WorksheetsУлаанбаатар хотын түүх
Total questions: 43
Worksheet time: 2hrs 49mins
Бид ямар хотод амьдардаг вэ?
Улаанбаатар хот нь 2007 онд нэг сая иргэнтэй болж, метрополис хот болсон.
Улаанбаатар хот нь Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шашны хамгийн том төв төдийгүй Монгол улсын хамгийн том хот юм.
1924 онд хотын захиргаа байгуулагдаж, одоогийн “Улаанбаатар” нэртэй болжээ.
Манай хот түүхэн замналынхаа хугацаанд 1639 оноос хойш албан ёсоор 21 удаа нүүж, 5 удаа нэрээ сольжээ.
Улаанбаатар хот бол монголчуудын байгуулсан Хорхорум хотын дараах хоёр дахь “Нийслэл хот юм.
Улаанбаатар хотын түүхэн үечлэл
Өргөө 1639-1651 он
Номын хүрээ 1651-1706 он
Их хүрээ 1706-1911 он
Нийслэл хүрээ 1911-1924 он
Улаанбаатар хот 1924 оноос өнөө үе
Өргөө үүсгэн байгуулагдсан түүх
Хотын нүүдэл
Иххүрээ 20 гаруй удаа нүүдэллэсэн нь дараах шалтгаануудтай. Үүнд:
1778 онд Их хүрээ “Хүймандал”-аас “Сэлбэ” голын дэнжид нүүдэллэсэн ирэхдээ Богдын шавьнартаа оногдуулсан нийт зардал нь:
Сэвэгцай 3389
Тэмээ 20475, үүнээс 1115 нь хомтой
Үхэр 178336, үүнээс 1050 нь нэмээл, ширдэг, аргамжтай
Лам нар амьдардаг:
Зүүн хүрээ
Гандантэгчинлэн
Дамбадаржаа, Шадивлин, Дашчойнхорлин
Харчуудаар лам биш иргэд амьдардаг:
Баруун өмнөд хороо
Зүүн өмнөд хороо
Хятад иргэд амьдардаг:
Маймаа хот
Баруун дамнуурчин
Зүүн дамнуурчин
Орос иргэд амьдардаг:
(a)
Бусад гаднынхан амьдардаг:
Богд хааны албатуудтайгаа хамт амьдардаг:
Бусад хэсэг:
Дарьгангын хороо
Буриадын хороо
Американ дэнж
Нийслэл хүрээний хатад-1910:
Нийслэл хүрээний зах дээр үхэр тэргээр түлээ бэлтгэж байна. 1911 он:
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төв юм.
Сүхбаатарын талбай нь анх 1921 онд “Индрийн талбай” нэртэйгээр үүсчээ.
1946 оны 6-р сарын 15-ны өдөр өргөн субботник болж талбайг тэгшилж байв.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө 1954 он.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 417 дугаар тогтоолоор баталсан.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 275 дугаар тогтоолоор баталсан.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол 1986 онд баталсан.
1921 онд орчин үеийн анхны их дэлгүүр нээгдсэн нь одоогийн Улсын Их дэлгүүр юм.
1912 онд нийслэлд Богд хааны “форд” хэмээх 1 автомашинтай байсан бол 1921 онд 22 автомашин бүртгэгдэж, 1925 онд анхны замын хөдөлгөөний дүрэмтэй болжээ.
1923 онд анхны ерөнхий боловсролын сургууль нээгдсэн нь өнөөгийн нэгдүгээр сургууль юм.
1925 онд анх удаа хотын иргэн гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон бөгөөд, “Хотод байнга оршин суудаг, хөдөө орон нутагт амьдардаггүй хүмүүсийг хотын жинхэнэ харьяат иргэн” гэж үзжээ.
1929 онд анхны нийтийн тээврийн автобус, 1954 онд анхны такси үйлчилгээ нэвтрүүлжээ.
1931.05.01-ний өдөр Улаанбаатар хотод анх удаа радио нэвтрүүлэг цацагдав.
1932 онд анхны томоохон цахилгаан станц ашиглалтад орсноор иргэд нийтээрээ тог цахилгаан хэрэглэх болжээ.
1942 онд анхны их сургууль болох “Монгол Улсын их сургууль” байгуулагдав.
1948 онд анхны кино театр болох “Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр” байгуулагджээ.
1961 онд анхны орон сууцны хороолол баригдсан нь өнөөгийн “Дөчин мянгат” байлаа.
1971 онд Зөвлөлтийн дайчдад зориулан “Зайсан толгой” дурсгалын хөшөөг босгожээ.
Улаанбаатар хот нь Монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, улстөр, эдийн засгийн гол төв юм.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан шинэ “Үндсэн хууль”-ийн нэгдүгээр бүлгийн 13 дугаар зүйлд: 1. Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ.
Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно хэмээн тус тус заажээ.
Улаанбаатар хотын газар зүйн байршил.
Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урласан байдаг.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна. Уг заалтыг үндэслэн НИТХ 1995 онд Нийслэлийн сүлд, далбааны загвар, хэрэглэх журмыг баталжээ.”
Улаанбаатар хотын сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богд хан уулын уламжлалт шүтээн Хангарьд юм.
Улаанбаатар хотод дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музей олон бий.
Улаанбаатар хот түүхэндээ 1639-1778 оны хооронд нийт 21 удаа нүүдэллэж, бууриас шилжсэн.
