wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Албан бичгийн шалгалт

Total questions: 10

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтөд аль нь хамаарахгүй вэ?

a)

Баримт бичгийг зохион бүрдүүлэх,ангилан төрөлжүүлэх

b)

Баримт бичгийг хүлээн авах,бүртгэх,илгээх,хянан шийдвэрлэх,ашиглах,хадгалах

c)

Баримт бичгийг архивт шилжүүлэх

d)

Архивын баримт өмчлөх

2.

Байгууллагын үйл ажиллагаанд тухайн жилд хөтлөгдөх албан хэргийг нэр,тэдгээрийн хадгалах хугацааг тодорхойлж гаргасан жагсаалтыг……. гэнэ.

(Товчлохгүйгээр бичнэ үү.)

(a)  

3.

Аль нь захирамжлалын баримт бичиг вэ?

a)

Албан бичиг

b)

Албан даалгавар

c)

Санал

d)

Удирдамж

4.

Албан бичгийн Edoc.ulaanbaatar.mn системд бүртгэлтэй ирсэн бичигт хэд хоног тутамд явцын тэмдэглэл хөтлөх вэ?

a)

10

b)

9

c)

8

d)

7

5.

Захирамжлалын баримт бичгийн он,сар,өдрийг хэрхэн бичих вэ?

a)

2021 оны 03 сарын 04

b)

2021.04.05

c)

2021:04:05

d)

2021 он 05-р сарын 05

6.

Баримт бичгийн бичвэр /MNS 5140-1:2021 стандарт/ нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Илүүцийг ол.

a)

Агуулга, учир зүйн дэс дараалалтай байх

b)

Мөр хоорондын зай А4 дээр 1.5, А5 дээр 1.0 үсгийн фонд Arial 11-12

c)

Баримт бичгийн утга бүрэн байх

7.

Баримт бичгийг зохион бүрдүүлэхэд А5 цаасны захын зайг хэрхэн тохируулах вэ?

a)

Дээд захаас 30мм,доод захаас 20мм,зүүн захаас 30мм, баруун захаас 15мм

b)

Дээд захаас 20мм, доод захаас 20мм, зүүн захаас 30мм, баруун захаас 20мм

c)

Дээд захаас 30мм, доод захаас 15мм, зүүн захаас 20мм, баруун захаас 20мм

d)

Дээд захаас 20мм, доод захаас 20мм, зүүн захаас 30мм, баруун захаас 15мм

8.

Байгууллага, нэгжийн удирдлага мэдээллийн системээр ирсэн баримт бичгийг албан хаагчид андуурч шилжүүлсэн тохиолдолд тухайн албан хаагч шилжүүлсэн удирдлагад мэдэгдэн ........ буцаана.

a)
өдөрт нь
b)

Маргааш нь

c)

7 хоногийн дотор

d)

Албан бичгийн хугацаа дуусахаас өмнө

9.

Нэмэлт баримт,мэдээлэл бүрдүүлэх,судлах,тооцоолол хийх өөр байгууллага,албан тушаалтнаас тодруулга,лавлагаа авч,бусад байгууллагатай хамтран судалж шйидвэрлэх хариутай бичгийг хуанлын……..хоногт багтаан шийдвэрлэнэ

a)

1-3

b)

7

c)

30

d)

Дурьдсан хугацаанд

10.

Байгууллагын зохион байгуулалтын нэгж, ажилтан шийдвэрлэгдсэн баримтыг батлагдсан хуваарийн дагуу жил бүрийн…………..багтаан архивт баримт шилжүүлсэн акт үйлдэж,архивт шилжүүлнэ

a)

1 сард

b)

Эхний 3 сард

c)

1 дүгээр улиралд