Font size
Worksheets10-р анги Нийгэмшилт
Total questions: 1
Worksheet time: 3mins
ДАСГАЛ: Нийгэмшилтийн талаарх мэдээллийг уншаад нийгэмшилтэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодруулж тайлбарлан бичээрэй.
Нийгэмшилт нь эцэг эх, багш гэх зэрэг ахмад үеэсээ суралцаж, үе тэнгийнхний нөлөөн дор явагддаг. Тэдний нөлөөгөөр нийгэм, нийгмийн байр сууриуд, үүргүүдийн талаарх төсөөлөл хувь хүнд бүрэлдэн, нийгмийн байр суурь, үүрэгт хамаарах үйлдлүүдийг хэрэгжүүлэх чадвартай болдог.
Нийгэмшилт нь нэг талаас хувь хүн нийгмийн орчны хүлээлтэд зохицох, нөгөө талаас тэрхүү хүлээлт, шаардлагыг өөрчлөх, өөрийнхөөрөө бүтээх гэсэн холр талт үйл явц юм. Эцэг эх, багш, үе тэнгийнхэн зэрэг нийгэмшүүлэгчдээс суралцах замаар явагддаг ч нөгөө талаас тэднийг өөрийнхөөрөө өөрчлөх нь ч бий. Ийнхүү нийгэм өөрчлөгдөх нөхцөлийг нийгэмшилт хангадаг.
Хүний нийгэмшилтэд биологийн хязгаарлагдмал боломж нөлөөлдөг. Жишээ нь, хоёр сартай хүүхдээс хөл дээрээ зогсохыг шаардах боломжгүй. Гэхдээ 8 настай хүүхдийн ёс суртахууны төлөвшил нь 80 настай хүнийхээс доогуур гэж дүгнэж болохгүйтэй адил харьцангуй мөн чанартай. Иймээс нийгэмшилтэд нийгэм-соллын хүчин зүйлс хамгийн чухал үүрэгтэй байдаг. Тухайн нийгмийн соллын үнэлэмж нь юунд суралцах, юунд итгэж үнэмших, юуг дагаж мөрдөх, юуг мөрөөдөх, юуг хийхийг чиглүүлдэг. Өнөөдөр бид спортыг үнэлдэг учраас олимпийн аварга Н.Түвшинбаярыг хүндэтгэж, шинжлэх ухаанд итгэж байгаа учраас түүнийг судалж, амьдрал ахуйдаа ашиглаж байна. Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг.
