тогтвортой хөгжил нь улсын хэмжээнд яригддаг асуудал юм. Тиймээс соёлын олон янз байдлыг зөвшөөрч, хүндэтгэх нь тогтвортой хөгжлийн хүчин зүйл биш.

27.

Дараах бодомжуудаас аль нь буруу вэ?

a)

Соёлын олон янз байдал нь хувь хүний болон нийгмийн бүлгүүдийн соёлын сонголтын нийтлэг байдлыг илэрхийлдэг ойлголт билээ.

b)

Соёлын олон янз байдал нь бусдын соёлын үнэт зүйлсийг тэтгэн хөгжүүлж, соёлын олон талт баялаг ертөнцийг бий болгодог. 

c)

Соёлын олон янз байдал нь урлаг, дуу хөгжим, бүжиг, баяр ёслол, үзэл бодлын ялгаатай байдлаас болж соёлын зөрчилдөөнийг үүсгэж болно.

d)

Соёлын үнэт зүйл бол хувь хүн өөрийгөө хөгжүүлэх боломж, арга хэрэгсэл, өөрийнх нь амьдрах орчин билээ.

28.

Мөнхөө 25 настай. Түүний сарын орлого 1 сая төгрөг. Мөнхөөгийн нэг сарын хүнсний хэрэглээ нь дунджаар 350 мянган төгрөг, бусад хүнсний бус хэрэглээ нь 70 мянган төгрөг болдог. Харин эрүүл мэндийн, авто тээвэр, англи хэлний сургалтын төлбөр гэх мэт үйлчилгээнд 250 мянган төгрөг төлдөг. Тэгвэл Мөнхөөгийн нийт хэрэглээ нь хэдэн төгрөг болж байна вэ?

a)

420 мянга

b)

330 мянга

c)

600 мянга

d)

670 мянга

29.

Хүн бүхэнд биелүүлэхийг хүсдэг олон хүсэл байдаг. Тухайлбал хоол хүнс, хувцас хунар, орон байр, боловсролоо ахиулах, үзвэр үзэх, бусадтай харилцах гэх мэт. Энэ нь дараах өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?

a)

хэрэглэгч

b)

хэрэглээ

c)

хэрэгцээ

d)

баялаг

30.

Хүмүүсийн хэрэгцээний хангамжийг эдийн засагт.................................гэж нэрлэдэг.

a)

хэрэгцээ

b)

баялаг

c)

нийт хэрэглээ

d)

хэрэглээ

31.

Бат нийгэм судлалын багшаар ажилладаг. Түүний сарын цалин 2сая төгрөг. Мөн Батын нэг сарын хүнсний хэрэглээ нь дунджаар 250 мянган төгрөг, бусад хүнсний бус хэрэглээ нь 50 мянган төгрөг болдог. Харин эрүүл мэндийн, авто тээвэр, англи хэлний сургалтын төлбөр гэх мэт үйлчилгээнд 320 мянган төгрөг төлдөг. Тэгвэл Батын нийт хэрэглээ болон зарлага нь хэдэн төгрөг болж байна вэ?

a)

Нийт хэрэглээ 250 мянга, зарлага 370 мянга

b)

Нийт хэрэглээ 300 мянга, зарлага нь 320 мянга

c)

Нийт хэрэглээ болон зарлага нь нийт 620 мянга

d)

Нийт хэрэглээ 320 мянга, зарлага 300 мянга

32.

Оргил түүхийн багшаар ажилладаг. Түүний сарын цалин 2сая төгрөг. Мөн Оргилын нэг сарын хүнсний хэрэглээ нь дунджаар 400 мянган төгрөг, бусад хүнсний бус хэрэглээ нь 150 мянган төгрөг болдог. Харин эрүүл мэндийн, авто тээвэр, англи хэлний сургалтын төлбөр гэх мэт үйлчилгээнд 420 мянган төгрөг төлдөг. Тэгвэл Оргилын нийт хэрэглээ болон зарлага нь хэдэн төгрөг болж байна вэ?

a)

Нийт хэрэглээ 550 мянга, зарлага нь 420 мянга

b)

Нийт хэрэглээ 820 мянга, зарлага 150 мянга

c)

Нийт хэрэглээ болон зарлага нь нийт 970 мянга

d)

Нийт хэрэглээ 420 мянга, зарлага 550 мянга