Worksheets11-Нийгэм Нийгмийн давхраажилтын түүхэн үеүд
Total questions: 12
Worksheet time: 12mins
XII-XIV зуунд дээд давхраанд ямар хүмүүс багтаж байсан бэ?
Чингис хааны алтан ураг, талын язгууртнууд
бөө нар
харлигууд
сайн, дунд, адаг хүн
Юань улсаас хойш “харлигууд” буюу харьяат ард иргэд дотооддоо, сайн, дунд, адаг хүн гэсэн гурван хэсэгт хуваагддаг байжээ. Дунд ангид ямар хүмүүс багтдаг вэ?
чинээлэг хөрөнгөтэй, элч, хиа зэргийн жижиг эрх мэдэлтнүүд
хар хүн хэмээх жирийн харц иргэд
харц язгуурын түшмэд, дархад, тайж нарын хүргэн-тавнан, баян чинээлэг өрх
сайн, дунд, адаг хүн
Манжийн эрхшээлийн үед Монголын нийгмийн дээд давхрааг ямар хүмүүс бүрдүүлдэг байсан бэ?
хошууны ноёд, тайж, лам нар
жирийн малчин
Тэд тухайн хошуу ноёд, тайж нар, хутагтад харьяалагдан, тэдэнд татвар нийлүүлэх, мал сүргийг нь адгуулан үржүүлэх үүрэгтэй малчид
гэрийн боолчууд
Тэд тухайн хошуу ноёд, тайж нар, хутагтад харьяалагдан, тэдэнд татвар нийлүүлэх, мал сүргийг нь адгуулан үржүүлэх үүрэг хүлээж байв. Эдгээр хүмүүс аль ангилалд орох вэ?
дээд хэсэг
доод давхраа
дунд давхраа
Жирийн малчин анги
Социализмын үеийг малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатура (дарга) гэсэн ангийн бүтэцтэйгээр тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?
Х.Гүндсамбуу
О.Мөнхбат
Ц.Уртнасан
Б.Энхцэцэг
Дундын дээд давхраанд төр засгийн дунд тушаалын албан тушаалтан, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, банк, санхүү, томоохон аж ахуйн нэгжийн захирал, эзэд, соёл, урлаг, спортын элит бүлэг багтдаг болохыг тэмдэглэсэн судлаач хэн бэ?
Х.Гүндсамбуу
О.Мөнхбат
Ц.Уртнасан
Б.Энхцэцэг
Улс төр, эдийн засгийн олигархиуд” гэж нэрлэгддэг цөөнх энэ ангийг үндсэндээ бүрдүүлж байна, энэхүү ангид төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон компанийн ерөнхийлөгч, захирлууд багтаж байгаа тухай тэмдэглэсэн судлаач нар аль нь вэ?
Х.Гүндсамбуу, Ц.Уртнасан
О.Мөнхбат, Ц.Уртнасан
Х.Гүндсамбуу, О.Мөнхбат
Б.Энхцэцэг, О.Мөнхбат
Биеийн хөдөлмөр эрхлэгчид бөгөөд дотооддоо аж үйлдвэрийн, тээврийн, барилгын, үйлчилгээний, хөдөө аж ахуйн гэсэн хэлбэрүүдтэй энэ нь социализмын үеийн аль ангилалд багтах вэ?
ажилчин анги
малчдын
сэхээтний
номенклатура
Энэ анги нийт хүн амын гурав орчим хувийг эзэлнэ хэмээгээд харьцангуй богино хугацаанд хөрөнгөжсөн, хэрэглээний өндөр хангамжтай, тансаг, хангалуун амьдралтай, гэрийн үйлчлэгч болон жолоочтой, тансаг тавилга бүхий орон сууц, зуслангийн байшинтай, үр хүүхдээ өндөр хөгжилтэй оронд сургадаг нийгмийн хэсгийнхэн. Энэ аль ангийнхан бэ?
Доод анги
Дээд анги
Дунд анги
Ёроол хэсэг
Судлаач Мөнхбатын үзснээр "жижиг, дунд аж ахуйн нэгжийн захирал, эзэд, томоохон компанийн болон үйлчилгээний байгууллагын салбарын менежер, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, эмч зэрэг цагаан захтнууд, дунд гарын бизнесменүүд, төр засгийн доод шатны байгууллагын албан тушаалтнууд, цэрэг, цагдаагийн дээд, дунд тушаалын офицерүүд, шүүх хяналтын байгууллагын албан хаагчид, чинээлэг малчид, өндөр мэргэжлийн ажилчдыг" аль ангилалд багтаасан бэ?
дундын доод
Дундын дээд
Дээдийн доод
Ажилчин анги
Доодын дээд давхрааг өөрөөр юу гэж нэрлэх вэ?
ядуу ажилчдын анги
Дундын дээд
Дээдийн доод
Доод анги
Гүнзгийрсэн ядууралтай, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүмүүс аль ангилалд багтдаг вэ?
Доодын дунд
Дундын дээд
Дээдийн доод
Доод анги
