WorksheetsМэдээллийн технологи 10-р анги
Total questions: 20
Worksheet time: 4mins
Сурагч 13 нас хүрч асран хамгаалагчийн хяналттайгаар нийгмийн сүлжээг ашиглахаар болжээ. Ах нь дүүдээ зориулан нийгмийн сүлжээнд даган мөрдөх хэд хэдэн зарчмуудыг хэлж өгөв.Эдгээрээс хуулийн хариуцлага хүлээж болохуйц эрх зүйн хэм хэмжээг сонгоно.
Бусдын хувийн мэдээлэл болон зургийг зөвшөөрөлгүй нийтлэх
Ёс зүйгүй, хүчирхийлэл түрэмгийлэлтэй мэдээллээс зайлсхийх
Танихгүй хүнтэй харилцахгүй, найзын хүсэлтийг авахгүй байх
Тодорхой бүлэг, хэлэлцүүлэгт орохдоо бүлгээ зөв сонгох
Сурагч Бат www.freepik.com сайтаас төлбөртэй зургийг төлбөр төлөлгүйгээр татаж авахад дараах байдалтай харагдаж байв. Энэ тоон оюуны өмчийн хулгайг багасгах аль аргад хамаарах вэ?
Бүтээгдэхүүний загвар
CD түлхүүр (CD key)
Тоон усан тэмдэг (Digital Watermark)
Тоон гарын үсэг (Digital Sigmature)
Иргэн Б гэрэл зурагчин бөгөөд өөрийн дарсан гэрэл зургийг цахим орчинд нийтлэхдээ өөрийн нэрээр тамгалдаг. Иргэн Э түүний нийтэлсэн гэрэл зургийг үзээд өөрийн цахим хуудсандаа ч мөн нийтлэхийг хүсэж зургийн тамгатай хэсгийг таслан устгаад нийтлэв. Иргэн Э - ийн хийсэн үйлдлийг дүгнэж, алдаатай тайлбарласан хэсгийг сонгоно уу.
Цахим орчинд бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж зөрчил гаргасан
Гэрэл зургийг ашиглахдаа тамгатай хэсгийг устгасан нь оюуны өмчийн хулгай болно.
Цахим орчинд бусдын нийтлэсэн мэдээллийг хуулбарлах нь зөрчил үл болно.
Гэрэл зургийг ашиглахдаа тамгатай хэсгийг нь устгах шаардлагагүй байсан
Сурагч видео бэлтгэхэд зураг, дуу, бичлэг засварлах нэмэлт функцүүд шаардлагагүй байсан тул өөрийн компьютерт суулгасан Microsoft PowerPoint программыг ашиглажээ. Тус программ нь программ хангамжийн лицензийн аль төрөлд хамаарахыг сонгоно уу.
Дундын ПХ - Shareware
Нээлттэй эхийн ПХ - Open source
Арилжааны - Commercial software
Чөлөөлт эхийн ПХ - Freeware
Сурагч Гэрэл мэдээллийн технологийн хичээлд их хэрэглэгддэг "өгөгдөл, мэдээлэл, мэдлэг" гэсэн 3 ойлголт нь боловсруулалтын дүнд нэг нэгээсээ үүсэж мэргэн ухаанд хүргэдэг болохыг мэдэв. Схем 1-ийн III үе шатанд тохирох утгыг сонгоно уу.
Боловсруулалт
мэдлэг
мэдээлэл
өгөгдөл
Аяллын тухай мэдээллийн цуглуулгуудаас аль нь хэвлэмэл багц мэдээллийн жишээ вэ?
аяллын тэмдэглэл ба цаасан зураг
aylal.mp4
аяллын зургийн файл
aylal.pptx
Сурагч М Эрүүл мэндийн хичээл дээр "Эрүүл хооллолт" сэдэвт илтгэл тавих болов. Дараах үе шатуудын аль хэсэгт ямар ном, сайтаас мэдээлэл авахаа сонгох вэ?
Багц мэдээллийг нэгтгэн боловсруулах
Боловсруулалтад дүн шинжилгээ хийх
Мэдээллийг эх үүсвэрийг тодорхойлох
Мэдээллийг эмх цэгцтэй хэлбэрт оруулах
Сурагч Болд өөрийн хэрэглэж буй зарим программ хангамжуудын гол онцлогийг тодорхойлжээ. Тэдгээрийг программ хангамжийн лицензийн төрөлтэй нь зөв харгалзуулна уу.
1a, 2c, 3d, 4b
1b, 2d, 3c, 4a
1d, 2a, 3c, 4b
1d, 2b, 3a, 4c
Сэтгүүлч сүүлийн 5 жилийн хугацаанд эрэлт, хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийг судалж, нийтэд түгээх ажлыг хариуцав. Сэтгүүлч мэдээллээ нэгтгэхдээ ашиглах шаардлагатай хэрэглээний хялбар программуудыг сонгоно уу.
MS Word, MS PowerPoint, Adobe Photoshop
MS Word, MS Excel, MS PowerPoint
MS Word, MS Publisher, Canva
MS Excel, MS PowerPoint, MS OneNote
Агуулсан мэдээллийг баталгаажуулдаг мультимедиа технологийн элемент аль нь вэ?
Зураг
видео
хөдөлгөөнт зураг
бичвэр
Нэгэн сурагч MS PowerPoint программ ашиглан "Программчлалын хэл"-ний тухай мультимедиа бүтээл хийжээ. Программд оруулах боломжтой дараах зурагт байхгүй, мультимедиа элементийг сонгоно уу.
бичвэр (text)
бичлэг (video)
Зураг (graphic)
дуу (audio)
Зурган файлын төрлүүдийг агуулсан хувилбарыг сонгоно уу.
*.PSD, *.GIF, *.JPEG, *.PNG, *.TIFF
*.PSD, *.GIF, *.MPEG, *.PNG , *.DOC
*.MID, *.WAV, *.JPEG, *.PNG, *.TIFF
*.MID, *.WAV, *.JPEG, *.AIF , *.JPG
Тодорхой бүтэцтэй, хоорондоо уялдаа холбоо бүхий өгөгдлийн цуглуулгыг .......................................... гэдэг.
өгөгдлийн бүтэц
өгөгдлийн сан
мэдээллийн цуглуулга
мэдээллийн систем
Багц мэдээлэл боловсруулахад анхаарах зүйлсийг сонгоно уу.
Мэдээллийн эх сурвалж тодорхой байх
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага тодорхой байх
Мэдээлэл бүрэн, зөв, баталгаатай байх
Зургийн хэмжээ маш жижиг байх
Мэдээллийг зохион байгуулалттай хадгалах
Мультимедиа технологийн элементүүдийн аль нь текстийн мэдээллийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой вэ?
Видеог
Бичвэр
Зураг
Дуу
Сурагч MS PowerPoint программ ашиглан "Интернетийн аюулгүй байдал" сэдвээр илтгэл тавих гэж байна. Илтгэлд оруулах мультимедиа элементийн аль нь хамгийн чухал вэ?
Видеог (video)
Дуу (audio)
Зураг (graphic)
Бичвэр (text)
Мэдээллийн системд өгөгдлийг хадгалах, боловсруулах, удирдах үйл явцыг ямар нэрээр нэрлэдэг вэ?
Мэдээллийн боловсруулалт
Мэдээллийн архитектур
Өгөгдлийн сан
Мэдээллийн менежмент
Мультимедиа технологийн элементүүдийн аль нь дууны мэдээллийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой вэ?
Бичвэр
Дуу
Видеог
Зураг
Видео файлын хүчин зүйлсийг жишээтэй нь харгалзуулна уу.
1a, 2b, 3c, 4d
1a, 2c, 3b, 4d
1d, 2b, 3c, 4a
1d, 2c, 3b 4a
Өгөгдөл, мэдээлэл, мэдлэгийг жишээтэй нь зөв харгалзуулна уу.
1a, 2b, 3c
1b, 2a, 3c
1c, 2a, 3b
1c, 2b, 3a
