Font size
WorksheetsУлсын шалгалт
Total questions: 17
Worksheet time: 17mins
1. Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан уу? гэдгийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ? / 1 оноо /
А. Эргэх холбоо
В. Хүлээн авагч
С. Орчин нөхцөл
D.Саад
2. Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм. / 1 оноо
А. Зөрчилдөөн
В. Өрсөлдөөн
С. Стресс
D. Саад
3. "Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь үзсэн бэ? / 1 оноо
А.Гераклит
B.Сократ
C. Демократ
D. Аристотель
4. Дараах өгөгдөлд байгаа зөрчилдөөний үе шатуудаас аль аль нь илүүц вэ? / 1 оноо / Өгөгдөл: /1-Далд үе, 2-Хүлээн авах үе, 3-Мэдрэх үе, 4-Сөргөлдөх үе, 5-Оргил үе, 6 Дараах үе, 7-Ил үе/
A. 4, 7
B. 3, 6
C. 3, 4, 6
D, 2, 3, 6
5. Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ. / 1 оноо /
А. Соёлын өв
В. Ёс заншил
С. Соёлын үнэт зүйл
D. Үндэстний соёл
6. Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу? / 1 оноо /
А. Гар урлал
В. Хөгжим театр
С. Хадны бичээс
D. Бүжиг наадам
7. Гарал үүслийн хувьд соёлын бусад хэлбэрээс түрүүнд үүссэн, сайн дурын бөгөөд хамтын шинжтэй соёлын хэлбэр аль нь вэ? / 1 оноо /
А. Ардын соёл
B. Нийтийн соёл
C. Сонгодог соёл
D. Зонхилогч соёл
8. Доорх өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу? / 1 оноо /
А. Гоо сайхны үүрэг 1 Сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг олж авах
B Бие хүн төлөвшүүлэх үүрэг 2 Тухайн цаг үедээ шүүмжлэлттэй хандах, ирээдүйн тухай таамаг дэвшүүлэх чадвар олгох
C Танин мэдэхүйн үүрэг 3 Жинхэнэ сайхныг төрхгүй, зохисгүй бүхнээс ялган салгаж, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших
A. а1 b2 c3
B. a3 b1 c2
C.a2 b1 c3
D.a3 b2 c1
9. Иргэн Б сард 600 мянган төгрөгийн цалин авдаг. Захирал нь урамшуулал болгон түүний цалинг 70 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Гэтэл энэ үед бараа, үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн байна. Ийм тохиолдолд бодит цалин хэд болох вэ? / 1 оноо
A. 612270 төгрөг
B. 620370 төгрө
C. 625270 төгрөг
D. 634500 төгрөг
10. Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ? / 1 оноо
А. Ажил эрж хайхаа больсон хүмүүс
В. Тэтгэврийн насны хүн ам
С. Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд
D. 16 хүртэлх насны хүүхдүүд
11. Цалингийн хэмжээ өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болох вэ? /1 оноо /
А. Хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт өснө.
В. Хөдөлмөрийн эрэлт өсч, нийлүүлэлт буурна.
С. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ
D. Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд өөрчлөлт орохгүй
12. Хуульчилсан актад үл хамаарах өгөгдлийг олно уу? / 1 оноо /
А. Захирамж
B. Зарлиг
C. Тогтоол
D. Дүрэм
13. Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх чөлөөний илрэх арга хэлбэрт үл хамаарах өгөгдлийг олно уу? / 1 оноо /
А. Мэдээлэх хэлбэр
В.Үг хэлэх хэлбэр
С. Бичгээр буюу хэвлэн нийтлэх хэлбэр
D. Урлаг уран сайхны хэлбэр
14. Хүснэгтийн хоосон зайд тохирох ойлголтыг өгөгдлүүдээс олно уу. / 1 оноо /
Өгөгдөл: /1-Цагдаагийн байгууллага, 2-Иргэний шүүх, 3-Захиргааны шүүх, 4-Хүний эрхийн үндэсний комисс/
a……… Иргэд хоорондын гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх
b……… Захиргааны албан тушаалтан иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасныг цуцлах
A. a1b2
B. a2b3
C. a1b4
D. a1b3
15. Хэн хууль санаачлах эрхтэй вэ? / 1 оноо /
A. “Жинст” ХХК компанийн захирал Л.
B. УИХ-ын гишүүн М
C. Шүүгч С
D. УБ хотын засаг дарга С.Батболд
16. Сонин, телевиз, фейсбүүк зэргийг ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа нь оролцооны аль хэлбэрийг ашиглаж байна вэ? / 1 оноо /
A. Захидал бичих
B. ИНХ болон ИТХ-д оролцох
C. Хэлэлцүүлэг санал асуулгад оролцох
D. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийг ашиглах
17. Ардчилсан бус дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ? / 1 оноо /
A. Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээс өвлөдөг.
B. Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.
C. Тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй хэн ч өрсөлддөггүй.
D. Тус улсад сонгууль болдоггүй.
