NEW
Font size
Worksheets10 анги ННХ 1 хэсэг
Total questions: 40
Worksheet time: 20mins
Нийгмийн “Амгалан тайван байдлыг хангах” нь аль институтийн үүрэг вэ?
Гэр бүл
Эдийн засаг
Төр засаг, цэрэг арми
Төр засаг
Эрүүл мэнд, спорт
Байр суурийг хэрхэн ангилдаг вэ?
Заяагдмал ба олдмол
Төрөлх ба олдмол
Хувийн ба бүлгийн
Үе хоорондын ба үе дотоодын
Гадаад ба дотоод
Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ямар чиг үүрэг гэдэг вэ?
Ил чиг үүрэг
Далд чиг үүрэг
Сөрөг чиг үүрэг
Гадаад чиг үүрэг
Аялдах чиг үүрэг
Дахин нийгэмшилтийн жишээг олно уу?
А. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх
В. Шоронд хоригдох
С. Сургуульд орох
D. Сэтгэл зүйчтэй уулзах
Е. А ба В
Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
Нийгэмшилт
Соёл
Угсаатан
D. Хүмүүжил
Нийгэмшилтийн агент
"Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг” гэж хэн хэлсэн бэ?
В. Занден
Э. Дюркгейм
М. Калмижн
К. Маркс
Ж. Г. Мид
Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тодотгох боломжийг судлаачид олгодог судалгааны аргыг олно уу.
Туршилт
Контент анализ
Ганцаарчилсан ярилцлага
Анкетын арга
Баримт бичгийн чанарын шинжилгээ
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодгоороо давуу талтай судалгааныг аргыг олно уу.
Туршилт
Контент анализ
Ганцаарчилсан ярилцлага
Бүлгийн ярилцлага
Баримт бичгийн чанарын шинжилгээ
Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурь нь аль ангилалд хамаарах вэ?
Адилсал
Олдмол байр суурь
Төрөлх байр суурь
Хувийн шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрлийг олно уу.
А. Гэмт хэрэг
В. Сэтгэцийн өвчин
С. Биеэ үнэлэлт
D. Хар тамхинд донтогчид
Е. А ба В
Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамааралтай вэ?
Байр суурь
Үүрэг
Эрх
Үүргийн зөрчил
Нийгмийн институт
“Б” 6 сарын турш хамгаалалтын албанд ажилласан. Тэрээр өдөр бүр ажлаасаа хоцордог байжээ. Ажил олгогчийн зүгээс шаардлага удаа дараалан тавьсан ч шаардлага биелүүлээгүй тул түүнийг ажлаас нь халав. Энэ нь:
A. Албан ёсны хяналт
B. Албан бус хяналт
C. Ажил олгогчийн хяналт
D. Ажилтан, ажил олгогч хоёрын үүргийн зөрчил
Е. А ба В хариулт зөв
Олдмол байр сууриас илүүцийг олно уу.
Ажил мэргэжил
Гэрлэлт
Эдийн засгийн байдал
Улс төрийн байр суурь
Үндэс угсаа
Нийгмийн институтийн үүргийг зөв харгалзуулна уу.
1a 2b 3c 4d 5e
1c 2b 3a 4e 5d
1d 2a 3e 4b 5c
1e 2d 3b 4c 5a
1d 2e 3c 4a 5b
Зөв ойлголтыг олно уу.
Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг.
Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг.
Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг.
Нийгэмшилт нь хүнд төрөлхөөс заяагдмал.
Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл нас хүртэл үргэлжилдэг.
Багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг ………… гэнэ.
Байр суурь
Үүрэг
Эрх
Үүргийн зөрчил
Нийгмийн институт
Нийгэмшилтийн агентаас цэгийн оронд тохирох өгөгдлийг олно уу.
Нийгмийн бүлэг
Сонирхлын бүлэг
Сайн дурын клуб
Ажлын байр
Дээрх бүгд
Бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн, өхөөрдөм хэмээн магтдаг. Харин хөвгүүдийг баатарлаг, зоригтой хэмээн магтдаг. Энэ нь охид, хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол?
Хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг.
Охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нь нөлөөлдөг.
Эр, эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг.
Охид, хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг.
Бүгд зөв
"Ц”, “Б” хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. “Ц”-г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь "Б" дургүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгмийн ямар ойлголттой хамааралтай вэ?
А. Нийгмийн гажуудал
В. Үүргийн зөрчил
С. Албан бус хяналт
D. Албан ёсны хяналт зэрэг
Е. С ба D зөв
Дараах схемийг ажиглан нийгмийн судалгааны ямар арга болохыг олно уу.
Дедукцийн арга
Индукцийн арга
Бүлгийн ярилцлагын арга
Ажиглалтын арга
Баримт бичгийн чанарын шинжилгээ
Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, “хэл”-ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
Нийгэмшилт
Соёлыг бүтээгч, тээгч
Адилсал
Нийгмийн нийтлэг
Антропологич “Б” нь олон жилийн турш буриад ястаны дунд амьдарч, ажиллах замаар мэдээлэл цуглуулж өөрийн судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. Нийгмийн судалгааны ямар аргыг хэрэглэсэн байна вэ?
Бүлгийн ярилцлага
Ганцаарчилсан ярилцлага
Дотроос нь ажиглах
Хөндлөнгийн ажиглалт
Контент анализ
Асуулгын аргын “Ерөнхий мэдээллийн хэсгийг” олно уу.
Судалгааны зорилго
Мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр
Нас, хүйс, эрхэлж буй ажил, боловсрол
Таамаглалаа шалгах нэмэлт асуултууд
Холбоо барих утас, хаяг
Туршилтын аргын онцлог тал аль нь вэ?
Судалгаанд оролцогчоос дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Хөндлөнгөөс ажиглах боломжтой
Биечлэн оролцох боломжтой
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжтой
Зохиомол орчин бүрдүүлэх боломжтой
Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Төлөвшил
Хүмүүжил
Боловсрол
Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрөлд сэтгэцийн өвчнөөс гадна ямар төрлийг хамруулдаг вэ?
Биеэ үнэлэлт
Донтолт
Амиа хорлолт
Гэмт хэрэг
Архидалт
Дараах ойлголтуудыг зөв холбоно уу.
a4 b1 c2 d3 e5
a1 b2 c3 d4 e5
a4 b5 c1 d2 e3
a3 b1 c2 d4 e5
a2 b4 c5 d3 e1
Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоор илэрхийлэх вэ?
Үүрэг
Эрх
Байр суурь
Үүргийн зөрчил
Нийгмийн бүтэц
Нийгмийн институтийн гол зорилго юу вэ?
Нийгмийг хөгжүүлэх
Нийгмийн дэвшлийг хангах
Нийгмийн хэрэгцээг хангах
Нийгмийн өөрчлөлтийг бий болгох
Боловсролыг дэмжих
Чанарын судалгааны ялгааг олно уу.
Таамаглалыг шалгахаар зорих
Мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэх
Математик статистикийн аргуудыг хэрэглэх
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэх
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэх
Нийгмийн институтийн сөрөг чиг үүргийн жишээг олно уу.
Сайн сургууль хүүхдэд ирээдүйн хань ижил, найз нөхдөө сонгоход нөлөөлдөг.
Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг.
"Б" багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн..
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл энэ оноос олгогдож эхлэв.
Ипотекийн зээлийг 6%-д хүргэх саналыг Засгийн газар дэмжжээ.
Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ?
Социаль статуст эзлэх нэр хүнд
Социаль статуст нөлөөлөх хандлага
Социаль үүрэг
Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах
Үүргийн зөрчил
Бие хүн гэсэн ойлголтод хамаарах өгөгдлийг олно уу.
Тухайн хүний сэтгэц, ухамсар, авир, зан төлөв нь бусад хүнтэй харьцуулахад давтагдашгүй өвөрмөц.
(individ) хуваагдашгүй, эцсийн гэсэн латин үг.
Амьдралын үйл ажиллагааныхаа аргаар бусад бүхий л амьтадаас ялгагдаж байдаг хүн төрөлхтөн хэмээх тодорхойлолтыг илэрхийлнэ.
Нийгмийн харилцаанд бие даан оролцож, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүн.
Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадваргүй, сэтгэцийн өвчтэй нь шүүх эмнэлгээр тогтоогдсон иргэнийг хэлнэ.
Нийгмийн эрс өөрчлөлт хийгээд хямралын үед гажуудал нэмэгддэг гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?
Э. Дюркгейм
А. Шопенхауэр
Орвиль Г.Брим
Ж. Г. Мид
З. Фрейд
............ нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.
Нийгэм
Бүлэг
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн харилцан үйлдэл
............. нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.
Нийгмийн харилцаа
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн институт
Нийгмийн бүтэц
Нийгэм
Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү.
М. Калмижн
К. Маркс
Т. Парсонс
О. Конт
Э. Дюркгейм
“Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилжаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог" гэсэн Э.Дюркгеймийн тайлбар нь нийгмийг тодорхойлох онолын хандлагуудын алинд нь хамаарах вэ?
Марксизм
Зөрчилдөөний онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Бүтэц чиг үүргийн онол
Неомарксист онол
............... гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.
Нийгмийн институт
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн байр суурь
Нийгмийн үүрэг
Нийгмийн харилцан үйлчлэл
. "Ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг” гэсэн нь нийгмийг тодорхойлох онолын хандлагуудын алинд нь хамаарах вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
Шүүмжлэлт онол
Неомарксист онол
