WorksheetsОйлгож уншъя
Total questions: 4
Worksheet time: 3mins
Ухаант эцэг
Цэцэрлэгч өвгөн хөвгүүдээ цэцэрлэгийн ажилд сургах сан гэж хүсдэг байжээ. Насан өөд болохын цагтаа өвгөн хөвгүүдээ дуудан ирүүлж:
- За хүүхдүүд минь, аавыгаа өнгөрсний дараа усан үзмийн цэцэрлэгт нуусан юмыг олж аваарай гэж захижээ.
Хүүхдүүд, аавыгаа өөд болонгуут нуусан эрдэнийг нь олох гэж цэцэрлэгийн бүхий л газрыг онгичин ухжээ.
Ийнхүү усан үзмийн газрыг сайтар сэндийлж ухсаны ачаар жимс их ургав. Хүүхдүүд баян чинээлэг, элбэг хангалуун амьдрах болжээ.
(Л.Н.Толстой)
(a)
Өвгөн хөвгүүддээ юу гэж захисан бэ?
А. Баян чинээлэг амьдраарай.
Б. Усан үзмийн газрыг сайн ухаарай
В. Аавынхаа нуусан юмыг олж аваарай.
Г. Ажил сайн хийгээрэй
Цэцэрлэгч өвгөний хүсэл юу байсан бэ?
А. Хөвгүүдээ эрдэм номтой сайн хүн болоосой.
Б. Усан үзэм нь сайн ургаасай.
В. Хөвгүүдээ баян чинээлэг амьдраасай.
Г. Хөвгүүдээ цэцэрлэгийн ажилд сургах сан
“Усан үзмийн цэцэрлэгт нуусан юмыг олж аваарай” гэсэн өгүүлбэр аавынх нь ямар санааг гаргаж байна вэ?
А. Хөвгүүдээ алт эрдэнэс олж аваасай гэсэн санаатай.
Б. Усан үзмийн цэцэрлэгт нуусан юмаа олуулах санаатай.
В. Ажил хөдөлмөрийн үр шимийг хүртээсэй гэсэн санаатай
